niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 09:03 UTC Quelle: https://news.mn/r/2854656/ 8e70923b0169129b… ← zurück zu niitlelch.mn

"Төрийн эрх барих дээд байгууллага УИХ болохоос Ерөнхийлөгч биш"

"Төрийн эрх барих дээд байгууллага УИХ болохоос Ерөнхийлөгч биш"

"Төрийн эрх барих дээд байгууллага УИХ болохоос Ерөнхийлөгч биш"

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ парламентын засаглалын талаар дараах байр суурийг нүүр номоороо дамжуулан өнөөдөр /2026.03.15/ илэрхийллээ. Тэрбээр

"Өглөөний мэндээ!

Лхагвын тойм нэвтрүүлэгт яригдсан сэдвүүдийг гуйвуулж, анхаарал сарниулж, маазруулж бодит үнэнээс холдуулах гэж их хичээж байна. Гэвч худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ. Ерөнхийлөгчийг дахин сунгах гэж намайг хамгийн их ятгаж байсан хүмүүсийн нэг Равдангийн Болд гуайгаас эхлээд зарим эрхэм бараг л гишүүдийг татдаг болчихвол парламентын бүрэн хамгаалалт болно гэж ярьжээ.

Парламентын засаглалтай аль ч улсад төрийн эрх барих дээд байгууллага парламент байдаг болохоос Ерөнхийлөгч биш! Тиймээс Ерөнхийлөгч парламентад тайлагнадаг.

Ард түмэн төрийн эрх барих эрхээ парламентад сонгуулиар шилжүүлсэн учраас төрийн эрх барих сонгогчдын эрхийг хамгаалах тухай ойлголтыг парламентын бүрэн эрх буюу (PARLIAMENTARY SOVEREIGNTY) гэдэг.Парламентын бүрэн эрх гэдэг бол Улсын Их Хурал хэнтэй ч хуваалцахгүй, хэнээр ч заалгахгүй бүрэн эрх шүү!

Парламентын дөрвөн ханан дотор болж байгаа бүх зүйлийг зөвхөн парламент өөрөө эзэн ёсоор мэдэх ёстой. Хаан ч, ерөнхийлөгч ч, аливаа шүүх ч парламент өөрийн дотоод үйл ажиллагаа, санал хураалт, ирц бүрдүүлэх, түүний дотор гишүүдийнхээ ёс суртахуун, сахилга бат зэрэг дотоод асуудалд нь хүчээр оролцох ёсгүй. Гэмт хэргийн асуудал бол тусдаа. Энэ зохицуулалт өнөөдөр ч бий. Парламент тухайн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой эцсийн шийдвэрийг ард түмний нэрийн өмнөөс гаргах эрхтэй цорын ганц байгууллага. Тиймээс л үг хэлэх, санал өгөх эрхийг хөндлөнгийн аливаа нөлөөнөөс хамгаалдаг. Яагаад гэвэл парламент бол тусгаар тогтнол, ардчиллын дархлаа, аюулгүй байдал.

Тэр ч бүү хэл парламент хоёр танхимтай бол нэг танхим нь нөгөө танхимынхаа хэрэгт огт оролцох эрхгүй байдгийг Англи улсад туршлага судалсан парламентын гишүүд сайн мэдэж байгаа. Үзэл бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэж байна. Тиймээс ч гишүүдийнхээ ёс зүй, сахилга бат зэрэг аливаа асуудлыг ардчилсан парламентын засаглалтай орнууд өөрсдөө л шийддэг. Венесуэл, Куба, Эквадор, Перу, Тайван зэрэг цөөхөн улс орон гишүүдийг эгүүлэн татах хуультай.

Өнөөдөр Монгол Улс 126 гишүүнтэй, таван улс төрийн намтай, гишүүдийн 65 хувь нь шинээр сонгогдсон, 25 хувь нь эмэгтэй байгаа нь олон улсад ч төлөөллийн хувьд сайн үзүүлэлт бөгөөд анхны сорилтоо амжилттай даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид улс төр, геополитикийн олон сорилтыг Монголын парламент амжилттай даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

Avatar

Өөө 2026-03-15 66.181.178.32

уг нь үнэн юм.даанч УИХ-дарга нь хууль,шүүхийн байгуулагын дарга нарыг дуудаж уулзаад зад загнаж гөлөгнөөд чадахгүй юм.иймд Хүүк зангараг заан ингэж чадаж байна

Avatar

Зочин 2026-03-15 66.181.179.100

зоригтой хэлж чадсанд нэмэх тавилаа

Avatar

ҮНЭН 2026-03-15 103.168.34.224

ҮНЭН ҮНЭН. УИХ ХУРЛЫН БҮРЭН ЭРХЭНД ЗГ-Н ЗАХИАЛГААР БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУССАН ЦЭЦИЙН ДАРГАТАЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХҮРТЭЛ ХАЛДСАН.

Avatar

Нэргүй 2026-03-15 66.181.164.23

Удахгүй наад Хүрэлсүх чинь та нарыг шоронд хийдэг болно, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ дээ ХААН болох хүсэлтэй л хүн дээ

Avatar

Даваа 2026-03-15 66.181.187.98

өнгөрёөн 30 жилийн алдаа оноог дэнслээд үдвэл зайлшгүй яаралтай засах нэг зүйл бол засаглалын асуудлаа ойлгомжтой тодорхой болгох явдал байнө шүү, үнэхээр парламентийн засаглалаа авсан юм бол ерөнхийлөгчөө парламентаас аа сонгох хэрэгтэй, Ерөнхийлөгчийн засаглалаа авч байгаа юм бол ерөнхийлөгч Гүйцэтгэх засаглал Засгийн газраа удирдаад явмаар, ийм заримдаг байгааг яагаад улс төрчид , намууд засдаггүй юм бол, парламентын засаглалтай байх нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд чухал шүү

Avatar

Зочин 2026-03-15 202.170.65.202

Засгийн газрын сайд нараасаа их эрх мэдэлтэй омог дүртэй ерөнхийлөгчийн зөвлөхүүд энэ улсыг удирдаад байгаан биш үү дээ. Сайд нар бол зүгээр л амьгүй албатууд болсон.

Avatar

RE-START FROM 1921........ 2026-03-15 202.126.90.82

ӨӨРСДӨӨ ТӨРИЙХӨӨ БҮТЭЦ ИНТИТУЦИЙГ ЭВДЭЖ ЮУГ Ч ЮУ Ч БИШ БОЛГОЧИХООД ГОНГИНОЛДООД Л БАЙХЫН……ТӨРИЙН ТОГТОЛЦОО 2000 ОНООС БУРУУ ЗАМААР ОРСОН. ТӨРИЙН БОДЛОГО НЬ ЗАЛГАМЖ ЧАНАР БАЙХГҮЙ, БИЕСЭЭ ҮГҮЙСГЭЖ БИЕСДЭЭ ЖӨТӨӨРХӨЖ ГАРСАН ЗАСАГ БҮР ЭНЭ УЛСЫГ 1921 ОНООС ЭХЛҮҮЛСЭЭР ЭНЭ УЛС ХЭЗЭЭ. Ч ХӨГЖДӨГГҮЙ УЛС БОЛЛООО

Avatar

Нэргүй 2026-03-15 202.9.46.154

Үнэн ярьж байна

Avatar

Зочин 2026-03-15 202.9.41.115

6 жил засаг барихдаа улс орныг ямар болгов оо

Avatar

Нэргүй 2026-03-15 66.181.176.70

хамгийн их төсөвтэй хамгийн удаан засаг барьчихаад яг юу хийвээ энэ хүн

Avatar

Хотын уугуул иргэн 2026-03-15 66.181.179.97

Энэ н**ш чинь ямар их том том юм ярьж гуцдаг болоо вэ.. Уйлах хүүхдийг хош.ного урд өдөр нь умалздаг гэдэг. Бас "Нохойтой муудалцвал хормойгүй болдог, ноёнтой муудалцвал толгойгүй болдог" гэх ардын цэцэн үг юутай үнэн бэ…

Avatar

зочин 2026-03-15 66.181.184.214

Ерөнхийлэгчийг тэгэж хэт дорд үзэж болохгүй б**х аа Тодорхой үүрэг хариуцлагатай бүх ард түмний саналаар сорнгогддог төрийн өндөр албан тушаал, Бусад оронд ерөнхийлөгчөө энгэж дорд үзэж байгааг би л лав сонсоогүй Харин Элбэгдорж, Баттулга нарын үед эрх тушаалаа буруу ашиглан,бүр шүүх, хууль хяналтын байгууллагыг бараг өөрийн болон АН-ын мэдлын мэт байгууллага болгон ноцтай зөрчил гажуудал үүсгэснээс болж зарим эрх хэмжээ нь хасагдах шиг болсон Үл бүтэх этгээдэд өндөр албан тушаал зохихгүй,

Avatar

Нэргүй 2026-03-15 66.181.176.70

хэт их даналзаж байх шиг. хэний хүчээр ерөнхий сайд боллоодоо

Avatar

Нэргүй 2026-03-15 66.181.176.238

Оюунэрдэнийн зөв шүү бид парламентийн засаглалтай болохоос ерөнхийлөгчийн засаглалтай биш,Оюунэрдэнийн засгийг унагахад ЕК. яалаа их хуралд орж ирээд үг хэлэхдээ ИХын гишүүдийг шууд заналхийлсэн ш дээ,ер нь бол үе үеийн ЕК.нар их хурлаас ч илүү эрхи мэдэлтэй юм шиг аашилдаг үүнийг засах гэж МАНы засгийн үед 2ч удаа үндсэн хуулиндаа өөрчлөлт хийсэн ч дутуу хийсэн,ЕКийг их хурлаас томилдог болгох байсан нөгөө 3н давхард хэрэг захиалдаг гээд бсн нь өөрчлөгдсөнгүй

Avatar

Нэргүй 2026-03-15 103.57.93.16

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ГЭДГИЙГ МӨН Л САЙН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2026-03-15 202.126.88.174

ТЭНЭГ МАЛ.

Avatar

Нэргүй 2026-03-15 103.57.93.16

ХӨӨЕ! ЧИ ЕРӨНХИЙЛӨГЧ РҮҮ ДАЙРАХАА Л БОЛЬЧИХ. ЭНЭ ХУУЛИЙН ГОЛ УТГА САНАА, ФИЛОСОФИ НЬ ТУЙЛЫН ЗӨВ ШҮҮ ДЭЭ. ХАРИН ЭЦЭСЛЭН ГАРАХ ҮЕД САЙН ХЭЛЭЛЦЭХ Л АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. ТҮҮНЭЭС БИШ ШУУД ЖАДЛАН ЭСЭРГҮҮЦЭХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ. БИД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ТУХАЙД БАЙНГА Л УНГАС АЛДДАГ БИЗ ДЭЭ. ХАРИН ЧИ БОЛ ХҮҮХДИЙНХЭЭ 20 САЯЫГ НОТОЛЖ ЧАДАЛГҮЙ, ТЭМЭЭ ГЭХЭЭР ЯМАА ГЭЖ ТЭНЭГТСЭЭР БАЙГААД ОГЦОРСОН ЧИНЬ ХӨДӨЛШГҮЙ ҮНЭН БИЗ ДЭЭ. ҮҮНИЙГ Л УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁСЗҮЙН ХАРИУЦЛАГА ГЭЖ НЭРЛЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-03-15 202.126.88.174

НЭЭРЭЭ Л ЮМНЫ НАРИЙН УЧИР ОЙЛГОХГҮЙ ТЭНЭГ МАЛ ЮМ БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-03-15 66.181.176.70

өөрийгөө тойрсон үй олон но той асуудлууд болон тэр их орлогоо нотлож чадаагүй асуудлаас ард түмний тархийг холдуулж ерөнхийлөгчрүү бас ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлрүү их дайрч парламентыг хамгаалсан хүн болж тархи угааж л байна гэж ойлгогдож байна

Avatar

М 2026-03-15 66.181.180.96

өөрийнхөө орлогыг нотол гхээр яасан билээдээ

Avatar

Зочин 2026-03-15 103.229.122.245

Өөрийг нь эргүүлэн татахаас айж асуудлыг өөр юм руу чииглүүлж баына

Avatar

Нэргүй 2026-03-15 66.181.186.93

Ухаа худагийг төрд авч олон түмэнд хувь хүртээнэ гэсэн чинь хятад эзэнтэй мсs-ийн тэжээврүүд хөөрхий шударга Оюукыг дор нь хусаж хаяад гүтгэн гутааж байна,
Ухаа худагаас хувь өгье гэхэд нь Оюукаас өөр Х.У.Ц гээд хэлчихэж чадахгүй луйварчид МАНАН болон буужээ

Avatar

Нэргүй 2026-03-15 66.181.177.142

SAWI80955877

Avatar

Нэргүй 2026-03-15 66.181.177.142

BOOB XXN BOOW DOLOPJ ALNI SEXSEER ANUSDAX SEKSEER AXN ANUSN NUX XELEERE GOE DOLOOJ80955877VANXANI SEKSEER XAMTRAGCH BOLII80955877

Avatar

Зочин 2026-03-15 202.55.188.104

Оюун-Эрдэнийн зөв. Хүрэлсүх бол хулхи ерөнхийлөгч. Хүрэлсүхийг хэн ч сонгоогүй , олон нийтийн дунд нэр хүндгүй болсон С.Эрдэнэ гэгч хулгайчтай наймаалцаж төрийг хууль бусаар авсан байтал яагаад хариуцлага ярихгүй байна вэ ?!

Avatar

zochin 2026-03-15 66.181.176.97

ХУУЛИЙН ТӨСӨЛД ЗААСАН ХЭРЭГ, ЗӨРЧИЛД ЭГҮҮЛЭН ТАТАХ НЬ ЗӨВ. ЭНД ҮХЦ-ийн ДҮГНЭЛТ ХЭРЭГГҮЙ. ХЭРЭГ, ЗӨРЧИЛ НЬ НОТЛОГДВОЛ УИХ-Д САНАЛ ХУРААГААД ЭГҮҮЛЭН ТАТААД Л ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БОЛ ШУУД СУУДАЛ ДЭЭР НЬ ГАВЛААД АВААД ЯВДАГ БАЙХ. ЖНЬ: АМАРБАЯСГАЛАН, ОЮУНЭРДЭНЭ 2-ын НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЛУЙВАР, ХЯТАДАД ЯАЖ УРВАЖ НҮҮРСЭЭ 50% БАГА ҮНЭЭР ӨГЧ МОНГОЛЫГ ХОХИРООВ, ТАВАНТОЛГОЙН "БОРТОЛГОЙ", "ОНЧ ХАРААТ" 3.5 тэрбумын НӨӨЦТЭЙ 2 ТОЛГОЙГ ХЯТАДАД ӨГСӨН, ХИЛИЙН 60га ГАЗРЫГ ЗАРСАН, 20сая $-ын ХУЛГАЙН ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД БАЙНА

Avatar

Нэргүй 2026-03-15 66.181.191.135

Муу данх ахтайгаа нийлээд, хулгайлсан хамаг мөнгөөрөө ч Хүүк г барахгүй. Харин мань хүний буянаар овоо хэдэн жил гэдэс дүүрэн сэтгэл амар төрийн толгойд суусан биз дээ

Avatar

хотын иргэн 2026-03-15 66.181.188.217

Энэ хүнд энэ зэргийн бичих чадвар, ухаан аль аль нь байхгүй ээ. ХЕРО агаа нь унших зүйлийг нь товч тодорхой сайн бэлтгэж өгчээ. Наанаа сайхан ярьж ард түмнийг талцуулан тархи толгойгоор нь наадаж байгаад л араар нь хулгай дээрэм, зодооноо хийдэг төрд шургалсан 3 өндөр суудалтай хүн хогууд зөвхөн монголын төрд л байдаг. Ар араасаа бие биендээ хутга шаагаад хамтдаа алга болцгоо. Хуультай улс шүү гахайнуудаа.

Avatar

Нэргүй 2026-03-15 66.181.191.135

Унших бичих ярих аль аль чадвар нь хол дутна

Avatar

Нэргүй 2026-03-15 103.168.34.219

Hentiin zolvin shees hulgailsan mongo ni gargaad hurdan achimaar bnaa ene g*** davraad ene tend h*****d yavah bol u***********n negt ah hulgaich bas ih olon jil ulsaas hulgai hiile bas achih bolsn shuu llarud buur davraash

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж