niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:02 UTC Эх: https://news.mn/r/2854766/ afb4dcb03de01c7b… ← niitlelch.mn руу буцах

У.Хүрэлсүх: Ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой

LiveУ.Хүрэлсүх: Ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой

У.Хүрэлсүх: Ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой
Төрийн ордон, Улаанбаатар. 2026 оны 3 дугаар сарын 16. УИХ-ын хаврын чуулганы нээлт. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
11 : 03
2026-3-16

У.Хүрэлсүх: Ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр /2026.03.16/ 10:00 цагт нээлээ. Хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар болон Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, мөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцлоо.

Жил бүрийн гуравдугаар сарын 15-нд УИХ-ын хаврын чуулганыг нээж байхаар хуульчилсан бөгөөд энэ жил дээрх өдөр нь Ням гаригт таарсан тул өнөөдөр ийн нээж байна. 

УИХ-ын дарга Н.Учрал хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "…Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ, хүнээ олохгүй байна. Эмч, багш нар цалингийн нэмэгдлийн бодит биелэлт, соёл урлагийн салбарын ажилтнууд, цаг уурын албан хаагчид эзнээ, хүнээ олоогүй цомхотголын улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсноо ярьж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдын 9 хувийн цомхотголоо эргэн харж ажлын онцлог, ачааллыг зөв хуваарилан, чиг үүргийн шинжилгээг дахин хийж, эгэл жирийн төрийн албан хаагчдыг цомхотгох бус дарга нарын тоогоо цөөлөх бодлого боловсруулан ажиллах шаардлагатай байна.

Монголд дарга нарын тоо нь олдож, ажил гүйцэтгэх албан хаагчид нь чиг үүрэгтээ заасан ажлаа бус нэмэлт ажлуудад дарагдан буйд төрийн албан хаагчид сэтгэл гонсгор буйгаа хэлж байна.

Дарга нар ард түмнээ дээрээс нь бус дэргэдээс харж, түмэн олонд үйлчлэх үүргээ хариуцлагатай ухамсарлан ажилламаар байна. Бүдэрч унасан нэгнийг татаж босгохоос бусад тохиолдолд ард иргэдийг хэзээ ч битгий дээрээс нь харж бай хэмээх ухаант ардын мэргэн үгийг төрийн эрх барих дээд байгууллагын даргын хувьд бүх шатны дарга нарт сануулж байна.

… Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Ардчилсан орны, ардчилсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь шүүн тунгааж иргэдийн санал бодлыг тусган олноороо хэлэлцэх учиртай.

УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, дэлхий дахины хурцадмал байдал, төрийн хүнд суртлаас иргэн, хувийн хэвшлээ чөлөөлөх шаардлага, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж үндэсний эрх ашгаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, олон ургалч үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг хүсье" хэмээлээ.

УИХ-ын хаврын чуулганы нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Төрийн тэргүүн "Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд нь манай улсын ирэх он жилүүдийн хөгжлийн чиг хандлага, ард иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх болно.

Тиймээс хууль бүрийн цаана хүний эрх, эрх чөлөө, үндэсний язгуур эрх ашиг, улс орны хөгжил дэвшлийн асуудал яригдаж байдгийг ямагт санаж, улс төржилтөөс ангид, судалгаа тооцоотой, шинжлэх ухаанч, ирээдүйг харсан шийдвэр гарган ажиллах ёстой.

Геополитик, геостратегийн ээдрээтэй нөхцөл байдалд бид, тэр тусмаа эрхэм төрийн түшээд Та бүхэн ёс зүй, сахилга батыг чанд сахиж, төрд итгэх ард түмний итгэлийг сэргээж, үндэсний эв нэгдлийг улам бататган бэхжүүлэх нь урьд урьдаас илүү чухал болоод байна.

Бурхны сургаалд нэг сайхан үг байдаг юм. “Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж. Тэгвэл бидэнд зовлон байна. Тэр зовлонгийн шалтгаан нь ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал гэж үзэж байгаа юм. Жишээ нь, улсын төсвийг батлахад ямар хариуцлагагүй ханддагийг та бид мэдэж байгаа. Төрийн тэргүүн хориг тавьж байсныг ч та бүхэн мэдэж байгаа.

Тиймээс төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёс зүйг дээдэлж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, бүтээмжгүй байдлыг халж, иргэндээ ээлтэй, нийгэмдээ үлгэр дуурайлалтай төрийн албыг бэхжүүлэх нь нэн шаардлагатай байна.

Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан аливаа албан тушаалтанд зохих хариуцлага тооцдог зарчим барьж ажиллах нь зүйтэй.

Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч, төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай.

Ардчилсан парламентын засаглалтай манай улсын хувьд төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь хууль тогтоохын зэрэгцээ хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм оршин тогтнох суурь баталгаа болдог. Харин парламентын оршин тогтнох эх үндэс нь түүний гишүүдийн нэр төр, ёс зүйн манлайлал, сахилга хариуцлага, үлгэр дуурайллаас шууд хамаарч байдаг.“Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг” гэж эрдэмтэн мэргэд сургаж ирсэн.

Тиймээс УИХ-ын гишүүд өндөр ёс зүй, сахилга, хариуцлагатай байж, хууль дээдлэх нь Монголын парламентын нэр хүнд өсөж, парламентын дархлаа, ардчилсан засаглал батжин бэхжих үндэс суурь болно.

УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж гагцхүү ард түмнээс эхтэй байдаг. Парламент бол ард түмний хураангуй, Та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр, засаг, түмэн олныг холбох гүүр юм.

УИХ-ын танхимд хувь хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу ашиг сонирхол биш, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай.

Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн таны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нийгэмд ёс суртахууны жишиг тогтоож, ёс зүйн дээд манлайлал үзүүлдэг байх ёстой.

Нэр хүнд бол гагцхүү ёс зүйн өндөр шаардлагын дор эзэндээ ирж, тэр хэрээрээ олны итгэл, хүндлэлийг хүлээдэг жамтай.

Та бүхэн төр, түмнийхээ итгэлийг авч, Төрийн сүлдэндээ тангараг өргөхдөө “Ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж, тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн андгайлдаг билээ.

Тэгвэл ард иргэдийнхээ өндөр итгэл, өргөн дэмжлэг дор УИХ-ын  гишүүнээр сонгогдсон хэн боловч хүний ёсыг умартан, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцах аваас Үндсэн хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг байхыг ард иргэд, сонгогч олон төр, засгаасаа шахаж шаардаж байна. Энэ бол зүй ёсны шаардлага гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх.

Парламентын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч гишүүний дархан эрхээр халхавчилж, хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байx Үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаад ард түмэн бухимдсаар байна.

УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш юм.

Парламентын эрүүл мэнд нь намуудын сахилга бат, гишүүн бүрийн хувийн хариуцлага, ёс зүйгээс шууд хамаарна.

Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.

Хууль бол парламентад халдашгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентад оршихуйн дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх, УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Үүнийг зарим хүн “парламентын дархлаанд халдаж байна” гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжлол байгааг ч хүндэтгэн ойлгож байна.

Миний байр суурь маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй.

Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус, харин төрийн үйл хэргийг нэр төртэй, хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл, сэтгэлээ өгдөг юм. “Итгэл эзэнтэйгээ үхдэг” гэж үг ч байдаг.

Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл, сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай.

Гэтэл энэ их итгэл, сэтгэлийг умартан иргэд сонгогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж байх хэрэгтэй.

Хэрэв та ард түмнийхээ итгэл, сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс айх хэрэг огт байхгүй. Харин төрийн нэр хүндийг шавартай хутгаж, түмэн олныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй.

Манай ард түмэн “Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөж, төрт ёсоо дээдэлдэг түүхэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Эрхэм төрийн түшээд та бүхэн энэ хуулийг баталснаар ард иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентад тавих хяналт, оролцоо нэмэгдэж, улс төрийн нам, эвсэл, УИХ-ын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчдэд тавих төрийн босго, шаардлага өндөрсөж, ард иргэдийн төр, засагтаа итгэх итгэл сэргэх түүхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж хэлье.

Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсох нэр төр байх учиртай.

Тиймээс энэхүү хууль нь парламентын гишүүдийг аливаа гэмт хэрэг, ёс зүйн ноцтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нэр төрийг нь хамгаалах эрх зүйн баталгаа болох ёстой.

Төрийн түшээд та бүхэн “Түмний төлөө төр оршдог” гэсэн зарчмыг үндэс болгон ард түмнийхээ хүсэл шаардлагыг хүндэтгэж, улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, парламентын дархлааг бататган бэхжүүлэхийн төлөө энэ хуулийн төслийг хэлэлцэн батална гэдэгт төрийн тэргүүн итгэл дүүрэн байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

өөртөө дүгнэлт хий 2026-03-16 66.181.187.131

засаглал хүчтэй байх нэрийдлээр хүчинддэг, дарангуйлдаг хэлбэр байж болохгүй. парламент хүчтэй байна гэсэн нэршлийн оронд харин парламент ардчилал, хүний эрхийг дээдэлж ёс зүйтэй байх тухай томъёолол байх ёстой. Чам шиг хаан болох хүсэлтэнгүүд л "хүчтэй" гэдэг дарангуйллын з****г барин далайх дур хүсэлтэй байдаг байх шүү Хүрэлсүхээ.

Avatar

Нэргүй 2026-03-16 103.229.120.144

Энэ боловсролгүй орк хүнийг харахаар гутрах юм.

Avatar

сонгогч 2026-03-16 202.9.46.203

НАВСАЙТЛАА УНАСАН ПАРЛАМЕНТИЙНХАА НЭР ХҮНДИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ӨӨД НЬ ТАТАХ ГАНЦ АРГА ЗАМ БОЛ "УИХ- Н ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ", " ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ" ХУУЛЬ ШҮҮ. ИРГЭД СОНГОГЧИД ЭНЭ 2 ХУУЛИЙГ БАТЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА. ЭС БӨГӨӨС "НЕПАЛЬДАХАД" ОЙРХОН БАЙНА ШҮҮ…

Avatar

Нэргүй 2026-03-16 103.212.116.135

Сүр Данзан юуч хийсэнгүй арван жил боллоо

Avatar

Зочин 2026-03-16 103.212.117.239

ТОЛГОЙ НЬ ХҮРЭХГҮЙ

Avatar

Цахиур Төмөр 2026-03-16 202.9.46.42

Ёс зүй яриад байгаа энэ хувилгаан чинь хэдхэн жилийн өмнө банк дээрэмдэж баригдаад уйлан дуугарч байсан хулгайч Түгжил шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-03-16 192.82.91.245

Paraliament huchtei bhiin tuld zasgaa davraaj bolohgui. huuliin heregjiltend hyanalt tavidag institude – uudaa iluu huchirhegjuuleh heregtei. Statisitc, Audit, Prosecutor geh met institude – uudaas garsan dugnelt burt ach holbogdol ugch neg burchilen arga hemjee avch bh heregtei.

Avatar

хүннү 2026-03-16 124.158.120.198

Сэтгэл хөдөлж хоёр нүдний нялмас цийлэгнэх үг хэлж. Ерөнхийлөгч минь бум, түм наслах болтугай.

Avatar

Зочин 2026-03-16 66.181.190.144

Энэ бузарын үгэнд орж, хүлцэнгүй байвал хүчирхэг парламент байна гэх гээд байна. Авилгалч, хулгайчдын хамгаалагч, дарангуйлагч энэ бузарыг үтэр түргэн зайлуулья…

Avatar

Нэргүй 2026-03-16 103.140.11.152

Энэ хүн өөрөө түмэн олныхоо өмнө нүүр бардам зогсох гавьяатан, хийсэн ажилтай хүн мөн үү гэдэгтээ дүгнэлт хийх хэрэгтэй Бусад Ерөнхийлөгч нарын нэгэн адил Засгийн газраа л огцруулж, УИХыг загнаж, сүржин мэдэгдэл үе үе хийснээс өөр юм хийсэнгүй: Одоо МАНаар тоглож өөрийн дараагийн эрх мэдлийн төлөө л санаа бодлоо чилээж суугаа бэртэгчин байна

Avatar

Зочин 2026-03-16 66.181.190.144

өөр бас хийсэн ажлууд нь Авилгалч, хулгайчдыг өмгөөлж хамгаалсан: С.Баярцогт, Сү.Батболд, Аюурсайхан, гээд хулгайч нарыг шоронгоос гаргасан,. Рио тинто, MCS-ийн улаан хамгаалгч. Дарангуйлал тогтоохын тулд хуулиудад өөрчлөлт оруулж, Үндсэн хуулийн цэцээр элдэв луйвар хийлгэх, Засгийн газрыг огцоруулж, өөрийн гар хөлөөр Засгийн газар байгуулах, Хулгайч, авилгалчид энэ бузарт татвараа төлвөл хуулийн дээр амьдарч байна…

Avatar

Нэргүй 2026-03-16 66.181.187.131

хулгай хийгээд 3 жилийн ял сонсоод гөлийтөл шүүхийн өмнө үхлэн царайлж байсан энэ н**ш хаданд гарч бүр даварсаар. угаасаа боловсролгүй дүнхүү, заль мэхээр төрийн сэнтийг бузарлаж буй хулгайч шүүдээ. Дараагийн бодол нь яаж ийж байгаад заль мэхээр МАН-ын дарга болж дахиад ерөнхий сайдын суудал бузарлахын дон тусаад буй хар тэнэг

Avatar

Нэргүй 2026-03-16 202.179.15.43

Өөрсдийгөө тоолгох гээд бусад салбарын баахан хууль журмыг явуулахгүй дэгээ тавьж суудаг Хууль зүйн яамныхан шинэчлэгдэхгүй юу, хууль хэрэгжүүлдэг ч юм шиг

Avatar

Нэргүй 2026-03-16 66.181.190.238

УИХ-ын гишүүдийн би ард түмнээс сонгогдсон бүрэн эрхт төлөөлөгч эсвэл би дарга дагаж далдганасан утсан хүүхэлдэй гэдэгээ ард түмний өмнө тайлагнах цаг нь ирлээ дээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхдээ ил нээлттэй хэлэлцээрэй ард олон бид харъя

Avatar

иргэн 2026-03-16 66.181.171.252

Гарц нь энэ хүн буугаад намын даргаа авна гэсэн хатуу бодолтой болжээ. Зөв л дөө, алийн болгон өөртөө зориулж Үндсэн хууль өөрчилж байх вэ дээ. Гэхдээ энэ хүний багаар нь зайлуулмаар байна аа. Олон жил Монголын төрд ноёрхлоо, сайжирвал сайжирахаар хугацаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж