niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:31 UTC Эх: https://news.mn/r/2854231/ e9184799252108ae… ← niitlelch.mn руу буцах

"Сангийн яамнаас торгууль, зөрчлийн систем хөгжүүлэх тендер зарлаагүй"

"Сангийн яамнаас торгууль, зөрчлийн систем хөгжүүлэх тендер зарлаагүй"

"Сангийн яамнаас торгууль, зөрчлийн систем хөгжүүлэх тендер зарлаагүй"

Автомашины торгууль шалгадаг аппликейшнүүд ажиллахгүй, киоск машинаар торгуулиа төлж болохгүй болсон нь иргэдийг бухимдуулсан. Энэ талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах өнөөдөр /2026.03.12/ тайлбар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Сангийн яамны зүгээс зөрчил бүртгэлийн нэгдсэн системийг хөгжүүлэхтэй холбоотой ямар нэг тендер худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй. Өнгөрсөн 2025 оны долдугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хууль шинэчлэн батлагдсан. Мөн 2025 оны арвандугаар сарын 7-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдсан. Эдгээр хуулиудад орсон өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Зөрчил бүртгэлийн нэгдсэн сан системийг ажиллуулж эхэлсэн.

Ингэснээр урьд нь Замын хөдөлгөөний удирдлагын төв, ЦЕГ болон бусад улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан бүх төрлийн торгууль зөрчлийн шийтгэврүүд зөвхөн нэг санд төвлөрдөг болсон. Өөрөөр хэлбэл, урьд нь ашиглагдаж байсан ЦЕГ-ын болон ЗХУТ-ийн системүүд ашиглагдахгүй харин зөвхөн УЕПГ-ын Зөрчил бүртгэлийн нэгдсэн санд зөрчлийн мэдээлэл бүртгэдэг болсон. Энэ өөрчлөлтөөс шалтгаалан "Гэрэгэ" киоск, "Смарт кар" компаниудын хөгжүүлсэн төлбөрийн хэрэгслэлээр төлсөн торгуулиуд амжилттай төлөгдсөн гэх боловч зөрчил бүртгэлийн нэгдсэн санд төлөгдөөгүй төлөвтэй байснаас шалтгаалан УЕПГ-аас энэ хоёр байгууллагын алдаа дутагдлыг засуулахаар түр хугацаанд системээ зогсоосон байна.

Зөрчил бүртгэлийн нэгдсэн систем ажиллаж эхэлсэнтэй холбоотой  Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас арилжааны банкнуудад тодорхой мэдээлэл өгөөгүй мөн И-монголиа системд нэвтрэх боломжгүй иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа санал гомдол ихээр ирж байгаа талаар УЕПГ-аас албан бичгүүд удаа дараа ирүүлсэн.

Үүний дагуу ЦЕГ-ын torguul.police.gov.mn веб хуудас засварлан, шинэчлэгдэж зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбогдож дуусах хүртэлх түр хугацаанд иргэний торгуулийн төлбөрийг УЕПГ-ын Зөрчил бүртгэлийн нэгдсэн системээс харуулах цонх үүсгэж хамтран ажилласан.

2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр УЕПГ-ын удирдлага болон Цахим хөгжил харилцаа холбооны яам, Сангийн яамны төлөөллүүд тэдгээр хоёр байгууллагуудыг оролцуулан уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын үр дүнд УЕПГ-аас зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбогдох сервисийг гаргаж "Гэрэгэ" киоск болон "Смарт кар"-аар  зөрчлийн торгуулийг төлөх боломжоор хангахаар шийдэлд хүрсэн" гэсэн юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-12 202.131.244.122

Иргэдэд олон сонголттой байх хэрэгтэй. Хэн юугаараа төлбөрөө төлөх нь иргэдийн сонголт шүү!

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.90.111

Bi olon jil smartcar ashiglaj bna. Amar bdag. Humuusiin ashiglaad sursan app-iig yagaad haasan be? Bi amar appaa ashiglaj tuldug bmaar bna aa

Avatar

fuck 2026-03-12 103.111.68.3

shaaldaa uchral p***a 100 termub aar bvgdiin avsanchin bvgd ajillahgvi bolloo shaasan xa xa

Avatar

Иргэн 2026-03-12 202.126.91.25

Ажлаа хийж чадахгүй бол халтар ац та нар бүгд зайлцгаа 30 жил харлаа ш дээ

Avatar

ЗОЧИН 2026-03-12 103.14.39.2

Ямар нэгэн өөрчлөлт хийх бол заавал оролцогч бүх талуудын нөлөөллийг тооцоод мэдээллээр хангаад ажиллах ёстой. Төрд ажиллаж байгаа хүмүүс чадваргүй, сэтгэлгүй өөрсдийгөө бүхнээс илүү гээд бодчихсон арьсаа хамагаалахдаа сурмаг хогийн байх юм. Бүгдийг соливол таарна.

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.91.2

БАС НЭГ ДАРГА НЬ ТЭРБУМТАН БОЛОХООР ШИЙДЖЭЭ. НОВШНУУДЫГ НЕПАЛДУУЛ ТААРНА

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.91.2

АЖИЛ ХИЙДЭГГҮЙ, ХИЙЖ Ч ҮЗЭЭГҮЙ, ЗАВШИХ СЭТГЭЛТЭЙ ТӨРИЙН ХУЛГАЙЧ НАРААС ОЛИГТОЙ ЮМ ГАРАХГҮЙ ЮМ ДАА.

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.89.110

Ter gerege smartcar nar chin nemj mongo avaad bn. Haasan ni zov

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.90.111

Bi olon jil smartcar ashiglaj bna. Amar bdag. Humuusii ashiglaad sursan app-iig yagaad haah ni zuv gej ve? Bi amar appaa ashiglaj tuldug bmaar bna aa.

Avatar

Bgd irgen Bold 2026-03-12 64.119.29.121

Bi chamd nemj mongo tolmoorgui bn. Yamr undeslleer mongo nemj avch bagaagaa tailbarl harvaas gerege smartcar ajiltan bdag shaasan g*** chin
Huuli busaar mongo nemj avsan gej hardaj bn

Avatar

Иргэн 2026-03-12 202.131.244.122

Иргэдэд олон сонголттой байх хэрэгтэй. Хэн юугаараа төлбөрөө төлөх нь иргэдийн сонголт шүү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж