niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 08:03 UTC Source: https://news.mn/r/2855918/ 0a77b69252e8b91e… ← back to niitlelch.mn

"Татварын багц хуулийг яаралтай хэлэлцэхгүй бол өгөөж нь мэдрэгдэхгүй"

"Татварын багц хуулийг яаралтай хэлэлцэхгүй бол өгөөж нь мэдрэгдэхгүй"

"Татварын багц хуулийг яаралтай хэлэлцэхгүй бол өгөөж нь мэдрэгдэхгүй"

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2026.03.20/ цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.


Тэрбээр, 2025 оны дөрөвдүгээр улирал болон 2026 оны нэгдүгээр улиралд төсвийн орлого буурах зарим үед тасрах хүндрэл гарсан. Засгийн газар холбогдох арга хэмжээ авч нөхцөл байдал сайжирсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хэмнэлтийн горимд ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 оны дөрөвдүгээр улиралд гарах ёстой  байсан зарим зардлыг он дамжуулсан. Мөн 2026 оны нэгдүгээр улиралд гарах ёстой урсгал болон хөрөнгийн зардлуудыг эрэмбэлсэн. Гуравдугаар сард бүх санхүүжилт хэвийн болсон. Төрийн сангийн орлого өдөрт 200 тэрбум төгрөг байсан, энэ маань 20 тэрбум төгрөг хүртэл буурч байсан бол өнөөдрийн байдлаар төрийн сангийн орлого 150 орчим тэрбум төгрөг байна. Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн захирагч нарын  энэ жилийн урсгал болон хөрөнгийн зардлуудын бүх эрх нээгдээд хэвийн байдалд орсон. Төсвөөс гарч байгаа урсгал зардал болон хөрөнгийн зардлын шууд болон шууд бус байдлаар хувийн секторт очдог. Товчхондоо, хавар бүтээн байгуулалтын үе ирдэг учир шаардлагатай энэ үед бүх санхүүжилт хэвийн болсон. Дээрээс нь хаврын чуулгараар хэлэлцэх төсөв эдийн засагтай холбоотой олон хуулиуд байна.

Тухайлбал, Сангийн яамнаас Татварын багц хуулийг өргөн бариад удлаа. Чуулган гацаанд ороод хэлэлцэж чадаагүй. Хаврын чуулган эхлээд энэ байдал хэвээрээ л байна. Хэрвээ Татварын хуулийг энэ хавар баталж чадахгүй бол 2027 онд энэ хуулийн өөрчлөлтийн өгөөж мэдрэгдэхгүй.

Тавдугаар сарын 31-ний өдрөөс өмнө Төсвийн хүрээний мэдэгдлээ өргөн барих ёстой. Угтаа Татварын багц хуулиар орох өөрчлөлтөө төсөвтөө тусгаад хүрээгээ боловсруулаад батлах ёстой. Тиймээс бидэнд нэг өдөр ч чухал байна. Чуулганаа тасалдуулахгүй хэлэлцээрээ хийгээд явж болно шүү дээ. Мөн өнгөрсөн өвөл бид эрчим хүчний хувьд маш хүнд өвлийг тууллаа. Тиймээс тодотгол хийх замаар эсвэл төсөв дотроо байгаа суурь задлынхаа хүрээнд зохицуулалт хийх хувилбар байна, үүнийг хэлэлцэнэ. Уг нь энэ эрчим хүчний асуудал ганц Б.Чойжилсүрэн сайдын асуудал байгаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-20 103.212.163.207

Оюун-эрдэнэ л***р явснаас хойш энэ п***а алга болсон шүү.

Avatar

Алтанчимэг 2026-03-20 202.126.91.64

одоо болтлол өөрчлөхгүй юугаа хийж байдаг байнаа… үнэндээ ичмээр юмаа

Avatar

Нэргүй 2026-03-20 66.181.178.31

жавхлан мэтийн цайрсан өлөн хулгайчууд л сайд хийгээд л

Avatar

Буяа 2026-03-20 103.168.34.172

тэгээд хурдлуулаач татвар гд өчнөөн ярилаа,өөрчлөгдсөн юм хлга

Avatar

Нэргүй 2026-03-20 66.181.191.40

Чи зайлаач новшоо

Avatar

өбаө 2026-03-20 111.65.33.245

Хамгийн муу сангийн сайд шүү дээ энэ махан толгой…

Avatar

plmb 2026-03-20 66.181.177.128

74.4.9

Avatar

Гуцөө 2026-03-20 202.9.46.163

Элэнцэгний чинь "өгөөж". Өгөөж гэдэг нэр томьёог сонсохлоор л нөгөө "Чихэр боовны комбинат"-ын жижиг еэвэн л амтагдаад байх юм!

Avatar

иргэн 2026-03-20 66.181.177.115

10 жил сангийн сайд хийчээд одоо ийм юм яриад сууж байдаг бүтэхгүй гар шүү. Зууны манлай худалч сайд даа. 4 их наядын алдагдалдтай ямарч тооцоогүй төсөв оруулж ирдэг нөхөр

Avatar

Zochin 2026-03-20 202.21.116.2

Tsahilgaanii une nemeguutee uvsiin oid 22 terbumaar n hulgailaad huvaaj idee biz dee. Ingej hulgailj huvaaj ideed baihaar hen tatvar toloh yum. Shine tatvariin huuli chin hun burees mungu ideh gesen hogiin huuli baina lee. Irgedee tatvaraar daramtlahaa boli. Orlogiin 50% iluu n tatvart yavj baina shuu.

Avatar

Нэргүй 2026-03-20 171.25.193.132

ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙГЭЭ МЭДЭЭД САНГИЙН ЯАМ АЛБААР ГАЦААГААД БАЙГАА ШҮҮ ТӨГРӨГИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛДЭГ МОНГОЛБАНКНЫ ЭНЭ МАХАН ТОЛГОЙ БАЙСАН ЮМ УУ…

Avatar

Нэргүй 2026-03-20 66.181.191.135

Энэ хүнээс бас ийм үг гардаг аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж