УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2026.03.19/ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-УИХ-ын дарга Н.Учрал намын даргын албан тушаалыг давхар хаших нь зохимжгүй юм. Учир нь УИХ-ын сонгуульд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ялсан нам нь түүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон батлуулдаг. Улмаар тухайн намын дарга Ерөнхий сайдын хувиар уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцаж, ажил хэрэг болгодог тогтолцоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ "зовлонгийн учир шалтгааныг ол" хэмээн дурдсан. Үүнийг задалж үзвэл, өнөөгийн зовлон нь цэвэр МАН-ын дотоод улс төрийн тэмцэлтэй холбоотой асуудал юм. Улс төрд байж боломгүй, зүй зохисгүй үйлдлүүд газар авч байна. Тухайлбал, МАН-ынхан дотооддоо өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд хэрэгт холбогдуулж, АТГ-аар шалгуулдаг жишиг тогтлоо. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол нь өнөөх зовлонгийн учир шалтгаан хаана байгааг тодхон харуулж байна. Урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалт, барилгын ажлын оргил үе эхэлж буй энэ өдрүүдэд Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулах нь нэн чухал байна. Тиймээс эрх баригч МАН улс төрийн манлайлал гаргаж, дотоод зөрчил, асуудлуудаа нэг мөр цэгцлэх шаардлагатай. Одоо улс төржилтийг хойш тавьж, ажил хэрэгч хандлагаар улс орны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах цаг болсон.
МАН-ын дотоод зөрчлөөс үүдэж чуулганы ирц бүрдэхгүй байна гэж харж байна.
Засгийн газрыг бүрдүүлж буй олонхын суудалтай намууд эхний ээлжинд өөрсдөө ирцээ бүрдүүлэх үүрэгтэй. Хэрэв тэд ирцээ хангавал "Үндэсний эвсэл"-ийн дөрвөн гишүүн чуулганы үйл ажиллагаанд хэвийн оролцоход бэлэн байна. Бид бүлэггүй "ийм шийдвэр гарлаа" гэж том дуугарах нь хэцүү. Тиймээс эрх баригчид эхлээд ирцээ бүрдүүлбэл бид дөрөв хуралдаандаа бүрэн сууна. Миний хувьд өмнө нь цөөнхийн бүлгийн удирдлагад байсан хүний хувьд АН-ын гаргасан шийдвэрийг зөв гэж харж байна. Энэ нь асуудлаа шуурхай шийдэж, ажилдаа ажил хэрэгч хандахгүй бол болохгүй гэдгийг л сануулж буй хэрэг. МАН энэ байдлыг ухамсарлаж, дотоод зөрчлөө нэн даруй цэгцлэх шаардлагатай. Эрх мэдэл, сандал ширээтэйгээ зууралдан төрийн ажлыг гацааж, улс орны эдийн засгийг хохироож болохгүй.
3,605.46






















































Нэргүй 2026-03-19 103.229.120.108
МАН дотроо ямарч зөрчилгүй гэдгийг намын 31-р их хурал нотолж хурлын төлөөлөгч 2230 гишүүдийн 97 аувийн санлаар намын даргаар Н. Учралыг сонгосон. Иймээс зөрчил ярих нь утгагүй. Харин улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгдэн тэмцэнэ гэсэн УИХ-ын гишүүдийн эрхэм зорилгоос ухарсан АН -ынхан л бүлгийнхээ эрх мэдлийг нийтийн зорилгоос илүүд үзэн УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулж байгаад олон нийт зэвүүцэж байна.
Нэргүй 2026-03-19 66.181.178.252
Номтойбаяр баян байж яагаад төрийн албан хаагч болсон юм бэ? Монголын орон сууцныхан ба хаусныхан хүмүүс өөрсдийг нь дууриана гэж бодоод, албаар буруу юм хийдэг. Үүнийг томрох галзуу өвчин гэж нэрлэдэг буюу delusional superior mentality гэдэг юм. Номтойбаяр СЭМҮТ-д үзүүлэх болжээ.
бодит баримт 2026-03-19 103.229.122.75
Ингэж өөх ч биш булчирхай ч биш тал талд алиа ёабдайн дүрээр алцагнагчидп олширч ардын баатар царайлагчдыг уг үндсээр нь цэвэрлэхийн тулд энэ их хурлыг таах хэрэгтэй. Энэ бол төрөө цэвэрлэх цорийн гав ганц оновтой гарц мөн.
Нэргүй 2026-03-19 202.9.41.22
Ухаалаг сайхан яриа өгсөн байна. Аргагүй эх орноо боддог улс төрч хүн шиг ярьсан байна. Төр засаг тогтвортой байх нь улс орны эрх ашиг нийцэнэ. АН-ынхан бол аль болох УИХ-ыг лбайх, бойкот хийх нь гарцаагүй. Тэгэж ч харагдаж байна. Монголчууд өөрсдөө хамгийн их улс төрждөг ард түмэн болоод байгаа. Их улс төржвөл Монголчууд өөрсдөө л хохирон. Харин улс төрчид хожиж баахан попорч албан тушаалд очих болно.
Нэргүй 2026-03-19 188.162.248.217
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Зочин 2026-03-19 162.229.191.188
Энэ улс төржилт Монгол улсыг дампууруулах юмаа. Түүхий эдээ алдагдалтай зарчхаад ямар ч үр ашиггүй чалчиж суудаг улс манайхаас өөр байхгүй.