niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d0%b0%d0%b7%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0% 40027128f125d6f2… ← back to niitlelch.mn

Азийн аварга Г.Угалзцэцэг Хятадад түрүүллээ

БНХАУ-д “China Hangzhou international-2017” нэртэй бодибилдинг, фитнессийн олон улсын тэмцээн энэ сарын 20-нд эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид өрсөлдсөнөөс ДАШТ-ий гурван алтан медальт, Азийн аварга Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, урд хөршийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлэв. Тэрээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо болсон ДАШТ-ээс гурав дахь алтан медалиа хүртсэн юм.