Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчийн нэг нь “Нью Яармаг хаусинг прожект" компани. Хөгжлийн банкнаас 2015 онд “Шинэ Яармаг” хороолол барихаар 145 тэрбум төгрөгийн зээл авсан ч төлж чадаагүй гэх мэдээллийг албаныхан өгч байв.
Тэгвэл энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ярихдаа "Ерөнхий сайд Г.Занданшатарт ажлын хэсэг явцын талаар танилцуулга хийж, үүрэг чиглэл аваад гарч ирлээ. Ажлын хэсэг 2025 оны наймдугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхий сайдын 75 дугаар захирамжаар байгуулагдсан бөгөөд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй. Бидний гол зорилго нь үйл ажиллагаа доголдсон болон татан буугдсан банкуудад байршсан төр болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөрийг барагдуулах ажилд дэмжлэг үзүүлэх юм. Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк, Капитал банк болон Хөгжлийн банкин дээр нийт дүнгээрээ 1.8 их наяд төгрөгийн өр төлбөрийн асуудал байна. Ажлын хэсэг Хөгжлийн банкны асуудлыг тусад нь авч үзэхээс өөр аргагүй. Нөгөө гурван банкинд үүссэн өр төлбөр нь 483 тэрбум төгрөг болж байгаа. Шүүхийн шийдвэр нь гарчихсан асуудлууд ч байгаа. Тийм учраас энэ ажлуудаа хурдлуулж, гарц гаргалгаа нь гаргах, барьцаанд хураагдсан объектуудыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг санал дүгнэлтийг гаргаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал, "Гантиг вилла", "Шинэ яармаг" хорооллын 540 айлын орон сууц байна. Засгийн газраас "Шинэ яармаг хорооллын талаар шийдвэрээ гаргачихсан.
Нийслэл энэ орон сууцыг өөр дээрээ авч, иргэдийг ипотекийн зээлд хамруул гэдэг тогтоол гарсан боловч нийслэлээс бүрэн хэрэгжүүлээгүй байна. Ажлын хэсэг нийслэлийнхэн хамтран ажиллаж, энэ хороолол банкны барьцаанд тавигдаж, дутуу барьсан. Тийм учраас хорооллыг гүйцээн барих тухай магадлагааг дахин хийлгэхэд 300 тэрбум төгрөг гаргаж байж, бүрэн ашиглалтад орно гэж тооцоолсон. Энэ мөнгийг НОСК-иас гаргаж, эмч болон багш нарыг ипотекийн зээлийг олгох боломж бүрдэнэ гэж тооцоолсон. Нийслэлийн Засаг даргатай удаа дараа уулзаж, яг одоо тооцоогоо гаргаж байна. Удахгүй үр дүн гарна" гэсэн юм.
Тэгвэл "Шинэ яармаг" төслийн барьцаа хөрөнгийг хурааж авах чиглэлийг Ерөнхий сайд асанЛ.Оюун-Эрдэнэ өгч байв. Энэ талаар тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөхдөө "Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн эргэн төлөлтийн явц долоо, наймдугаар сараас эрч нь буурсан байна. Тийм учраас олон нийтийн хяналтыг өндөр болгож, төрийн өмчийн компаниудтай холбоотой чанаргүй зээлийг төлж барагдуулах тал дээр холбогдох сайд нарт үүрэг өглөө. Мөн Ерөнхий сайд хувийн хэвшлийнхний чанаргүй зээлд хатуу арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Тодруулбал, "Эрэл" болон "Шинэ яармаг" төслүүдийн барьцаа хөрөнгийг нь хураах, албадлагын арга хэмжээ авах чиглэл өглөө. Ойрын нэг сарын хугацаанд энэ ажлыг эрчимжүүлэх тал дээр үүрэг өгсөн. Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкинд нийтдээ 510 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна" гэдэг мэдээллийг өгч байв.
3,605.46






















































Нэргүй 2026-03-22 103.229.120.248
зүгээр зогсоо хая.
Энхболд.Х 2026-03-22 174.224.251.28
эмнэлэг сургууль цэцэрлэг нь хаана баригдах вэ ? ажил хийхгүй,цүнх барьсан хүнээр дүүргэх гээд байна уу ? Үйлдвэр хаант нь барьж болох…тэжээвэрийн хүмүүсийн цуглуулга боллоо
… Хөдөө наад барилгуудаа 3-5 давхараар нь салгаад бариач,дан мөнгө хөөж өндөр барилга барих нь ёстой хэтэрч байна шүү
Нэргүй 2026-03-22 202.126.89.33
Бас нэг хятад хороолол
Нэргүй 2026-03-22 202.9.40.4
Энэ том зээлийн ард нөгөө л Баттулга байгаа биз дээ?
Эоднэн 2026-03-22 103.212.119.168
Аймшигийн их мөнгө цавчих нь дээ
Батка 2026-03-22 59.153.113.185
Буруу даа, эргээд 300+145 тэрбумаа эмч багш нар төлж чадхымуу. ингээл зүгээр мөнгө шидээд бхымуу.
Нэргүй 2026-03-22 103.57.95.109
Энд тэндгүй орон сууц хэдэн зуунитэр бумаар нь бариад л байдаг, үүнийгээ дагалдах сургууль цэцэрлэг нь яагаад хаяагдаад байдаг юм бол, хувь компани болон төрд ямар ч мөнгөний хаялаггүй болохоор тэгдэг юмуу? Энэ улсад сурч боловсрох эрх гэдэг мөнгөнөөс илүү хямд байдаг хамгийн том бодит жишээ гэдэг энэ мөнөөс мөн.