niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 08:30 UTC Quelle: https://news.mn/r/2855546/ 076f9d0796b78381… ← zurück zu niitlelch.mn

УИХ-ын чуулган ирц бүрдэхгүйгээс хойшлов

LiveУИХ-ын чуулган ирц бүрдэхгүйгээс хойшлов

УИХ-ын чуулган ирц бүрдэхгүйгээс хойшлов

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2026.03.19/ 10:00 цагт болно.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
17 : 16
2026-3-19

УИХ-ын чуулган ирц бүрдэхгүйгээс хойшлов

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилсоор ажлын цаг дуусгалаа. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Эрх баригч нам гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх ёстой. УИХ-ын чуулганыг МАН-ын дарга Н.Учрал удирдаж байгаа цагт сөрөг хүчин болох Ардчилсан нам чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй" гэдэг байр суурь илэрхийлсэн. Мөн Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн намууд ирцээ бүрдүүлээд хуралдах боломжтой. Эрх баригч нам ирцээ бүрдүүлсэн тохиолдолд Үндэсний эвслийн дөрвөн гишүүн чуулганы хуралдаанд оролцоход асуудалгүй" гэлээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Орон нутагт ажиллаж байгаа дөрвөн гишүүн, эрүүл мэндийн шалтгаантай зургаа, гадаадад ажиллаж байгаа гурван гишүүн байна. Шалтгаан хэлэлгүй чуулганы хуралдаандаа ирээгүй 10 гаруй гишүүн байна, бүгдтэй нь ярилцаж байна. Ардчилсан нам эрх барьж байх үед З.Энхболд АН-ын дарга, УИХ-ын дарга байсан. Хэн нэгэн дээр дабль стандарт хэрэгждэг юм байж болохгүй. Хэрэв тийм асуудал байгаа бол эрх зүйн орчноо бүрдүүлэх асуудлыг ярих ёстой. Бүлэг хуваагдаагүй" гэдэг байр суурь илэрхийлээд байна. 

09 : 27
2026-3-19

Монгол Улс, Австри улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батална

  Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хоёр сайдыг томилж, чөлөөлөх асуудлыг танилцуулах гэнэ. 

Дараагаар нь Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/, 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-19 172.58.244.152

Энхболд нарын үед болгож бсан бол одоо тэрий чинь буруу гээд бна ш дээ. Энэ Батжаргал гэж үнэхээр ДҮНХҮҮ хар барам шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж