niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 08:30 UTC Эх: https://news.mn/r/2855581/ 265613cbe7d96eb4… ← niitlelch.mn руу буцах

"УИХ-ын даргыг сонгох нь ялсан намын дотоод асуудал биш"

"УИХ-ын даргыг сонгох нь ялсан намын дотоод асуудал биш"

"УИХ-ын даргыг сонгох нь ялсан намын дотоод асуудал биш"

Ардчилсан намаас “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр /2026.3.19/ хийлээ.


Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

– Ардчилсан намаас УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. МАН-ын даргыг УИХ-ын даргаасаа чөлөөлөгдтөл УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн шаардлагынхаа дагуу асуудлаа тавьж байна. Өнгөрсөн хугацаанд нийтлэг асуултууд гарч ирсэн. Өмнө нь ийм жишиг байсан биз дээ. Тухайлбал М.Энхболд, З.Энхболд нар УИХ-ын дарга, намын даргын ажлыг хавсарч гүйцэтгэж байсан жишиг байсан зэрэг асуултыг тавьж байна. Бид энэ буруу жишгийг засах ёстой. Буруу жишгийг тэр чигээр нь үргэлжлүүлбэл юу болдгийг нэр дурдсан дарга нарын засагласан жилүүд сануулдаг. Ардчилсан намын дарга УИХ-ын даргаар ажиллаж байхад төрийн хямрал болсон. Мөн түүнээс болж Ардчилсан нам сонгуульд гурван удаа дараалан ялагдаж, Монгол Улсад нэг намын дарангуйллын тогтолцоо руу шилжсэн. М.Энхболд УИХ-ын дарга болсноор 2017–2018 оны үед Монголын засаг төрийн хямрал ямар үр дүнд хүрснийг мэдэж байгаа байх. Буруу зүйлийг засаж залуурч, олон улсад байдаг зарчмын дагуу бодлого баримтлахгүй бол ямар үр дүн хүлээж байгааг харуулж байна. Ийм учраас Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байгаад МАН-ын дарга болох үед бид асуудлыг тавьж байсан. Энэ үйлдлийг бид зарчмын дагуу байр суурь гэж үзэж байгаа. Жишээ нь Англи улсад парламентын дарга намын дарга байх нь битгий хэл намын гишүүн байж ч болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Мөн онцгой тохиолдолд парламентын сонгуульд оролцохдоо өмнө нь байсан намаас нь ч нэр дэвшихийг хориглодог. Япон улсад мөн адил намын гишүүн байхыг хориглодог. МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохдоо Ардчилсан намын бусад гишүүд болон намайг санал өгсөн гэдгийг зарим сэтгүүлч асууж байсан. Үүнд тайлбар хийхэд, УИХ-ын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд гарц гаргалгаа олохын тулд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилж хуулийн төслийг өргөн барьсан. Бид улстөржсөн үйл ажиллагаа явуулаагүй. Бэлэн болсон хуулийн төслийг оруулж ирсэн. Бид гацаахын төлөө асуудалд хандаагүй. Харин боломж олгосон. Бидний өргөн барьсан хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх дараалалд ороогүй учир бид зарчмын шаардлага тавьсан. Мөн УИХ-ын чуулган эхлэхэд зарим нэгэн асуудлыг саатуулах гэж Ардчилсан намаас ийм зүйл хийж байгаа юм биш үү гэсэн асуултыг тавьж байсан. Энэ бол тийм зүйл биш. Монгол Улсын Үндсэн хуулинд аль нэг намын дарга УИХ-ын даргаар ажиллагүй байх нь зүйтэй гэсэн утга агуулга бүхий заалт байдаг. УИХ-ын даргыг сонгох нь ялсан намын дотоод асуудал биш. Харин УИХ-ын дэд даргаар хэнийг сонгох нь тухайн нам, эвсэлийн дотоод асуудал юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

-Ардчилсан намаас дэвшүүлж буй үзэл санаа нэг хүнд зориулагдсан үзэл санаа биш. Парламентын дарга өөрөө ярьдаг биш, харин парламентын гишүүдийг яриулж, дуу хоолойг нь түгээдэг хэрэгсэл гэж анх нэрлэсэн. Мэтгэлцээнийг тал алдалгүй шүүж, дэмждэг. Төлөөллийг хэрэгжүүлэгч, тэнцвэрийг хадгалагч. Талцлаас ангид, намын улс төрөөс бие даасан парламент ёсыг хамгаалдаг хүнийг парламентын спикер гэдэг. Гэтэл монголчууд бид парламентыг даргатай болгочихсон. Дарга гэж андуурчихаараа “би эдний дарга юм байна, би эд нартай дарга-цэргийн үүднээс харилцах ёстой юм байна” гэж эндүүрдэг. Парламент бол Засгийн газар биш. Засгийн газар нь Ерөнхий сайд, сайд нараас бүрддэг бөгөөд Ерөнхий сайд бусад сайдуудаа захирдаг, томилдог. Парламент нь 126 гишүүнтэй, тэнцүү эрхтэй байгууллага. Парламентын спикер болсон ч парламентын гишүүдтэй нэг ижил эрхтэй. Парламент төлөөлөх, хууль тогтоох, хянах гэсэн гурван чиг үүрэгтэй. Тиймээс парламент нь нийгэмд нээлттэйгээр дуу хоолойгоо хүргэж байх ёстой. Зөвхөн олонхийн дуу хоолой биш, цөөнхийн дуу хоолой ч олонхтой ижил түвшинд сонсогдох ёстой. Олонх цөөнхөөр асуудлаа шийднэ, олонх шийдвэрээ гаргана, цөөнх хяналтаа тавина. Энэ бол парламентын хамгийн чухал зарчим. Парламентыг спикер тэнцвэртэй байлгахын тулд хоёр зүйл шаарддаг. Нэгд төвийг сахьсан байх ёстой, хоёрт бие даасан байх ёстой гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-19 103.57.94.108

АН бол намын дарга нь УИХ-н дарга хийж болдог. бусад нь болохгүй гэнэ. Зайлаач!!!

Avatar

Нэргүй 2026-03-19 103.229.120.108

ЕС Занданшатар богинохон хугацаанд улсын э/з-ийг сэргээж улс орныг цэгцрүүлж байгааг бид харж байна. Түүнтэй элдэв аргаар өрсөлдөгч нар эхлээд өөрсдийгөө ийм хэмжээнд улс орныг удирдаж чадаж байсан уу чадах уу ийм боловсрол мэдлэг чадвар бидэнд бий билүү гэж бодох ёстой байх.Заримд нь сануулахад сур сур бас дахин сур боловсор гэмээр.ЕС Занданшатарыг олон нийт дэмжиж байна Түүнд амжилт.

Avatar

Зочин 2026-03-19 103.212.116.245

АН Оюунэрдэнэ, Амарбаясгалан хулгайч, авилгач, хятадын агент урвагчдыг дэмжмгч, улаан хамгаалагч хэдэн гишүүнтэй нийлж ЕС Занданэшатарыг огцруулах арга юм биз дээ. Энэ бүтэхгүй байхаа. УИХ-д дээрхи 2-ын бөгсийг долоогч, суганы үс хэдэн гишүүн бий шүү дээ. Ингэснээр АН "УНАХ НҮХЭЭ ӨӨРӨӨ УХАЖ ЭХЭЛЛЭЭ" шүү. АН-ын дээрхи 2 дарга төрийн ажил явуулахад, намыг толгойлоход зангараг дутаж байна. Намынхаа эцсийн үр дагаварыг тооцоход энэ 2-ын ухаан дутаж, бөндгөр нь ажиллахгүй бна даа.

Avatar

Нэргүй 2026-03-19 172.58.244.152

АН-ын ноход улайм цайм Учралруу хуцаад байхад чи Занд каг өмөөрөөд байхын, чиний ухаан санаанд чинь ёстой л ухна ороод үхчихжээ дээ, хө !!!

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.188.95

MAN namaas UIXd sanal bolgood gishuudiin sanal huraaltaar shiidverledeg sanagdaj bna. Ene juram ni bolitson um bolov uu

Avatar

Нэргүй 2026-03-19 103.212.118.25

SEKSDEED UILCHLGE UNEGUIGEER VANXANDI BIEE UNELELN MASSANLI 2ZYYD SEKSEER XUCHINDUULI80955877ANUSDAX BOOB XXI BOOW DOLOOJ

Avatar

Нэргүй 2026-03-19 103.212.118.25

2ZALYYD SEKSYGEER XUCHINDUULEED80955877

Avatar

Нэргүй 2026-03-19 202.126.91.227

АН-ыг дэмжинээ

Avatar

Нэргүй 2026-03-19 188.162.248.217

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага хэзээ бурэн ирцтэй хуралдаж сурах вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг хэзээ намаасаа хоож гаргах бэ ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?яахав тэгээд ??

Avatar

Иргэн 2026-03-19 49.0.139.222

Энэ хоёр тэр эпштэйн гэлүү нэг юмтайгаа хобогдоо, хулгай хийх, луйвардах, хуулийн цоорхойг сайн хэлж өгнө, тэнд залгамжлагч байгаа гэсэн биздээ, наад яриад байгаа чинь монгол гэх бидэнд огт ойлгогдохгүй байна. Хариуцалга хүлээх гэдэг асуудал нь чухал байх аа, тэгээд шийдээч …. үүнээс эд зугатаах гээд байна. босох асуудлыг яриад байгаа улс шууд л нөгөө баатар гэгчээ толгой дээрээ залаа ч, бас энэ нь нэг гарц гээд байгаа биздээ….

Avatar

MGL 2026-03-19 103.229.177.34

Speaker-iig barag surug khuchnuudees songodog baikh kheregtei dee

Avatar

Нэргүй 2026-03-19 59.153.114.122

Олонх болсон намын дарга нь Засгийн газраа толгойлдог дэлхий нийтийн жишиг зарчим!! Ялсан нам бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд ЗГ-ыг авдаг, гэтэл намын дарга нь Засгийн газраа хаячихаад парламентын хуралдаан удирдаад сууж байна гэж юу байсан юм бэ? ХМХ-ээр АН парламентын ажлыг зориуд гацааж байна гэж сурталчлаад байх юм?! Урьд нь намын дарга УИХ-ын дарга байж болдог л байсан шдээ гэдэг чинь зөв сайхан байсан гэсэн үг огт бишээ!!! Энэ янзаар явбал ямар балагтайг үзэх гээд байгаа юм уу?!

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.182.145

Гончигдорж намын дарга байхдаа Их Хурлын дарга хийж байв.

Avatar

Нэргүй 2026-03-19 122.201.31.101

з энхболд бас намын дарга бөгөөд их хурлын дарга байсан байхаа

Avatar

Данх 2026-03-19 103.229.122.75

одоо хиырхэлээ больёо! Цогтгэрэл ээ! ниргэсэн хойно хашгарч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө гэгчээр инээдэмтэй бүр хошин шог жүжиг болчихлоо ккк.Их хурлын даргыг сонгох үед өнөөдрийг үгээ хэлж байсан бол хэн ч харсан сонссон буруутгаад байхгүй байлаа.

Avatar

Зочин 2026-03-19 103.119.92.1

Нөхдүүд минь гадаад нөхцөл байдлаа хараач ээ. улс орон хэцүүдлээ, жилээс жилд орчин хүндэрч байна. Одоо эх орон улсаа бодоод ажлаа хийхгүй бол хожим том харамсал үүснэ. Юун бойкот вэ ганц пуужинд юм дуусдаг хэцүү үед ямаан ааш гаргаж цагаа алдаж улс ороноо муужруулахад хувь нэмэр оруулж болохгүй, бид бурханы өмнө эх орондоо зөвхөн үүрэгтэй болохоос хэнд ч ямар ч эрх байхгүй,байх ч ёсгүй шүү. Тэр хуульд заасан том эрхүүд чинь цаагуураа заавал хийх үүрэг шүү!!!

Avatar

Нэргүй 2026-03-19 202.126.88.103

Нохой засуулсан хүндээ янаг гэдэг шиг Тэмүүжин Жэнкогын талд ороод долоодог болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж