Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.3.13/ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.
Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын төлөөлөгч Б.Одбаяр:
-Э.Бат-Амгалан сайд зургаан жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлөн төрийн эрх барьж байна. Гэвч ийм ёс суртахуунгүй, ичгүүр сонжуургүй байж болохгүй. Э.Бат-Амгалан сайд өмнө нь “Би тэр асуудлыг мэдэхгүй. Та нар Батбаяр гэдэг хүнтэй андуурсан байна” гэж мэдэгдэж байсан. Гэтэл түүнээс хоёр хоногийн дараа мэдээлэл өгөхдөө “Миний дүү энэ асуудалд хамааралтай юм байна” гэсэн тайлбар өгсөн. Тодруулбал, “Зэс-Эрдэнийн хувь” компанийн захирал Мөнхбаатар гэдэг хүн Авлигатай тэмцэх газарт Э.Бат-Амгалан сайд болон түүний дүүг шалгуулахаар өгсөн гэх мэдээлэл байгаа. Төрсөн дүү гэдэг нь нийтийн албан тушаалтны хамгийн ойрын хамаарал бүхий хүн байдаг. Гэтэл Э.Бат-Амгалан сайд “Энэ асуудал надад хамаагүй” хэмээн ярьж сууж байгаа нь зүй ёсонд нийцэхгүй. Мөн Э.Бат-Амгалан сайдын талаар хэвлэл мэдээллээр гарсан зарим мэдээлэлд бид хардлага төрж байна. Тухайлбал, түүний эхнэрийн төрсөн дүү Алагаа гэх хүн “Монгол шилтгээний” орчимд их хэмжээний газар авч, 40 гаруй айлын хаус хотхон барьсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд 1800 айлын орон сууцыг ОУТҮ гэх компаниар бариулсан байна. Үлдсэн газруудыг Ялалт гэх хүний нэр дээр авч, орон сууц барьж байгаа гэх мэдээлэл ч байгаа. ОУТҮ компани нь 2022–2024 оны хугацаанд Э.Бат-Амгалан гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгэгдсэн компани. Гэтэл Бат-Амгалан гишүүн “Тийм зүйл байхгүй, ийм зүйл байхгүй” гэсэн мэдээллийг хэвлэл мэдээлэлд өгдөг. Хэрэв энэ бүхэн үнэхээр ор үндэсгүй бол Авлигатай тэмцэх газарт шалгуулж, эсвэл албан ёсны хэвлэлийн хурал хийж, өөртэй нь хамааралгүй гэдгийг нотлох баримтаар тайлбарлах хэрэгтэй.
"БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААС РУУ ГАР ДҮРЖ БАЙНА"
Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Л.Мандах:
-Баянзүрх дүүрэг анх удаа хагас их наяд төгрөгийн төсөв баталсан. Гэвч Нийслэлийн МАН-ын даргыг сонгохтой холбоотойгоор 29 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт оруулж ирсэн. Үүнийг хэрхэн нөхөх талаар тайлбарлахдаа ард иргэдийн татвараас бүрдүүлнэ гэж мэдэгдсэн. Хоорондын улс төрийн зөрчил, маргаанаас шалтгаалан Баянзүрх дүүргийн олон мянган татвар төлөгчдийн халаас руу гар дүрж байна гэж бид үзэж байна. Зөвхөн ийм маргаанаас болж 30 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн эрсдэлийг үүсгэж байгаа юм. Гэтэл энэ асуудлыг МАН-ын 38 төлөөлөгч ямар ч маргаангүйгээр баталсан. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Ардчилсан намын бүлэг эсэргүүцлээ илэрхийлсэн боловч уг асуудлыг авч хэлэлцээгүй. Мөн нийслэлийн төсөвт орсноос гадна Баянзүрх дүүргийн бүтээн байгуулалтын төсвийн бараг талыг зөвхөн замын ажилд зарцуулахаар тусгасан байна. Баянзүрх дүүрэг 500 гаруй мянган оршин суугчтай байхад бүтээн байгуулалтын төсвийн тал хувийг зөвхөн замд зориулах гэж байгааг бид зохисгүй гэж үзэж байна. Учир нь энэ нь зарим дарга нарын амьдардаг хаус хороолол руу чиглэсэн замын төслүүдийг санхүүжүүлэх зорилготой байж болзошгүй. Ингэснээр олон мянган оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна. Зам барихаас гадна шийдвэрлэх шаардлагатай олон асуудал дүүрэгт бий. Гэтэл нэг километр замыг 2.5 тэрбум төгрөгөөр барьж байгаа нь анхаарал татаж байна. Ялангуяа зуслангийн бүсэд тавигдаж буй эдгээр замууд нь Э.Бат-Амгалан сайд болон бусад гишүүдийн эрх ашигт нийцүүлэн хийгдэж байгаа байж болзошгүй гэсэн хардлага бидэнд байна. Цаашид энэхүү шийдвэрүүдийг хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар хандана. Мөн нийслэлээс сонгогдсон 10 ИТХ-ын гишүүн уг асуудлыг оруулж ирсэн. Харин Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын 38 төлөөлөгч өөрсдөө баталчихаад дараа нь бурууг Нийслэлийн ИТХ руу чихэж байсныг хараад би гайхсан. Өөрсдийн баталсан шийдвэрийг үгүйсгэж байгаа нь хариуцлагагүй үйлдэл юм. Тиймээс Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалтыг яагаад цөөн хэдэн хаус хороололд төвлөрүүлж байгаа талаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж шалгуулах болно.
Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн 38 төлөөлөгч иргэдийнхээ төлөө ганц үг ганхийгээгүй хэрнээ одоо сайд Э.Бат-Амгалан дээр асуудал үүсэхээр нийслэл дээр очиж жагсахаасаа ич гэлээ.
3,605.46

















































Нэргүй 2026-03-13 66.181.182.68
1-рт хотын даргыг иргэд сонгодог байх нь зүйтэй. 2-рт Хүүк-н долоогч Бат-Амгалангаас Нямбаатар нь хамаагүй илүү шүү.
bair zahialahchid 2026-03-13 202.126.90.191
Bat amgalan novshoo Kaidu mall d bair zahialaad OPTU gedeg barilgiin kompanid hulhiduulsan hvmvvsiin money g butsaaj ogoochee l***r aa
Нэргүй 2026-03-13 103.80.211.52
БЗД-ээс НИТХуралд сонгогдсон АН-ын Батцогт мэт гарууд хотын дарга Нямбаатарт худалдагдаад албан тушаал авсан, эд нар ингэх нь аргагүй
Нэргүй 2026-03-13 66.181.161.45
хуцдаг халдвар вэ чи
Нэргүй 2026-03-13 103.212.117.65
ЭНЭ л***р ГИШҮҮН БАИХ ЭХРГҮИ