Эрчим хүчний салбарын 2026–2027 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд цалин, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах асуудлаар талууд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлахад ойрхон байгааг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2026.03.20/ мэдэгдлээ.
Тус салбарын хэлэлцээр энэ оны нэгдүгээр сарын 8-нд эхэлснээс хойш ажил олгогч болон ажилтны төлөөлөл нийт дөрвөн удаа уулзалт хийсэн ч бодит үр дүнд хүрээгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх, цагийн тарифын тогтолцоог шинэчлэх зэрэг нийт 12 шаардлага тавьжээ. Харин ажил олгогчийн тал буюу Эрчим хүчний яам цалин нэмэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа аж.
Маргааныг зохицуулах хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн зуучлалын арга хэмжээг авч, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандсан ч талууд зөвшилцөлд хүрээгүй байна. Иймд салбарынхан ажил хаях дараагийн шатны арга хэмжээнд шилжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тус холбооны удирдлагын зүгээс эрчим хүчний үнэ тарифыг олон жилийн турш төрөөс зохиомлоор барьж ирсэн нь салбарын санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн цалинг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн тодотголоор шийдвэрлэх шаардлагатайг онцолж, холбогдох саналыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэхээр болжээ.
Үүний зэрэгцээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эрчим хүчний салбар нь стратегийн чухал ач холбогдолтой хэдий ч ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгаа хангалтгүй хэвээр байгааг онцолсон юм. Иймд цалин хөлс болон бусад асуудлыг шийдвэрлэхгүй бол хуульд заасан хүрээнд дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
3,605.46






















































Ахмад 2026-03-20 59.153.113.58
зөндөө үнэ нэмчихээд цалингаа нэмдэггүй сайдынх нь ходоод нь хагараасай
Зочин 2026-03-20 59.153.112.97
Энэ харин зөв шүү дээ одоо сайн тэмцэж байж л цалингаа нэмэх хэрэгтэй шүү дээ дэмжинэ
Hulgai 2026-03-20 202.9.46.163
Хая цааш нь, хулгайчдын улс сөнөг цаашаа..
Нэргүй 2026-03-20 202.9.41.0
Шуналтай хар өлөнгүүд вэ бусад салбар чин хэцүүдлэээ
irgebыүгдийг нь халах 2026-03-20 203.175.14.250
бүгдийг нь халах хэрэгтэй
Нэргүй 2026-03-20 202.9.41.22
Цахилгааны үнийг их олон удаа нэмсэн. Одоо болноо. Сөрөг хүчнийхэн ажил хаяхыг уриалан хатгаж байгаа нь ойлгомжтой. Үүнд л тэдний улс төрийн зорилго оршдог.
Хая 2026-03-20 202.9.46.163
Чойжоо, Халтар Бангладеш хоёр чинь тогны үнэ 3 дахин нэмсэн дэг. Ямар ч хэрэггүй юм болж, далимд нь бүх юмны үнэ нуга нэмэгдээд л дууссан.