Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд өргөн барьсан. Ингэхдээ УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах зарчмаар ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Уг хуулийн өөрчлөлтийг хийснээр УИХ-ын гишүүн хавар, намрын чуулганы хуралдаанд 70-аас доошгүй хувьд биечлэн оролцох ёстой. Мөн зөвхөн хуралд суухаас гадна заавал биечлэн санал өгөх шаардлагатай. Ирцээ бүртгүүлээд, танхимаас гарч болохгүй. Ингэснээр ард түмнийг төлөөлөх зарчим бодитоор хэрэгжинэ. Хэрэв УИХ-ын гишүүн хуралдааны 70 хувьд оролцоогүй, эсвэл санал өгөөгүй тохиолдолд түүнийг эгүүлэн татах үндэслэл бий болно гэж тусгажээ. Ингээд өнгөрсөн 2025 онд чуулганы хуралдааны ирцээрээ эгүүлэн татагдах болзлыг хангасан УИХ-ын гишүүдийн мэдээллийг хүргэе.
Өнгөрсөн 2025 онд УИХ-ын нэгдсэн чуулган ажлын 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталжээ. Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа, байнгын хорооны хуралдаан 111 удаа, дэд хорооны хуралдаан 10 удаа, хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдсан гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээлсэн. УИХ 126 гишүүнтэй ажиллаад хоёр дахь бүрэн эрхээ дуусгаж байна. Парламентад ард түмнийг төлөөлөн сонгогдсон УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа ямар ирцтэй оролцож, хэр идэвхтэй ажилласан талаарх мэдээллийг танилцуулж байна.
Ингэхдээ УИХ-ын Тамгын газраас бэлтгэсэн ирцийн мэдээллийг www.parliament.mn цахим сайтад байршуулсан УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээллийг шүүж, нэгтгэсэн болно. Тодруулбал, 2025 оны 12, 11, 10, 9, 6, 5, 4, 3 дугаар сарын ирцийн тайланг олон нийтэд нээлттэй танилцуулсан мэдээллийг үндэслэв.
ЧУУЛГАНД ХАМГИЙН ОЛОН УДАА ОРОЛЦООГҮЙ ГИШҮҮДИЙГ Х.БАТТУЛГА ТЭРГҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга:
- Хуралд оролцсон тоо-12
- Хуралдаанд оролцоогүй тоо-59
- Гадаад томилолт-17
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-5
- Эрүүл мэндийн чөлөөтэй-15
- Хурал тасалсан-22
- Хурлаас хоцорсон-6
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
- Хуралд оролцсон тоо-19
- Хуралдаанд оролцоогүй тоо-52
- Гадаад томилолт-0
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-42
- Эрүүл мэндийн чөлөөтэй-0
- Хурал тасалсан-10
- Хурлаас хоцорсон-3
Тэргүүн шадар сайд асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
- Хуралд оролцсон тоо-23
- Хуралдаанд оролцоогүй тоо-48
- Гадаад томилолт-2
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-0
- Эрүүл мэндийн чөлөөтэй-35
- Хурал тасалсан-11
- Хурлаас хоцорсон-18
Шадар сайд асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
- Хуралд оролцсон тоо-27
- Хуралдаанд оролцоогүй тоо-44
- Гадаад томилолт-2
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-24
- Эрүүл мэндийн чөлөөтэй-17
- Хурал тасалсан-1
- Хурлаас хоцорсон-12
Л.ГАНТӨМӨР ХАМГИЙН ОЛОН УДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ЧӨЛӨӨ АВЧЭЭ

Тэргүүн шадар сайд асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
- Хуралд оролцсон тоо-23
- Хуралдаанд оролцоогүй тоо-48
- Гадаад томилолт-2
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-0
- Эрүүл мэндийн чөлөөтэй-35
- Хурал тасалсан-11
- Хурлаас хоцорсон-18
Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Д.Батлут:
- Хуралд оролцсон тоо-43
- Хуралдаанд оролцоогүй тоо-28
- Гадаад томилолт-4
- Орон нутгийн томилолт-2
- Чөлөөтэй-0
- Эрүүл мэндийн чөлөөтэй-22
- Хурал тасалсан-0
- Хурлаас хоцорсон-11
УИХ-ын гишүүн Х.Болормаа:
- Хуралд оролцсон тоо-49
- Хуралдаанд оролцоогүй тоо-22
- Гадаад томилолт-0
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-0
- Эрүүл мэндийн чөлөөтэй-19
- Хурал тасалсан-3
- Хурлаас хоцорсон-11
УИХ-ын гишүүн Б.Тулга:
- Хуралд оролцсон тоо-44
- Хуралдаанд оролцоогүй тоо-27
- Гадаад томилолт-5
- Орон нутгийн томилолт-3
- Чөлөөтэй-1
- Эрүүл мэндийн чөлөөтэй-17
- Хурал тасалсан-1
- Хурлаас хоцорсон-7
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
- Хуралд оролцсон тоо-37
- Хуралдаанд оролцоогүй тоо-34
- Гадаад томилолт-6
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-15
- Эрүүл мэндийн чөлөөтэй-12
- Хурал тасалсан-1
- Хурлаас хоцорсон-10
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХУРАЛДАА ХАМГИЙН ИХ ХОЦОРЧЭЭ

Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Б.Батцэцэг:
- Хуралд оролцсон тоо-44
- Хуралдаанд оролцоогүй тоо-27
- Гадаад томилолт-15
- Орон нутгийн томилолт-1
- Чөлөөтэй-4
- Эрүүл мэндийн чөлөөтэй-5
- Хурал тасалсан-2
- Хурлаас хоцорсон-23
УИХ-ын гишүүн А.Ундраа:
- Хуралд оролцсон тоо-45
- Хуралдаанд оролцоогүй тоо-26
- Гадаад томилолт-19
- Орон нутгийн томилолт-1
- Чөлөөтэй-1
- Эрүүл мэндийн чөлөөтэй-2
- Хурал тасалсан-3
- Хурлаас хоцорсон-21
УИХ-ын гишүүн С.Лүндэг:
- Хуралд оролцсон тоо-46
- Хуралдаанд оролцоогүй тоо-23
- Гадаад томилолт-5
- Орон нутгийн томилолт-4
- Чөлөөтэй-0
- Эрүүл мэндийн чөлөөтэй-8
- Хурал тасалсан-8
- Хурлаас хоцорсон-11
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
- Хуралд оролцсон тоо-53
- Хуралдаанд оролцоогүй тоо-18
- Гадаад томилолт-0
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-4
- Эрүүл мэндийн чөлөөтэй-4
- Хурал тасалсан-10
- Хурлаас хоцорсон-11
А.УНДРАА ХАМГИЙН ОЛОН УДАА ГАДААД ТОМИЛОЛТОД ЯВЖЭЭ

УИХ-ын гишүүн А.Ундраа:
- Хуралд оролцсон тоо-45
- Хуралдаанд оролцоогүй тоо-26
- Гадаад томилолт-19
- Орон нутгийн томилолт-1
- Чөлөөтэй-1
- Эрүүл мэндийн чөлөөтэй-2
- Хурал тасалсан-3
- Хурлаас хоцорсон-21
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга:
- Хуралд оролцсон тоо-12
- Хуралдаанд оролцоогүй тоо-59
- Гадаад томилолт-17
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-5
- Эрүүл мэндийн чөлөөтэй-15
- Хурал тасалсан-22
- Хурлаас хоцорсон-6
Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Б.Батцэцэг:
- Хуралд оролцсон тоо-44
- Хуралдаанд оролцоогүй тоо-27
- Гадаад томилолт-15
- Орон нутгийн томилолт-1
- Чөлөөтэй-4
- Эрүүл мэндийн чөлөөтэй-5
- Хурал тасалсан-2
- Хурлаас хоцорсон-23
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
- Хуралд оролцсон тоо-42
- Хуралдаанд оролцоогүй тоо-29
- Гадаад томилолт-9
- Орон нутгийн томилолт-15
- Чөлөөтэй-0
- Эрүүл мэндийн чөлөөтэй-5
- Хурал тасалсан-0
- Хурлаас хоцорсон-8
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА ХАМГИЙН ИХ ЧӨЛӨӨ АВЧЭЭ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
- Хуралд оролцсон тоо-43
- Хуралдаанд оролцоогүй тоо-28
- Гадаад томилолт-0
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-28
- Эрүүл мэндийн чөлөөтэй-0
- Хурал тасалсан-0
- Хурлаас хоцорсон-8
УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан:
- Хуралд оролцсон тоо-45
- Хуралдаанд оролцоогүй тоо-26
- Гадаад томилолт-0
- Орон нутгийн томилолт-0
- Чөлөөтэй-26
- Эрүүл мэндийн чөлөөтэй-0
- Хурал тасалсан-0
- Хурлаас хоцорсон-0
3,605.46






















































Нэргүй 2026-03-16 202.131.225.53
jiriin irged bol 2 udur ajlaa tasallaa shuud haladah tushaal garchdag te
зочин 2026-03-16 66.181.184.214
УИХ-д яаж тэсч суудаг байна аа гэж зарим үед хэлмээр Бөөн хэрүүл,Бие биенээ үзэн ядсан Энэ байдалтай үргэлжилбэл УИХ-д олигтой мэдлэг чадвартай хүмүүс орохгүй, харин хулгайч луйварчид л олшрох биз, Ажил нь бүүр муудах биз Тэр хэмжээгээр улс орон навсайна
Нэргүй 2026-03-16 192.82.64.248
ундраа байнга гадаадад, томилолт гэхээр төсвийн буюу, татварын мөнгөөр зугаалж явдаг байхнээ
з 2026-03-16 202.126.90.162
эрүүл хүмүүсээ сонгож байя. ард түмээн.
Нэргүй 2026-03-16 66.181.188.161
hezeenees mongold huuli ergen uilchildeg bolson yum be
орк 2026-03-16 103.168.34.213
Манайхаас баян улсууд л 100 хүрэхгүй парламентын гишүүдтэй байх юмаа, яагаад бид ийм олон хариуцлагагүй, боловсролгүй, мэдлэггүй хүмүүсийг тэжээх ёстой юм бэ
Тогоо 2026-03-16 45.117.35.2
чухал хүмүүс эд нар дотор цөөн. гэхдээ миний саналыг авч төлөөлөгч болчихоод намайг төлөөлж санал /дэмжсэн, дэмжээгүй нь хамаагүй/ өгөхгүй бол эргүүлэн татах хэрэгтэй. бусад үндэслэлээр гишүүний эрх нь дархан байг ээ
далай 2026-03-16 45.117.34.202
бидний л нүүр царай юм шүү дээ хөөрхий
Иргэн 2026-03-16 66.181.179.163
Өвчтэй бол эмнэлэг домлогоороо яваад эрүүл саруул хүмүүст зайгаа тавьж өгөө. Ар гэрийн ажлаа дийлдэггүй бол гэр орноо төвхнүүлчихсэн ар тийшээ санаа зовох юмгүй болсон нэгэнд нь зай бол. Ямар ч албан байгууллага ийм олон тасалсан, өвдсөн, чөлөө авсан хүнийг байлгаад байхгүй биз дээ. Хэдэн өвчтэй арын гэрийн гачигдалтай хүнийг тэжээдэг газар биш л баймаар юм энэ УИХ гэгч нь.
Нэргүй 2026-03-16 122.201.31.148
ТЭР ОРОЙ ДЭЭР НЬ ЗАЛАРЧ ЦООХОР ДЭЭЛТ НЬ ЧААВААС ХУРАЛД СУУГААД БУСДЫНХАА ХЭЛСЭН ҮГИЙГ НЬ УХАЖ ОЙЛГОХ ЧАДВАРГҮЙ, 10 ЖИЛ ТӨГСӨӨГҮЙ, БААХАН ХӨДӨӨНИЙ БОЛОВСРОЛГҮЙ ООРКУУДЫН ХАЛУУН ЦӨСӨӨР ГАРЧ ИРСЭН ХАР МАССЫН ТӨЛӨӨЛӨЛ
зочин 2026-03-16 66.181.160.107
Ямар эрдэм ном сурах гэж байгаа биш заавал бүх хуралд нь сууж байх албагүй шдээээ
Нэргүй 2026-03-16 59.153.113.187
Эрдэм ном заадаг ч газар биш! Төлөөлж сонгосон иргэдийн сонирхолыг хуульд тусгах. Хэрэгжилт шалгах зорилготой! Чам шиг төмснүүд сонгогдоод гай болоод байна.
Нэргүй 2026-03-16 66.181.169.108
Хаха чамдаа л таарсан гарууд байнда тэ