niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 08:01 UTC Source: https://news.mn/r/2855992/ c42ac0032b70c6c8… ← back to niitlelch.mn

Улаанбаатарт өдөртөө 7 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 7 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 7 градус дулаан байна

2026 оны гуравдугаар сарын 22-ноос 2026 оны гуравдугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

Гуравдугаар сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -5…-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд эрчимтэй дулаарч байгаатай холбогдуулан цас ихтэй байгаа аймаг, сумдын нутгаар, ялангуяа нутгийн хойд хэсгээр шар усны үерийн эрсдэл өндөр байгааг анхаарна уу.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21-нд ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж