УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2026.03.16/ нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүдийн хувьд өөрсдийн ажиллах хуулийн төслүүдийг эхнээсээ танилцуулж байна. УИХ-ын гишүүн Ч.Номин "УИХ-ын гишүүд бидний өмнө идэвхийлэн ажиллах хариуцлагатай цаг хугацаа хурдацтайгаар урагшилж байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламентын бүрэн эрхийн дөрвөн жилийн тэн хагас нь энэхүү хаврын чуулганаар дуусгавар болох юм. Нэг ёсондоо ардчилал, ард түмний засаглал, олон ургалч үзлийн толь болсон шинэ парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Хэдийгээр өнөөгийн улс төрийн ертөнцөд анхаарал татах үйл явдал цөөнгүй өрнөж байгаа ч ард түмний элч төлөөлөгчийн хувьд улстөржих цаг үе биш юм.
Энэ бол УИХ-ын гишүүн бидний өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орны өмнө тулгамдаад буй гадаад, дотоод сорилтын өмнө сонор сэрэмжтэйгээр ажиллах нэн хариуцлагатай цаг хугацаа.
Энэхүү хаврын чуулганы нийт хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, үр дагаварт үнэлгээ хийх болон тайлан, илтгэл, мэдээлэл зэрэг 44 асуудал, 32 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ. Миний бие хаврын чуулганы хүрээнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бодитоор дэмжих, татварын бодлогыг оновчтой болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдлыг хянан шалгах, төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг илүү үр ашигтай, ил тод зохицуулах чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Тухайлбал,
- Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төсөл,
- УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын гишүүдийн хамт санаачилсан Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд парламентын хяналтыг хэрэгжүүлэх, үнэлэх зорилт бүхий түр хороо,
- УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн ахалж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл зэрэг хууль, тогтоолын төслүүд дээр илүүтэй төвлөрч ажиллана.
Эдгээрээс, дээр дурдсан түр хороо байгуулагдах нь нэн чухал гэж үзэж байгаа бөгөөд, байгуулагдсан тохиолдолд миний бие өндөр оролцоотой ажиллахаар төлөвлөөд буйг онцлон тэмдэглэе. Түүнчлэн Татварын багц хуулийн төслөөр Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа бүхий л ААН-үүдийн үйл ажиллагаанд хамаатай татварын асуудлууд хэлэлцэгдэх тул ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай. Парламентын засаглалыг улам бүр бэхжүүлэн хамгаалж, тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж, ард түмэн, аж ахуй нэгжүүдийнхээ нурууг тэнийлгэсэн чуулган байх болтугай" гэв.
3,605.46



















































Zochin 2026-03-16 202.21.116.2
tatvar denduu osohoor bolson baisan shuu, hun burees hyalbarshuulsan gorim nereer tatvar huraahaar tosol baina lee. demjihgui shuu. tatvar bagadaagui baina.
Зочин 2026-03-16 202.70.34.98
Тамгагүй төрийн хувцас мөн үү