Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ёс зүйн” алдаа гаргасан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн бариад байгаа билээ. Тодруулбал, Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 70 хувиас дээш тасалсан, Үндсэн хууль зөрчсөн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хороо, нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах гээд гурван шат дамжлагатайгаар ардчилсан суурь зарчмаар эгүүлэн татахыг хэлэлцэх аж. Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Төр иргэдийнхээ итгэлийг алдаж байгаа нь үнэн
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ёс зүйн асуудал гаргасан гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн бариад байна. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын асуудлыг сайжруулах тал дээр хоёр гараа өргөж дэмжинэ. Гэхдээ хэрэгжүүлэх арга зам нь зөрчилтэй байна. Өнгөрсөн хугацаанд Үндэсний эвслийн зүгээс уг хуультай холбогдуулаад зөвхөн ёс зүйн асуудлаар эгүүлэн татахыг эсэргүүцэж мэдэгдэл гаргасан. Улмаар намайг Ерөнхийлөгчтэй зөрчилдөж байна гэж хэвлэлээр мэдээлж байна. Төр иргэдийнхээ итгэлийг алдаж байгаа нь үнэн. Төрийн өндөр албан тушаалтны ёс зүй, сахилга бат хариуцлагыг нэмэгдүүлэхэд бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн. Гэхдээ төр гэж зөвхөн УИХ-ын гишүүд биш. Тиймээс төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт, хяналт хариуцлагын тухай хуулийг өргөн барина. Энэ хууль хэрэгжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд болон Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүд ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, АТГ-ын дарга нар гээд томилогдсон болон сонгогдсон нийт 50 төрийн өндөр албан тушаалтны эрхийг хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих нөгөөтээгүүр аливаа хууль зөрчсөн буруутай асуудалд хариуцлага тооцох албан тушаал дээрээ байгаа болон албан тушаалаасаа буусны дараа эрх зүйн хязгаарлалт хийх агуулгатай хуулийн төсөл байгаа. Үүнийг дагаад хоёр хуулийг шинээр өргөн барина. Миний өргөн барьж буй уг хуулийн төсөл Ерөнхийлөгчийн өөрийнх нь яриад байгаа ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудалд Ерөнхийлөгчийг өөрийг нь хүртэл хамруулна. Энэ хуулийн төслөө ирэх Баасан гаригт УИХ-ын дарга Н.Учралд өргөн барина. Энэхүү хуулийн төсөлд УИХ-ын дарга Н.Учралыг манлайлан дэмжиж ажиллаасай гэж хүсэж байна.
Үндсэн хуулийн үнэ цэн алдагдах учиргүй

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
Дээр нь зөвхөн хөх тэнгэр л байдаг гэх Ардчилсан Монгол орныхоо үндсэн хуулийн үнэ цэн, үзэл санаа, агуулга, эрхэмсэг оршихуйг Үндсэн хуулийн Цэцийн гишүүд сахиж байх учиртай. УИХ-ын гишүүдэд ёс зүйн асуудлууд байгаа юу гэвэл өмнө нь ч байсан, одоо ч байгаа. Жолоочоос эхлээд жолоодогч хүртэл хүн байгаа газар ёс зүйн асуудал ялгаагүй адил яригдаж байдаг нь ардчилсан нийгмийн давуу тал. Гэхдээ ёс зүйн асуудлууд ёс суртахууны шалгуураар хэмжигддэг болохоос хатуу жинлэж, метрлэж, литрлэж болдоггүй зүйл. УИХ-д энэ чиглэлээр илүү сайн ажиллах боломжтой байнгын хороо ч бий. Харамсалтай нь, УИХ-ын дарга улстөржилт, намынхаа дотоод хуваагдлаас ангид байж, хууль тогтоох байгууллага, Монголын парламентын дархлааг хаврын улс төрийн ханиад томуунаас хамгаалж, шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч, төрийн институциудын хоорондын уялдаа холбоог хангаж ажиллаж чадахгүй нь тодорхой байгаа бөгөөд УИХ-ын зарим субьектийг МАН-ын хуулийн хэлтис мэтээр ажиллуулах гэж санаархаж байгааг эсэргүүцэж байна. Үндсэн хуулийн Цэц бол үндсэн хуулийн шүүх, УИХ-аар баталгаажиж томилогддог Үндсэн хуулийн Цэцийн гишүүд бол үндэс язгуур, тусгаар тогтносон ардчилсан үндсэн хуулийн манаачид юм. УИХ-ын гишүүд хэдийгээр ард түмний төлөөлөл мөн боловч, ёс зүйн асуудал нь мөн чанартай хувь хүний л асуудал болоод явчихдаг. Зарим тохиолдолд сошиал хэрүүл рүү ч чирээд Үндсэн хуулийг маань үнэгүйдүүлээд байж мэдэх эрсдэл байгааг сануулья. Дээр нь зөвхөн хөх тэнгэр л байдаг гэх Ардчилсан Монгол орныхоо Үндсэн хуулийн үнэ цэнийг хадгалж, Үндсэн хуулиа, парламентийн дархлааг сулруулах ерөндөг болгож ашиглахгүй байхыг анхааруулья. Эцэст нь хэлэхэд монголчууд бидэнд бас эрхэмлэх үнэтэй зүйл үлдэх л ёстой юм шүү.
Монголын төр сайн сайхан зүйлээр дүүрэн, зөв хүмүүс энд ажилладаг байх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ёс зүйн алдаа гаргасан гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжиж байгаа. Монголын төр сайн сайхан зүйлээр дүүрэн, зөв хүмүүс энд ажилладаг байх хэрэгтэй. Тэр утгаараа олон нийтийн сүлжээнд онцгүй харилцаа хандлага гаргах, хулгай, авлигын хэрэгт холбогдсон зөрчил байх ёсгүй. Эн хуулийн төсөл батлагдсанаар олон зүйлээс урьдчилан сэргийлэх боломж олгож, харин ч гишүүдийн хамгаалсан хуулийн төсөл гэж харж байгаа. Зарим хүмүүс парламентын дархлааг алдагдуулах гэж байна гэсэн байсан. Үгүй. Харин ч парламентыг дархлаатай болгож гишүүдийг янз бүрийн зүйлд орооцолдохоос сэргийлж хариуцлага гэж байдаг гэдгийг сануулж байгаа хэрэг. УИХ-ын гишүүд бүрэн эрхээрээ хаацайлж хаалттай, өөрийнхөөрөө шийддэг. Эдгээрт цэг тавьж, Үндсэн Хууль заасан тодорхой зохицуулалтыг амилуулсан хууль гэж харж байгаа. Ёс зүй гэдэгт дан ганц харилцаа хандлага биш хулгай, авлига гээд олон асуудал багтана. Тэгэхээр төрийн нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлнэ.
Гурван ижил хууль байгаа учир давуу тал болон сөрөг талыг харьцуулж, анализ хийнэ
УИХ-ын гишүүн Мөнхтөр Нарантуяа-Нара:
-УИХ-ыг ард түмэн сонгодог учир ард түмэн буцаагаад эгүүлэн татдаг байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж, миний хувьд өнгөрсөн намрын чуулганаар энэ хуулийн төслийг санаачилсан. Улмаар энэ хаврын чуулганаар өргөн барихаар бэлдсэн байсан. Уг хуультай давхцаад Ерөнхийлөгч ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл оруулж ирлээ. Мөн ИЗНН-ын дарга Б.Батбаатар мөн яг ийм хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй сайн танилцаж амжаагүй байгаа. Ерөнхийдөө бид гурвын өргөн барьсан хуулийн төслийн агуулга ижил учир судалж байгаад ямар, ямар давуу тал байна мөн ямар сөрөг үр дагавартай вэ гэдгийг харьцуулж, анализ хийх нь зөв юм байна гэж бодож байна. Яг юуг ёс зүй гэх юм. Ёс зүй гэдэг чинь өөрөө яг тийм зүйлийг ёс зүй гэнэ ээ гэсэн тодорхой ойлголт байхгүй. Тэгэхээр ёс зүйн асуудлаар хүнийг эгүүлэн татна гэдэг өрөөсгөл болж байгаа юм. Тухайлбал, намайг бүдүүлэг хэл амтай гэдэг. Монголчууд далд байгаа хулгай, авлигатай тэмцэхээ больсон ил хэлсэн нэгнийг үзэхээ больсон юм шиг байна. Өнөөдрийн ёс зүй гээд яриад байгаа, улс төрд насаараа амьдарсан хүмүүсийн бүтээсэн нийгэм явж байгаа шүү. Уг хуулийн төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэхийг УИХ хэлэлцээд олонх шийдэх байх. Миний хувьд айгаад, гишүүнээрээ үлдэнэ гээд байх зүйл байхгүй. Олонхын шийдвэрийг дэмжинэ.
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын дархлааг авч үлдэх хууль гэж харж байгаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Миний хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөө ёс зүйгүй, аливаа гэмт хэрэгт холбогдох, дураараа аашилж болохгүй. Гишүүд өөрсдөө аливаа асуудалд орооцолдож улмаар иргэдийн итгэл сулрах тусам парламентын дархлаа унаж байгаа. Тэгэхээр уг хуулийн төслийг парламентын дархлааг авч үлдэх хууль юм болов уу гэж харж байгаа. УИХ-ын гишүүдийн хариуцлагыг ярих цаг нь болсон. УИХ-ын гишүүний тангараг дотроо ард түмний элч гэж байгаа. Тэгэхээр гишүүд хуралдаа сууж хууль санаачилж, бодлого ярьж ажлаа хийх ёстой. Тиймээс чуулганы хуралдаа суухгүй байснаар ажлаа хийхгүй байгаа гэсэн үг. Тиймдээ ч энэ заалтыг оруулж өгсөн нь зөв.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй
УИХ-ын гишүүн Х.Баттулга:
Миний хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа санаачлаад Төрийн байгуулалтын байнгын хороон дээр унаж байсан юм. Ямар болгоомжлол байсан бэ гэхээр, мөнгөтэй хүмүүс өдөөж, турхираад эргээд ёс зүйн асуудлыг хөндөж эгүүлэн татах өрсөлдөөн болох магадлалтай. Сайн хэлэлцэх хэрэгтэй.
3,605.46





















































Нэргүй 2026-03-17 172.56.3.102
Энэ хуулийн хэлэлцүүлэгт Баттулга мэтийн сонирхолын зөрчилтэй солиотнуудыг оруулах хэрэггүй !!! Хууль батлаг двал хамгийн түрүүн хөөгдөх этгээд эсрэг л саналтай байж таарна ш дээ !
Нэргүй 2026-03-17 103.57.95.238
70 хувь таслах бол аймаар юм бн, бхгүй байлгүй, 50, 50-ээс дээш гж оруул, шууд автоматаар хасагдахаар хуульчлах, өөрөө ч хуулиа мэдэж бгаа юм чиньдүлий царайлчаад суугаад байхгүй байх.дараа нь ёсчилно биз.Чуулган бол гол ажил нь мөн тул төрийн түшээ ажлаа таслах нь утгагүй. оролцоод саналаа уралдуулаад, үг хэлэхгүй бол саналаа хураалгах учиртай. Таслсан бол эрхбиш цалинг нь тооцдог биз дээ.Үүнээс бусад ёс зүйн асуудлыг хэлэлцээд анхааруулгаас эхлээд хасах хүртэл хариуцлага хүлээлгээд явна байх
Иргэн 2026-03-17 202.179.15.114
Ёс зүйгүй гишүүн Ёс зүйн хууль санаачилна гэж юу ч байхав. Нара бол цаашаа..ккк. Парламентын дархлаа гэдэг чинь парламентыг бүрдүүлж байгаа гишүүпийн ёс зүй, шударга байдал, хариуцлагаас эхэлдэг юм. Үндсэн хууль дээгүүрээ парламентын гишүүн, тэр тусмаа парламентын дэг сахиулж байгаа УИХ-ын удирдлага нь давж гишгэсэн нь төрийг үгүйсгэсэн гэсэн үг. Ийм байхад бид Төрд итгэж найдна л гэж байхгүй. Төрийн түшээд нь төрт ёс, төрийн дэг, тэр бүү хэл Үндсэн хуулиа үгүйсгэж анархист байдал үүсгэсэн.
Зочин 2026-03-17 202.126.88.122
хулгайч луйварчид авлигачидын үүр нь болчихоод байна ийм гишүүдээр яах юм
Нэргүй 2026-03-17 66.181.190.238
Энэ бол төрийг жонхуу болгох арга гэж бодож байна За нэг жишээ авъя аль нэг тойрогт АН-ын Дорж ялж гэж бодъё МАН-ын Дондог 15 хүний санлаар ялагдаж Дондог өөраа гишүүн болохын тулд нэг нөхрийг хөлслөөд Доржтой нэг газар албаар маргаан үүсгүүлээд нударга зөрүүлээд эсвэл эсрэг хүйсны хүн явуулаад ор дэрний хэрэгт оруулаад ч хамаагүй ёс зүйн алдаа болгоод эргүүлэн татаад өөрөө оронд нь суух боломжтой болно гэсэн үг биз дээ энэ хуулийг баталвал монголын төр ингэж л дампуурна хараарай
зочин 2026-03-17 66.181.160.107
Татах тахгүйдээ бишээ!.. Гол нь хэн санаачилсан бэ гэдэгтээ байгаа юм аа . Төрийн нэг өндөрлөг нь нөгөө өндөрлөгийнхөө дээр нь гарах гэсэн далд тэмцэл явж байнаа !!…Иймхэн юм ойлгохгүй УИХ ийн гишүүд байгаа нь харамсалтай ..Татагдаж байхдаа таарсан дүнкүүнүүд…
Өвгөн Балдан 2026-03-17 59.153.115.236
Баттулга гишүүн юунд эмзэглээд байгаа нь тодорхой. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг. Мөнгөтэй хүмүүс өдөөн турхирч байгаад ёс зүйг нь алдуулчихдаг гэдэг чинь гэнэн хүүхдийн яриа. тийм гэнэн гишүүн их олон байгаа юм байна л даа. Уучлаарай. Энэ хуулийг заавал батлах ёстой. Нара одоо ёстой яаж ч гоёод, хөхөө шиг донгодоод ч нэмэргүй болсон гэнэн хонгор, өршөөлгүй болсон. Өөрөө ч тэрийгээ мэдээд би гарсан ч яахав гэж байгаа биз. Энэ хүнд улс эх орны ашиг сонирхол, ард түмний итгэл хөсөр хаягдсан.
Нэргүй 2026-03-17 66.181.190.208
BATTULGIIIG HAMGIIN TURUUND ERGUULEN TAT.HURALDAA SUUDAGGUI HUNEEER BID YAAHIIIN.