niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 08:05 UTC Source: https://news.mn/r/2855585/ 30130c5a11287a8c… ← back to niitlelch.mn

УИХ-ыг ирцээр бойкотлохоо зогсоо, увайгүй харагдаж байна!

УИХ-ыг ирцээр бойкотлохоо зогсоо, увайгүй харагдаж байна!

УИХ-ыг ирцээр бойкотлохоо зогсоо, увайгүй харагдаж байна!

Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр ч сайддаа хариуцлага тооцсоноор шинэ сайд нарын томилгоог УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.03.19/ хуралдаанд танилцуулах болтол гишүүдийн ирц бүрдсэнгүй. Хуулиараа Засгийн газрын тэргүүн сайд нарынхаа нэрийг УИХ-д танилцуулж, тангараг өргүүлж байж, бүрэн эрх нь хэрэгжинэ.  Гэтэл УИХ дахь намын бүлгүүд ирцээ бүрдүүлэхгүйгээс чуулганы хуралдаан товлосон цагтаа эхэлсэнгүй хойшилсоор байна. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр зарласан ч ирц бүрдэхгүйгээс хойшилсон бол өнөөдөр 10:00 цагт товлосон чуулган мөн л ирцээс болж хойшилсоор…

Парламент таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй. УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй.  Хоёр том намын бүлэг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхгүй байгаагаас УИХ-аар зогсохгүй Засгийн газрын ажлыг ч хойш чангааж эхэллээ.

Энэ бол УИХ дахь хоёр том намын бүлэг өөрсдийн эрх ашигт хөтлөгдсөнөөс сонгогчдынхоо итгэлийг уландаа гишгэж байна гэж хэлэхэд бодит үнэнээс зөрөхгүй.

Уг нь сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлэг өнгөрсөн өвлөөс эхлэн  “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нартаа хариуцлага тооцох ёстой” гэх шаардлага тавьсан.  УИХ-ын намрын чуулган завсарласан хугацаанд ч Ө.Шижир нарын гишүүд дээрх асуудлыг хүчтэй тавьсан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ нар ч Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нарыг огцруулах ёстой гэх байр суурийг илэрхийлж ирсэн юм. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайдын зүгээс нэр бүхий хоёр сайдад хариуцлага тооцон, дараагийн сайд нарыг томилохоор асуудлаа танилцуулах болохоор гэдийгээд өрөө өрөөндөө шигдэж буйг юу гэж ойлгох вэ, УИХ-ын гишүүд ээ.

Ард түмэн бол та бүхний ирцээр бойкотлон ажлаа хийхгүй байгаа дээрх үйлдлийг сөрөг хүчний хувьд Засгийн газарт орох гэсэн шантааж, эрх баригч намынхны хувьд “Намайг сайдад нэр дэвшүүлсэнгүй” гэх гомдол л гэж харж байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүн нь танхимын сайддаа хариуцлага тооцох асуудлыг тавих бүрийд УИХ дахь намын бүлэг нь өөр, өөрсдийн улс төр болгон эрх ашгаа гүйцэлдүүлэх гэвэл парламентын ч, Засгийн газрын ажил ч урагшлахгүй. Юун ардчилсан парламент, шантаажны УИХ болж хувирна.

Ер нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газарт орох гэсэн шантааж л хийгээгүй юм бол ирцээ бүрдүүлж, анхны тавьсан зарчимдаа эзэн болцгооно уу.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч сайдын суудал горилоогүй юм бол ирцээ бүрдүүлэхэд анхаарч, үндсэн ажлаа хийцгээнэ үү.

Хэдийгээр Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж байгаа боловч Засгийн газрын тэргүүн ажлаа хийж чадаагүй сайд нартаа хариуцлага тооцсон л гэсэн үг.

Чадаагүй нь явж, чадахыг нь оруулж ирэх нь Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх нь. Цаашдаа ч энэ мэтчлэн салбарын ажлаа хийж чадахгүй байгаа, ард түмнээс муу үнэлгээ авч байгаа сайд нартаа хариуцлага тооцоод явах хэрэгтэй. Тэгж байж танхимд шударга ёс тогтоно, төр ч цэгцрэх учиртай. Толгойг нь илээд л байвал танхимын зарчим алдагдана. Хэн хариуцлага алдана, түүнийг огцруулдаг соёл тогтож гэмээнэ ажил урагшилна.

УИХ-ын гишүүд ч ёс зүйтэй байж, цагтаа ажлаа эхлүүлдэг болно уу. Хаврын чуулганаар зөвхөн томилгоо хэлэлцэхгүй Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Татварын тухай багц төслүүд зэрэг иргэд, аж ахуй нэгжид хэрэгтэй шилээ дарсан олон хууль хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй. УИХ өнгөрсөн намрын чуулганы турш эрх баригч намынхны тамганы хэрүүлээс болоод хуралдаж, хуулиудаа хэлэлцэж бараагүй. Гэтэл хаврын чуулган эхлүүт АН, МАН-гүй сандал суудал горилон шантааж хийгээд эхлэх нь үнэндээ увайгүй харагдуулж байна.

Үндсэндээ ирцээр бойкотолсон улс төрөөс нь болж парламентын нэр хүнд унан, эгүүлэн татах ард иргэдийн шаардлага эрчийг авч ч мэдэхээр л байна шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.178.187

5. ҮХ -ын 24.1-ын дагуу сонгогдсон УИХ- даргаа улс төрийн шалтгаанаар өөрчлөх хүртэл АН -аас сонгогдсон гишүүдийг УИХ-ын чуулганд оролцуулахгүй тухай АН -ын удирдлагын санал нь АН -аас нэрийг дэвшүүлэн сонгуульснаа барьцаалан УИХ-ын гишүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Тавьж байгаа асуудал нь эрх зүйн үндэслэл байхгүй учир эхлээд хуулиа батлуулаад дараа нь асуудлаа
тавих нь зүйтэй байх. Хуулиа мөрдөж төрийн ажилд саад хийгүй байхыг АН -ын удирдлагаас шаардаж байна.

Avatar

Иргэн И. Норовжав 2026-03-19 66.181.178.187

4. ҮХ-ын 16.10 -д "… ард иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэн нам , олон нийтийн бусад байгууллага байгууллага байгуулах, Нам олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм , төрийн аюулгүй байдлыг сахиж ,хуулийг дээдлэн биелүүлнэ " гэж заасан байдаг.
УИХ-ын гишүүнд сонгуулах иргэний нэрийг дэвшүүлэх ажлыг Намууд гаргадаг, одоо хувь тэнцүүлэх төлөөлөлийг намууд ард түмний төлөөлөлгүй , сонгуульгүйгээр УИХ -д суулгадаг болсон нь УИХ- төрийг удирдах ажлыг ард түмэн биш, Намуудын гарт оржээ.

Avatar

Иргэн И. Норовжав 2026-03-19 66.181.178.187

3. Тухайлбал : ҮХ -ын 21.2 , 23.1 заалтыг зөрчин " ард түмний элч байх ёстой " 48 УИХ -ын гишүүнийг ард түмний элч биш намуудын элч болгон хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгодог боллоо. Ер нь УИХ-ыг гишүүдийг сонгуулах , түүний үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог удирдахад Намуудын үүргийн талаар Үндсэн хуульд заалт байхгүй байхад Намууд УИХ-ын бүтэцийн нэгж мэтээр өдөр тутамын ажилд нь оролцож , УИХ-ын зардал, Улсынтөсөвөөс тэтгэмж авч байгаа нь үндсэн хуулийг зөрчиж байна.

Avatar

Иргэн И. Норовжав 2026-03-19 66.181.178.187

2. ҮХ -ын 21.1 -д " УИХ нэг танхимтай 126 гишүүнтэй байна. …78 -ыг олоныг төлөөлөх , 48 -ыг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно "
ҮХ-ийн 21.2- д " УИХ-ын гишүүнийг…. эрхбүхий иргэд нийтээрээ чөлөөлтэй , шууд сонгохэрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаангаар сонгоно" гэж зааснаар ард түмэн төрийг удирдах үйл хэрэгт оролцох эрхэээдэлдэг билээ:
Гэтэл Үндсэн хуулийг хэрэгжүүлхэд зарим гажуудалыг үндсэн хуульд нэмэлт оруулах явцад гаргасан байдаг. Тухайлбал :

Avatar

И.Норовжав 2026-03-19 66.181.178.187

1.Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйд " Монгол улст засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцон ,Мөн сонгож байгуулсан төрийн эрх байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ "
Үндсэн хуулийн 16,10 зүйлд " Нийгэмийн болон өөрсдийн ашиг сонирхолын үүднээс Нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэх эрхтэй .
"Нам ,олон нийтийн бусад бүх байгуулл нийгэм, төрийн аюудгүй байдлыг сахиж , хуулийг дээдлэн биелүүлнэ "

Avatar

Иргэн N 2026-03-19 202.179.15.114

УИХ-ын гишүүд ард тмүнийг төлөөлж сонгогдсоны хувьд мандатын эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Ямарч асуудал байсан, ямар ч байр суурьтай байсан хуралдаа орж үгээ хэлэх, эсрэг санал өгөх эрх, үүрэгтэй. Хэсэг бүлгээрээ нийлж, нам, хувийн ашиг сонирхлоор төрийг гацааж байгаа УИХ-ын гишүүд ёс зүйн хариуцлага хүлээж, эргүүлэн татагдах ёстой. Монгол улсын парламент хуралдахгүй бн гэдэг нь ТӨРГҮЙ байна гэсэн үг. Төр түш гэж явуулахаар ажлаа хийхгүй бгаа нь төлөөлж чадахгүй бн аа л гэсэн үг.

Avatar

Иргэн 2026-03-19 202.9.40.74

АРДЧИЛСАН НАМ ИНГЭСНЭэРЭЭ АРД ТҮМНЭЭС ОНОО АВНА ГЭВЭЛ ГОНЖ БАЙЛГҮЙ. АЛЬ НЬ ЯМАР ВЭ ГЭДГИЙГ ДҮН НОЁН НУРУУГААР НЬ АРД БИД МЭДЭЛГҮЙ ДЭЭ… АРДЫН НАМЫН НААД ХЭД Ч яахав дээ ИДСЭН ХООЛНЫХОО АЯГАРУУГАА НУЛИМАЖ БАЙГАА хонзогногч намын хаялагаар өдий дайтай яваагаа мартагсад….

Avatar

zochin 2026-03-19 124.158.104.223

MAN boikotlohoor zugeer te

Avatar

Нэргүй 2026-03-19 103.57.94.108

АН хорлох. улсын ажилд саад хийх, цалгардуулахаас өөр ажил хийдэггүй Бүгд мэднээ. Ардын намынхны дийлэнх нь байгаа ч АН бүгд бойкотлоод гэр гадуур зугаацаад хурлын ирц хүргэхгүй хорлож байх юм. Сүнс сүүдэргүй сүгүүд юмаа

Avatar

Зөв 2026-03-19 66.181.188.209

зөв улс төр бна

Avatar

Нэргүй 2026-03-19 103.212.116.135

Хэдэн их наядаар хулгай хийсэн МАН-ынхан увайгүй харагдахгүй байгаа биз троллуудад

Avatar

Нэргүй 2026-03-19 59.153.114.95

Энэ ардчилсан намд олигтойхон зангарагтай хүн байхгүй болсон.Жон жон гэсэн хувийн эрх ашиг давамгайлсан боловсрол муутай хогийн новшнууд ардчилал нэрийг гутааж байгаа.Эрс шинэчлэл хийхгүй бол авах юмгүй болсон доо!

Avatar

Зочин 2026-03-19 103.212.119.23

Өнөөдрөөс эхлээд АН- ынханы цагийг нь бүртгээд ажил тасалсанд тооцож цалинг нь хасч эхлэх, тэгээд дараа нь сануулах, тэгээд ажлаас халах гэх мэт дараалсан арга хэмжээ авах байлгүй. Эсвэл Монгол улсад хоёр хөдөлмөрийн хуультай болчихсон юм уу????

Avatar

Нэргүй 2026-03-19 202.126.91.31

Ардчилсан оронд байдаг улс төр ажлаа хийхийн тухайд МАН засаг аваад арван жил ард иргэдийн төлөө юуч хийгээгүй өөрсдөө хулгай луйвар хийж баяжцгаасан

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.176.220

Ерөнхийлөгч АН намаас ЕСайд Ху намаас байвал зүгээр бсан Харин боловсрол мэдлэгтэй нөхрийг л Еөкөөр сонгох ёстой гэтэл улс төрийн худалч нарыг сонгоод хэцүү бна шүү

Avatar

Нэргүй 2026-03-19 59.153.114.122

Сонгуульд ялсан намын дарга чинь намынхаа амлалтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраа толгойлж ажилладаг юм байгаа биз дээ? Гэтэл Засгийн газраа хаячихаад парламентын хурал даргалаад сууж байхад намынх нь хөтөлбөрийг хэн хэрэгжүүлэх юм бэ?? Хэрэв ингэх байсан юм бол яах гэж намын дарга болсон юм бэ? Дараа нь МАН-ын сонгуульд амалсан хөтөлбөр дампуурахад хаа хамаагүй Зандка руу бурууг түлхчихээд ёууж байх юм уу? Учрал боловсролтой залуу хүн байж үүнийг ойлгохгүй байгаа юм уу?

Avatar

ЗОЧИН 2026-03-19 203.91.115.52

МАН Ы ХУЛГАЙЧУУД 51 ДЭЭШ ГИШҮҮН-ХУЛГАЙЧТАЙ ЮМ ЧИНЬ ХУРЛАА ХИЙГЭЭД Л ЯВ. АН ЦӨӨН ГИШҮҮНТЭЙ. ЭНЭ БОЛ БОЙКОТ БИШ БАЙДАГ Л СТАНДАРТ УЛС ТӨР ЯВЖ БАЙНА. МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ НЭГ НАМЫН ХУРАЛ БИШ.

Avatar

Нэргүй 2026-03-19 104.28.71.90

Jiriin l uls tor bn. Yun surtei ym. Ed nar huraldsan huraldaagyi hymyys amidralaa zalguulssd l bn

Avatar

Нэргүй 2026-03-19 159.26.119.223

Учралыг анх сонгоход АН дэмжиж байсан биз дээ. Одоо нэг их худлаа зарчим ярьсан л******д цаанаа жэнко данхын акцыг л хэрэгжүүлж байгаа нь ойлгомжтой ш дээ

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.182.234

ih hural tar

Avatar

Нэргүй 2026-03-19 103.229.122.75

нилуунаас шулуун нь дээр их хурал тарах нь хамгийн зөв шийдэл

Avatar

Нэргүй 2026-03-19 103.229.122.75

Яг зөв шаардлага байна

Avatar

Ахмад 2026-03-19 202.9.41.113

Зарим УИХ-ын гишүүд Намын дарга УИХ-ын дарга байхад болохгүй юм байхгүй, хууль байхгүй гээд байх юм Тэртэй тэргүй ялсан нам ЗГ-аа эмхлээд толгойлоод, Намын дарга нь Ерөнхий сайд байж болно гэсэн заалт байгаа шүү дээ. Болно гэсэн болохоос байна гээгүй гээд ард түмний толгой эргүүлээд дур дураараа тайлбарлахаа одоо болио. Ерөнхий сайд нь Засгаа толгойлох нь зөв. Параламентийн засаглалтай үед УИХ-ыг Намын дарга толгойлох нь туйлын буруу, буруу жишгээ засах ёстой.

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.176.238

Эрхи барих нам энэ өөрсдийн бий болгосон төрийн тогтолцоо системээ бүхлээр нь харж өөрчлөхгүй бол монгол улсад авилгал,хүнд суртал, эрхи мэдлийн төлөөх тэмцэл чинь зогсохгүй бас арилах шинж огт алга,АНыг засгийн газарт хамтрах гээд ийм акт хийж бн гэж бодохгүй байна,тэд нарт хамтарсан үе байсан одоо арай тийм юм хийхгүй бх,харин буруу угсарсан системээ л зөв болгочих л доо энэ тийм хэцүү юм биш шүү дээ,зарим хүн өмнө ярьж байснаасаа 180 грдс эргэчихсэн бх юм юу болсон юм бол доо

Avatar

Нэргүй 2026-03-19 202.55.188.97

Сайн бойкотол! Энэ чинь парламэнт

Avatar

Нэргүй 2026-03-19 188.162.248.217

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2026-03-19 202.9.41.22

Элбэгдоржийн сайт гэнэтхэн АН-аа шүүмжлээд юу болчихов. Уул нь МАН-ын гишүүдийг шүүмжилж ирсэн. Өнөөдөр андуураад юм биччих үү эсвэл зүгээр л Хоролмаа зан гаргаж байна уу. АН-ынхан засагт орох хүсэл маш их байгаа. Хэн ч гэсэн сайхан хоолонд орохыг хүснэ. Гэтэл хамтарсан засгийн газрыг АН-ын Лодойсамбуу, Баярмаа, Тэмүүжин мэтийн хүмүүс МАН-ын хоолонд орохыг хүссэн нөхөд, MCS-ийнхэнтэй хамтарч унагаасан. Хамтарсан засгийн үед олон яамдад ажилд орсон АН-ынхан ажлаа хэрхэн хийж байгаа болдоо.

Avatar

yalguun 2026-03-19 66.181.191.237

99871991 s avna

Avatar

Зочин 2026-03-19 66.181.188.147

Үндсэн үүргээ биелүүлж ажлаа хийхгүй байгаа энэ гишүүдийг олон түмэн минь сайн ажиглаж тогтоож аваад дараагийн сонгуулиар эд нарт саналаа өгөхгүй хариуцага тооцоно шүү.

Avatar

Иргэн 2026-03-19 66.181.188.115

Хуралдаж чадахгүй юм бол энэ их хурлыг тараах хэрэгтэй болж байна . Хуралдаж хэлэлцэж байж улс эх орны нэн тулгамдсан асуудлаа шийдэж байх ёстой атал өөр хоорондын өс хонзонгоор цагийг үрж эх орны хөгжил ард иргэдийн амьдралын асуудлыг үл ойшоож байна.Ийм их хурлыг тараах цаг болжээ иргэдээ .Арай дэндэж байнаа:

Avatar

Үнэн юм бол 2026-03-19 66.181.191.135

АН ыг зүгээр л хөөгөөд явуул. Тэд үнэхээр ард түмний элч юм бол бүх эрх мэдэл албан тушаалаа өгөөд иргэдтэй адил гудамжнаас дуугар. Үнэхээр л улс эх орны эрх ашгийн өмнөөс юм бол АН гарч байгаад тэмц

Avatar

зочин 2026-03-19 202.21.100.210

Нам доторхи тэмцэл нь хэт хүчирхийлэл хэлбэртэй явагдаад ирэхээрээ бусад намуудаас авах дэмжлэг багасаар байж ийм л болдог юм байна. Хуйвалдаан , хууран мэхлэх арга нь олон давтагдах боломжгүйг УИХ-ын өнөөдөрийн өнгө төрх харуулж байхым. Ард түмэн Төрийн түвшин , тогтвортой байдлыг байнга хүсэж амгалан тайван байх явдал эрхэм гишүүд үүнийг бодоорой.

Avatar

39777 2026-03-19 66.181.166.134

УИХ яаж гацсан ч гишүүд нь цалингаа зүгээр л, бүтнээр нь аваад, гадаад дотоод яваад сайхан жаргаад байдаг бурангуй тогтолцоог нэн даруй эцэслэх хэрэгтэй. Цалинтай нь холбоод өгвөл гацахаа болино.

Avatar

Нэргүй 2026-03-19 124.158.122.50

Бүгдийг нь тат буулга, зайлуул нохойн бааснууд . Эх орны төлөө эд нараас түй ч гарахгүй. Булай хогнууд

Avatar

Нэргүй 2026-03-19 202.72.243.182

Их хурлын гишүүд арай л увайгүй юм Нөгөө 70 гишүүн үйл ажиллагаа явуулж болохгүй байна гээд гишүүдийн тоог нэмэх нь үр дүнгүй гэж ард түмний санал өгөөд байсан нь батлагдах шив дээ

Avatar

БУРИАД 2026-03-19 66.181.185.43

ХОШНОГО ЦАРАЙЛСАН УЧРАЛ, ХУ НАМ ХОЁР ИРЦЭЭ БҮРДҮҮЛ. АН ЗАСАГТ ОРОХ ЯМАР Ч СОНИРХОЛГҮЙ. ХОШНОГО УЧРАЛ ДАНЗАНГИЙН НАМ БАЙГУУЛАХ ГЭЛ ҮҮ, СҮХБААТАРЫН ШАВРАА БУУЛГАЧИХААД СОЛИОР. БАС ДИПЛОМОО ҮЗҮҮЛЧИХ. ДАНХЫН НЭГ АДИЛ ЧИ МЭДЛЭГ ТАМИРААР ДОРОЙ АМЬТАН. МӨД ЧИ ОНХОЛДОНО ОО. ЧИ МАЛААС ДОР. ОДОО ИНГЭСГЭЭД КАРЬЕР ЧИНЬ ТӨГСӨНӨ ДӨӨ. ХЭНТИЙН БЭРХҮҮД ЧИНЬ ЧАМАЙГ ГӨЛӨГ БОЛГОНО ОО

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.184.128

Монголын нийгэм тэр чигээрээ нэг ийм улстөржиж хийрхсэнбусдыг шүүмжлэхээс өөр хийж бүтээсэн юмгүй боловсрол мэдлэг чадваргүй харанхуй малнуудаар дүүрч дээ. Ирээдүй даанч бүрхэг байна даа

Avatar

Зочин 2026-03-19 202.126.88.103

Одоо Учрал намын даргаараа байна гэвэл ЕС-ын ажлаа авах, эсвэл намын даргаа өгөөд УИХ-ын даргаа хийх гэсэн 2 л зам байгаа шүү

Avatar

Нэргүй 2026-03-19 202.21.124.29

МАНгаруупын шалгарсан арга шүү дээ
Монгол улсаа мөн ч олон жил олон удаа ингэж хорлож ирсэн

Avatar

Нэргүй 2026-03-19 59.153.114.122

Олонх болсон намын дарга нь Засгийн газраа толгойлдог дэлхий нийтийн жишиг зарчим!! Ялсан нам бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд ЗГ-ыг авдаг, гэтэл намын дарга нь Засгийн газраа хаячихаад парламентын хуралдаан удирдаад сууж байна гэж юу байсан юм бэ? ХМХ-ээр АН парламентын ажлыг зориуд гацааж байна гэж сурталчлаад байх юм?! Урьд нь намын дарга УИХ-ын дарга байж болдог л байсан шдээ гэдэг чинь зөв сайхан байсан гэсэн үг огт бишээ!!! Энэ янзаар явбал ямар балагтайг үзэх гээд байгаа юм уу?!

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.187.77

Дээдсүүд Улс нийгмээрээ дампуурлын байдалтай болчихоод байгаагаа харж л байгаа байлгүй.. Томоохон хувьсгал маягийн өөрчлөлт хийхгүй бол харилцан буулт хийх, хуйвалдах, тохиролцох маягаар хөгжихгүй нь бололтой. Хоёрхон сайдад хариуцлага тооцоод ч яах билээ.

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.166.60

Их хуралд суухгүй гэж АН намыхан сонгогчидод амарсан юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж