niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 08:31 UTC Эх: https://news.mn/r/2855498/ 5b7e80bcadb82335… ← niitlelch.mn руу буцах

ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг шалгуулахаар АТГ-т хандав  

ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг шалгуулахаар АТГ-т хандав  

ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг шалгуулахаар АТГ-т хандав  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч нар өнөөдөр /2026.03.18/ Хот байгуулалт, барилга орон сууцжуулалт/ХББОС/-ын сайд Э.Бат-Амгалантай холбоотойгоор өнгөрсөн өдрүүдэд хөндөгдсөн Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгийг төрийн албан хаагч нарт орон сууцны урьдчилгаа хэмээн олгож, өөрийн хамаарал бүхий “Опту” компани руу шилжүүлсэн гэх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар/АТГ/-т гомдол гаргаад байна.

Энэ талаар тэд “Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 13-нд Live хийхдээ Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад дүүргийн төсвөөс 20-30 сая төгрөгийг орон сууцны дэмжлэг нэрээр олгосон. Уг мөнгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн хамаарал бүхий “Опту” компани руу байрны урьдчтлгаа болгон шилжүүлж, орон сууцаа зарж байна гэдэг асуудлыг ярьсан.

Шилэн Цогоо /Б.Цогтгэрэл/мөн Live  хийж, “Баянзүрх дүүргийн ахлах наягтлан нь хоёр байртай байж 30 сая төгрөгийн урдчилгаа авсан. Нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга байхдаа Баянзүрх дүүрэгт  аудит хийдэг байсан хүн Баянзүрх дүүргийн Төрийн сангийн хэлтсийн дарга болонгуутаа/ 1995 онд төрсөн хүн байж/ байрны урьдчилгаа авсан гээд мэдээлсэн.

Албан тушаалтнууд нь хуульд заасны дагуу шийдвэр гаргаад төрийн албан хаагч нарт орон сууцны дэмжлэг олгож болно. Гол нь энэ шийдвэр нь ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой.

Төсвийн хөрөнгө гэдэг татвар төлөгчдийн мөнгө. Төсвийн 90 хувь татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Төлбөр хураамж, торгуулиас бүрддэг.  Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа хэлбэрээр 20-30 сая төгрөг өгөхөөр тэрбум төгрөгийн асуудал болж байна.

Шилэн Цогоогийн мэдээлснээр хоёр орон сууцтай ахлах нягтлан орон сууцны дэмжлэг авсан бол шударга бус. Орон сууцны дэмжлэгийг байргүй хүнд олгох ёстой.  Дээр нь тэрхүү дүүргийн төсвөөс гаргасан хөрөнгө үнэхээр сайд Э.Бат-Амгалангийн хамаарал бүхий “Опту” компани руу шилжиж орсон бол бас ноцтой асуудал, тийм учраас АТГ шалгаж, үнэн мөнийг нь олж, олон нийтэд мэдээлэх ёстой.

Баянзүрхчүүд 520 мянгуулаа, маш том дүүрэг. Ардчилсан намын төлөөлөгчдийн хяналт байхгүй бол дүүргийн төсвийн мөнгө үр дүнгүй зарцуулагдаж байна. Нийслэлийн аудитын газраас дүүргийн төсөвт хяналт хийдэг ч олигтой хийдэггүй юм байна.

Улаанбаатар хотын захирагчийн мэдээллээр юу болов намынх нь хэрүүл дүүрч, Ахмадын хороо руугаа дүүргийн төсвөөс 850 сая төгрөг шилжүүлж, сайд Э.Бат-Амгалан сар шинийн золголт хийдэг. Энэ бол ноцтой асуудал АТГ шалгах ёстой.  АТГ-т хэн нэг нь гомдол өгөхгүй бол шалгагдахгүй сошиалаар сэвэгдээд л өнгөрнө. Иргэдийн төлөөлөл болж ажилладагийн хувьд бид энэ асуудлыг шалгуулахаар хандаж байна. Дүүргийнх нь төсөв үр дүнгүй зарцуулагдсан байхад сөрөг хүчний төлөөлөгч нар нүдэн балай чихэн дүлий байж таарахгүй. Тийм учраас бид ажлаа хийж байна” гэлээ.

А.АМИРЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-18 202.131.240.147

Batamgalan lalryg sain shalga

Avatar

Нэргүй 2026-03-18 178.218.144.99

Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байгаа төсвийн захирагч нэртэй авилгачдыг АТГ нийт даяар нь шалгаачээ Аудитын байгууллага илрүүлсэн дүгнэлт, баримтуудаа АТГ-рүү шилжүүлээчээ

Avatar

Нэргүй 2026-03-18 103.229.122.58

АТГ-т өгдөг нь зөвөө. Шударга бус байдалтай тэмцэх тэмцэлд нь амжилт хүсье

Avatar

Нэргүй 2026-03-18 172.56.3.102

Энэ зураг дээрх хачин зүс царайтай, лээрэмчин байрын ноходүүд ч одоо манай төрийн албан хаагчид юм уу ?

Avatar

Нэргүй 2026-03-18 188.162.248.253

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!???!!?!!!?!!?

Avatar

Нэргүй 2026-03-18 178.174.229.45

ATG GJ DAMPUU GAZAR BNA AA? GOMDOL IREHGUI BOL YU CH HIIHGUI KK AMAR AIN

Avatar

Нэргүй 2026-03-18 103.212.117.223

SEKSY BOOW TACHAANGUI XELEERE GOE XXN BOOW DOLOOJ TOMSGN XELEERE LAW DOLOON80955877

Avatar

Нэргүй 2026-03-18 103.212.117.223

ALNI SEKSEER ANISDAX BIEE UNELLEED DYRTAI SEXSEER VANXANDI80955877 2ZALYYSD SEKSEER XUCHINDUULEED

Avatar

Иргэн 2026-03-18 103.57.93.170

Шалгуулах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж