niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:22 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb-%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3/%d0%b4%d1%83% 825b8fbb52fb1d1d… ← niitlelch.mn руу буцах

Дуучин Дээгий ганц бие аавын амьдралдаа цэг тавьсан уу!

Тэрээр Балжинням, Дашням давхцсан  өдөр буюу 10-р сарын 22-нд “хуримаа хийсэн” байна.

Тун нууцлаг болсон хуримын гол дүр нэг сүйт бүсгүйг М.Золжаргал гэдэг бөгөөд “Мюзик холл” сургуулийг дүүргэсэн нэгэн гэнэ.

Мэргэжлийн жүжигчин, дуучин тэрээр “Наран мандах нутаг” ОАК-ны дууг амилуулж олны хүртээл болгож байсан ажээ.

Л.Балхжавын ая, яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг “Хайрын хурим” дууг Дээгий, залуу дуучин М.Золжаргалын хамтаар дуулж олны хүртээл болгож байгаа нь энэ аж.

Залуу хосуудад зориулсан  шинэхэн бүтээлдээ ийнхүү “хуримаа хийж” тогложээ.