niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:30 UTC Эх: https://news.mn/r/2854266/ d6f8b59f29d399d3… ← niitlelch.mn руу буцах

Тайван жагсаалыг БЗД-ийн 23-р хорооны Засаг дарга М.Пүрэвдорж нар үймүүлжээ

Тайван жагсаалыг БЗД-ийн 23-р хорооны Засаг дарга М.Пүрэвдорж нар үймүүлжээ

Тайван жагсаалыг БЗД-ийн 23-р хорооны Засаг дарга М.Пүрэвдорж нар үймүүлжээ

"Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс өнөөдөр /2026.03.12/ тайван жагсаалаа үргэлжлүүлж байх үед нь бүлэг хүмүүс дайран, уриа лоозонг нь урж, сүйдэлсэн төдийгүй биед нь халджээ. Бүлэг этгээдүүд нь “Жагсагчид хувьцаа эзэмшигчид биш, бүгд мөнгө авсан. Бид жинхэнэ хувьцаа эзэмшигчид” хэмээн мэдэгдэж, тайван жагсаж байсан иргэдийн эрхэд халджээ.  Энэ үед нь цагдаагийн албан хаагчид жагсаал үймүүлэгчдийг саатуулсан бөгөөд тэдний дунд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга М.Пүрэвдорж байсныг эх сурвалж мэдээллээ. М.Пүрэвдорж нь Ховд аймгийн угшилтай бөгөөд 2021 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байгаа аж. Үүнээс өмнө нийслэлийн Тохижилт үйлчилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байжээ.

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид эзэмшигчид өнгөрсөн хоёрдугаар сард тус компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний ах Барилга, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан юм. Учир нь, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү, тус компанийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Батбаяр нь албан тушаалаа ашиглан ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлж, олон удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сүүлийн хоёр жилд үйлдвэрлэсэн зэсийг Э.Батбаярын эхнэрийн 100 хувь эзэмшдэг  компаниар дамжуулан борлуулсан. Дээрх борлуулалт хийх шатанд орлогын дөрөвний нэг буюу 70 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бөгөөд үүний 30 орчим тэрбум төгрөг нь НӨАТ-ын өр болон хуримтлагдсан. Түүнчлэн, анхны хөрөнгө оруулалтыг ашиглахдаа хүүгийн зөрүүгээр дамжуулан хөрөнгө завшиж байсан нь илэрсэн. Тухайлбал, зээлийн бодит хүү 6.5 хувь байхад 12.5 хувь болгон өсгөж авсан нь баримтаар тогтоогдсон. Мөн энэхүү хөрөнгө мөнгийг Э.Батбаяр төрсөн ах Э.Бат-Амгалангийн сонгуульд зарцуулсан байж болзошгүй. Иймээс мөнгийг буцааж авч хохиролгүй болгохыг шаардаж, энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой гэж үзэн, сайд Э.Бат-Амгалантай уулзах хүсэлт тавьсан. Гэвч сайд Э.Бат-Амгалан уулзаагүй. Иймээс хувьцаа эзэмшигчид Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны гадаа жагсаал зохион байгуулж байгаагийн зэрэгцээ нойтон өлсгөлөн ч зарлаад байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-12 66.181.161.133

Энэ лалрууд яахаараа Төрийн өмчийн мэдлийн овоолгыг угааж зэсийг нь зарж хэрэлдэж байдаг юм.Энэ сайд тэр дүү нь одоо энэ захирал Мөнхбаатар болон тэр хувьцаа эзэмшигч 24500 хулгайч нар.

Avatar

Нэргүй 2026-03-12 103.229.120.68

ТӨРЫН ХУТГУУР БА АМГАЛАНГ БАРЬЖ ХОРЬЖ ШАЛГАЧЭЭ

Avatar

Нэргүй 2026-03-12 103.229.120.144

Батамгалан БЗдүүргийн дарга байхдаа Ховдоосоо аваачсан орк нар бн.

Avatar

Нэргүй 2026-03-12 103.57.94.36

Оюук-д мсs-ээс хувь өгье Ухаа худагийг төрд авч нийтэд ашиг тараана гэдгээ зогсоогооч гэхэд нь х** гээд хусуулдаг шиг юм болохвы дээ, хятад эзэнтэй мсs-ээс авилга авчихсан нөхөд нь ч гялс аваад хаясан шүү

Avatar

Нэргүй 2026-03-12 66.181.180.217

Хөдөөний орк хотод орж ирээд засаг дарга айн

Avatar

Иргэн 2026-03-12 202.179.15.114

Күэ тэгээд шүүхээрээ л шийдүүлээч! Шүүхийн шийдвэр гарчихсан юм бол хамаа алга. Юуны хэрэгт компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ байдаг бил ээ? Хянадаг, шалгадаг газрууд нь шалгаад тогтооно биз дээ. Хаа хамаагүй төрийн яамны гадна ирж ийм акц хийгээд байхаар чинь хэн үнэмших юм бээ?. Захиалгат улстөр, зохион байгуулалттай акц л гэж ойлгогдож бн ш дээ.

Avatar

Зочин 2026-03-12 202.126.88.103

Энэ Ба амгалан чинь БЗД-ийн засаг байсан гэдэг биз дээ, бууны нохойгоо явуулчихсан юм биш үү, кк

Avatar

зочин 2026-03-12 202.21.100.210

Өөрийн толгойгоогүй цүнх баригч нарын үйлдэл байна. Ийм маягаар ард түмэнийг доромжилдог этгээдүүдийг хатуу арга хэмжээ авах нь зөв.

Avatar

иргэн 2026-03-12 59.153.112.194

Бат-амгаланг шалгаж болдоггүй яасан хүн болж байнаа наад цээж баян луйварчингаас чинь болж байгаа юм бишүү АТГ ажилаа хийгээч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж