niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 08:03 UTC Source: https://news.mn/r/2855905/ 7d0e36002c97fb6c… ← back to niitlelch.mn

"МАН-аас 6000 гаруй хүмүүс АН-руу царцааны нүүдлээр ирсэн"

"МАН-аас 6000 гаруй хүмүүс АН-руу царцааны нүүдлээр ирсэн"

"МАН-аас 6000 гаруй хүмүүс АН-руу царцааны нүүдлээр ирсэн"

Ардчилсан намын нэр бүхий гишүүд намын дотоод сонгуультай холбоотой асуудлаар өнөөдөр /2026.3.20/ Үндэсний мэдээллийн төв мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын гишүүн н.Лхагвадорж

-Ардчилсан нам хүний эрх чөлөө, хувийн эрхэд халдашгүй байдлын төлөө байх үзэл баримтлал нь огт өөрчлөгдөөгүй. Намын нэг үүр дээр 35 жилийн туршид 50-100 идэвхтэй гишүүнтэй байж ирсэн. Эдгээр хугацаанд тогтмол 75 гишүүнтэй байсан үүр сар хүрэхгүй хугацаанд 500 гаруй гишүүнтэй болно гэж байхгүй. Намынхаа төлөө эрх баригч намынханд ад үзэгдэхээс гадна эхнэр нөхөр хүртэл хоорондоо хэрүүл маргаан үүсгэж байсан удаатай. Ардчилсан намд 35 жилийн турш үнэн ч байсан гишүүд намынхаа удирдлагыг сонгох дотоод сонгуульд саналаа өгнө. Гэтэл үндсэн гишүүдийн санал үнэ цэнгүй болж хувирах гээд байна. Царцаанууд дотоод сонгуулийн дараа буцаад л яваад өгнө. Дараа нь үндсэн 50 гаруй гишүүд л үлддэг. Ардчилсан нам улс төрийн зөвлөлийн гишүүд үнэхээр хариуцлагагүй байна.

Парламентад 42 суудалтай эрх бүхий үндэсний хэмжээний том намыг дуудлага худалдаанд тавьж байна. Уг шийдвэрийг гарсан Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүд анхаарах ёстой.

Үндсэндээ, намын гишүүдэд хандаж хэлэхэд өөрсдийн хүссэн нэр дэвшигчийг сонгож чадахгүй асуудал үүссэн. Яагаад гэвэл та нарын санал үнэ цэнгүй, цөөнх болж хувирлаа. Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой асуудал зөвхөн нийслэлд өрнөж байгаа гэж найдаж байна. Аймаг, сум болон баг дээр уг асуудал гарах нь харьцангуй бага. Хэн хэнийгээ таних учир улаан цайм өөр намын гишүүдийг дотоод сонгуультай холбогдуулж гэнэт намдаа элсүүлэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр, орон нутагт нийт гишүүдийн 50 гаруй хувь нь бүртгүүлсэн байсан. Зарим сумуудад 50 хувьдаа ч хүрэхгүй дотоод сонгууль хийх гэж байна. Гэтэл Улаанбаатар хотод намын гишүүд 80 хувиар өссөн нь илт харагдсан. Намын дотоод сонгууль энэ удаа утга авталцаагүй явагдаж байна. Улс төрийн намын зөвлөл намаа дуудлага худалдаанд тавьжээ. Дуудлага худалдааны үнийг өрсөлдөгч намууд өсгөж байгаа бөгөөд үнэ өсгөхөд нөлөөлөгч нь царцаа буюу шинэ гишүүд юм.

Ардчилсан намын гишүүн Ц.Уянга:

-Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлаас ажиглахад нүүрсний мөнгө, төсвийн мөнгө хулгайлсан гэгдэж байгаа хүмүүс улс төрөөс хасагдахгүйн тул дараагийн нүүдлээ хийж эхэлжээ. Үндсэндээ тэд Ардчилсан намыг нүүрснийхээ мөнгөөр худалдаж авч байна гэж дүгнэхэд хүргэлээ. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нүүрс, төмөр замтай холбоотой хэргүүд өнгөрсөн жилүүдэд хэрхэн өнгөрснийг мэдэх хүн олон. Харин Ардчилсан нам талаас Х.Баттулга тэргүүтэй хүмүүс тэдэнтэй нэг фракц гэж явдаг. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад шударга ёс үнэхээр доголдсон. Нийгэм ямар хурц хэлбэрт шилжсэнийг бид бүхэн өөрсдийн нүдээр харж байна.

МАН-аас 6000 гаруй хүмүс Ардчилсан нам руу царцааны нүүдэл хийсэн. Маш богинохон хугацаанд царцаа болж ирлээ. Сонгуулийн хугацаанд царцааны нүүдэл энгийн зүйл мэт болсон байдаг. Бид бүхэн уг асуудалтай тэмцэж чадахгүй мэт улаан цагаандаа гарч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хэдэн хүмүүс амиа зогоох үүднээс Ардчилсан намд ирж элсэж байна.

35 жилийн хугацаанд сайн муу үзэлцэж ирсэн намын үүсгэн байгуулагчид бохир асуудалтай нүүр тулж ирсэн. Мөн орон нутгийн гишүүд ямар ч үнэ цэнгүй боллоо. Намдаа итгэж, үнэт зүйлээ хадгалж ирсэн намын гишүүд өнөөдөр ямар ч үнэ цэнгүй болж хувирсан байна. Үндсэндээ царцаа нар автоматаар Ардчилсан намын шийдвэр гаргадаг удирдах бүрэлдэхүүнийг сонгохоор болжээ.

Сөрөг хүчин, хяналтын дуу хоолой болж явах ёстой эрхийг алдагдуулж муу муухай зүйлийг өнгөлөн далдалдаг штаб болох нь тодорхой харагдаж байна.

 Царцаа нүүлгэж санал худалдан авдаг асуудлыг зогсоох ганц арга бол олон жилийн турш намдаа үнэн ч байж ирсэн гишүүдийн тэмцэл байх болно гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-03-20 150.228.177.77

АН унахаа мэдээд одооноос шалтаг хайж эхлэх шив.

Avatar

Нэргүй 2026-03-20 103.212.116.135

Ардчилсан нам одоо ялах магадлалтай болсон болохоор ардчилсан намд элсийдээ

Avatar

Нэргүй 2026-03-20 103.212.116.135

Юмыг яаж мэдэхэв хэсгийн ахлагч болох ч юмуу

Avatar

Нэргүй 2026-03-20 103.229.120.56

Женкогоосоо сал! Хиншүү онгон зандан бүгдийг нь хамт хөөж явуул. Өөр ямарч гарц байхгүй!

Avatar

ИРГЭН 2026-03-20 66.181.189.217

АН – г иймэрхүү ёс суртахууны хувьд улны болсон хүүхэн төлөөлнө гэхээр АН дуусажээ!!! Ийм илий балай хүнээр хэвлэлийн хурал хийлгэх гэж ёстой гутамшиг!!

Avatar

Нэргүй 2026-03-20 66.181.177.213

АН улс орныг уруудуулж,түрэмгий байдлаар авах гэж байгаад дургүй хүрч байна.Элбэгдорж удирдаад байгаа гэж хардаж байна.

Avatar

Нэргүй 2026-03-20 66.181.177.113

Уг нь одоо зөндөа ирж элсэх ёстой доо. Ирж л байвал дуугуй л ав л даа.

Avatar

Нэргүй 2026-03-20 103.229.121.85

ОЭ АН-д элслээ гэж юугаа элийрээд байгаа юм. Хэний захиалгаар ийм ю хийгээд баыгаа юм. Шинэ гишүүд элссэн бол хүлээгээд аваач. ЮУГ ЭЖ ЦАРЦАА ЭНЭ ТЭР ГЭЖ НЭР ХОЧ ӨГӨӨД БАЫГАА ЮМ.

Avatar

Нэргүй 2026-03-20 202.9.41.22

АН-ын гишүүд гэхээр нэг тиймэрхүү луйварчин арга барилтай хүмүүс харагдаад байх юм. Намд хүн гишүүнээр элсэж байвал сайн байх байтал муухай явдал гэж элийрч болохгүй. Ийм хүмүүс энэ намд маш олондоо олон. Тэдэнд албан тушаал л хэрэгтэй. Улс орны хөгжлийг удирдаж авч явна гэж байхгүй.

Avatar

Нэргүй 2026-03-20 70.175.141.166

Дөнгөж 2 жилийн өмнө АН-д элссэн,гадаад нөхөртэй энэ Элийрэгч Уянга ингэж хаданд гарах гэж. АН ийм болохоороо л төрийн эрхэнд гарч болохгүй

Avatar

зочин 2026-03-20 150.228.177.149

ХҮН ЭЛСЭЖ БАЙВАЛ ЭЛСҮҮЛЭЭД Л ӨӨРИЙН НАМЫН ГИШҮҮН БОЛГООД АВЧИХ

Avatar

зочин 2026-03-20 103.212.118.41

Завхарсан юм. Ийм ч нам байх гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж