niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:04 UTC Эх: https://news.mn/r/2854508/ cab0d8aa071f3acc… ← niitlelch.mn руу буцах

"Э.Бат-Амгалангийн дүүтэйгээ хамт хулгайлсан мөнгийг Б.Энхбаяр шалгах ёстой"

"Э.Бат-Амгалангийн дүүтэйгээ хамт хулгайлсан мөнгийг Б.Энхбаяр шалгах ёстой"

"Э.Бат-Амгалангийн дүүтэйгээ хамт хулгайлсан мөнгийг Б.Энхбаяр шалгах ёстой"

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2026.3.13/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.


Тэрбээр “Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчид Э.Бат-Амгалангийн захиалгаар жагсаал маягийн юм хийж байна. Тавьж байгаа шаардлага нь Баянзүрх дүүргээс их мөнгө төвлөрүүлж байна, хөгжихгүй байна гэж байгаа боловч эзнийхээ хулгай, луйврыг хаацайлж, мөрийг бүдгэрүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Үүнийгээ больцгоо. Энэ жил Баянзүрх дүүрэг 186 тэрбум төгрөгийг нийслэлд төвлөрүүлж өгнө. Буцаагаад хөрөнгө оруулалтын төсвийг 180 орчим тэрбум байхаар тогтоосон. Учир нь тус дүүрэг хүн ам ихтэй, зах худалдааны төв ихтэй учраас бид орлогыг бүрэн төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Сүхбаатар дүүрэг Баянзүрхээс жижиг газар дэвсгэртэй мөртлөө нийслэлд 600 гаруй тэрбумыг төвлөрүүлдэг тогтсон уламжлалтай. Баянзүрх дүүргийн татварын орлого нэмэгдүүлэх арга бий. Энэ нь Богд Хан уулын аманд баригдсан амины орон сууцуудаас татвар авах ажиллагаа хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрийн жагсаал бол татвартай холбоогүй. Энэ нь Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийн хулгай, луйврыг өөр чиглэлд шилжүүлэх гэж оролдож байгаа оролдлого. Төрийн албан хаагч, хорооны дарга, хэсгийн ахлагчдыг энэ үйлдлээ зогсоохгүй бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу дүүргийн засаг даргаас эхлээд бусад чөлөөлж болох бүх хүмүүсийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж тохирох шийдвэрийг гаргана.

Би энэ жагсаад байгаа нөхдүүдэд санууллаа шүү. Дараа нь гоншигоноод байв. Энэ тэнд битгий анкетаа барьж гүйгээд байгаарай.

Э.Бат-Амгалан намын албан тушаал авах гээд байгаа бол энэ тэнд гоншигонож байхаар намын хурлаа зарлая. Эсвэл хууль, хүчний байгууллагаараа сүрдүүлээд хүчээр авч болно. Хоёулаа хүчээ үзье. Би та нар шиг завтай, зайтай хүн биш, долоо хоногийн долоо өдөр ажилладаг. Хотын бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулах гэж цаг наргүй зүтгэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хандаж хэлэхэд, Завханы жирийн ард иргэдийг загнахынхаа оронд Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү хоёрын "Зэс Эрдэнийн хувь" компаниас хулгайлсан мөнгөний асуудлыг шалгах ёстой.

Би өмнө нь энэ ажлыг хийж байхдаа энэ тэндээс оргон зайлсан 100 гаруй хүнийг барьж хорьсон. Та бол зүгээр л яриад байгаа шүү. Би Бадамжунай гэдэг хүнийг улаан гараараа авчирч байсан. Холоос хүн, амьтан авчирч чадахгүй бол хамар доор чинь байгаа Эрдэнэт хотын 24 мянга 500 хүнийг хулхидаж, 70 тэрбум төгрөг идсэн хүмүүст хариуцлага тооц. Эндээс шударга ёс эхэлнэ.

Би ажил ихтэй. Та нар шиг завтай хүн биш. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн эрчимжүүлэх тал дээр төвлөрч ажиллаж байна. Э.Бат-Амгалан гуайд хандаж хэлэхэд ямар их шунал, тачаал вэ? Тэгж их шунаад байвал миний хэлсэн хоёр аргаар энэ албан тушаалаа ав. Хүмүүсээс хулгайлсан мөнгөө өг. "Зэс Эрдэнийн хувь" компанийн ард намайг байгаа гэж ярьж байна. Бүгдийнх нь эзнийг зарлаж чадна. Би Эрдэнэтэд таван удаа очиж байсан. Тэгэхдээ атга шороо ч атгаж үзээгүй.

Э.Бат-Амгалан сайд аа битгий манай гэр бүлийн хүн рүү юм бичиж дарамтал. Надтай хэрэлдэх мөрөөрөө хэрэлд. Эхнэр, хүүхэд, гэр бүл рүү орохоо боль. Хүн шунаж болно, гэхдээ арай хэтэрч байна шүү.

Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидэх зав байхгүй гэдгийг хэлсэн. Хууль зүйн дагуу төрийн албанаас цалин аваад Э.Бат-Амгалан гишүүний турхилтаар дайрч байгаа хороо, хэсгийн дарга нарыг чөлөөлнө. Би зөндөө олон юм ярьж болно. Гэхдээ ярьшаг даа гэж бодож байсан шүү.

Э.Бат-Амгалан цагаан сараар “Жанжин” клубт баахан хүмүүс хүлээж аваад золгоод байна лээ.  Хувийнхаа мөнгөөр болно ш дээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн төсвөөс 850 сая төгрөг Ахмадын хороо руу шилжүүлж байгаад золголт хийгээд байгаа нь ариун явдал уу. Энийг өөрийгөө хуулийн илд сэлэм гээд яриад байдаг сайд Б.Энхбаяр шалгаач ээ.

Жил бүр Баянзүрх дүүргийн төсвөөс 850 сая төгрөг Ахмадын хороо руу шилжүүлээд тэрүүгээрээ Э.Бат-Амгалан гуай бэлэг сэлт өгөөд ингээд байж болдог юм уу.

Баянзүрх дүүрэг ядуу байна гээд гадаа жагсаж байгаа нөхдүүд ичээч. Та нарт бүгдэд чинь 30 сая төргөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна лээ шүү дээ.

Би овог нэртэй нь гаргаад хэлж чадна. Тэр мөнгөө “Опту” гэж компанийн барьсан барилга руу урьдчилгаа болгож төлөөд Э.Бат-Амгалан даргынхаа барилгын компанийн борлуулалтыг дэмжсэн байна лээ ш дээ. Нэг дүүрэг ийм байж болдог юм уу. Энэ асуудлыг би хууль хяналтын байгууллагад хүргүүлнэ. "Опту" гэж компани Улаанхуаранд дахин төлөвлөлтийн газрыг авч орон сууц барьсан. Тэр "Опту" компани нь Э.Бат-Амгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр бичсэн компани. Баянзүрх дүүргийн хороон дарга, төрийн албан хаагч тус бүрт 30 сая төгрөг шилжүүлж урдчилгаа төлбөр болгоод орон сууцжуулсан байна лээ.

Э.Бат-Амгалан Гачууртад маш том тансаг зэрэглэлийн хаусны хороолол барьсан,  хууль хяналтын байгууллагад ямар эх үүсвэрээр барьснаа нотлоорой. Би ч гэсэн өөрийгөө нотлоход бэлэн байгаа шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-13 103.140.11.131

Энхбаяр шалгах үүрэг өгөхгүй. Зандка дарга нь тэг гэвэл одоохондоо салбагнаад л далдагнаад л гүйнэ. Мэдээж Зандка нь тийм үүрэг өгөхгүй л дээ. Дүр эсгэсэн шударга царайлсан албан тушаалд дуртай хуулийн сайд ядарсан сэтгүүлч мэтийг л дээрэлхэж чадна

Avatar

Нэргүй 2026-03-13 202.126.90.60

бие жижиг ч бэлчээр томтой шударга хүн шиг санагддаг юм хотын дарга цөөн ч гэсэн ийм хүн байгаа нь овоодоо барьж аваад хонгил руу чирчихвий үнэн үг хэлсэн хүнд өс санадаг хүмүүс их бий шүү . бурхан өршөөж яваг

Avatar

сонгогч 2026-03-13 202.9.47.38

Нөгөө хуль, хуулийн сайд нь байгаа юу?…. МАН- ын дарга учрал нь сонсож байгаа болов уу? Бид татвар төлөхөө зогсооё доо……

Avatar

Зочин 2026-03-13 66.181.185.42

Нямбаатар бхгүй бол МАН будаа шүү.

Avatar

Б.Есүхэй 2026-03-13 103.212.119.89

Нямбаатар аа над дуракуудаа шалгуул, АТГд өг, МАН ын үе үеийн дарга нарын тойрон хүрээлэгчид ийм л байсан. Жаахан зоригтой ажил хийсэн нэгнээ үгэнд орохоо байлаа гэх юм уу, надаас илүү болчлоо, эсвэл өрсөлдөгч гарч ирлээ, одоохон зайлуулахгүй бол болохгүй гэж үзэн нийлж намнадаг. Энэ нь мөнхийн хагарал тэмцэл, эв эегүй байдлыг үүсгэдэг. Үүнээс болж Монгол улс хөгжилгүй, хоцрогдсон хэвээр байна. Төрийн тогтолцоо нь ч буруу, гурван толгойтой атгаалжин хар мангас шиг бие биенээ үргэлж хэмлэж байд

Avatar

сонгогч 2026-03-13 202.9.47.38

АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНЭЭ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХГҮЙ ЯАЧИХСАН ЭСЭРГҮҮНҮҮД ВЭ?…. БАТ-АМГАЛАН ЧИНЬ ЦАГДААД ШАЛГАГДАЖ БАЙГАА ГЭСЭН БАЙХ АА….ЦАГААНДАА ГАРСАН ХУЛГАЙЧ ВЭ? ТҮҮНИЙ АРД НЬ ХҮРЭЛСҮХ БАЙГАА ГЭХ ЮМ ҮНЭН ҮҮ??? ЭНЭ ХҮН ТӨРИЙН БҮХ ЭРХИЙГ СҮХДЭЭД ДУУСГАЛАА….ОДОО БОЛИО….

Avatar

Нэргүй 2026-03-13 103.212.162.31

Нямбаатраа олон амьтантай хэрэлдэж хайран цаг хамаг нервээ барах хэрэггүй. Зүгээр л өгдөг газар нь өгчих. Тайван ажлаа хий. Өчнөөн ажил өмнө чинь байгаа шүү…

Avatar

Зочин 2026-03-13 192.82.92.42

Энэ боловсролгуй, будуулэг, харах царай мангар нехер хотын дарга байхдаа яахав!!! Оюун-эрдэнэ гэж балай терийг ч хог болгосон, данхар терее цомхотгож, чадварлаг болгож ч чадахгуй байгаа МАН -татан буугдвал таарна!!!

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.160.41

зайл сэгээ

Avatar

Нэргүй 2026-03-13 103.140.11.131

боловсролгүй орк гэвэл чи л байна бичсэн юмыг нь хардаа

Avatar

Нэргүй 2026-03-13 103.168.34.174

Same shits. 2уулаа адилхан л авилгачид. Хамгийн сайн коммунист бол үхсэн коммунист гэдэг билүү

Avatar

Zochin 2026-03-13 103.57.94.169

МАН дампуур ч байна тараах хэрэгтэй

Avatar

Zochin 2026-03-13 202.72.245.203

zailuulaachee ter Batamgalangaa ! , Zandanschatar ESaid ajillaa chiigeecheeeeee.

Avatar

МАН сүйрч байна 2026-03-13 66.181.180.86

Учрал тэрбумтан МАН ыг удирдах боллоо. ӨӨРЧЛӨЛТ гарч байна. ЗАРИМ АВЛИГАЧДАА хөөж эхэллээ. НЭГ хэсгийг өөрийн хамгаалалтанд авлаа. Нөгөө газрын наймачин, хотын түгжрэлийн эхийг тавьсан М. ЭНХБОЛД ГАВЪЯАТ газрын наймаачин боллоо. Алдартай газрын наймаачдын нэг бадамжунай ажилтай болж байна. Сандуй гэх 60 тэрбумын хүн тодорч байна. УЧРАЛ тэдэнд өртэй бололтой. НАЙР ТАВИАД эхэллээ тухайн үедээ газрын авлигачдаас газар авч байсан хариугаа барьж байгаа бололтой. УЧРАЛД асуудал байна.

Avatar

Нэргүй 2026-03-13 202.9.40.243

алиа салблайнууд салбдайнууд байр тусм анхаархлын татуулбгаадхужааманнжууд мнголыг хулгайлж эзлснбатмөнхийгтавьж бгаад шаасн

Avatar

зочин 2026-03-13 66.181.160.77

Хотын даргийг иргэд өөрсдөө сонгодог байх хэрэгтэй Намаас томилогдхоор дараа нь хэн дуртайнь ингээд булаацалдаад байх юмаа .. Нэгэнт сонгогдсон хүнтэй хэн ч булаацалдахгүй шдэ

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.182.68

1-рт хотын даргыг иргэд сонгодог байх нь зүйтэй. 2-рт Хүүк-н долоогч Бат-Амгалангаас Нямбаатар нь хамаагүй илүү шүү.

Avatar

Нэргүй 2026-03-13 103.229.120.23

Нохойн баасссс

Avatar

Нэргүй 2026-03-13 202.9.41.84

Зөв Богд уулын дархан газрын хауснуудаас татвар авхад баячуул тоохгүй байлгүй

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.182.68

Маш өндөр татвар ав.

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.189.113

Нямбаатар дарга ажил хийж зүтгээд байгаа хүн. Түүнтэй албан тушаал булаацалдаж намаа хагалж гай тарьж байгаа нөхдүүд ичмээр юм.

Avatar

Зочин 2026-03-13 59.153.115.13

Энхбаяр хэзээч ажил хийхгүй ш дээ

Avatar

Нэргүй 2026-03-13 202.126.90.82

Нямбаатар яахав Хувьсгалын чанартай ажлууд сэдээд хийгээд хичээгээд бга, гол дутагдал нь өөрөө ам хэлээ жохн хичээх, соёлтой байх. Мөн Хотын алба хэлтэсүүдэд бгаа үй олон алба хаагчидаараа ажлыг нь сайн хийлгэх хэрэгтэй

Avatar

Зочин 2026-03-13 66.181.185.42

Нямбаатар ажил хийж бгаа. Ажил хийж бгаа хүнийг битгий оролд. МАН-ыг аврах ганц хүн шүү.

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.191.135

Тэр Батамгалан одоо зайлах ёстой. Наад жагсаалчдаа халаад өгөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.161.99

батамгалангын авгайг шууд 461 шшаа

Avatar

Нэргүй 2026-03-13 59.153.113.245

НЯМБААТАР БОЛ ЖИНХЭНЭ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮН.

Avatar

Нэргүй 2026-03-13 103.212.118.113

алаад өг манай нямкх

Avatar

Нэргүй 2026-03-13 103.212.117.86

Энэ Бат-Амгалан гэж урьд нь юу хийж явсан хаанахын амьтан гарч ирчихээд хотыг авна гээд яваад баынаа? МАН-д мөнгө цутгаж гишүүн, саыд болсондоо ханадаггүй шуналтай бирд байна. Эрдэнэтийг үймүүлчихээд УБ-ыг самарна удахгүй Учрхлыг зайлуулж намын дарга болно гэх 100 айлын би чадна гэдгүүд шиг этгээд үү харин

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.188.142

Бат-Амгалан гэж хүүхэн шиг нэг далдаак байна аа

Avatar

Иргэн 2026-03-13 202.9.41.38

Нямбаатар аа бүү бууж өг. хотын даргаа дэмжиж бгаа шүү

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.182.227

орон сууцны татвар гэдэг юм нэмж гаргах гэж байгаа юм байна гэж ойлголоо

Avatar

Буриад зон 2026-03-13 66.181.161.45

энэ гишүүн нэртэй Батамгалан ичиж амьдраасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж