Улаанбаатар хотын автозамыг түгжрэлийг сааруулах хүрээнд өнөөдөр /2026.03.15/ Туулын хурдны замын барилгын ажлыг эхлүүллээ. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл нийт 32 километр урт, 6 эгнээ, 7 орц гарцтай байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, мөн орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм байна.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Туулын хурдны замын барилгын ажлыг 24 сарын дотор хийж дуусгахаар төлөвлөсөн. 2027 оны долдугаар сарын 10-н орчимд зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна. Энэ зам ашиглалтад орсноор автозамын ачаалал 30 хувиар буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Нийслэлчүүд маань нэг жил гаруйн хугацаанд тэсч, автозамын хөдөлгөөнд соёлтой оролцмоор байна. Автомашинаа шэйрлэх, нийтийн тээврээр түлхүү зорчвол сайн байна.
Бидний ирэх дөрөвдүгээр сарын 2-нд нээх тендер бол нэгдүгээр тойрог хурдны замтай холбоотой юм. Туулын хурдны замтай Яармагийн шинэ гүүрний орчмоор холбогдон I хороолол, Баянхошуу, Зургаан буудал, Дарь-Эх, Алтан-Өлгий, Да хүрээ авто захын наад талаар тойроод урагшаа Дотоод хэргийн их сургуулийн хажуугаар гарч, Жанжин клубээр урагшилж, Туулын хурдны замтай холбогдох тойрог хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулахаар ажиллаж байна. Эдгээр замууд аль аль нь II түвшний буюу өнөөгийн автозамтай огтлолцох болон гэрлэн дохиогүйгээр саадгүй зорчих экспресс ангиллын зам баригдах юм.
Туулын хурдны замын нэг онцлог нь Улаанбаатар хотын төвийн орчимдоо 12 км газарт гүүрэн байгууламжаар явна. Газар чөлөөлөлтийн ажил ирэх дөрөвдүгээр сарын 15-нд бүрэн дуусахаар төлөвлөгдсөн” гэлээ.
Туулын хурдны замыг барих тендерт Хонконгийн "ХаоЮань групп" ХХК шалгарсан юм. Тус замын бүтээн байгуулалтын ажилд энэ онд нийслэлийн төсвөөс 780 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

Г.ХОРОЛ
3,605.46






















































Нэргүй 2026-03-15 59.153.113.164
Маш зөв байна ямарч байсан дуусгаарай
Нэргүй 2026-03-15 43.242.242.59
Улаанбаатарчуудад наад зам чинь маш их хэрэгтэй зүйл юм. Дарга ар нь хуввааж идэж байхын оронд ингээд зам барьчихсан нь дээр юм. Нямбаатар дарга энэ ажлыг хэлсэндээ хүрч 2 жилийн дотор барьж дуусгавал таны гавьяаг иргэд үнэлэх болно
Ус 2026-03-15 66.181.171.28
Наад замаа уугаарай
Нэргүй 2026-03-15 202.179.11.230
Гараа сайн бол бариа сайн гэдэг юм. Юу ч хийдэггүй яамдын сайд нар ирж тууз хайчлаагүй нь сайн болж. Нямбаатарт илүү амжилт хүсье.
Bold o 2026-03-15 66.181.189.250
ёо бөөн сүр бадруулаад барилдахаасаа таахалзах гэгчээр…
Уншигч 2026-03-15 202.126.90.251
Амжилт. Маш хэрэгтэй зам
Нэргүй 2026-03-15 202.126.90.37
ajild n ondor amjilt husie
Иргэн 2026-03-15 202.55.188.103
хэт их үнэтэй зам. хайран мөнгө нэлээд хэдэн боловсруулах үйлдвэр барьчихсан бол мөн хэрэгтэй байхсан. 32 км замын өртөг 2.3 их наяд төг шүү. Манайхан энэ тооныхоо учрыг олж бна уу. дасчихсан бна уу тэхээр энэ замын 1 км нь дунджаар 72 тэрбум төг үнэтэй. өөрөөр хэлбэл 1 м 6 эгнээ зам 72 сая гээд боддоо.энэ зам мөнгө өхгүй зардал л гаргана.