Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал нэлээд хөндөгдөж салбар, салбарынхан үүнд анхаарлаа хандуулж ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна. Зарим хүмүүсийн зүгээс үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдийг хувийн хэрэгт нь энэ тухай бүртгэж их, дээд сургуульд элсэх боломжийг нь хязгаарлах нь зүйтэй гэж үзэж буй. Тэгвэл нөгөө талд ял, шийтгэлийг чангатгах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ньюс агентлаг энэ долоо хоногийн VS буландаа Хууль зүйн сайд Б.Энхбаяр болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал дээр баримталж буй байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Үе тэнгийн дээрэлхэлт харгис, гэмт хэргийн шинж чанартай болоод байна. Тэгэхээр эндээс ирээдүйн гэмт хэрэгтэн төрөн гарна гэсэн үг. Тиймээс одоо арга хэмжээ авах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүүхдийн ялыг хойшлуулдаг шүү дээ. Тэгэхээр үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдийг Зөрчлийн тухай хуулиар биш Эрүүгийн хуулиар шийтгэж насанд хүрсэн хойно нь ялыг нь эдлүүлдэг болгох хэрэгтэй. Дээрээс нь харж хандаж ёстой үүргээ биелүүлээгүй, сурган хүмүүжүүлж чадаагүй асран хамгаалагч нарт нь мөнгөн торгууль ногдуулах шаардлагатай. Тэгэхгүй бол их сургуульд орох эрхийг нь хасаад нэмэргүй. Та нар өөрсдөө харж байгаа биздээ. Дандаа эрх мэдэлтэй, мөнгөтэй айлын хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байна. Эд нар Монголын их, дээд сургуульд сурахгүй. Анзаараад байхад үе тэнгийн дээрэлхэл үйлдэж байгаа нь ихэнх нь олон нийтийн сүлжээнд олон дагагчтай охидууд байна. Энэ асуудалд бүхий л салбарынхан дорвитой арга хэмжээ авмаар байна. Мөн сэтгэл зүйчид маш их хэрэгтэй байна. Миний хувьд үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэх хэрэгтэй гэсэн саналтай байна. Миний хувьд санаатайгаар, зохион байгуулалттай, бүлэглэж бусдын бие, сэтгэл зүйд гэмтэл учруулсан хүүхдүүдийн тухай хэлж байгаа. Үүнийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болвол ямар вэ гэж байгаа юм. Ингэхдээ насанд хүрсэн хойно нь шийтгэдэг болох асуудлыг ярьж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлаад, гэр бүлийн хүчирхийллийг бие даасан гэмт хэрэг болгож шийдвэрлэсэн. Мэдээж ял шийтгэлийн бодлогыг чангатгах, шинжийг тодорхойлох энэ асуудалд нэлээд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах шаардлагатай. Ялангуяа Эрүүгийн хуульд. Үе тэнгийн дээрэлхэл гэдэг нь ерөнхий хэллэг. Үүн дотор бие даасан тухайн үйлдэл хохирлын хэр хэмжээгээрээ олон төрлийн гэмт хэрэг байна. Үүнийг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэдэг зүйл ангиар шийтгэдэг. Уг шийтгэлээр, торгох, нийтийн алба хаших, зорчих эрхийг хязгаарлах зэрэг багтдаг. Эрүүгийн хуулийн үндсэн зорилго цээрлүүлэх, хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэх гэсэн гурван үндсэн зорилгыг агуулдаг. Мэдээж төр хатуудаа хатуу, зөөлөнд зөөлөн хандах бодлогыг барьдаг. Тэгэхээр бид хүүхдийн тухай ярьж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрх зүйн бүрэн чадамжгүй, төлөвшөөгүй буюу өөрийн үйлдлийн үр дагавар, хор уршгийг ухамсарлах хэмжээнд бэлтгэгдээгүй байдаг. Тиймээс шууд Эрүүгийн ял онооно гэж хэлэх боломжгүй, тэгж хэлж чадахгүй. Үе тэнгийн дээрэлхэл үйлдэж байгаа нь дан ганц хүүхдийн буруу биш. Нийгэм, эдийн засаг, хувь хүн гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Эдгээрийг цогцоор нь авч үзэх ёстой. Тухайлбал, 2011 онд эдийн засаг 17,1 хувьтай өсч байх үед танхай дээрэм, хулгайн гэмт хэргүүд огцом буурсан. Эдийн засаг өсөхийн хэрээр хүмүүсийн сэтгэл зүй их тайван байдаг. Эсрэгээрээ эдийн засаг буурах тусам хүмүүс их бухимдалтай болдог. Дээрээс нь олон нийтийн сүлжээ хөгжихийн хэрээр эрсдэл их. Монгол улс цахим хэрэглээгээрээ хамгийн өндөр эрсдэлтэй улсад тооцогдож байгаа. Монголчууд олон нийтийн сүлжээгээр явж буй мэдээлэлд ихэнх нь шууд итгэдэг. Насанд хүрээгүй хүүхдэд хязгаарлалт байхгүй. Миний хувьд хүүхдийг шоронжуулах бодлогын эсрэг байдаг. Ер нь бол бусдыг амиа хорлоход хүргэсэн, танхайрсан, хүний биед хүнд болон хөнгөн гэмтэл учруулсан гээд эдгээр үйлдэл огт ял шийтгэлгүй биш. Тохирсон зүйл ангиар ял оноодог. Тэгэхээр үе тэнгийн дээрэлхэл гээд тусдаа гэмт хэрэг болвол дээрх зүйл ангиудтайгаа давхцах асуудал бий. Үүнийг бусад улс оронд яаж хэрэгжүүлдэг юм гээд судлах шаардлагатай.
3,605.46





















































ccc 2026-03-18 103.212.116.78
Балай АВГАЙ НАСАнд хүрсэн хойно н; шийтгэ ч гэх ю х**.аад бнаа
зочин 2026-03-18 202.21.108.33
ХЗС-даа ДЦ-н алба хаагч нар зарим эрэмдэг зарим нь ялтан болоод ДЦ чинь гэмт хэргийн үүр уурхай болж байхад таны томилсон ДЦ-н штабын дарга чинь мэдэээл дотроосоо тараасан гэж албаны шалгалт гэч юм хийж алба хаагч нараа дарамтлаж байгаа нь шударга ёс уу. байх ёстой зүйл юм уу?? Алба хаачгийн эрүүг хугалсан гэмт хэрэг гарлаа гэсний дараа алба хаагч нар бие биенээ мэсээр гэмтээсэн хэрэг гарлаа гэсэн Та ДЦ-т алба хаагч нар ёс зүйн зөрчил гаргасан гээд штабын даргы ажиллас чөлөөлсөн биздээ?
greenish byreesuin ner baij taapaa. ozartj XUUX. 2026-03-18 103.212.116.44
-3 xayg colij, COLA, chixereer, dyyriamal emeer
ygjij bgaashd, tanxaichyydaan.
ylcuin bankaap batalgaajyyl. 2026-03-18 103.212.116.44
# ;
Нэргүй 2026-03-18 103.57.92.180
ХҮҮХДИЙН КОЛОНИ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ… ЭНХБАЯР БЕРИЯ ГЭМТ ХЭРГЭЭСЭЭ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ… ТОЙРЧ ЗУГТААД БАЙЛГҮЙ АВЛИГА АВСАН, ХҮН ГҮТГЭСЭН ОЛОН ХЭРГҮҮДДЭЭ ШҮҮХЭД ОЧИЖ МЭДҮҮЛГЭЭ ӨГӨӨ
Нэргүй 2026-03-18 192.82.91.245
asuudliig yalgaj salgah heregtei. uye tengiin deerelhelt gedeg bol neg atman esvel neg buleg atman garch ireed esvel sul doroi negnee bugdeeree olzolj avaad yalgavarlan gaduurhahiig heleed bgaa bolhoos mansuuruulj nutsegleed social – aar tsatsahiig helehgui. ene bol shuud eruugiin huulitai holbogdono. shalgaj togtooh l bh. ter mansuuruulah bodis haanaas garch irsen. yaj tedend ochison geh met…
Нэргүй 2026-03-18 59.153.114.244
шоронжуулж болохгүй шүү дээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нь эрчүүд болох тохиолдол олон. Бас хэрэг зөрчил юунаас болж гарсныг нарийн нягталж байж шийдэх хэрэгтэй. бусдын амаар хүнийг буруутгаж болохгүй!!! Хүнийг буруутгахын тулд 7 удаа нягталж шалга гэдэг үг бий!!!!
Нэргүй 2026-03-18 66.181.190.53
томчуудаас муу төр засгийн золиос болж байгаа ш дээ хүүхдүүд ухаж ойлгохгүй биз буруу үлгэр дуурайлалын золиос
Зочин 2026-03-18 66.181.183.34
Хүүхдийн колони гэж хүртэл байсан даа.
Зочин 2026-03-18 103.212.117.43
Бусад оронд эцэг эх нь, жишээлбэл АНУ, ОХУ-д аав нь, давхар ял авч шоронд сууж байгаа тухай өнгөрсөн 7 хоногт мэдээ яваад л байсан.
Нэргүй 2026-03-18 103.212.119.210
Саяын тохиолдолд заавал хариуцлага шийтгэл өгөх ёстой улсаараа буруу эрхэлсэн дарууллагагүй шинэ үеийг бойжуулж болохгүй
Зочин 2026-03-18 66.181.180.91
Мэдээллийг хаанаас аваад байна?
Зочин 2026-03-18 66.181.180.91
Мэдээллийг хаанаас авдаг бэ?
Зочин 2026-03-18 66.181.180.91
Ямар хачин үнэн юм бэ?.Мэдээллийг хаанаас аваад байна.Хамаг юм мэдээд яг тэгээд тавьцан байх юм.дээрээс нь бас хийцэн ч байх шиг!!.
Т 2026-03-18 66.181.189.137
эцэг эхийг нь хатуу шийтгээчэээ..ийм зэрлэг танхай болгосон…..
Нэргүй 2026-03-18 124.158.123.242
урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдана… гэдэг ч орчин цагт хүүхэдээ буруу зөвгүй өмөөрдөг эцэг эх, хүний эрхээ эдэлж байгаа буруу эрхэлсэн хүүхэдийг яалтай ч билээ?
Нэргүй 2026-03-18 172.56.204.253
ХУУХДУУДЭЭР БУЗАР ХЭРЭГ УЙЛДУУЛДЭГ БОЛНО. ЭРУУГИЙН ХУУЛИАР ШИЙТГЭЖ БПЙЖ Л БОЛНО
Нэргүй 2026-03-18 203.98.77.101
"ЭХ НЬ БУЛИНГАРТАЙ БОЛ АДАГ НЬ БУЛИНГАРТАЙ" ГЭДЭГ ҮГ БИЙ. ТЭГЭЭД Ч БИД ЯМАР ХӨРСӨНД ЯМАР ҮР ТАРЬСАНААС НЬ ЭХЭЛЖ БОДОХ ХЭРЭГТЭЙ .НЭГЭНТ ХӨРСӨНД УРГААД ТОМ МОД БОЛСОН ХОЙНО НЬ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ЦАВЧИХ, ЭСВЭЛ ТҮР АРГАЦААЖ СЭТГЭЛ ЗҮЙЧ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ХҮҮХЭД-ГЭР БҮЛ-БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ОРЧНОО ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХАМГИЙН ЭХНИЙ АЛХАМ БОЛ АРХИДАЛТТАЙ ТЭМЦЭХ, АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХААС Л ЭХЭЛНЭ. ЯДУУРАЛ-АЖИЛГҮЙДЭЛ-АРХИДАЛТ ЭНЭ 3 ГИНЖИН ХОЛБООСЫГ ТАСЛАХГҮЙГЭЭР ХИЧНЭЭН ОЛОН СЭТГЭЛ ЗҮЙЧ БАЙГААД НЭМЭРГҮЙ.
Зочин 2026-03-18 103.212.117.43
үе тэнгийн дээрэлхэх хийж байгаа хүүхдүүд бол Монголд зарим жилдээ бүр амьдардаггүй, Австрали, Хятад, АНУ, Германд жилийн ихэнхийг амьдарч өнгөрүүлдэг, Улаанбаатарт ирэхээрээ архичин, ажилгүйчүүл ихтэй гэр хороололд биш, харуул хамгаалалттай таун, хаусанд буудаг айлын хүүхдүүд юм аа. Ийм болохоор л хилийн хорио тавилаа энэ тэр гээд байгаа юм. Зарим нь бүр лал шашинт гадаад эцэгтэй, бараг бүгдээрээ уул уурхай, хууль эрхзүй, олон ёалбарыг хамарсан том том компанийн эздийн хүүхэд байгаа юм аа.
Оюу 2026-03-18 103.57.93.79
энэ сайд чинь иймэрхүү хүрээнээс илүү том улс төр ярьж явдаг сайд хүн