niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 08:32 UTC Эх: https://news.mn/r/2855413/ bc5225f5543da758… ← niitlelch.mn руу буцах

Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарыг сайдаар томилно

Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарыг сайдаар томилно

Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарыг сайдаар томилно

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.18/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайд нар танилцууллаа.


ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт:

-2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар иргэн бүр хуримтлалын сантай болж, хүн бүрийн нэр дээр данс нээн байршуулсан. Өнөөдрийн байдлаар уг дансанд 175 мянган төгрөг хуримтлагдаад байна. Цаашид энэ хуримтлалыг богино хугацаанд хэрхэн өсгөх, мөн иргэд уг мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг амьдралын чухал хэрэгцээндээ хэрхэн үр ашигтай зарцуулах талаар санал, шийдлийг хамтдаа тодорхойлох нь “Баялагтаа эзэн монгол” санал асуулгын гол зорилго юм.

Энэ асуудлыг Засгийн газар дангаар шийдэх бус, орон даяар иргэдийн дунд хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор санал асуулгыг зохион байгуулах зөвлөлийг Засгийн газрын хуралдаанаар байгууллаа.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орох иргэдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн бөгөөд нийт 43 хүн материалаа ирүүлснээс 9 гишүүнтэй зөвлөлийг байгуулах Ерөнхий сайдын захирамж гарсан. Тус зөвлөлд УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Хотын дарга асан Э.Бат-Үүл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Н.Батнасан, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хамба лам асан Д.Чойжамц, МҮХААҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, хуульч Л.Төр-Од, Р.Хатансайхан, Н.Жанцан нар багтсан.

Тус зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, санал асуулгын хамрах хүрээ, чиглэлийг тодорхойлон асуумжийг боловсруулна. Үүний дараа орон даяар зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.

Ингэснээр олон жил яригдсан байгалийн баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрт тэгш, шударгаар хүртээх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.

Уг мэдэгдлийн дараагаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авав.

-Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ олсонгүй гэдэг шүүмжлэлд тайлбар өгөхгүй юу? 

-2025 оны зургадугаар сард 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөний хүрээнд төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар цомхотгох Засгийн газрын тогтоол гарч, хэрэгжүүлэх чиглэл өгсөн.

Гэвч уг шийдвэрийг хэрэгжүүлэх явцад зарим агентлаг, аймаг, орон нутагт алдаа, зөрчил гарсан тохиолдлууд бий. Үүнтэй холбоотойгоор холбогдох төрийн албан хаагчид гомдол гаргаж, асуудлыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон шүүхийн байгууллагуудаар шат дараатайгаар шийдвэрлүүлж байна.

Түүнчлэн дэд сайд нарын асуудал хөндөгдөж байна. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа юм. Энэ нь зөвхөн дэд сайд нарын хүрээнд хязгаарлагдахгүй, харин яамдын бүтэц, зохион байгуулалтыг бүхэлд нь шинэчлэх, чиг үүргийг илүү оновчтой болгох асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг харуулж байна.

-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, сайд нарыг чөлөөлөх, томилох асуудал ямар шатанд явж байна вэ?

-Хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний дагуу Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилхоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргасан гэлээ.

ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг дэмжин баталлаа. Энэ нь Монгол Улсад удаан хугацаанд хүлээгдэж байсан чухал хуулийн нэг юм.

Одоогийн байдлаар хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тодорхой эрх зүйн орчин бүрдээгүй хэдий ч зарим байгууллагуудтай гэрээ байгуулсан 130 гаруй мянган иргэний 70 гаруй тэрбум төгрөгийг тэтгэврийн хэлбэрээр хуримтлуулан, тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдлууд бий.

Иймд Засгийн газрын хуралдаанаар эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх зорилтын хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн санг албан ёсоор бий болгох шийдвэрт хүрлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

Avatar

иргэн 2026-03-18 43.228.129.134

ажил эрхлэлтийг дэмжсэн бодлогоо холбоочээ ОДОО бол 30 аад жил тасралтгүй нийгмийн даатгал төлсөн хүн цалин нь өндөр байгаагүй учраас багаар гарахаар байна 1 жилийн 1,5 хувь бодох нь бага байна

Avatar

зочин 2026-03-18 72.143.117.98

Энх-Амгалан сайд браво. Одоо поопролтоос айлгүйгээр ажлаа мэддэг, туршлагатай хүмүүсээр нь энэ чухал салбарын ажлыг нь хийлгэх нь зөвөө. Тэр тусмаа нийгмийн хамгааллын салбараа хариуцаж ажилласан сайдын албыг хашсан хүн, маш оновчтой томилгоо. Төрийн алба, түүний дотор сайдын албанд туршлага суусан, "чанагдсан", бэлтгэгдсэн хүмүүсээ ажиллуулж баймаар байнаа

Avatar

Зочин 2026-03-18 192.82.92.42

Боловсролын салбарыг самарсан этгээдийг дахин тавьж байгаа мулгуу еронхий сайд, данхайсан тер, МАН гутамшиг!!!!

Avatar

Күн 2026-03-18 103.57.93.79

Юунд найдна бэ?

Avatar

Нэргүй 2026-03-18 202.126.90.82

МАН&МАХН башир аргатайдаа, ХҮН-ээр туг тахилааа

Avatar

ХҮН ЗАЙЛООООО 2026-03-18 202.126.90.82

ХҮН дунд нь ЗАЙЛАААААХХ

Avatar

ХҮН боль боль зайд22 2026-03-18 202.126.90.82

Хүүеээээээ……ХҮН намаар Эрчим Хүчний салбарыг нэгмөсөн ДУУСГАХААР Шийдээ юуу ?????

Avatar

Нэргүй 2026-03-18 103.145.234.19

Энхамгалан яахав Ок гэк дээ.За тэр Найдалаад бол найдаад хэрэггүй шүү.Чадварлаг эмэгтэй хүн сонгооч

Avatar

Нэргүй 2026-03-18 59.153.113.152

Амар хариуцлагатай, эмзэг байгаа хэцүү салбарыг ХҮН намаар арай ч дээ. Найдалаа гэх бүүх хамаагүй сул хүнээр удирдуулж хотоороо тоггүй зовох нь ээ.

Avatar

Нэргүй 2026-03-18 66.181.176.178

НҮХнээс салах цаг болоогүй юу ууууууу

Avatar

Нэргүй 2026-03-18 103.57.92.180

эм си эсийн тавиул засгийн газар нь анхнаасаа тодорхой

Avatar

Зочин 2026-03-18 103.229.120.58

энд тэндгүй тагнуулчч болгоно гэж хошигрууллссан энэ олон хүнээ өөд нь татах болоогүү юу

Avatar

FAN 2026-03-18 202.21.120.102

NAidlaa p***a Hun namiin lalary um hiilee yu? s** odoo ene nam zasgaas naidlaa dorjhand metiin atsnuudiig zailuulmaar bnaa. undesni evsel l suulin ued arai der sanagdad bn da

Avatar

Нэргүй 2026-03-18 202.21.116.142

uneheer juldah bhdaa naidalaa odoo yahav dee.hurdan suraad sudlaad mongoliin erchim huchiig hugjuuleh bhaa haha. iim malnuudaar ulsaa udirduulahaar iim l yum bolnodoo. gde medleg bolovsrol, turshlaga, yamar ard tumen bn tiim l udirdagch turnu gj unen ug yumdaa. oiriin zuun jil yaduugaaraa. erhim huch, nept er ni yumnii haraat bool uls heveeree l bhnee. hugjil muruuduud ch nemergui.

Avatar

з 2026-03-18 150.228.177.135

тоон дотор үсэг гэдэг шиг Чойжамцаар яах ч юм билээ

Avatar

Нэргүй 2026-03-18 202.21.116.142

xa xa facebooceer ajil hiideg bolloo shuu. odoo uuriiguu hed eok boloh gj bn geed sevuulchie tegvel ene mangaruud eok bolgochij magadgui l yum bn. yamar ch bodlogo alga.

Avatar

Нэргүй 2026-03-18 202.70.43.34

За ХҮН-ийхэн Одоо Эрчим Хүч Экспортлоод наачина, тгээд Монгол Тас Харанхуй ХАХАХАХАА ГОЁ ГОЁ

Avatar

Нэргүй 2026-03-18 202.126.89.149

javij aar n suls n usteed bdag hvn mon vv

Avatar

Иргэн 2026-03-18 66.181.161.148

Энх-Амгалан боловсролыг өөд нь татаж байсан. Аштай юу даа. Чадалтай, хурдтай, гүйцэтгэлтэй саын сайд.

Avatar

зочин 2026-03-18 66.181.166.196

Нуухыг нь авах гээд нүдийг сохолно гээч л болж байх шиг, Найдалаагаас Чойжилсүрэн нь аль ч талаараа дээр байх биш үү, Найдалааг тоох нохой ч байхгүй ш дээ, ЭХ-ний салбартаа нь ч тэр, УИХ-д ч тэр Найдалаа бол гөлөг ш дээ

Avatar

oyglzxrxs, bainguin xylgaifoc ; Aimshigtai & 2026-03-18 59.153.113.168

– ylcuun \ xapune.

Avatar

Лаа шүдэнзээр бэлдээ 2026-03-18 103.57.93.79

усан тэнэгээр эцсийн цэгийн тавиулах гэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж