Дээрээ ард түмэнгүй, дэргэдээ сөрөг хүчингүй юм шиг аашилж, улс орноо тонон дээрэмдсэн эрх баригчдын авлига хулгайг шийдүүлэхийн тулд Ардчилсан намаас “АВЛИГЫН 100 МАН-ЛАЙ” аян зарлалаа.
Хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг МАН-ын албан тушаалтнуудтай холбоотой авлига, хулгайн хэрэг дийлдэхгүй байгаагаас хуулийн байгууллагууд нь шилээ таттал ажиллаж байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Харамсалтай нь, гутлын улаа эргэтэл явж илрүүлсэн хэрэг шүүхээр орохоор зарим нь хэрэг биш болж, цагаадахаас наахнуур хөнгөн шийтгэл хүлээж байгаа нь ч бий. Гэсэн ч сөрөг хүчин хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд эрх баригч намын гишүүдтэй холбогдох авлигын мэдээллийг ард түмэн болон гишүүдээсээ авахаар болсон нь цагаа олсон алхам болж байна.
“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын 2025 оны тайлангаар Монгол Улс авлигын индексээр дэлхийн 182 орноос 124-т жагссан нь үнэндээ бол сүүл мушгиж байгааг харуулсан үзүүлэлт болсон. 2016 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед Монгол Улс авлигын индексээр 176 орноос 87 дугаар байрт орж байсантай харьцуулахад одоо 30 байраар ухарсан үзүүлэлт юм.
Товчхондоо МАН Засгийн эрх барьсан энэ 10 жилд Монгол Улс авлигадаа живлээ гэж тодорхойлж болно.
Жишээ баримт, фактууд ч шилээ даран олонтаа дэлгэгдсэн. Хамгийн сүүлд Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын дарга Д.Тогтохсүрэнг авлигын хэрэгт холбогдуулан саатуулж, шүүхийн шийдвэрээр цагдан хорьж байв. Мөн Эрчим хүчний сайд асан, Дулааны IV цахилгаан станц ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Н.Тавинбэх, зөвлөхөөр нь ажиллаж байсан П.Товуудорж нарыг АТГ-аас саатуулан шалгасан. Шүүхийн шийдвэрээр тэд суллагдсанаар хилийн хоригтойгоор өнөөдөр гэртээ амарцгааж байна.
Нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарыг АТГ-аас шалган, шүүхээс 3.2 жилийн хорих ял оноосон ч хугацаа нь дууссанаар сар шинийн дараагаас эрх чөлөөт иргэн болсон.
Гэсэн ч дахин нүүрсний шинэ хэрэг дахин мандсан нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь “Бодь”-иос 500 мянган ам.долларыг хэд, хэдэн удаагийн гүйлгээгээр хандиваар авсан. Энэ тухай хамт байлцсан, өгсөн хүмүүс нь надад хэлсэн. Түүнээс нь Т.Аюурсайхан нэг саяыг авсан. Гэхдээ энэ хэрэг нь түүний хавтаст хэрэгт нь байгаагүй. Уг асуудлыг ирэх долоо хоногт АТГ-т өгч шалгуулна. Б.Энхбаяр хандив авсныхаа төлөө өмгөөлөл хийсэн үү, эсхүл өмгөөлөл хийчихээд хандив авсан уу, маш ноцтой асуудал” гэсэн нь хуулийнхны яах аргагүй шалгах л шаардлагатай авлигын нэг кейс болж байна.
Нөгөө талдаа Т.Аюурсайхан шоронгоос суллагдсаныхаа дараа "Л.Оюун-Эрдэнэ намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан" гэх агуулгатай зүйл ярьсан ч бас л дахин авлигын хэрэг мандах нь тэр.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн ярьсан дээрх авлигын асуудал нь дөнгөж мөсөн уулын орой нь байж мэдэхээр буй. Дэлбэлж чадвал Ардын намаас авлига аваагүй албан тушаалтан олдохгүй л болов уу.
Цаашлаад Covid-19 цар тахлын төсвийг ухвал их юм гарна. Монгол Улсын хувьд дээрх цар тахалтай тэмцэхэд нийт 6 их наяд орчим төгрөг зарцуулсан гэж үздэг. Энэ үеэр өндөр дүнтэй “шахаа”-нууд ихээр хийсэн гэдэг асуудал сөхөгдөж ирсэн ч эрх баригчид зарцуулалтыг нь ил болгохоос зайлсхийж ирсэн билээ. Харин ч асуудлыг сөхөж гарган, шүгэл үлээсэн нь шоронгийн хаалга татахаас наахнуур чичлүүлсэн нь бий.
Цаашлаад оффтейк гэрээнүүдийг ухвал Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлж, “шахан” цавчаагаар нь хэдэн тэрбумыг идсэн асуудал босно. Үндсэндээ эрх баригчдын нүүрсний хулгай 40 их наядаар хэмжигдэнэ гэж Шадар сайд Т.Доржханд анх ам алдсан ч толгойг нь цусдана гэж тооцсон уу эрх баригчид ХҮН намыг Засгийн газартаа багтааснаар ам хамхисан юм. Мөн төслийн хулгай, төсвийн хулгай, цавчаа ногоон, ЖДҮ-гийн хулгай, хил орчмын газраа зарж идсэн хэрэг гээд тоочвол барагдахгүйл урт жагсаалт гарна. Хэдийгээр зарим хэрэг нь хуучирч, зарим нь хаагдсан ч сануулж , хариуцлага тооцох ёстой авлига хулгай олон бий.
Иймээс МАН-ынхны “бөгсийг ухах” Ардчилсан намынхны А төлөвлөгөө олон авлигачдад хариуцлага тооцох дата болох учиртай.
Г.ХОРОЛ
3,605.46
















































Нэргүй 2026-03-13 202.131.245.69
Sain uhah heregtei, gazriin horsnoos archigdaj ene nam bhgui boltol uhmaar bn
Иргэн 2026-03-13 66.181.171.98
Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад бх юма
Нэргүй 2026-03-13 124.158.123.242
АН арга барилаа өөрчлөхгүй бол, хориод жилийн өмнөхи шигээ, энэ янзаар дэмжилгэ авдаг үе өнгөрсөн…
Нэргүй 2026-03-13 66.181.191.135
АНам өөрсдийгөө л хичээ. Элбэгдорж Сайханбилэг ээ хааш нь далд оруулах гээв ?
ХУД-ийн чөлөөт сонгогч Ш.Раднаа: ЦОГТГЭРЭЛ ЗАНГАРАГ ДУТААД, ЖОЛДООД БАЙНА. 2026-03-13 103.212.116.231
АН ЯЛВАЛ ЕС БОЛОХ ХҮН НЬ ЦОГТГЭРЭЛ. ГЭТЭЛ ЕС-ЫН ЗАНГАРАГ АЛГА. АН-ТАЙ НАМГҮЙ МАН-ЫНХАН ХООРОНДОО ЗОДОЛДОООД АВЛИГАА ИЛЧЛЭЭД ИРГЭД ИХ МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛСОН. ЗАСГИЙН ЭРХ АВАХ ГЭЖ БУЙ БОЛ УЛС ОРНЫХОО ГОЛ ГОЛ САЛБАР, ХҮРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ САЙЖРУУЛАХ НАМЫНХАА БОДЛОГЫГ ЯРИМААР. ДАНХАР ТӨРИЙГ ЦОМХОТГОНО ГЭСЭН ЕРӨНХИЙ УРИАНААС ӨӨР ХҮН СОНИРХОХ ЗҮЙЛ АН-ЫНХАНД АЛГА.МОНГОЛЧУУДЫН ГУРАВНЫ НЭГ НЬ ОРОСЫГ ДЭМЖДЭГ ГЭЭД САЯ ГАРУЙ МОНГОЛЧУУДАА ХАМГИЙН МУУХАЙГААР ХЭЛСЭН БАТ-ҮҮЛ АН-ЫН УДИРДЛАГА ДОТОР ҮЗЭГДЭХ БОЛЖ.
Нэргүй 2026-03-13 103.168.34.211
Энэ АН ынхан бузрын хэрүүлч шиншигч эхнэр шиг л байх юм АН ын хулгайчууд ах дүүсээрээ баяжчихаад ард түмний үйлдвэр төсвийн мөнгийг идсэнийг нь ухаач. Хураагаач МАН эдэнтэйгээ тэмцэнэ гэдэгт эмээ нь итгэж байна
Нэргүй 2026-03-13 192.82.64.217
1990-2025 он гээд 35 жилийн 27 жилд нь, үүнээс сүүлийн тасралтгүй 10 жилд нь МАН засгийн эрх барьж байна. УИХ дарга, Ерөнхи й сайд, УИХ дарга, Сангийн сайд, Татварын бүх дарга, Хууль зүйн сайд, Гаалийн бүх дарга, Нийслэлийн ЗД, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Ашигт малтмалын газүрын дарга гээд бүгд МАН шүү. жаахан баримжаатай зална шүү.
Нэргүй 2026-03-13 66.181.161.191
Кк. б**с ухах ул шагайхаас өөр хийх юм алга уу. Тэглээ гээд ард түмэнд ямар хэрэгтэй юм бэ. Бодлого дэвшүүлэх зарчим ярих нь аливаа намын хийх ажил шүү дээ.
Нэргүй 2026-03-13 192.82.64.217
Ууж идсэнийг нь хараагүй царайл гээд байна уу, битгийн хариуцлага тооц гээд байна уу БОЛЬЖ ҮЗ
Нэргүй 2026-03-13 59.153.115.230
МАН-ыхныг идэхээр авилга аваад баригдахаар уурлаад өмөөрөөд бхын
зочин 2026-03-13 66.181.184.214
АН-ын хэдэн хулгайч бусдын б**с ухах,гүтгэх доромжлох ,төрийн эрхэнд шунахаас өөр юу ч хийж чадахгүй, Эдийн засгийг сүйрүүлж, төрийн данс улайлгаж, өр зээлэнд живүүлж, гадаадын үл бүтэх этгээдүүдтэй хуйвалдан нийгмийн өмчөөс цусалж, цусалж аваад л гадаад рүү зайлдаг түүхтэй, Эх оронч ямарч сэтгэл үгүй гадаадын тавиулууд, Хэдэн долларын төлөө юу ч хийхээс сийхгүй хүмүүс мэт санагддаг
Нэргүй 2026-03-13 103.212.117.86
Нэг нам удахаараа цээжиндэн нь бяр амтагдаж намайг хэн хэлж нохойг хэн саахав гэдэг итгэл үнэмшил бий болдог. АН удаан хугацаанд дангаараа засаглах юм бол бас л ялгаагүй бүр ч иэнэгтэж бие биетэйгээ барьцаж идэж уух хүн олонтой нам
зочин 2026-03-13 66.181.184.214
Зах зээлд шилжсэн сүүлийн 30 жилийг харахад монголын эдийн засгийг АН-ын хэдэн хулгайчууд сүйрүүлж, төрийн данс улайлгаж ,өр зээлэнд оруулж ,нийгмийн өмчийг идэж ууж, иргэдийн амьдралыг хүндрүүлсэн Харин МАН эсрэгээр эдийн засаг бизнесээ сэргээж , иргэдийн амьдралыг хэвийн болгосон Гадаад худалдааг өргөжүүлж төсвөө тэлж бүтээн байгуулалтыг өрнүүлсэн түүх л байх юм Яаж ч гүтгээд үнэнийг харлуулж чадахгүй, Энэ бүхнийг монголын иргэд харж байна Хоёр хөрштэй хэвийн харилцаагаа хадгалан бид урагшлана
ЗОЧИН 2026-03-13 203.91.115.49
МАШ ЗӨВ. МАН Ы ХУЛГАЙЧУУДААС 100 ХУЛГАЙЧ ЭЛБЭГ ОЛДОНО. БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. 30 ИЙГ ДҮҮЖЛЭХ. 30 ИЙГ БҮХ НАСААР НЬ. 40 ИЙГ ХӨДӨӨ ЦӨЛӨХ.
Нэргүй 2026-03-13 103.229.121.155
энэ зандалчин эрүүл биш ээ
Зочин 2026-03-13 192.82.92.42
Тархи толгой нам гэдэг булэглэл л бна, мэдлэг боловсрол унэндээ алга!
АН гишүүн 2026-03-13 66.181.177.158
Манайхан МАН-тай хариуцлага тооцож чадахгүй болчихсон.Охин компани шиг нь байгаа нь даанч арчаагүй амиа бодсон Бөлдөгдүүлсэн бна.