niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:03 UTC Эх: https://news.mn/r/2854617/ ff47379c4f5e1364… ← niitlelch.mn руу буцах

Монгол Улс армиа барууны зэвсэг техникээр шинэчилье

Монгол Улс армиа барууны зэвсэг техникээр шинэчилье

Монгол Улс армиа барууны зэвсэг техникээр шинэчилье

  Энэхүү нийтлэл нь зохиогчийн хувийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Ньюс агентлагийн албан ёсны байр суурийг тусгаагүй болно.


 Зэвсэгт хүчний 105 жилийн ойд

“Украины ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар”, “Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар” гээд өмнө нь бичсэн. Одоо энэ нийтлэлийг бичдэгийн учир нь Батлан хамгаалахын дэд сайд генерал Д.Баасандамбын нэгэн сонинд өгсөн ярилцлагыг уншвал ард иргэдийн (үндэстэн) сөрөн тэсэх чадварын тухайд голчлон өгүүлжээ. Миний ойлгосноор хуучны “Иргэний хамгаалалт”-ын системийг эргүүлэн сэргээж хуульчлан батлуулахаар бэлтгэж байгаа юм байна. Энэ ч зөв. Харин ч оройтож. Нэгэнт дэд сайд энэ тухай ойлгомжтой ярьчихсан болохоор би энэ удаа улсын жишгийг дагаж “Монгол Улсын сөрөн тэсэх чадвар” гэдэг сэдвээр бэлтгэлээ.

“Үндэстний (Улсын) сөрөн тэсэх чадвар” гэдэг нь яг алийг нь хэлээд байгаагийн учрыг олох гээд сонирхон "Wikipedeа" болон гадаад дотоодын холбогдох сайт, хэвлэлүүдийг ухаж, "GPT Chat"-аас асуулаа. Англи хэлээр ”Nation skill of Strongest” гэдэг юм байна. Үүнийг уншвал улс орны сөрөн тэсэх чадварын үндсийн үндэс нь эдийн засгийн чадавх гэж тодорхойлжээ.

Хүчирхэг эдийн засаг нь батлан хамгаалах чадварын баталгаа юм байна.

Үүний жишээ болгож Польшид дээд сургууль төгссөнийх Польшийн армийн шинэчлэлийг би сонирхлоо. Энэ улс манайхаас арай өмнөхөн, гэхдээ манайхтай адилхан эдийн засгийн “Цочир эмчилгээ”-ний аргаар шилжилтийн үеийг туулж хамтдаа “муужирч” явсан болохоор бид “зовлон” нэгтэй соц үеийн “ахан дүүс” билээ. Тус улс шилжилтийн эхэн үедээ яг манайх шиг гуларсан орон байсан бол 30 гаруй жилийн дараа харахад Польш улс одоо нэгэнт хөл дээрээ бат зогсож эдийн засаг нь хүчирхэгжжээ. Түүнээ дагаад армийнх нь шинэчлэл Европын бусад орнуудаас илүү, маш эрчтэй явагдаж байгаа нь тус орныг онцлон сонгодгийн учир юм. Дахин өөрийгөө зөвтгөе. Тэнд сурч байсан тул энэ улсын талаар мэдээлэл надад илүү ойр, олдоцтой. Бас польшийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн дүн шинжилгээ гэж явж өгсөн.

ОУВС-гийн (International Monetary Fund) 2025 оны үнэлгээгээр Польшийн ДНБ-ний хэмжээ 1.04 их наяд ам.доллар болж Герман, Их Британи, Франц, Итали, Испани, Нидерландын дараа эрэмбэлэгдэж Европын №7 дахь, Зүүн ба Төв Европын №1 орон болжээ. Польшийн эдийн засгийн өсөлт энэ хэвээр үргэлжилбэл ойрын 10 жилд №5 болох магадлалтай гэж шинжээчид үздэг юм байна.

XXI зууны босго давах үед Путин ОХУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар тодорсон цагаас эхлэн Либерал ардчилсан намын дарга В.Жириновский “Энэтхэгийн далайд орос цэрэг бакиалаа угаах” тухай ил цагаан улиглаж, Коммунист намын дарга Г.Зюганов нь хуучин СССР-ийг дахин сэргээхийг уриалан дуудсан. Төрийн Думын бусад фракцууд нь ч тэдэнтэй энэ талаар эв найртай хэлхэлдэж дуу хоолой нийлүүлэн “Три танкист”-аа дуулцгаах болжээ. Төдөлгүй энэ нь уриа дуудлага төдийгүй ОХУ-ын албан ёсны төрийн бодлого болон биежиж батлан хамгаалах зардлаа эрс нэмэгдүүлж эхэлсэн нь түүхэн урт хугацаанд олон удаа түрэмгийлэлд нь өртөж байсан польшчуудын хувьд нэг ёсны “ирээдүйн болзошгүй дайн”-ы дохио болон хангинажээ.

Польшийн армийн шинэчлэлийн нэг гол зорилго бол Зөвлөлтийн үеийн хоцрогдсон байлдааны зэвсэг техникээс бүрмөсөн ангижрах байсан.

Өнөөгийн Оросын болон хуучин Зөвлөлтийн байлдааны зэвсэглэлийн чанар, чадвар өнөө цагийн шаардлагаас хоцрогдсон нь илт харагдах боллоо. Украинд хийж байгаа урагшгүй дайн, ялангуяа сүүлийн үед, жишээ нь ноднин Сирид, мөн өнгөрсөн зун Ираны цөмийн зэвсгийн агуулахыг Израилийн зүгээс бөмбөгдөхөд, дараа нь энэ оны эхээр Венесуэл дахь Америкийн цэргийн явуулсан шуурхай операцын үеэр Оросын агаарын орон зайн хамгаалалтын "С-400", "С-300" системүүд ажиллах чадваргүй байсныг бүгд мэднэ. Гэх мэт. Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор гэх сүрлэг нэртэй зэвсгийн үйлдвэрлэл нь бусад салбарынхаа нэгэн адил авлига, хээл хахуульд нэвт автсан нь бүтэлгүйтлийн шалтгаан бөгөөд 2025 онд ОХУ дэлхийн зэвсэг нийлүүлэгч 10 том орнуудаас зэвсгийн экспорт нь -64% болтлоо доош унасан ганц улсаар “тодроод” байгаад гайхах юм алга.

Хүчирхэг эдийн засаг нь батлан хамгаалах чадварын баталгаа тул Польш улс батлан хамгаалах зардлаа эрс нэмэгдүүлж, зэвсэг техникээ ид шинэчилж байна. Тэд АНУ, Өмнөд Солонгос, Их Британи, Итали, Швед, Финланд зэрэг улсаас төрөл бүрийн  нисэх онгоц, нисдэг тэрэг, агаар-пуужингийн хамгаалалтын ба олон янзын пуужингийн систем, эрт сэрэмжлүүлэх радарын онгоц, танк эсэргүүцэх пуужин, усан доор шумбагч онгоц, танк, хуягт тээвэрлэгч, өөрөө явагч их буу, мөн явган цэргийн буу зэвсэг гээд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа хамгийн орчин үеийн тэргүүний техник технологи, зэр зэвсэг худалдан авч хурдан шуурхай эзэмшиж байна. Бас өөрсдөө хуучин бааз суурь дээрээ түшиглэн шинэ технологийн зэр зэвсэг үйлдвэрлэж байна.

Дээрх шинэчлэлээ амжилттай хэрэгжүүлж байгааг Польшийн армийн шинэчлэл, зэвсэг худалдан авалт, батлан хамгаалах бодлогын талаар польш хэл дээр тогтмол мэдээлдэг "Defence24", "Strefa Obrony", "Polska Zbrojna" зэрэг сэтгүүл, веб сайт, видео сувгууд байдаг юм байна. Түүнийг нь ард түмэн нь анхааралтай харж байдаг, тэр хэрээрээ эх оронч үзэл бодол нь улам төлөвшиж, тэд өөртөө улам бүр итгэлтэй болдог гэж үздэг юм байна.

Түүнээс гадна нэг чухал асуудал бол тэдний татварын хэдий хэрийн мөнгөөр, хэн гэдэг албан тушаалтан, ямар чанарын, ямар зэвсэг, аль улсаас хэзээ худалдан авч байгааг харж, авлига хээл хахуулиас сэрэмжилдэг.

Нэг үгээр “Улсын нууц” нэрээр хулгай хийх боломжгүй олон нийтийн хяналтад байдаг бололтой. Гэхдээ мэдээж нууцлах ёстойгоо нууцална, тэр бол ойлгомжтой. Эдгээр шинэчлэлийн үр дүнд Польшийн арми Их Британи, Франц, Итали, Туркийн дараа эрэмбэлэгдэж, Германы армиас илүү гарч Европын тав дахь  хүчирхэг арми болоод байна.

Би монгол хүн болохоор манай арми Польшийн жишээгээр Зөвлөлтийн болон одоо үеийн Оросын хоцрогдсон байлдааны зэвсэг техникээс ангижирч зэр зэвсэглэлдээ шинэчлэл хийх цаг болсон юм биш биз гэж боддог юм. Энэ нь бид хоёр их хөрштэйгөө байлдах тулалдах бэлтгэл хийж байгаа хэрэг биш. Дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу хамгийн орчин үеийн тэргүүний техник, технологийг Монголын зэвсэгт хүчин, монгол цэрэг эзэмших тухай л асуудал юм. Үүнийг манай хоёр хөрш ч, бусад орнууд ч ойлгох буй заа. Өнөө үед манай улс ДНБ-ийнхээ дөнгөж 0.60-0.74 хувийг батлан хамгаалах зорилгод зарцуулж байгаа нь дэлхийн дунджаар дэндүү гэмээр доогуур гурав дахин бага үзүүлэлт юм. Энхийн цагт улс орнууд цэрэг зэвсгийн зардал нь ДНБ-ийнхээ хоёр орчим хувьд эргэлдэж байдаг нь ил мэдээллүүдээс тодорхой байдаг. Үүнийг холбогдох байгууллага анхааралдаа авч бодож үзвэл ямарсан бол гэж хэрээсээ хэтэрсэн том санал дэвшүүлж байгааг уучилна уу.

Би бээр бага залуугаасаа геополитик, олон улсын байдал сонирхож ирсэн. Аяндаа цэрэг зэвсэг, батлан хамгаалах асуудалтай холбогддог нь ойлгомжтой. 1980-аад оны эхээр БХЯ-ны Байлдааны бэлтгэл газарт зураачаар ажиллаж Ардыг армийн байлдааны бэлтгэл сургалтын гарын авлагууд, “Байлдааны бэлтгэл” сэтгүүлүүдийн зураг чимэглэл, схем зурж байхдаа тэнд бичигдсэн зүйлүүдийг сонирхож уншдаг, энэ талаар цэргийн мэргэжилтнүүдээс тодруулж асуун ярилцдаг, хааяа сурвалжлага хийчихдэг, тэднээс цэрэг-зэвсгийн тухай мэргэжлийнх нь орос голдуу хэл дээрх ном сэтгүүлүүдийг нь авч эргүүлж тойруулдаг байсан маань энэ талаар бага ч гэлээ анхны шатны мэдэгдэхүүнтэй болгосон юм. Бас “Улаан-Од” сонины байнгын уншигч болсон байсан нь нэмэр болсон биз. Хожим нь БХЯ-ны сайд болсон дэслэгч генерал Л.Моломжамц, 1980 онд орлогч сайд байсан дэслэгч генерал Ж.Ёндон, хожим нь мөн тус газрын даргаар дэвшин ажилласан хошууч генерал С.Галсан зэрэг Ардын армийн нэртэй генералуудаас өндөр нууцлалтай газрын зураг дээр ажиллах олон даалгавар биечлэн авч, улс орны батлан хамгаалах үйлсэд өчүүхэн төдий ч болтугай оролцож явсан болохоор батлан хамгаалах асуудлыг одоо ч сонирхдог, тэгээд зэвсэг техникээ эрс шинэчилье гэсэн санал тавьж байгаа юм шүү.

Монгол Улсын батлан хамгаалах ариун үйлсэд зүтгэж явсан, зүтгэж байгаа нийт бие бүрэлдэхүүнд  “Цэргийн Баяр”-ын мэнд хүргээд энэхүү нийтлэлээ өндөрлөе.

 

 

Хүндэтгэсэн Тодын Отгонбаяр (Лондон зураач)  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

Avatar

Ганцогт 2026-03-14 66.181.186.227

хоёр их гүрний дунд бгаа. Мөнгө байна уу. . хөршүүдтэйгээ байлдах юм уу.
хоёр хөршийн эрх ашгийн тэнцвэрийг хангах дипломатчийн ажлаа хий. юн з****г .

Avatar

Нэргүй 2026-03-14 103.168.34.226

Бага ангийн боловсролтой сэтгэцийн өвчтэй нэг муу цагаач зураачын бичвэр тавьтлаа доошоо орох ч гэж дээ news.mn.

Avatar

Лхагва 2026-03-14 103.212.116.194

харин тиймээ .ёстой нөгөө б** бсан ч сум бгаа ч үү үгүй юу сум байлаач б** сум нь ажилаач үү үгүй юу сум нь ажиллаад буудсан ч онооч уу үгүй онолооч үхээч үү үгүй юу гэдэг үлгэр бичиж дээ. мөнгө бгаад авсан ч яаж авчирах юм энэ хоёр хөрш маань өөрийн дээгүүр явуулах уу сансарт хөөргөөд шүхрээр авах уу тэнэгийн дотор агуу бодол орно гэж энэ шүү дээ

Avatar

Нэргүй 2026-03-14 86.177.162.5

Сурагч Лхагва 54 үгэнд 24 алдаа гаргажээ. Онцгой муу гэдэг дүн тавьлаа шүү, ха ха.

Avatar

Нэргүй 2026-03-14 86.177.162.5

Чи 15 үг бичихэд 5 алдаа гаргажээ. Муу дүн тавьлаа шүү, ха ха.

Avatar

Нэргүй 2026-03-14 86.177.162.5

Энэ хүн манай маркийн нэртэй зураач. Түүний олон сая марк монгол эх орноо сурталчилсаар байгаа. Нийтлэл бичихдээ ч нэр нүүрээ нуудаггүй. харин чи, эх орондоо юу хийж бүтээсэн хүн бэ? Нэр нүүрээ нуухыг бодоход гай л болж явсан биз.

Avatar

Иргэн 2026-03-14 66.181.191.244

иймэрхүү хүн нохойгоор нийтлэл бичүүлээд энэ урвагчийн сайт хэр хол явах бол ккк

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.187.98

ингэж худлаа сүржигнэхийн оронд боловсролын системдээ эрс өөрчлөлт хийж IT чиглэл, хиймэл оюуны ухааны чиглэлээр боловсрол эзэмших залуучуудынхаа 70 хүртэл хувийг сургах хэрэгтэй, одоо энэ чиглэлээр ноёрхож чадвал үнэ цэнэтэй улс үндэстэн болно, Түүнээс биш б** з****г, танк яриад явахгүй шүү

Avatar

Нэргүй 2026-03-14 59.153.112.225

хэнийг ч дийлэхгүй байж цэрэгжиж сүржигнэхээ больцгооё. ард түмнээ яргалж яргачин ген суулгахаа бас боль.

Avatar

Нэргүй 2026-03-14 202.9.46.71

Зураач нэр зүүсэн бууны нохой л доо англид цагаачилж амьдардаг э****з байгаа юм. Зүгээр л монголчуудыг тавлаж байгаа царай нь. Орос Хятад улсууд монголчуудыг барууныхан зэвсэглэхийг зүгээр хараад суух уу нутаг дээгүүрээ тэр зэвсэгүүдийг явуулна гэж бодож байна уу. Үүнээс болж л украйны дайн эхэлсэн. Одоо тайвань хятад хоёр бас л ийм шалтгаантай.

Avatar

Зөнч 2026-03-14 66.181.183.12

Монгол улсад түргэн шилжих чадвартай,тусгай хүчин л армийн үндэс баймаар.Хүний тоо ,одоо болоод ирээдүйд хэрэггүй гэдэг нь Украйн-оросын дайнаас дэлхий нийтээрээ харчихлаа.Ухаалаг з****г:хямд,төсөр мөртөө олон сая-ын үнэтэй пуужингаас илүү бүтээлч дрон,төрөл бүрийн робот тэхникүүд ,тэсрэх бодис ,ухаалаг утас+стар линк-ингэсгээд болж байна.Юу гэмээр байна?

Avatar

Нэргүй 2026-03-14 86.177.162.5

Харин тийм.

Avatar

Нэргүй 2026-03-14 43.242.242.59

Монголчууд бид ямар ч үнэтэй сайн з****г техниктэй байлаа гээд Орос болон Хятад улстай байлдаж чадахгүй. Байлдахгүй байх нь чухал юм. Хий юманд баахан мөнгө зараад юу хийнэ вэ. Өөр бүтээн байгуулалт хөгжилд мөнгөө зарцуулсан нь дээр юм.Хоёр хөрш оронтойгоо эвтэй найртай байвал дайн тулаан гарахгүй. Улс төрийн аргаар тусгаар тогтнолоо хамгаалахаас өөр сонголтгүй.Зэвсэглэлээр хөөцөлдөх нь буруу сонголт юм. Харин үнэгүй зэсвэг хандивлах юм бол бүгдийг нь авах нь зөв юм

Avatar

нэргүй 2026-03-14 202.179.18.129

Орос гэхээр толгойн үс нь босдог харшилтай хүн юм аа.

Avatar

Нэргүй 2026-03-14 202.55.188.92

манай улс баруун зүгээ сайн анзаарах хэрэгтэй тэнд терорризм үүрлэх магадлал маш өндөр мэдээж танк хягтаар тэдэнтэй байлдаад амжилт олохгүй орчин үеийн з****г хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-03-14 202.21.108.1

Санаа нь сайхан юм, тийм ээ

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.179.199

pissddaa 1990 ond ene jagssan hed deeguur tank yavuulah bjeee

Avatar

ИРГЭН 2026-03-14 103.212.119.117

бас Барууны з****г техник гэчихжээ,,,,,тэр Барууны з****г техник чинь Украйн, Ираны дайнд чанараа мөн ч харуулж байна даа,

Avatar

Del 2026-03-14 202.55.188.110

Америкийн ганц гүний бөмбөг авч хүрэхгүй төсөвтэй армитай байж их олон юмаа бодит амьдралаар амьдраач элийрэгч нараа

Avatar

Oros ah naraa shuteed tushij yvahad bolno doo 2026-03-14 202.55.188.119

delhii deer Oros ah nariin zevseg shig sain zevseg bhgui gedeg ni batlagsan teorem shuu

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.188.32

Ха ха ха

Avatar

Салга сараачигч 2026-03-14 103.57.94.71

Түрүүний бөөс толгойд гарна гэгчээр халтар зураач долоон цаагуур наанаас өмхийрч далд ороорой.

Avatar

Нэргүй 2026-03-14 122.201.31.123

эргүү г***й Салга тэнэг

Avatar

Зочин 2026-03-14 59.153.115.217

Орос ах нартайгаа сайхан харьцаатай байж байгаад хандиваар жаахан юм аваад байхад л манайд хангалттай гэдгийг эрх биш цэргийнхэн маань мэднээ. Шаардлагатай бол ахиухан юм хаяхаа тэд нар ч мэднэ.

Avatar

Нэргүй 2026-03-14 103.57.92.161

тусгаар улс юм бол хүний гар хармааргүй л байгаа шүү

Avatar

Нэргүй 2026-03-14 103.212.116.45

дүү нь юм бол очиж ахдаа туслаач ах чинь хөрш бацаанаа зодох гээд барахгүй л бх шиг

Avatar

Зочин 2026-03-14 59.153.115.217

Энэ зураач гэж нэг сараачигч гараад ирлээ. Ямар ч ойлголтгүй юмаа бичих юм. Барууны асар өндөр үнэтэй з****г техник Украйн, Израйльд яаж арчаагаа алдан сүйрч байгааг харахгүй байна уу. Яагаад зэвсгийн зах зээл дээр АК өндөр үнэтэй байна. Хэдэн улсын сүлдэнд АК дүрслэгдсэн байна. Гох, кноп дарах болгонд валют урсаж байдаг гэдгийг мэдэх үү.

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.186.239

чамд таадагдахгүй байхж болно оо. Чи бас нэг мундаг юм бичээд энд нийтэлчихээчээ.

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.181.26

Үгүй. Байлдаад үз. эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй дагз вэ. Манайд ямарч з****г хэрэггүй. Наанаа л эвтэйхэн байхаа бод. Өвчтэй н**ш чинь гай дуудав.

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.186.239

ямар гай хаанаас дуудах юм бэ? Путин энэ нийтлэлийг уншаад Монгол руу довтлоно гэж бодоод бга юм уу?

Avatar

Пээ 2026-03-14 66.181.188.56

дэмий санаа байна. Хятад Оросын дээгүүр яаж танк зөөх үү?

Avatar

Нэргүй 2026-03-14 202.126.90.213

АНГЛИЙН БУУНЫ НОХОЙ, хогийн зураач, захиалгаар дандаа худлаа сайтад мэдээ бичээд байгаа.

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.186.239

Азийн бууны нохой, сармагчин юу бн?

Avatar

Нэргүй 2026-03-14 202.126.90.213

FUCK YOU САРМАГЧИН.

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.176.238

Энэ хүнийг дэмжиж байна бид чадварлаг маш сайн зэвсэгтэй аливаа халдлагыг сөрөн зогсох чадвартай орчин үеийн армитай байх нь зөв,тусгаар улсад байдаг хамгийн чухал юм нь өөрийн гэсэн сайн зэвсэгтэй сайтар бэлтгэгдсэн армитай байх явдал

Avatar

Нэргүй 2026-03-14 122.201.31.35

армийн зэвсэгийг шинжлэх хэрэгтэй одоо хиймэл оюун ухаанд тулгуурсан өөрийн зэвсэгийн техник технологитой бүрэн шилжих чухал

Avatar

Нэргүй 2026-03-14 202.55.188.92

манай дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ихэнхийг малчидад халамж хөнгөлөлт урамшуулал тэтгэвэр болгоод өгдөг орчин үеийн цомхон тархи ажилдаг армитай болоход амархан малчиддаа өгдөг халамжаа зогсоовол Азидаа хамгын хүчирхэг армитай болж хангалттай чадна

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.177.130

Паа Батлах хамгаалахын хэдэн доодхоо харж чадахаа байтлаа таргалсан дарга нар том мөнгө идэх санаачлага гаргаа юу. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнээ хө. тэрний оронд мөнгө олж ард иргэдээ тэжээдэг үйлдвэр баримаар байна. Хүчнийхэн одоо ажилчин анга шулж идэхээ болимоор байна. Ялгаагүй ажил хийж цалин авч байж НД, ХАОАТ-аа төлмөөр байна. Бүх насаараа тэжээлгэхээсээ ичмээр байна

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.188.32

Зүлгээд хаячихна шү. Новшоо

Avatar

Нэргүй 2026-03-14 59.153.87.54

төрөл бүрийн дроны судалга туршилт чухал

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.187.60

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх байгаадаа. хичнээн барууны зэвсэгтэй болоод бид хэнтэйгээ байлдах вэдээ. Харин тэрний оронд цэргийн мэргэжилтнүүдээ барууны оронд сургаж бэлтгэх хэрэгтэй. Одоо бол Орос руу бүр хүүхэд байхад нь явуулаад байдаг. тэр хүүхэд ямар хүн болж өсөх нь тодорхой. үүн дээр тусгай бодлого баримталж оросод сургах хүний тоо, насыг тодорхой зааж, тусгай шалгуураар шалгасны дараа явуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-03-14 86.177.162.5

Цэргийн мэргэжилтнүүдээ барууны оронд сургаж бэлтгэх хэрэгтэй гэдэг чинь зөв. ггэхдээ тэд эргэж ирээд Оросын зэвсэгн дээр л бууна шүү дээ. Тэгээд бод доо.

Avatar

сонгогч 2026-03-14 202.9.47.38

мөнгө байхгүй, ……..рулгайчууд нь идчихёэн….

Avatar

Нэргүй 2026-03-14 59.153.114.122

Одоо хүртэл оросын төмрийн хог өндөр үнээр худалдаж авсаар байгаа юм уу???

Avatar

Нэргүй 2026-03-14 202.126.88.207

зэвсэглэх цэрэггүй байж зэвсэгээр яах гээв.Ядаж солонгос шиг бүгд цэрэгт 2 жил ямарч завсарлаггүй алба хаадаг бол яах вэ.гэхсэн.Одоо энэ бааранд байлдаад байгаа шалдан гуя асман эрчүүдээ хүмүүжүүл.Нэг их торкио өмссөн уруулаа будаж ээмэг зүүсэн банди нараар дүүрлээ.Мөнгө нь байвал хаанаас ч авсан яадагын зүгээр балай юм.

Avatar

Зочин 2026-03-14 202.9.47.44

Хилээ сайн хамгаалаад 2 хөрштэйгээ эвтэй, найртай байя.

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.188.32

Хилээ сайн хамгаалахын тулд зэвсэглэл сайта байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.160.41

энэ зураач гэгчийн хар хэлийг тасдаж хаях юмсан

Avatar

Мөнхжаргал 2026-03-14 66.181.188.32

Зоригтой юм бол нэрээ тавь.

Avatar

Нэргүй 2026-03-14 103.229.121.74

kk ukrainii araas shaahn uu teneg g**** chin

Avatar

Зочин 2026-03-14 103.212.118.139

Барууны зэвсгийн лобби хийж байна даа зурааёч маань Монгол нэг их знвсэглэж мөнгө угаах хэрэггүй яорчин үеийн хямд төсөр дрон бол бүх салбарт хэрэгтэй байна Монгол бол зарим том гүрнүүдтэй ч харьцуулахад боломжж их Баыгалийн баялаг байна Хүнсээ бараг бүх төрлөөр өөрөө хийж байна Цөөн хүнээ хөгжүүлж эрүүл саруул дуртай ажлаа хийж сонирхолтой амьдарч сурах чухал Хөдөлмөр мэррэжил биш эд баялаг шүтсээр баыгаад хүүхэд залуучуудын нэг хэсэг маш их эвдэрч байна

Avatar

Зочин 2026-03-14 66.181.188.174

Энэ нэг хачин юмыг галзуугийн эмнэлэгт хэвтүүлмээр юм, бүр өвин нь хүндэрчихлээ

Avatar

Нэргүй 2026-03-14 202.55.188.100

Оросоос хямд аьчих юмыг Заавал үнэтэй чанар муутай з****г авах яиар хэрэг байна. Аль эсвэл мөнгө идэх

Avatar

Мөнхжаргал 2026-03-14 66.181.188.32

Оросын з****г тара таниулчихаад байхад . Хэ хэ

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.184.246

Одоо бүр зураач хүртэл улсын зэвсэглэлийг хаанаас авахыг заадаг болох нээ. Хүн бүр мэддэг бас чаддаг зүйлээ л хий. Битгий мэддэггүй зүйлээ чалчиж бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж