УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.03.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй.
Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой үйлдэл биш. Парламент өөрөө олон намын төлөөллөөс бүрддэг, мөн УИХ хоёр дэд даргатай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж, үндэслэл хангалттай бий. Бодлогын, зарчмын болон үйл ажиллагааны хувьд ч тодорхой үндэслэлүүд байгаа.
Бодлогын түвшинд авч үзвэл 2016 оноос хойш ойролцоогоор 10 орчим жилийн хугацаанд нэг улс төрийн хүчин дангаар ноёрхсон байдалтай засаглаж ирсэн. Энэ хугацаанд юу болж өнгөрснийг олон нийт харж байгаа байх. Нэг өгүүлбэрээр дүгнэж хэлбэл, энэ бол авлигыг системийн хэмжээнд хүргэсэн 10 жил байлаа. Гэтэл энэ улс төрийн хүчнийг даргалж байгаа намын дарга эрүүл саруул бодлогын мэтгэлцээн өрнөх ёстой УИХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь зарчмын хувьд буруу. Цаашид ч үүнийг зарчим болгож ажиллах ёстой гэж бид үзэж байна. Үүнийг бид өнөөдөр л шинээр ярьж байгаа зүйл биш. УИХ-ын дарга Н.Учралыг томилогдох үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний өргөн барьчихсан хуулийн төсөл бий. Энэ бол зарчим.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаараа сонгогдоно гэхэд яг энэ шийдвэрийг Ардчилсан намын бүлэг гаргаж байсан. Зарчим адилхан л үйлчлэх ёстой.
Ардчилсан намын бүлэг нэг асуудлаар өөр өөр шийдвэр гаргахгүй гэж 41 гишүүн бүгд дэмжиж, ийм шийдвэр гаргалаа.
Сэтгүүлчийг хорих асуудлыг зүгээр энэ намынхан тойрч сууж байгаад л шийдчихдэг. Үүнийг нь биелүүлчихдэг шүүх тогтолцоо Монгол Улсад байна. Бид үүнийг хэвийн юм шиг хүлээж авч байна. Хэрвээ Ардчилсан оронд, хууль хэрэгждэг оронд ийм зүйл гарсан бол юу болохыг би хувьдаа төсөөлж байна. Гэтэл та бид үүнд аль хэдийн дасчихсан. Үүний бодит фактыг энэ намын дарга, Ерөнхий сайд байсан хүн нь хэлээд л сууж байдаг ийм л түвшинд очсон байна.
Хууль зүйн сайд нь авлига авсан асуудлыг ярьж байна. Олон улсад үүнийг шударга ёсны сайд гэж нэрлэдэг юм гэнэ лээ. Ийм систем угсарчихсан намын дарга парламентын дарга байх нь зохисгүй гэж бид үзэж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Парламентын ардчиллыг хөгжүүлсэн улс орнуудад нэг нийтлэг зарчим байдаг. Олон намын төлөөллөөс бүрдсэн парламент нь олон ургалч үзэл, бодлогын өрсөлдөөнийг дэмжихийн тулд мэтгэлцдэг талбар байх ёстой. Гэтэл энэ талбарын толгой дээр нэг намын дарга суучихвал парламентын үйл ажиллагааг намын хурал мэт удирдах хандлага бий болдог. Энэ нь өөрөө парламентын ардчиллыг сулруулж, үгүй хийх эрсдэлтэй.
Иймээс парламентын спикер буюу Монгол Улсын Их Хурлын даргыг намын даргын албан тушаалаас түдгэлзүүлэх тухай санаачилгыг өмнө нь гаргаж, Ардчилсан намын бүлгийн гишүүд гарын үсэг зурж, холбогдох хуулийн төслийг өргөн барьж байсан.
Энэ бол хэн нэгэн хүнд зориулсан зарчим биш. Анх Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар ажиллаж байх үед, намынхаа дотоод өрсөлдөөнд оролцох гэж байсан үеэр энэ зарчмыг ярьж байсан. Парламентын спикер намын дотоод өрсөлдөөнөөс ангид, бие даасан байдлаар төвийг сахиж ажиллах ёстой.
Хэрэв намын дотоод өрсөлдөөнд оролцвол парламентыг өөртөө татан оруулах эрсдэл бий болдог. Ингэснээр парламентын ардчиллыг нам доторх зөрчил, тэмцлийн нэг хэрэгсэл болгох аюултай. Тиймээс бид энэ зарчмын шаардлагыг өмнө нь ч тавьж байсан гэлээ.
3,605.46






















































иргэн 2026-03-16 202.126.89.47
ёрөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хуралаа хаядаг засагаа огцруулдаг элдэв хов жив ярьдаг ард түмнээ талцуулдаг авилгал аваад эх орондоо ирдэггүй энэ рүмээсээ халаад цэвэрлэгээ хийгээчээ хажууд хөрш улам хөгжилын оргилд хүрч байхад өөрийнхөө орныг хараач жаахан ажил хийх хүнээ дороо муулсаар хална засгаа хор найруулаад огцруулна яаж хэзээ хөгжил бидэнд ирэх вэ цалин бага төр нь данхайсан арай хэцүү амьдарч бна ан ман намаа та нар одоо бүгд засгаас яваад цөөхөн бүтэцтэй улс орноо хөгжүүлээч
иргэн 2026-03-16 202.126.89.47
ард түмний амьдралаа бодохгүй намын эрх ашигаа боддогоо болиоч дайн дажингүй амар амгхлангийн оронд амьдарч байж ард түмнээ бодохгүй дандаа засгаа унагаж оролдлого хийх юм ан ман 2 одоо 30 жил ард түмний амьдралаар тоголлоо одоо болиоч юу ч чадахгүй 126 гишүүнээр татварын мөнгийг тоглож дуртай үёдээ хуралд суудаг дургүй үёдээ гадаад явдаг гишүүдээ эргүүлж татаач бүх юмны үнэ өссөн аанэгж дампуурч ажил хиых хүн олдохгүй арай биш нийгэм болж бна ёөак хатуу бодлого гаргаж ард түмнээ бодсон шийдвэр
Нэргүй 2026-03-16 66.181.190.238
Энэ бол зөв асуудал шүү дээ ямар ч дарга хүн өөрийн талаа 1-т тавьдаг нь бичигдээгүй хууль тийм учир МАН-ын ажил их хурал дтор явагдаад байх магадлалтай тул Учрал их хурлын даргын ажлаа арай тулхтай юм Цогтбаатартаа өгөөд ЕС-ын ажлаа авсан дээр энэ улс чинь тусгаар тогтносон монгол улс түүнээс биш Хүрэлсүхийн вант улс биш
судлаач 2026-03-16 202.21.116.2
Ардын намын дарга болоод их ухаантайгаа гэнэт ойлгосон Учралд Ардчилсан намыхан урхи тавилаа.Энэ бол улс төр.УИХ бол Ардын намын хуулийн хэлтэс биш гэдэг гоё дүгнэлт гарчээ.Эндээс харахад Ардчилсан намд Учралын дайны улстөрч зөндөө байгаа нь тодорхой.Явж явж Учрал бол зүгээр л нэг хурган коммунист. өөр хэнч биш.гэхдээ азтай залуу шүү.
Зочин 2026-03-16 103.11.193.30
Та нар тэгж тууштай зогсож чадахуу???
Нэргүй 2026-03-16 66.181.187.65
Дэлхий даяар дайж дажин, системийн нуралт явагдаж байгаа өнөө үед улс эх орноо бодох ёстой байтал намын эрх ашгаа тэргүүнд тавих нь УРВАЛТ юм.
- zebcegt xychuni mungu bny, nigeer 2026-03-16 59.153.113.168
sadaani barlagyyd muni, gadni CJNOC xamlaa,
Зочин 2026-03-16 59.153.114.235
ЗАСГААР БҮҮ ОРОЛД ГАЛЗУУЧУУД АА
Зочин 2026-03-16 59.153.114.235
АН ГАНЦ ХИЙЖ ЧАДАХ АЖИЛ НЬ ШАНТААЖ АН ӨӨРСДӨӨ ЗАСАГ БАРИХААРАА ЁСТОЙ БАРУУН СОЛГОЙГҮЙ ИДНЭ УУНА АЛТАНХУЯГААС ӨГСҮҮЛЭЭД ГӨЛИЙГӨӨД ДАЙРААД БАЙДАГ ШҮҮ
Дддд 2026-03-16 202.126.91.73
Ан намынхан юу ч хийж чадахгүй,чадамж ч байхгүй.Өөосдөө төр барихаараа баруун солгойгүй ямарч төлөвлөлт байхгүй улсын сан хөмрөгийг хоосруулж байсан шүү дээ.Чадваргүй юм болохоороо гэрийн авгай нар шиг явган хэрүүл л хийж чадна.тэр нь явцгүй..Арай гайгүй нь хашраагаад Баттулга л байна даа.Бусад нь авах юм байхгүй
Нэргүй 2026-03-16 66.181.176.188
АН МААНЬ ГАНЦ ХИЙЖ ЧАДДАГ ЮМ НЬ ШАНТААЖ ООР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГУЙ ЯМАРЧ ОЛИГТОЙ САНАЛ САНААЧИЛГА ГАРГАХГУЙ МУЙХАРААР Л ШАНТАЖЛАЖ ИРСЭН ТУУХТЭЙ ТЭРИЙГЭЭ Л АЖИЛ ГЭД ТЭНЭГТДДЭГ УЛСУУД ДАА АН ГЭЖ НАМ БАЙХГУЙ Ш ДЭЭ
Нэргүй 2026-03-16 103.57.95.238
АН хуралдаа орлцож үндсэн ажлаа хий. Засгийн ажлын зөв бурууг нь хэлж тулж ажилла. Сөрөг хүчнийг сөргөлдөх хүчин хэмээн мушгиж ЗГ унагаж тоглоод улс ард түмэн л хохирч байсан түүхтэй. Анархизмаасаа хэзээ салж нам шиг нам болохийм бол хөөрхийс
Нэргүй 2026-03-16 59.153.114.122
Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөөд Ерөнхий аайлаар омилох нь зүйтэй: парламентад олонх болсон намын дарга Засгийн газраа толгойлдог нь цаанаа хатуу логиктой, дэлхий нийиээр тогтсон жишиг шүү дээ!! Тэгээд ч Занданшатар ерөөс Засаг авч явж огт чадахгүй хүн байна: үнэхээр ухаан дутаад байна шүү дээ!!!
Нэргүй 2026-03-16 66.181.176.238
сөрөг хүчний хувьд зөв алхам шүү,тэнэг троллууд юугаач ойлгохгүй угаасаа урвагчид хойдын дагуул болж боолчлогдохыг хүсдэг ийм л сүрэг
Зочин 2026-03-16 103.212.162.16
…Монгол төрийн залгамж чанарыг алдагдуулж, тогтворгүй байлгах сонирхол хаа нэгтэй үргэлж байдаг бололтой!
Нэргүй 2026-03-16 66.181.178.252
АН-ынхан хууль боловсруулах ажил хийдэггүй, Ардын намтай үзэлцэж, хий улстөржиж байна
Зочин 2026-03-16 103.212.116.87
Өөрсдөө ажлаа хийгээчээ
Ямар үр бүтээлтэй ажил хийснээ бич дээ
Нэргүй 2026-03-16 203.98.76.30
Сайхан ичдэггүй гарууд шүү. Энэ АН-д үнэндээ үнэт зүйл гэж алга. Одоо нүүрсчин Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёртой нийлээд тэр хоёрын мөнгөөр улс төр хийж эхэлж байна ичмээр хүүрнүүд шүү. Нэг бол Засагт хамтрах гээд л өлөнтөөд байх юм ккккк. Зүгээр л сайхан сөрөг хүчнээ хийгээд, зөв зүйл дээр нь дэмжээд бурууг нь засаад явж болноо доо. Нэг бол Засагт хамтрах, нэг бол нүүрсчидийн гар хөл болох юм ккк. Учрал та нарын дэргэд нэр цэвэр, хулгайч биш, эх орноо гэсэн сэтгэлтэй мундаг залуу шүү
Del 2026-03-16 202.55.188.110
мөрөөрөө ажлаа хийгээч тийм ийм хулгайч нараа зайлуулаач гэвэл ард түмэн дэмжинэ шүү дээ иймэрхүү юмыг чинь хэн дэмжих юм вэ
Нэргүй 2026-03-16 66.181.179.97
Шантажин пяздук вэ
Зочин 2026-03-16 103.229.120.58
хаа сайгүй тагнуулч болж бгаа гэж хөөрсөн хүмүүс тааралдах болж дээ
зочин 2026-03-16 66.181.184.214
Ерөнхий сайдыг огцруулж засгийн газрыг татан буулгах юм болсон, Одоо үүн дээр бүр нэмэгдэн УИХ-ын даргө Ерөнхийлөгчийг огцруулах боллоо, УИХ ч дээсэн дөрөөн дээр байна Өнөө хууль ёс, бүх ард түмний санал сонголт юу болж байна аа, Хэрэггүй болсон уу, Хэдхэн хүн бүлэг этгээд энгэж төр засгийг дураараа үймүүлж юу ч хийлгэхгүй байх юм уу Төр ийм цааснаас хэврэг байх юм уу, АН үүнийг зориуд зохион байгуулж байна, Ард иргэд нийгмрийг тоглоом гэж дорд үзэж байна Ардчилал бол анархи гэдгийг нотлоод
Нэргүй 2026-03-16 66.181.161.229
та нар болио, ажлаа хийгээч новшнуудаа, сандал ширээ ярихаас өөр юм мэдэхгүй
Нэргүй 2026-03-16 66.181.179.97
Шантажчин. Рои Тинто гийн далд явуулга..
Нэргүй 2026-03-16 103.212.116.25
Жонкуугийн цавьны үснүүд . . .
Нэргүй 2026-03-16 202.55.188.93
Яг юу эсэргүүцэж ингэв…Ерөнхийлөгчийн санаачилсан…УИХ-ын гишүүнийг буцаан татах тухай хуулиас айгаад эхэлсэн үү…Хамгийн түрүүн уриалж дэмжиж оролцмоор санагдах юм…
Зочин 2026-03-16 202.9.47.44
Аын шаардлага маш зөв….
Зочин 2026-03-16 103.212.117.201
Энэ нам өөдлөхгүй нь. Ядахдаа ажлаа хийгээч
Нэргүй 2026-03-16 66.181.176.41
та нар одоо боль.бүр сүг болж дууслаа
Нэргүй 2026-03-16 103.11.193.134
zuv sh de
Нэргүй 2026-03-16 103.229.121.121
адгийн троллууд сөрөг хүчний юу хийхийг заах юмуу?
Нэргүй 2026-03-16 59.153.115.68
Худлаа шалтаг байна улс орон, эдийн засаг зүв зүгээр байгаа юмуу
Нэргүй 2026-03-16 103.229.121.121
адгийн троллууд сөрөг хүчний юу хийхийг заах юмуу?
Нэргүй 2026-03-16 103.212.116.135
МАНгарууд улс орныг сүйрүүлж дууслаа муусайн бирдүүд
Иргэн 2026-03-16 122.201.19.99
Хуралдаа суулдаа, гадуур явж юу хийх гээд байна аа
Нэргүй 2026-03-16 103.57.95.238
Яах аргагүй нститутчлгдсэн нам биш гэдгээ мөн ч олон баталваа. Айлын эрх хүүхэд ч ийм араншин гаргахгүй, нохой долоо. Ийм байдлаар 30 жил туулсан биз дээ. Тийм сүрхий юм бол Төр засгийн эрх барьж байхдаа орилохгүй яасийм. Новшнууд үймүүлж л байвал болоо юу
Нэргүй 2026-03-16 43.242.242.59
АН-ынхны хийж чаддаг зүйл нь ийм л юм. АН байсан цагт нийгэм хэзээ ч амар тайван байхгүй. Дайн дажин, үймээн самуун тулаан тэмцэл, жасаал цуглаан, өлсгөлөн бойкот, засгийн хямрал муу муухай бүгд үргэжилнэ. Сонгочид биднийг төлөөлж УИХ-д сууж хууль батал гэсэн болохоос бойкот хийгээд өөрийнхөө бодлоороо яриад бай гэж суулгаагүй. Хуралдаа суух л үүрэгтэй. Тойргийн сонгогчид нь бойкот хий гэсэн бол тэгэхээс өөр замгүй юм.
Зочин 2026-03-16 103.229.122.245
Тэмцлийн арга буруу байна даа АН зөвхөн үгүйсгэгч нам байж болохгүй ээ Бүтээлч мэтгэлцээн санаачилдаг нам баых хэрэгтэй ш дээ Хоцрогдож байна шүү
Mongol 2026-03-16 202.126.93.93
зөв шүү. Сая явж Нэгдсэн Орос намаас даалгавар авсан МАН-ын даргаар УИХ-г удирдуулж болохгүй.
Зочин 2026-03-16 103.229.121.127
28 он хүртэл хуралдаа ч суухгүй, цалин ч авахгүй, зүээр зугаалаад л баыж дээ. Тэгээд 28 онд сонгогчид дүнгий нь тавьж АН нэгмөсөн мааниа уншуулж нэг ч гишүүнгүй болох нь дээ хөөрхий, уул нь гайгүй нам байсиймсан.
Нэргүй 2026-03-16 66.181.191.135
Энэ АН гэж үл бүтэх хэдэн баагийнууд
Нэргүй 2026-03-16 202.21.109.39
Улс орноо гэх сэтгэлгүй дандаа шантааж хийдэг тэнэгүүд. АН ингээд тараа таниулаад байх юм.
Нэргүй 2026-03-16 103.26.195.237
анх сонгогдоход нь ярьж байхгүй яасын
Зочин 2026-03-16 202.126.89.197
За за хөөрхий дөө гэж. АН-ын төлөөлөлгүй л хуралдаад байж дээ. Яах вэ яахав, ямар хамаатай юм