niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:31 UTC Эх: https://news.mn/r/2854123/ 8880c22640a74968… ← niitlelch.mn руу буцах

У.Хүрэлсүхийн дарангуйллын эсрэг эцсийн найдвар АН болж үлдлээ

У.Хүрэлсүхийн дарангуйллын эсрэг эцсийн найдвар АН болж үлдлээ

У.Хүрэлсүхийн дарангуйллын эсрэг эцсийн найдвар АН болж үлдлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан маргаантай хуулийн төслийг Засгийн газар Үндсэн хуулийн зөрчилгүй гэж дэмжин, УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал үг дуугүй хүлээн авав. Ерөнхийдөө командынх нь цэргүүд “Үндсэн хууль зөрчсөн” гэх олон нийтийн шүүмжлэлийг үл тоон хуулийн төслийг батлах үүрэг хүлээсэн мэт маш хурдан ажиллаж эхэлсэн. Төсөл санаачлагч анх олон нийтэд энэ талаар мэдээлэхдээ, яаралтай горимоор хэлэлцүүлж, батлуулах зорилгоo илэрхийлсэн нь ч бярдаж, сандарч буй хэлбэр байлаа. Улмаар 126 гишүүнтэй УИХ төрийн эрх барих уу, эсвэл Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөл төдий болох уу гэдэг хэлэлцүүлэг өрнөх нь тодорхой боллоо.

Ерөнхийлөгч санаачилсан төслөө хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хэмээн тайлбарлаж, хуулийн төслөө УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт болгон оруулж ирсэн нь шууд Үндсэн хуулийн зөрчил үүсгэв. УИХ хуулийн төслийг Үндсэн хуулийн зөрчилтэй хэмээн буцаах боломжтой ч өнөөдрийн нөхцөлд тийм эр зориг, парламентын ардчиллаа хамгаалах зориг зүрх эрх баригчдаас харагдахгүй байна.  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ганцаараа эсэргүүцэж мэдэгдэл хийсэн төдий. Эрх мэдэлгүй болсон Ерөнхий сайдыг дагах гишүүн хэд бол.

Харин эсрэг талд нь бүхэл бүтэн Засгийн газар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн үйлдэлтэй санал нэгдэж буйгаа илэрхийлжээ. Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 4-ний хуралдааны тэмдэглэлээр “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачилсан нь УИХ-ын үйл ажиллагаа, дэгт хамаарах бус, харин гишүүн эрх зүйн байдал, бүрэн эрхийн хэрэгжилт, дуусгавар болох нөхцөлтэй холбоотой байгаа нь хуульд нийцэж байна” гэх санал өгчээ. Гэтэл УИХ-ын гишүүний бүрэн өөрөө УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй салшгүй холбоотой асуудал шүү дээ. Бүрэн эрхгүй парламент дархлаатай байж чадахгүйтэй адил чадамжгүй гишүүнтэй парламент байснаас байгаагүйтэй адил.

Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс УИХ-д хаягласан албан бичигтээ Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэл болгосон байна. Энэ заалтаар Ерөнхийлөгч ямар хууль санаачилж болох, болохгүй вэ гэдэг эрх хязгаарыг нь тогтоож өгсөн. Энэ хязгаарыг Үндсэн хуулийн тухай хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгээр “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тодотгож өгсөн. Энэ хоёр заалт бүгд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн том дэвшил байсан юм.

Мөн Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн  төслийн танилцууга, үзэл баримтлалд “Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 болон Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан бүрэн эрхээ эдэлж байна” хэмээх тайлбар зүүсэн нь Үндсэн хуульд шууд халдсан үйлдлээ парламентаар хүч түрэн ямар ч үнээр хамаагүй батлуулахаар улайрч буйг батлав. Эрх мэдлээ нэмэгдүүлэхээр Үндсэн хууль дээр гишгэлж байгаа Ерөнхийлөгчөөс өөр ямар ч үйлдэл гарах вэ. Ингэхдээ УИХ-ын тухай хуулийн “УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, УИХ-аар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэдэг заалт хэрэгжиж байгааг ч үл ойшоосон. Парламентыг атгах хуулиа хараахан батлуулж амжаагүй ч парламентын дээр гэдгийг дээр шүү гэдэг урьдчилсан анхааруулга гэлтэй.

Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуулийн төслийн гол үзэл баримтлалаа ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах замаар дархлааг бэхжүүлж, ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэмээн тайлбарласан. Гэтэл өнөөдөр Үндсэн хууль, УИХ-ын тухай болон Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж, хууль зөрчсөн гишүүдийг эгүүлэн татах хуулийн зүйл, заалт, хариуцлагын тогтолцоо хангалттай байгаа. Тэдгээр хуулийн заалтыг амьдрал дээр хэрэгжүүлэх үүргийг Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөн томилдог  Ерөнхий прорукурор, түүний орлогч нар хүлээж байгаа. Хэрэв тэд албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл, чөлөөлөх эрх нь Ерөнхийлөгчид бий. Тэр эрх мэдлийг өнөөдөртөө хэн ч булаацахдах боломжгүй. Түүнчлэн  “Ёс зүйн ноцтой зөрчил”, “Тангарагийг чандлан сахих” зэрэг үг, өгүүлбэрийг утга агуулгыг эцэслэсэн тодорхойлолт хаана ч байхгүй. Яг ямар үйлдэл, тохиолдлыг хэлэх гэдгийг хэл шинжлэлийн ухаанаар баталж чадаагүй нь хүч хэрэглэсэн хуулийг дагасан хардлагыг нэмэгдүүлсээр байгаа юм. Хуулийн санкц ойлгомжгүй учраас хэний, ямар ч үйлдэлд зориулан хэрэглэх эрсдэлтэй гэсэн үг.

Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө Үндсэн хуулийн Цэцийг хутгасан бөгөөд Цэцийн дээр өнөөдөр хэн байгааг бүгд л харж байгаа. Энэ мэт нэр төдий тайлбараар халхавчилсан хуулийн төслийг Үндсэн хуульт парламентын тогтолцоонд халдахаар УИХ-д оруулж ирэв. Одоо УИХ-ын 126 гишүүн, тэр дундаа сөрөг хүчин АН-д нэг хүний эрх мэдлийг үлэмж нэмэгдүүлэх хуулийг унагаана гэдэг найдвар тавихаас өөр итгэл үлдсэнгүй.

Гэтэл УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн байгаа царай нэг л биш. Засгийн газрын халаасанд амь зогоож байгаа ХҮН намд угаасаа парламентын засаглалаа хамгаална гэж найдах хэрэггүй. Т.Доржханд тэргүүтэй сайд, дарга нь суудлаа хамгаалахын тулд ах намынхаа хүслээс гажихгүй.  Тэдний адил МАН-ын Засгийн газраас бялуунаас хороож суугаа ИЗНН-ынханд парламентын ардчилал битгий хэл намын дотоод хэрүүлээ зохицуулахад ч бэрх байгаа.

Харин  Н.Номтойбаяр тэргүүтэй Үндэсний эвсэл Ерөнхийлөгчийн “Хаан”-т засаглалыг дэмжихгүй гэдгээ хамгийн түрүүнд ил цагаан мэдэгдсэн. Үндэсний эвслийн тэргүүн мэдэгдэлдээ, “Үндэсний дархлаа гэдэг нэг хүний эрх мэдэл биш. Харин ард түмний сонголтоор бүрдсэн парламент. Парламент хүчтэй байвал ардчилал хүчтэй байдаг. Парламент сулрах бүрд эрх мэдэл нэг хүний гарт төвлөрдөг. Монголын улс төрийн сүүлийн 30 жилийн түүхийг харвал парламент ба Ерөнхийлөгчийн институцийн хооронд эрх мэдлийн далд тэмцэл тасралтгүй өрнөж ирсэн. Парламент сулрах бүрд “нэг хүний төр” рүү ойртдог” зэргээр У.Хүрэлсүхийн хуулийн ил цагаан шүүмжилсэн. Гэхдээ парламентад дөрөвхөн суудалтай эвсэл “Хаант засаг"-ийн эсрэг тэмцээд нэмэргүй гэдгээ өөрсдөө ч мэдэж байгаа.

Эцэст нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүнийг аялдан дагалдагчдаас Үндсэн хуульт  ардчилсан тогтолцоо, түүний дархлаа болсон парламентын засаглалаа хамгаалах эцсийн найдвар нь өөрсдийгөө “Хүчтэй сөрөг хүчин байна” хэмээн ам гарсан АН болж үлдэж байгаа. Дотоод сонгуулиа хэрүүл, зодооны наахнуур хийж байгаа сөрөг хүчний Үндсэн хууль, парламентын бүрэн эрхэд халдаж буй Ерөнхийлөгчийн олон удаагийн үйлдлийн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. Хүсэлгүйнх үү, бүү мэд. Өнөөгийн ардчилсан парламентын тогтолцоог хамгаалах үзэл баримтлалтай нам шүү дээ.

"У.Хүрэлсүх болон түүний хүрээллийнхэн Үндсэн хуульд халдах замаар Ерөнхийлөгчийг дахин сонгох гээд байна шүү. Энэ бол дарангуйлагч төрүүлэх замын эхлэл" гэдэг агуулгатай анхааруулгыг Төрийн ордонд хамгийн өндөр мэдээлэл дээр сууж ирсэн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын лидерүүд өгсөөр байгаа шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-12 124.158.123.242

АН зөв ярьж, зөв хөдлөхгүй бол гарч буй боломжоо алдана…

Avatar

иргэн 2026-03-12 202.126.88.76

оюуэрдэнэ яах гэж 126 гишүүнтэй болгосон юм хуучин76 болоод л байсан хэн ч мэдэхгүй хаана ч ажиллаж байсан нь мэдэхгүй бааран гишүүд гаргахд өөрийгөө тойрон хүрээлүүлэх гэсэн бодолтой бсан өиз тэд ямарч нэмэр өолоогүй биз дэ одоо татвар төлөгчидын мөнгийг үрээд хэнд ч хэрэгүй гэрийн хэрүүл хийгээд сууцгааж бна тэр их мөнгийг хөгшдөд өгсөн бол буян болох байлаа одоо баахан нам гишүүдээ ёөк муулаад ахин ёсайд өолж чадахгүй ш тэ

Avatar

Даваа 2026-03-12 66.181.187.98

Сүүлийн 30 жилийн түүхээс хараад засаглалын асуудлаа маш тодорхой болгох хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж байна. Өөрөөр хэлбэл парламентын засаглалтай юм бол ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сүнгодогоо болих хэрэгтэй, ерөнхийлөгчийн засаглалыг авч буй юм бол ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгоод Засгийн газраа удирдуулдаг байх хэрэгтэй, тэгэхгүй бол 30 жил будиллаа

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.91.2

САГСУУ ХООСОН ТОЛГОЙТОЙ ЗАЛУУ ЭСВЭЛ ХЭНТИЙН ГАРАЛТАЙ Л БОЛ ӨӨРТЭЙ НВ АДИЛХАН ТЭНЭГ Ч БАЙСАН ХАМААГҮЙ БАЙГУУЛЛАГЫН ДАРГААР ТАВЬДАГ БОЛСОН. ӨНӨӨГИЙН АРД ТҮНИЙ ЯДУУРАЛ ДОРОЙТОЛ, УЛСЫН БҮХ ДАМПУУРЛЫН ЭХ ҮҮСВЭР НЬ ХҮРЭЛСҮХ ӨӨРӨӨ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ХҮН ХУРДАН ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

ЗОЧИН 2026-03-12 103.140.11.131

ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙН ХҮЧ ЧАДЛЫН ХЭМЖЭЭ МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЭД ХЭР ХЭМЖЭЭНД БАЙГААГАА МЭДЭХ ГЭЖ ЭНЭ ХУУЛИЙГ САНААЧИЛСАН. МӨН УИХЫН ГИШҮҮДИЙГ АЙЛГАХ , АМЫГ НЬ ҮДЭХ ДАВХАР ЗОРИЛГОТОЙ. БЯРАА МЭДҮҮЛЭХИЙГ ХААН ХҮСЭВ. ТҮҮНИЙ ДАРААГИЙН АЛХАМ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАМААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СЭНТИЙД ДАХИН ЗАЛРАХ ШҮНАЛ ХҮСЛЭЭ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ЯВДАЛ. ТЭР ЭНЭ САНААГАА ӨӨРИЙН МЭДЭЛД ОРУУЛСАН ЦЭЦИЙГ АШИГЛАХ, ӨӨРИЙН ДОЛДОЙ ЗАСГААР ДЭМЖҮҮЛЭХ, АЙЛГАЖ БАЙГААД ПАРЛАМЕНТААР БАТЛУУЛАХ АЛСЫН ЗОРИЛГОТОЙ БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-03-12 202.55.188.92

Хүрэлсүх өөрөө ҮХ зөрчсөн хэргээ хүлээж огцрох ёстой

Avatar

Нэргүй 2026-03-12 103.57.92.180

ГИШҮҮН ХҮН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ, ШУДАРГА ШААРДЛАГА ТАВЬЖ БУЛХАЙГ НЬ ИЛЧИЛСЭН ГИШҮҮДИЙГ НАМНАХ, ХҮН НЬ БАЙВАЛ АСУУДАЛ НЬ ОЛДОНО ГЭДГЭЭР ШАНТААЖЛАХ, АМЫГ НЬ ҮДЭХ, ДУУГҮЙ БОЛГОХ, УЛМААР ЗАСГИЙН ЭРХИЙГ ДАРАНГУЛАХ МАШ СӨРӨГ ҮР ДАГАВАРТАЙ… ЭНЭ ҮҮДНЭЭС ҮНДСЭН ХУУЛИЙН СУБЬЕКТ БОЛГОЖ ӨГСӨН БАЙГАА… БОСОО ГАНБААГ УУЛ УУРХАЙНХАН, ОВУ ТОЛГОЙНХОН ЯАСАН ЯГ ЭНЭ ШИГ ЮМ БОЛНО… ПАРЛИАМЕНТИЙН ЗАСАГЛАЛЫН ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫН АВИЛГАЧ ОЛИГАРХУУД ГАРАХ НӨХЦӨЛ ХУУЛИЙН ХҮРЭЭНД БАТАЛГААЖИНА…

Avatar

irgen 2026-03-12 103.229.121.239

Ерөнхийлөгч Хүрэлсүхэд УИХ-ын эрхэд халдах хууль санаачлах эрх байхгүй. Үндсэн хуулиар түүнд олгоогүй эрх эдэлж хууль санаачилж байгаа нь түүнийг дарангуйлагч болох гэсэн санаа нь бодит баримттай болж ирлээ. Энэ хулгайчаас ардчилсан парламентаа хамгаалж босох цаг ирлээ Монголчуудаа.

Avatar

Зочин 2026-03-12 202.179.18.137

УИХ-н гишүүнийг эргүүлэн татах хууль маш чухал яагаад удахгүй буух ерөнхийлөгчтэй холбоод айгаад байна. Их хурал хулгайч нарын орогнодог газар болсон нь үнэн.

Avatar

Нэргүй 2026-03-12 103.57.92.180

ЮМ УНШИЖ МЭДЭХГҮЙ, ХУДАЛДАГДСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ТАРХИА УГААЛГАСАН МЭДДЭГГҮЙГЭЭ МЭДДЭГГҮЙЧҮҮЛ ДУУГҮЙ Л БАЙЖ БАЙВАЛ МОНГОЛ УЛСАД ӨЛЗИЙТЭЙ… ДУУГРУУЛ ОЮУ ТОЛГОЙГОО АВАРЪЯ ГЭЖ ДУУГАР

Avatar

иргэн 2026-03-12 202.126.88.76

ёр нь хүү гэж жаахан банди яахаараа 300 сая цалин авдаг юм бид насаараа хөдалмөрлөөд ийм их цалин авахгүй ш тэ тэгээд ч хүү нь мөнгөний тоо мэдэхгүй цацаж аөгдөг гэж ярьдаг өарийгөө хүүхдэн хүмүүжүүлж байж улс төрд ормоор юм өс санахд байвал хэзээч чадахгүй ёр нь улс төрд дэндүү багадаж өгааг бүгд л мэднэ унасан рүүхдэд шалтаг мундахгүй гэгчээр өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн ёрөнхийлөгё намын нөхдөө муулаад нэмэргүй болсон байлгүй хүн эргэж харах мөртэй эргээд уулзах нөхөдтэй яваач

Avatar

ИРГЭН 2026-03-12 202.179.15.114

Хэний, юуны дарангуйлалд хэрхэн, яаж амьдарч байгаагаа л бодоцгоо! Хэн нэгэн хүчтэй лидер гарч ирээд цэгц номонд нь оруулахгүй юм бол энэ улс орон сүйрлээ биш үү..? Эрсдэл хүлээж эр зориг гаргах лидер хэрэгтэй бн. Өмнөх гашуун туршлагуудаас суралцаа байлгүй. Өмнөх Еөкүүдийн алдаа, оноог хараа байлгүй… Үлгэрт гардаг 10 толгойт атгаалжин хар мангас чинь барагтай бол үхдэггүй юм байна ш дээ..ккк. Үнэн нь худлыг, зөв нь бурууг ялах цаг ирэх байлгүй. Төрийг өнгөлж яваа хэддээ л найдья даа.

Avatar

Нэргүй 2026-03-12 59.153.115.230

Хүрэлсүх жинхэнэ дарангуйлагч болж байна. Монгол улс энэ хулгайчын үеэс эхлэн дампуурч эхэлсэн .2018 оны намрын тэр нэгэн өдөр. Данхыг авчирч будлиан хутгалаа. Импечмент зарлаад ганц жилийн өмнө ч болсон зайлуулахсан

Avatar

иргэн 2026-03-12 202.126.88.76

хүн хүнийг муулар аргаа үөв олоосой оюуэрдэнэ гэж хүнийг монглын ард түмэн мэдэх ч үгүй хүүхэдийг өад нь татаад улс төрд оруулаад ёсайд болгоод эрх мэдэл албан тушаал төрд ямар өндөр албан тушаалд аваачсан хүн нь ёрөнхийлөгч биш үү энэ хүн эврэн ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр хэн байснаа санах хэрэгтэй ш тэ ах хёро бхттулга амундариа нартай нийлж дээр нь хэнё мэдэхгүй баахан 126 гишүүн гаргаж улс орноо самарчаад ийм юм яриад сууж байгахд дургүй эгдүүцэл төрлөа чадаж бсан бол жагсаал болохгүй

Avatar

Нэргүй 2026-03-12 66.181.176.188

ИХ ХУРЛЫН 25 ГИШУУН ХУЛГАЙ ЛУЙВАРТ ХОЛБОГДООД БАЙГАА ТУХАЙ ХУУЛИЙН ХУН ЗУРАГТААР ЯРЬСАН ЭНЭ ХУУЛЬ ГАРЧИХВАЛ ИХ ХУРЛАА ХУРДАН ХУЛГАЙ ЛУЙВАРЧДААС ЦЭВЭРЛЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ ЮМ БАЙНА САЙН Ч ХУУЛЬ ГАРЧ БАЙНА

Avatar

Оюун 2026-03-12 103.212.163.214

Үхсэний чинь дарангуйлал дандаа илүү дутуу юм хуцаж байх юм хууль санаачлаал биз дараа жилийн дараа албаа өгөөд л зайлна шүү дээ харин энэ увайгуй их хурлын гишүүдэд хариуцлага хүлээдэг хуультай болох нь зөв дэмжих хэрэгтэй малнууд минь

Avatar

Зочин 2026-03-12 202.179.26.117

Мал нь дэмжихгүй байнаа ккк

Avatar

Нэргүй 2026-03-12 202.55.188.38

Хаант засаглал айсуй

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.90.40

Эзэн богд Чингис минь аварч өршөө.

Avatar

зочин 2026-03-12 66.181.166.196

Нэг их үндсэн хуулинд харшлаад сүйд болоод байсан юм байхгүй байх оо, ер нь зарчмын хувьд УИХ-ын гишүүдийн сахилга бат, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх шаардлагатай байгаа нь үнэн ш дээ, хамгийн түрүүнд туугдах женок, данх мэтийн улс л хэл ам хийж байх шиг харагдах

Avatar

Зочин 2026-03-12 103.57.92.180

ГИШҮҮН ХҮН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ, ШУДАРГА ШААРДЛАГА ТАВЬЖ БУЛХАЙГ НЬ ИЛЧИЛСЭН ГИШҮҮДИЙГ НАМНАХ, ХҮН НЬ БАЙВАЛ АСУУДАЛ НЬ ОЛДОНО ГЭДГЭЭР ШАНТААЖЛАХ, АМЫГ НЬ ҮДЭХ, ДУУГҮЙ БОЛГОХ, УЛМААР ЗАСГИЙН ЭРХИЙГ ДАРАНГУЛАХ МАШ СӨРӨГ ҮР ДАГАВАРТАЙ… ЭНЭ ҮҮДНЭЭС ҮНДСЭН ХУУЛИЙН СУБЬЕКТ БОЛГОЖ ӨГСӨН БАЙГАА… БОСОО ГАНБААГ УУЛ УУРХАЙНХАН, ОВУ ТОЛГОЙНХОН ЯАСАН ЯГ ЭНЭ ШИГ ЮМ БОЛНО… ПАРЛИАМЕНТИЙН ЗАСАГЛАЛЫН ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫН АВИЛГАЧ ОЛИГАРХУУД ГАРАХ НӨХЦӨЛ ХУУЛИЙН ХҮРЭЭНД БАТАЛГААЖИНА…

Avatar

Нэргүй 2026-03-12 66.181.176.238

Ер нь бол зөв бичсэн байна ерөнхийлөгчийн байгаа байдал,явуулж байгаа бодлого нэг л тийм өөрийгөө товойлгосон сурталчилгаа хийх,эрхи мэдлээрээ их хуралд орж ирж дарамтлах зэргээр аашлах,одоо бүр парламентийн засаглалд заналхийлж өөрийн дур зоргоор гишүүдийг хөдөлгөх хууль санаачилж байгаа нь хардалтыг дагуулж байна,оюунэрдэнийн засгийг унагаж дараагийн засгийг унагахад яасныг та нар харж дүгнэлт хийсэн бх гэж найдаж байна,дараа нь нэг мэдэхэд дахин сонгогдох асуудлаа шийдсэн байхыг үгүйсгэхгүй

Avatar

Нэргүй 2026-03-12 66.181.176.188

АН УНЭНДЭЭ ХООСОН ЯРИА ХУЛГАЙ ЛУЙВРЫН УУР УУРХАЙ БОЛСОН ГАЗАР ЗАРТАЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАТТУЛГААРАА УДИРДУУЛЖ БАЙГАА ЦАГТ ЯМАР ЮМНЫ НАМ БАЙХАВ ДЭЭ ХУЛГАЙ ЛУЙВРЫН ОЛОН НУДТЭЙ Л ХЭДЭН ЮМНУУД

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.91.46

Днхын араас Зандка гэж сумтай гараар ЕС хийлгэх өчүүхэн эрх ашигын төлөө улсаа бас дахин хорлож байгаа хүн бол Хүүжгий.Риотой хтйсэн гэрээ байсаар байтал гэнэт төнгө нэхдэг бол олон улсын том гэрээнд байхгүй тэнэглэл.Гадныхан бүгд харсан,бичсэн..Сүүлийн 4 жилд 1.5 хан тэрбум доллар гадны хөрөнгө охуулалт орж ирсэн.Нэг хятадын үйлдвэрээ өргөтгөдөг мөнгө.Зах зээл агших тусам улсаараа галзуурч Хүүкээ,Зандкагаа тасдаж иднэ дээ.

Avatar

Нэргүй 2026-03-12 43.242.242.59

Саяхан л АН чинь Хүрэлсүхийн талд орж Оюун-Эрдэний засгийн газрыг огцруулж байсан. Гэтэл одоо Хүрэлсүхийнхээ эсрэг Оюун-Эрдэнэтэй хамтарч байх шив. АН-д тогтсон үзэл бодол, байр суурь гэж алга даа. Цогтгэрэл сар шиний баярын үед АНУ орж Элбэгдоржтой уулзаж үүрэг даалгавар авсан. Гэтэл Элбэгдорж болон Оюун-эрдэнэ хоёр хонь чоно хоёр юм. Цогтгэрэл нь Оюун-Эрдэнэтэй нийлчихсэн явж байдаг. Даргадаа алуулах зүйл хийж байна даа. Саяхан л УИХ-ын гишүүний ёс зүй яриад байсан нь өөрчлөгджээ

Avatar

Нэргүй 2026-03-12 122.201.28.161

Хөөрхий дайснаа яаж олсон юм. Жонхуу тогооноос гарч АН хол явахгүй бололтой.

Avatar

Нэргүй 2026-03-12 66.181.184.214

Хүрэлсүх хэнийг яаж дарангуйлаав МАН-ын нөхөд улс орноо урагшлуулах, иргэдийн амьдралыг дээшлүүлэх, цөөн ч гэсэн тулгарсан хүнд асуудлуудыг шийдэх, бага ч гэсэн бүтээн байгуулалт өрнүүлэх гэж чадлаараа зүтгэж байна Харин АН-ын дарангуйлал, гүтгэлэг , хэмжээ хязгаараа алдаж байна, Төрийн эрхийн төлөө шуналаа дийлэхээ байж байна Түрэмгий байдлаараа бараг Трампынхаа төвшинд хүрч байна

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.90.10

Хүрэосүх гэж хогийн поп,зоригтой тэнэг байсан,дарангуйлагч болж байгаа юм байна.Авчирсан хоосон толгой, эргүү данхаа өөрөө зайлуулах яланд унаж байгаа улсаараа харлаа.

Avatar

ИРГЭН 2026-03-12 103.212.119.117

Ардчилсан нэртэй Авилгачид шд, АН- МАН-аас дээрдээд байх юм юу ч байхгүй _

Avatar

зочин 2026-03-12 66.181.190.133

Ард түмний өмнөөс "би" та нарыг төлөөлье гэж гуйж, гувшиж байгаад сонгулиар санал авч УИХ -ын гишүүн болчихоод үндсэн ажил болох хуралдаа суухгүй байгаа "н**ш"-иг эргүүлэн татахгүй яах гээд байнаа. Гишүүдийг хариуцлагатай бай, ажлаа хий, битгий ард түмний доог тохуу болоод бай, битгий хуулийн хяналтын байгууллагын үүд сахиал суугаад бай… гэсэн л маш энгийн шаардлага шүү дээ. Оюун -Эрдэнэ, намын дарга байхдаа хийж чадаагүй санаачлаагүй хуулийг Хүрэлсүх хэрэгжүүлж эхлэхээр "боож үх" нь……

Avatar

mongoonuudad yu ch uldeegui ee 2026-03-12 59.153.114.140

bugd gadagsh durvesen gahai nohoinuud l end uusrdiiguu panaaldatsgaah guigaad ch irehgui ted holoos mongoonuudiin sunuhiig haraad boowoo saagaad sauutsgaaj bga

Avatar

Зочин 2026-03-12 202.179.26.117

Хүн бусдыг өөртэйгөө их ижилсүүлж боддог юм гэсэн шүү, хөгшөөн хүн болгон чамтай адил биш шүү ккк

Avatar

Del 2026-03-12 202.55.188.110

олиггүй амьтанаас бүрдсэн их хурлыг цэвэрлэх талаар анхаарч байхад ийм их хурал хэрэггүйг ард түмэн дэмжиж байгааг сааруулах их хурлыг аврах төлөвлөгөөг дэмжихгүй нь онцгүй байна даа

Avatar

Иргэн 2026-03-12 122.201.31.221

Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг уншаад зөв гэж ойлгосон. Төрийн бусад албан хаагчдыг ёс зүйгүй байна гэж ажлаас халах эрх зүйн хэм хэмжээ УИХ баталсан болов ч Төрийн улс төрийн албан хаагч төрийн өндөр албан тушаалтан УИХ гишүүн өөрсдөө хариуцлага хүлээхгүй байх санаатай юм байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд төрийн өндөр албан тушаалтныг эгүүлэн татах харилцааг холбогдох хуульд заахаар тусгасан байгааг батлуулахгүй байхаар санаархаж.,Ерөнхийлөгчөө дэмжинээ.

Avatar

Нэргүй 2026-03-12 27.123.212.86

Чааваас дарангуйлаад ч юу болсон юм. Жаахан хойд, урд хөрштэй харилцаа тогтворжоод дотоод болохгүй байгаа зүйлтэйгээ тэмцээд эхлэхээр дарангуйлал болчихгүй байх гэж бодож байна. Улс орноо бодож гадаад дотоод нөхцөл байдлаа тооцож байх нь та бүхний ширээ сандалд санаархаж улсаа самрахаас дээр байх болов уу даа.

Avatar

Нэргүй 2026-03-12 66.181.178.48

АН гэж байдаг бол, ардчилалыг дэмждэг бол хууль тогтоох дээд байгууллагад АН -ын гишүүн шүүхээс ял шийтгүүлчихээд ялсаад байх юм байхгүй гээд суугаад байх ёсгүй, чуулгандаа суухгүй байгаа Данх, Цоохор дээлт, УИХ-н индэрийг наймаа я***н хэрүүлийн лангуу болгоод байгаа гахай шиг авгай нарын шоу болгохыг зөвшөөрөхгүй монгол төрийг нэр төртэй хариуцлагатай үүргээ биелүүлдэг байлгахад анхаарах ёстой. Хүрэлсүхийн санаачилсан хууль зөв, хулгайч нараа хамгаалахын тулд ингэж жүжих хэрэггүй.

Avatar

Зочин 2026-03-12 66.181.179.155

Ерөнхиылөгч хууль санаачлах эрхтэй Тэр эрхээ л элэлсэн гээж харж баына УИХ хэлэлцээд шийдвэрээ гаргах бизээ Ер хь бол иргэдийн дийлэнх гишүүнээс эргүүлэн татахыг дэмжиж байгаа АН олон нийтийн санал бодлыг мэдэхгүй байна шүү

Avatar

Нэргүй 2026-03-12 103.212.162.134

Uul ni unen bolovch AN hudlaa tsaaguuraa holbootoi baigaa. Er ni buh nam Hurelsuhiin gart, oligarhuudiin gart baigaa. Tiimees uur hun gargamaar baina.

Avatar

Нэргүй 2026-03-12 124.158.107.6

Ерөнхийлөгчөө олон нийт дэмжинээ. Хүрэлсүх ОЭ-АБ- Жэнко нарын эсрэг бол зөв талдаа гарчээ. Адгийн шаарууд бол ОЭ -АБ- Жэнко байсан юм байна.

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.91.50

Данхын адлагдах болсон шалтгаан нь мсs-ээс хувь аваад бусдын адил дуугүй болоогүйд, Ухаа худагийг төрд авч Монголчууд ашиг хүртэх ёстой гэж гүрийсэнд л юм байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж