niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:04 UTC Эх: https://news.mn/r/2854497/ 02debac1c99fcee2… ← niitlelch.mn руу буцах

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд жагсав

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд жагсав

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд жагсав

Яармаг дахь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа өнөөдөр /2026.03.13/Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны гишүүд, мөн хорооны хэсгийн байцаагч нар жагслаа.  Мөн тэд Нийслэлийн төр захиргааны байр руу нэвтэрч орох шаардлага тавин, хамгаалалтынхантай хүчээ үзсэн юм.

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийг 27.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 214 тэрбум төгрөг байхаар зааж, баталсан нь шударга бус гэж үзэн Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт өөрчлөх шаардлага тавьж жагсаж байгаа юм.

Хуулиараа нийслэлийн төсвийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталдаг.  Иймээс нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах эрх нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хадгалагдаж байгаа юм.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Баянзүрх дүүрэг анх удаа хагас их наяд төгрөгийн төсөв баталсан. Гэвч Нийслэлийн МАН-ын даргыг сонгохтой холбоотойгоор 29 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт оруулж ирсэн. Үүнийг хэрхэн нөхөх талаар тайлбарлахдаа ард иргэдийн татвараас бүрдүүлнэ гэж мэдэгдсэн. Хоорондын улс төрийн зөрчил, маргаанаас шалтгаалан Баянзүрх дүүргийн олон мянган татвар төлөгчдийн халаас руу гар дүрж байна гэж бид үзэж байна. Зөвхөн ийм маргаанаас болж 30 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн эрсдэлийг үүсгэж байгаа юм. Гэтэл энэ асуудлыг МАН-ын 38 төлөөлөгч ямар ч маргаангүйгээр баталсан. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Ардчилсан намын бүлэг эсэргүүцлээ илэрхийлсэн боловч уг асуудлыг авч хэлэлцээгүй. Мөн нийслэлийн төсөвт орсноос гадна Баянзүрх дүүргийн бүтээн байгуулалтын төсвийн бараг талыг зөвхөн замын ажилд зарцуулахаар тусгасан байна. Баянзүрх дүүрэг 500 гаруй мянган оршин суугчтай байхад бүтээн байгуулалтын төсвийн тал хувийг зөвхөн замд зориулах гэж байгааг бид зохисгүй гэж үзэж байна. Учир нь энэ нь зарим дарга нарын амьдардаг хаус хороолол руу чиглэсэн замын төслүүдийг санхүүжүүлэх зорилготой байж болзошгүй. Ингэснээр олон мянган оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна. Зам барихаас гадна шийдвэрлэх шаардлагатай олон асуудал дүүрэгт бий. Гэтэл нэг километр замыг 2.5 тэрбум төгрөгөөр барьж байгаа нь анхаарал татаж байна. Ялангуяа зуслангийн бүсэд тавигдаж буй эдгээр замууд нь Э.Бат-Амгалан сайд болон бусад гишүүдийн эрх ашигт нийцүүлэн хийгдэж байгаа байж болзошгүй гэсэн хардлага бидэнд байна. Цаашид энэхүү шийдвэрүүдийг хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар хандана. Мөн нийслэлээс сонгогдсон 10 ИТХ-ын гишүүн уг асуудлыг оруулж ирсэн. Харин Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын 38 төлөөлөгч өөрсдөө баталчихаад дараа нь бурууг Нийслэлийн ИТХ руу чихэж байсныг хараад би гайхсан. Өөрсдийн баталсан шийдвэрийг үгүйсгэж байгаа нь хариуцлагагүй үйлдэл юм” гэж мэдэгдсэн юм.

Сануулахад, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны хурлыг өчигдөр УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан зарлан хуралдуулж, хороо тус бүрээс таван хүн цуглуулж, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын эсрэг жагсаал зохион байгуулахыг даалгасан гэх мэдээлэл ч цацагдаад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.185.42

Төсвөөс хулгай хийсэн хулайчууд. Бүгдийг нь шалгах нь зөв. Батамгалантай нь хамт

Avatar

Ахмад 2026-03-13 202.9.40.250

Баяянзүрх дүүргээс МАН-ын нэрээр УИХ-ын гишүүн болсон хэдэн нөхдөөс арай гайгүй Булгантуяагаа хэлмэгдүүлчихээд Б.Энхбаяр, Бат-Амгалаг гэдэг 2 нөхөр ёстой даварч байна доо. Нэг үе сумаар хэлмэгдүүлдэг байсан бол одоо шүлсээрээ хэлмэгдүүлж, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ.

Avatar

Зочин 2026-03-13 202.126.89.15

Төсвийн асуудлыг ман-ын гишүүд өөрсдийнхөө сонгосон төлөөлөгчидтэйгээ л яриач дээ.Тэд чинь л баталсан байна шүү дээ.Ардчилсан нам хэлээд байгаа юм биш үү.Барилгын сайдынхаа үгээр битгий балайтаад бай

Avatar

Нэргүй 2026-03-13 59.153.113.148

alia um kkk

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.186.93

Оюукыг авч хаячихаад, Элбэгдорж, Миеэ. Энхболд нарын хуйвалдан бий болгосон МАНАН бүлэглэл толгой өндийлгөж жагсаал зохион байгуулж эхэллээ дээ,
Ирэх сонгуулиар Рио-г оролддоггүй, Эрдэнэтийг Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг нарт буцахж өгөх, Ухаа худагийг төрд авч олон түмэнд хүртээнэ гэдэггүй тийм хүнийг ерөнхийлөгч болгох нь МАНАНгийн гол зорилго гэсэн дээ, Ийм хүмүүс нь Баярцогт, Занданшатар ,,, нтр гэсэн үү

Avatar

Нэргүй 2026-03-13 124.158.106.219

баас батамгалангийн суга алны үснүүд жагссан ухаантай юмуу даа?

Avatar

Нэргүй 2026-03-13 103.212.116.231

Бат-Амгалан гэж МАН-ын нэрийг бааасдах нөхөр шүү янз нь. Эрдэнэ Баянгол дүүргийн эзэн гэдэг шиг энэ Бат-Амгалан БЗД-ийн эзэн болсон юм уудааа.

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.191.135

Бик биенээ дагасан хэдэн навсайсан юмнууд, тэр дүүрэгтээ хийх ажил зөндөө байхад ингэж навсагнаж байдаг нь пу юм

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.191.135

Эд нар яасан гэж жагсаж байгаа юм ?, тэр дүүргээ хар хийх ажил зөндөө байхад ингэж жагсдагишигээ очиж тэр дүүргийнхээ ажлийг хийвэл таарна

Avatar

Зочин 2026-03-13 66.181.180.158

Юугаа ч мэдэхгүй байж хэн нэгнийг дагаж салбагнаж байж хуулийн хариуцлага хүлээх бий дээ. Нямбаатар саын ажиллаж бгаа хүн шүү, ерөнхийлөгч, энхбаяр нөрын хүмүүс л иймэрхүү юм зб бх шиг бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж