niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:04 UTC Эх: https://news.mn/r/2854431/ b84b58093b580d89… ← niitlelch.mn руу буцах

ҮСХ: Мах, ногооны үнэ 4.9 хувиар өсжээ

ҮСХ: Мах, ногооны үнэ 4.9 хувиар өсжээ

ҮСХ: Мах, ногооны үнэ 4.9 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос нийсэл, хөдөө орон нутагт худалдаалж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн нэгдсэн мэдээллийг танилцуулав. Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3.5 хувь, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй гарсан байна. Тухайлбал, хонины ястай мах 20,303 төгрөгөөс 21,197 төгрөг хүрч 4.4 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Мөн үхэр, ямааны мах өмнөх долоо хоногоос 2.1 хувиар тус тус өсжээ. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийн үнийн дүнгээ барьжээ.

Улмаар мах, махан бүтээгдэхүүн болон нарийн ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулах 4.4-4.9 хувь өссөн байна.

Хөдөө орон нутаг мах, махан бүтээгдэхүүн болон цагаан будааны үнэ нэмэгдэхээс гадна шатахууны үнэд өөрчлөлт орсон байна. Тухайлбал, хонины мах 16,862 төгрөгөөс 17,426 төгрөг, үхрийн мах 22,367 төгрөгөөс 22,693 төгрөг, ямааны мах 14,110 төгрөгөөс 14,730 төгрөг болж нэмэгджээ. Эсрэгээрээ үнийн дүн буурсан бараа бүтээгдэхүүнд гурил, сүүний хамаарч байна. Дээрх хоёр бүтээгдэхүүнд 0.1-0.2 хувь хүртэл буурсан аж.

Нөгөөтэйгүүр А-80 шатахуун литр тутам нь 2443 төгрөг буюу 0.5 хувиар өссөн нь бусад шатахуунаас нэмэгдэлтэй үнээр борлуулагдаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-13 202.55.188.92

малчдын халамж тэтгэвэр татаас гэрлийн хурдаар л нэмэгдээд байдаг мах сүүгээ гаднаас гуйхдаа хүрэхдээ н**ш гэж малчид арчаагүй байх гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж