Эрх баригч МАН эрчим хүчний салбарыг хаяж, хариуцлагаас зугтаалаа. Хаяхдаа, улс орны амин зүрх болсон энэ салбарыг ХҮН намд бэлэглэж, эзэнгүйдүүлэв. МАН-ын томилгоот сайд нар үеийн үед удирдаж ирсэн эрчим хүчний салбарын бугшсан алвига, хулгай эхнээсээ ил болж, өнгөрсөн өвөл улсаараа гал алдан хөлдөх шахсан. Энэ нь Засгийн газрын нэр хүнд гэрлийн хурдаар унахад нөлөөлсөн шүдний өвчин болоод байлаа.
Засгийн газрын нэр хүндээ аврах гарц нь Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг сэлгэж солих байсан. Тэд ч ямар нэгэн дарамт шахалтгүй хэмээн наанаа инээж, цаашаа харж уйлан огцрох өргөдлөө өгөв. Нэгэнт Засгийн газарт сайд нарын суудал суларсантай холбогдуулан орны сайдуудыг томилох шаардлага гарсан.
Энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй эрх баригч МАН-ынхан тоглолт хийж, ойрын хугацаанд сэхэл авахааргүй дордсон эрчим хүчний салбарыг эвдэрхий цахилгааны станцуудынх нь хамт ХҮН намд бэлэглэлээ. Г.Занданшатар хариуцлагаас зугтав.
Энэ талаар Боловсролын сайдын суудлаа өгч буй П.Наранбаяр байр сууриа илэрхийлээд амжсан. Тэрбээр “Засгийн газарт ирж буй галыг сааруулах улс төрийн шийдвэр болохыг ойлгож болох ч, Боловсролын салбар, ХҮН намын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх ажлыг бодохоор сэтгэлд хөндүүр, товчхондоо гэнэтийн энэхүү шийдвэрт гомдолтой байна” гэжээ. Б.Чойжилсүрэн ч ажлаа өгөхдөө, “Хүндээ биш, 30 хэдэн жил хуримтлагдсан асуудал байгааг ойлгуулах гэж ажлаа өгч байна” хэмээн мэдэгдсэн.
Улмаар МАН-аас Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, ХҮН намаас Эрчим хүчний сайдад П.Ганзориг, Б.Найдалаа нарын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайд Г.Занданшатар эрх мэдлийнхээ хүрээнд Б.Найдалааг сонгожээ. Ерөнхий сайдын таашаалд нийцсэн УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь эрчим салбарын ямар ч ойлголтгүй нэгэн. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд туршлагатай банкир гэдгийг намтраас нь харж болно. Ийнхүү МАН-ынхан мэргэжлийн бус, эрчим салбарын ямар ч ойлголтгүй хүнийг сайдаар томилуулж дөнгөв. Салбарын мэргэжилтнүүд эрчим хүчний дутагдал ирэх өвөл ч үргэлжлэх бөгөөд дахин осол гарсан тохиолдолд Улаанбаатар хотын тал нь хөлдөх эрсдэл байсаар байгааг сануулж буй. Ойрын хугацаанд үүнийг шийдвэрлэх шийдэл байхгүй. Ийм л нөхцөлд “Ард түмэндээ эргэн ирлээ” хэмээн зарласан МАН ард түмнээ харанхуйд нь хаяад зугтаах шийдэл олов.
3,605.46






















































Нэргүй 2026-03-19 202.9.41.22
Монголчууд өөрсдөө улс төржиж намд хуваагдан талцах дуртай хүмүүс одоо яая гэхэв. Ингээд л доороо эргэлдээд өлсгөлөн жагсаал цуглаан Засгийн газраа хэдэн сар болгоод огцруулаад байцгаа. Энэ хооронд улс орнууд хөгжиж дэвшээд бүр урагш явчихсан байх болно. 13-р зуунд Монголчууд ингэж хоорондоо тэмцэлдсээр байгаад сүйрсэн. Түүхэээс сургамж авна гэдгийг Монголчууд мэддэггүй бололтой. Тэмцэлдээд зодолдоод байцгаа. Би хятад цустай хүн. Болохгүй бол урд очоод амьдарна. Та нар л хэцүү байна
Нэргүй 2026-03-19 66.181.160.2
битгий хуцаад бай
Зочин 2026-03-19 66.181.161.55
хар доржхандын үгээр орж ЗГ нохойн замаар оров оо. Энэ бүтэхгүй боллоо ЗГ ыг огцруулах шаардлагатай
I.o 2026-03-19 122.201.31.114
ENE. SEDEB BOL. ULS. TURIIN TOGLOOM. BISH..HARCGAAY
IOTGOO 2026-03-19 122.201.31.114
SAIN. BNA UU???ALOCH. NAM. BAISAN. SHUDARGAAR. AJLAASAI…GANC. HAMIIG. MUULAH. SHAARDLAGA BAIHGUI. BUGDEEREE EB NEGDELIIG. ERHRMLEJ. AJILAA URGELJILUULEH. YUSTOI..ENE. SEDEB BOL ULSIIN. ONCGOI. HAMGAALALTTAI SALBAR. ZUGEER. NEG. HOBNII. BAI. BISHSHUU
Нэргүй 2026-03-19 103.168.34.226
МАН ер нь найдваргүй болчлоо. Хүкийн үед МАН унах нь гарцаагүй болж бх шиг. Хүк эдийн засгийг унагаж, нийгмийн сэтгэл зүйг унагаж, бүүр олон нийтийн ухамсрыг унагаачлаа шд. Нийгэмд урд хожид байгаагүй ухамсрын доройтол газар авлаа, улс орон хөндийлөн идэгдэж бна, нэг л өдөр нурна.
Нэргүй 2026-03-19 103.229.122.243
Хулгайч луйварчид л даам болчих гэж. Энэ засаг ч удахгүй огцрох замдаа орж
ард 2026-03-19 66.181.178.210
Ард түмэн жаахан нүүрс түлээ бэлдэж, зуслан гарч амьдарч магадгүй болчихлоо. УБ хөлдөж магадгүй. Ийм тохиолдолд байрандаа зуухтай болох хэрэгтэй болох бол уу. Нүүрс нь бна. Ус нь бна. Хүн хүч мөнгө энэ тэр нь бна. Ийм үед УБ хөлдвөл ХҮҮК, Зандка тэргүүтэнгүүд хариуцлагаа хүлээгээрэй.
Нэргүй 2026-03-19 202.126.88.74
Эрчим хүчний салбарт хиих ажил их, МСS тэр талдаа туршлага сайтай шинэ сайд шийдээд явчих бх амжилт
Нэргүй 2026-03-19 66.181.176.238
Буруугаа бусад руу чихээд өөрсдөө уснаас хуурай гарах эрхи баригчдийн шалгарсан арга ш дээ, үүндээ бүр гаршсан гэж хэлж болно
Зочин 2026-03-19 66.181.186.93
Мсэсийн л хүн болж байвал тогтой тоггүй нь падгүй дээ
Нэргүй 2026-03-19 202.9.47.126
Яахаараа хаялаа гэж. Юм бичих санаатай юм бол эхлээд бодож бай.
Нэргүй 2026-03-19 43.242.242.59
За тэгээд засгийн газрыг огцруулах акцыг АН-ынхан зохион байгуулаач дээ. Дараагийн ээлж хоолондоо орохоор удаан хүлээж байна. Манай найз шинээр байгуулагдах засгийн газарт сайд болох магадлалатай юм. тэр сайд болвол би ажилтай болчих гээд байна. " Огцрох амархан" гэж ярьцгаадаг биздээ. Лодойсамбуу, Ж.Баярмаа нар яагаад засгийн газрыг огцруулах талаар дуугүй байгаад байна. Мөнгө авчихсан юм бишүү. Лодойсамбуу 2 их наядын сураг гаргаад дуугаа хураачихлаа
Зочин 2026-03-19 103.212.117.245
Доржхандыг сайн мөрдөн ажиглаж байхгүй бол тэр Эрчим хүчний төсвөөс хусаж өгөх гэж тэр салбарыг шүлэнгтэн авч байгаа юм .Тэр иднэ шүү,иднэ ,сайн харж байх хэрэгтэй.
Нэргүй 2026-03-19 103.212.119.160
МАН ХҮН СҮГНҮҮДТЭИ ХӨНЖИЛДӨ ОРНО ГЭЖ ХЭН МЭДЭХ БИЛЭ
Нэргүй 2026-03-19 103.212.116.135
МАН-ын бөөснүүд
Нэргүй 2026-03-19 192.82.92.41
Монгол улстөрчийн ирээдүй цаг дээр хэлсэн үг бол үнс байдаг юм.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ, АГТНЫ ХАРИУ ЖИЛДЭЭ ГЭСЭН МОНГОЛЧУУДЫН ҮГ УЧИРТАЙ ШҮҮ 2026-03-19 103.229.121.85
ХУВЬ ХҮНИЙГ МУУЛАХ БИШ, ЦААД ҮНДСЭН АСУУДЛЫГ НЬ ШИЙДВЭЛ АЛИВАА ГАЖ ҮЗЭГДЛҮҮД АЯНДАА АРИЛНА. ҮНДСЭН АСУУДАЛ НЬ НАМЫН САНХҮҮЖИЛТ. 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ НЬ НАМАА САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГО. САЙН УХВАЛ МАН-ЫН ЕНБД МӨНХБАТ, АМАРБАЯСГАЛАН НАРЫН НҮҮРСНИЙ АСУУДАЛ НАМЫН САНХҮҮЖИҮЛТ РҮҮ ХӨТӨЛЖ МЭДНЭ. ЧОЙЖИЛСҮРЭНГ БАЙЛГААД, ЭНХ-АМГАЛАНГ САЙДААР ДАХИН ТОМИЛООД БАЙГАА НЬ МӨН Л ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ. ЧАДАХ ЭСЭХ НЬ ЗУУ ДАХЬ АСУУДАЛ БОЛООД ЯВЧИХНА…
Нэргүй 2026-03-19 202.126.89.135
Доржханд ЭХ-ий салбараар туг тахинаа яаж байгааг тэнгэр л мэдэх байх
Зочин 2026-03-19 192.82.92.42
Салбараа мэдэхгуй, баг байхгуй ( МУБИС-ийн гологдлууд, хедее аж ахуй, сангийн яамны хэдэн мэргэжилтэнг яамаар дуургэсэн) , шоучинг сайдаар тавьсан МАН гутамшиг!!!
Нэргүй 2026-03-19 124.158.123.242
Сайн зодолдоод байвал сайд болдог юм…
Нэргүй 2026-03-19 172.58.244.152
Найдалаагийн томилолтонд одоохондоо нэг л давуу тал бна. Үеийн үед, жилийн жилд Эрчим хүчний салбарыг Оросын тавиулын гарт атгуулж ирсэн !!!
ХҮН одоохондоо Оросын"ивээл халамжинд" ороогүй бгаа.
Гэвч Найдалааг Евсиков мөдхөөн дуудаад л "дашийн шог"
болно биз дээ. Яадын бол харыдаа.