Жил жилийн хаврын чуулган улс төрийн хувьд хамгийн адал явдалтай, адармаатай эхэлдэг нь нууц биш ээ. Энэ удаагийн хаврын чуулган нээлтээ хийхдээ жагсаал, цуглаанаар эхэлсэн бол үргэлжлүүлээд Ардчилсан намын эсэргүүцэлтэй тулж эхэллээ.
Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.03.16/ мэдэгдэл хийлээ. Ингэхдээ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэдгээ албан ёсоор эхлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Н.Учралыг огцрохыг шаардав.
Угтаа бол Ардчилсан намын мэдэгдэл, МАН-ын дарга Н.Учралыг гүйцэтгэх засаглалын эрхээ авч, ажлаа хийгээд, УИХ-ын даргаа жирийн МАН-ын гишүүнд өг гэсэн сануулга.
Ингэхдээ Ардчилсан намынхан Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл нь чуулганы хуралдаанд оролцуулахгүй гэв. Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлыг анзаарвал Засгийн газрын хоёр ч сайд өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд өнөөдөр ээлжит бусаар Засгийн газар хуралдах байсан ч хуралдаанаа цуцалсан. Үүний араас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөө мэдэгдсэн. Ингээд Ардчилсан нам чуулганд оролцохгүй гэсэн. Ингээд харвал Ардчилсан нам МАН-ын дарга Н.Учралтай тохиролцсон уу гэсэн хардлага төрүүлээд байна.
Хэрэв Ардчилсан нам МАН-ын дарга Н.Учралтай тохиролцсон бол дараагийн Засгийн газар байгуулахад хамтарна гэсэн тохироотой ийм улс төрийн акц эхлүүлсэн байх боломжтой. Эсвэл Ардчилсан нам жинхэнэ утгаараа сөрөг хүчний ажлаа хийх гэж байна гэдэг ирэх өдрүүдэд өрнөх улс төрийн үйл явцаас тодорхой харагдана.
УИХ-ын сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, намын дарга нь гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилладаг. Энэ жишгээр бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагасны дараа Н.Учрал МАН-ын дарга болсон. Тиймээс Н.Учрал Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газраа байгуулах байсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилж, Засгийн газраа шинээр бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга Н.Учрал гүйцэтгэх засаглалын тэргүүн биш УИХ-ын дарга болсон. Энэ үйл явдал олон хүн яагаад гэдэг асуултыг үлдээж байсан ч одоо үйл явц, нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас Н.Учрал намын даргын хувиар гүйцэтгэх засаглалаа авах уу, ингэхдээ дараагийн Засгийн газраа хэн хэнтэй хамтарч байгуулах вэ гээд олон асуулт хариултаа хүлээж, хаврын улс төрийн халуурлыг дээд цэгт нь хүргэж ч магадгүй боллоо.
Улс төрийн хүрээнд өрнөж буй мэдээллээр Ардчилсан нам Н.Учралыг Ерөнхий сайдын ажлаа хий гэж шаардахаас гадна Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл ч гараад эхлэв. Үүнтэй зэрэгцээд УИХ дахь бусад намууд ч мөн МАН-ын даргын эсрэг хөдөлж эхэлсэн гэх мэдээлэл бий.
Гэхдээ энэ бүхэн эцэстээ, улс төрийн хүрээнд энэ бүх үйл явцыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийг эгүүлэн татах хуулийг эсэргүүцсэн эсэргүүцлийн “шалтаг” гэж тодорхойлж эхэлжээ.
Ш.ЧИМЭГ
3,605.46






















































Нэргүй 2026-03-16 124.158.107.65
АН-ын дарга цогтгэрэл үнэхээр жул нөхөр юмаа. Аймхай арчаагүй, ОЭ -ийн мөнгөнд бөхөлзсөн авилгая юм байна.
Чулуун 2026-03-16 202.21.111.170
Бид 36 жил 2–3 намын улс төржлөө. Үр дүн нь юу вэ? Авлига, Утаа,Тендер, ЖДҮ нэрээр цөөнх баяжиж, олонх ядуурлаа. Хуулийн өмнө тэгш бус байдал бий болж, ял завших нь хэвийн үзэгдэл боллоо. Бүгд мэдэж байгаа. Үр дүн алга. Монголд улс төр биш — ажил хэрэг хэрэгтэй.Хариуцлага тооцдог засаглал, Нэгдсэн урт хугацааны бодлого,Бие даасан, тэнцвэртэй гадаад бодлого, Эдийн засгийн тодорхой, хэмжигдэхүйц зорилтууд хэрэгтэй.Жалга довны сэтгэлгээгээр улс орон хөгждөггүй. Нэгдэж чадсан улс л босдог.
Нэргүй 2026-03-16 103.11.195.66
Овоодоо энэ нам амьтай бсан юм уу
ХУУЛЬЧ 2026-03-16 202.9.46.187
АРДЧИЛСАН НАМ "ХУВЬСГАЛЧ" УЛС ТӨРИЙН НАМ ХОЙНО АЖЛАА СЭРГЭЭЖ ГЭЖ ОЙЛГОВ . ТЭГЭЭД АЧРДЧИЛСАН НЭРТЭЙ БОЛОХООС ХУУЧИН МАХН-ын АРГА БАРИЛААР ЯВААД АМЖИЛТ ОЛОХГҮЙЛ ДЭЭ.
АН гишүүн 2026-03-16 103.229.123.73
Эрхзүйн чадаижгүй ЗГтайгаа Хариуцлага тооцож чадахгүй бол Сөрөг хүчин байгаад ЯАХЫН..Бас л бөлдөгдүүлчихсөн юм биш бол Огцруул.МАН-ын Түгжилүүд Дэмжээд явчихна.Өөрсдөө албан тушаалтай болохын төлөө бол Эх ,эцэг эхнэр үр хүүхдээ ч Түгжилдэхэд БЭЛЭН ноход хзлээж л байгаа
gopod nimagyt ? 2026-03-16 59.153.113.168
gadni CJNOC XOTOOr dyyrlee, bainguin Xylgaichiduin barisa
Нэргүй 2026-03-16 202.9.40.168
АН саяхан хамтарсан засгийн газрыг огцруулсан.тэгээд яагаад хамтрах гээд байна вэ. одоо засгийн газрыг зүгээр л ажлуулмаар байна
Зочин 2026-03-16 103.168.34.105
Хамтрахгүй ээ ккк
Зочин 2026-03-16 59.153.114.235
иргэд маш дураараа байгаа нь хэн ч хамаагүй хэнийг ч хамаагүй доромжлох нь арай л хэтэрч байнаа.за гаар бүү оролд галзуучууд аа
Хүний Мөн Чанар 2026-03-16 202.126.90.82
Ай мэдкү энэ Нам Засаг гэж цаг үргэлж л Хулгайч Худалч Луйварчидаа барих нэртэй "ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА, ХУДАЛЧ ХУДАЛЧАА БАРИХ" үлгэр амилсаар … Засаг нь өрөө АЛСЫН ХАРАА, ЧӨЛӨӨЛӨЛТ, ШОДОРГО ЁС….гм худал хоосон ҮЗЭЛ СУРТАЛ ЛООЗОГНОЛ ярисаар юууу ч хйидэггүй….
Улс Орных нь Тулгамдсан Асуудлыг нь Их-20 орнуудын Хандиваар, Ажил Үйлсээр л Шийдэж ирлээээ хөөрхий аз болоход……
zochin 2026-03-16 59.153.113.203
АН ЕС-ыг ОГЦРУУЛАХ САНАА ЮМУУ ДАА. ЕС АЖЛАА ГАЙГҮЙ, БОЛОМЖИЙН ХИЙЖ БАЙГАА ГЭЖ АРД ОЛОН ҮЗЭЖ БАЙГАА. УИХ-ын ОЛОНХИЙН НАМЫН ДАРГА ЗААВАЛ ЕС БАЙНА ГЭСЭН ЗААЛТ ЯМАРВАА ХУУЛЬД Ч, МАН-ын ДҮРМЭНД Ч АЛГА. НЭР ДЭВШҮҮЛНЭ Л ГЭЖ БАЙГАА. УИХ-д ОЛОНХИ БОЛСОН НАМ ХЭНЭЭР УИХ-ын ДАРГА, ЕС ХИЙЛГЭХЭЭ ӨӨРСНӨӨ ШИЙДЭХ БҮРЭН ЭРХТЭЙ. ҮҮНД ЦӨНХ ЯАЖ Ч ЭСЭРГҮҮЦЭЭД НЭМЭРГҮЙ. МАН ЦӨӨНХГҮЙГЭЭР УИХ-ын ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮР ДАРААГИЙН СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ. АН-ын ЭНЭ ҮЙЛДЭЛ ЯВЦГҮЙ, ОЛНЫ ДЭМЖЛЭГ АВАХГҮЙ, ХООСОН УЛС ТӨР
Нэргүй 2026-03-16 59.153.114.122
Олонх болсон намын дарга парламентын дарга хийнэ гэдэг юмны учир ойлгодог хэнд ч утга учиргүй мугуйд явдал шүү дээ!! Ямар үр дагаварт хүргэдгийг Зи Энхболд харуулсныг мартаж болохгүй!!!
МАН байгаа цагт коммунизм байсаар л байна. 2026-03-16 202.131.248.198
Коммунист намаас салах ёстой шүү АН-ынхан.
Зочин 2026-03-16 103.212.162.16
…Монгол төрийн залгамж чанарыг алдагдуулж, тогтворгүй байлгах сонирхол хаа нэгтэй үргэлж байдаг бололтой!
Зочин 2026-03-16 103.229.120.58
хаа сайгүй тагнуулч бно гэж хөөрсөн хүн тааралдах болж дэээ Удаж бна да
Нэргүй 2026-03-16 66.181.180.221
Учралд чинь толгой алгаа эзнээсээ гулсаж орж асуунаа ингэгээр шийдвээр удаж таарна
Лантуу 2026-03-16 66.181.188.228
Увсынхан ярилцан тохиролцоод байгаа юм биш үү.
Нэргүй 2026-03-16 66.181.191.135
Хавар болж ээ, зүгээр ажиллаж байгаа засгийг сольж юу хийх нь вэ ?. Сольвол Боловсрол, Эрчи хүч, ЗТээврийг сайдуудаа л сольвол барав