niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:32 UTC Эх: https://news.mn/r/2854041/ ae9a80f0a596f36e… ← niitlelch.mn руу буцах

Танилц: УИХ-ын дарга Н.Учралын зөвлөхүүд

Танилц: УИХ-ын дарга Н.Учралын зөвлөхүүд

Танилц: УИХ-ын дарга Н.Учралын зөвлөхүүд

Өнгөрөгч 2025 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Ням-Осорын Учралыг УИХ-ын даргаар сонгосон. Үүнээс хойш түүний ажлын багт ямар хүмүүс зөвлөхөөр ажиллаж байгаа нь олны анхаарлыг татаад буй. Тэрбээр нийт зургаан орон тооны зөвлөхтэй бөгөөд үүнээс гадна тодорхой салбар, чиглэлээр орон тооны бус зөвлөхүүд ажиллаж байна. Ингээд УИХ-ын даргын зөвлөхүүдийг танилцуулъя.


ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Д.ЦОЛМОН

Тэрбээр, 2025 оны аравдугаар сард "Оюутолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг төлөөлөн ажиллаж байсан юм. Д.Цолмон нь олон улсын эрхзүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд 2016 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлжээ.

Ажлын туршлага

  • Говийн зам ХХК – гэрээний мэргэжилтэн
  • Батбаяр энд партнерс ХХН – ахлах хуульч
  • Ерөнхийлөгчийн Тамгын газар – гадаад бодлогын зөвлөхийн туслах
  • ХЗДХЯ – мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч, газрын дарга
  • Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга

“Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон Д.Цолмонг танилцуулж байна

 ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Б.АНАР

Тэрбээр МУИС-д Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшиж, АНУ-ын Жоржиа мужийн их сургуульд Төрийн санхүүгийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж байна.

Ажлын гараагаа Сангийн яаманд худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр эхлүүлж, улмаар төсвийн бодлогын мэргэжилтэн, Санхүүгийн бодлогын газрын хэлтсийн даргаар ажиллан төсөв, санхүүгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр туршлага хуримтлуулсан аж. Дараа нь Хөгжлийн банканд газрын даргаар ажиллаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт, хэрэгжилтийг удирдан зохион байгуулсан туршлагатай юм байна.

Б.Анар УИХ-ын дарга Н.Учралын  Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Эдийн засаг, хөгжлийн яаманд Хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргаар ажиллаж байжээ.

Б.Анар УИХ-ын даргын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх

ХУВИЙН ХЭВШИЛ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Б.ДӨЛГӨӨН

Б.Дөлгөөний хувьд Дэлхийн нэгдсэн коллежийг IB дипломтой төгсөж, АНУ-ын Коннектикат коллежид математик, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн. Үүний дараа Харвардын их сургуульд Олон улсын хөгжлийн эдийн засгийн чиглэлээр суралцжээ.

Ажлын туршлагаа Эдийн засаг, хөгжлийн яаманд зөвлөхөөр эхлүүлж, эдийн засгийн бодлого, хөгжлийн стратегийн чиглэлээр ажилласан.

Дараа нь Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын төслүүдийг удирдан зохион байгуулсан. Мөн Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байжээ. Үүний зэрэгцээ 2024 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бол 2025 онд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллажээ.

Б.Дөлгөөнийг УИХ-ын дарга Н.Учралын зөвлөхөөр томилжээ

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Н.ЧИМГҮҮНДАРЬ

Тэрбээр 2006–2007 онд Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын Хэвлэл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, атташегаар ажиллаж ажлын гараагаа эхлүүлжээ. Үүний дараа 2008–2009 онд Гадаад хэргийн яамны Европын газарт атташегаар ажилласан. 2009–2012 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж, Монгол–Европын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр туршлага хуримтлуулсан аж.

Түүнчлэн 2012–2014 онд Гадаад хэргийн яамны Европ, Ойрхи Дорнодын газарт нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2015 онд тус яамны Хөрш орнуудын газрын зөвлөх, дэд захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Улмаар 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж, 2018 онд Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдон ажилласан байна.

2019–2023 онд Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөхөөр ажиллаж, 2023–2024 онд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн газарт Засгийн газар хоорондын үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байв.

Н.Чимүүндарь 2024 оноос хойш Гадаад харилцааны яаманд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга, мөн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байна.

Image

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Б.БУЛГАНЧИМЭГ
Б.Булганчимэг Америкийн их сургуульд санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцаж, улмаар Швейцарын Женев хот дахь Graduate Institute-д Хөгжлийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Тэрбээр Нэгдсэн Үндэстний Байгууллагад мэргэжилтнээр ажиллаж, хөгжлийн бодлого, төслийн хэрэгжилтийн чиглэлээр ажиллаж байжээ. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газарт дэд даргаар ажиллаж, улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, стратегийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцсон туршлагатай аж. Мөн НҮБ-ын бүсийн төвд мэргэжилтнээр ажиллаж байжээ.

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Б.ГАНБАТ

Б.Ганбат нь хөгжлийн хөтөлбөр, шинжлэх ухааны бодлогын чиглэлээр мэргэшсэн. Тухайлбал, 1988–1994 онд ЗХУ-ын Москва хотын Анагаах ухааны дээд сургууль (АУИС-2)-ийг анагаахын биофизикч мэргэжлээр төгсөж, магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь 1996–1999 онд Гадаад хэлний дээд сургуулийг Герман хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Мөн 2000–2002 онд Япон улсын Хирошимагийн их сургуульд суралцаж, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Түүний ажлын туршлагаас дурдвал, 2019–2022 онд Хөдөө аж ахуйн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, судалгаа, шинжилгээний ажил эрхэлсэн. 2022 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт Европын Холбооны “Найрамдал” төслийн менежерээр ажилласан. Мөн 2022–2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөхөөр ажиллаж, салбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөмж өгч ажилласан. 2024–2025 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, сайдын зөвлөхөөр ажилласан туршлагатай юм байна.

ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХ С.ЭНХБОЛД

Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Энхболдыг УИХ-ын даргын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр өнгөрсөн хоёрдугаар сард томилсон.

Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн санхүүгийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг огцруулах санал гаргасан. Үүний дагуу ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ц.Батбаатарыг томилсон юм.

Тэгвэл тэрбээр ийнхүү УИХ-ын даргын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ. С.Энхболдыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байхад нь Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлж, томилж байсан билээ.

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын дарга болжээ

ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУН УХААН, ЗАЛУУЧУУДЫН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ Г.ИРЭЭДҮЙ

УИХ-ын дарга Н.Учралын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр IZ буюу Г.Ирээдүйг томилжээ. Тэрбээр УИХ-ын дарга Н.Учралыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь болон Эдийн засаг хөгжлийн сайд болох үед мөн л зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Г.Ирээдүй нь 2024 оны есдүгээр сард МАН-ын дэргэдэх Социал Демократ Залуучуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож байжээ.

Г.Ирээдүй УИХ-ын даргын их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлогын зөвлөх болжээ

Түүнчлэн УИХ-ын дарга Н.Учрал хамгийн сүүлд МАН-ын зөвлөхөөрөө НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг томилсон гэх мэдээлэл байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-12 66.181.190.160

Бүүр арай олон уу Ийм ухаан муутай хүн юм уу

Avatar

Иргэн 2026-03-12 202.126.91.70

С.Энхболд нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг хамаатны дүүгээрээ дамжуулан завшсан хэргээр Авлигатай тэмцэх газарт яллагдагчаар татагдсан байгаа ккк, Учралын ард нуугдаж байгаа юм байна

Avatar

Нэргүй 2026-03-12 202.126.89.192

Энхболд гэж самраа яг зөвлөлөө юу

Avatar

Нэргүй 2026-03-12 59.153.112.133

Наба, Юмжир зөвлөхөд бэлэн байна

Avatar

Нэргүй 2026-03-12 59.153.113.173

хаха өлөн ппизда нар

Avatar

зочин 2026-03-12 103.68.107.37

энэ мэргэжилтэн нарт мэргэшсэн. мэргэжилтэн байна уу дандаа л гадаадад сурсан гэх юм хөөрхий бас зээлээр сураад төлөөүгүй байх даа монгол хөрсөндөө бууж мэргэшсэн мэргэжилтэн нараар багаа бүрдүүлээч

Avatar

Нэргүй 2026-03-12 103.57.94.218

Ухааныхаа дутууг олон амьтнаар нөхүүлдэг юм байна.

Avatar

Иргэн 2026-03-12 66.181.179.100

өөртөө итгэлгүй боловсролгүй хүн ийм олон зөвлөхтэй байхаас яахавдээ хоолны савнуудаа өөрөө тэжээ

Avatar

Нэргүй 2026-03-12 202.9.46.51

Олон хүнээр зөвлүүлдэг юм бол маш тэнэг хүн байх

Avatar

Нэргүй 2026-03-12 124.158.126.107

IZ буюу Ирээдүй бол койн гаргаж баахан хүмүүсийн мөнгийг залилсан хүн ш дээ. ийм хүнээр зөвлөх хийлгэхээ болиоч ээ.

Avatar

Нэргүй 2026-03-12 124.158.119.35

Салбараа самраад, гологдоод явсан хүн яахаараа зөвлөх болцон сууж байдаг юм? Сайд ч бсн, даатгалын дарга ч байсан. Жинхэнэ дампууруулсан хүн биздээ. Удирдаж чадахгүй, дампууруулсан хүн ингээд явж байдаг. Тэхээр манай улс төр, Төрийн алба- гэж нохойн жогорхой цаашаа

Avatar

Нэргүй 2026-03-12 66.181.188.171

МАНгарын тэнэгүүд

Avatar

Ц 2026-03-12 66.181.189.242

өө.ийм олон юмууууу

Avatar

Нэргүй 2026-03-12 103.57.92.180

ЯАНА ДАА МОНГОЛ УЛС МИНЬ… ТӨРД ШУРГАЛЖ ТӨРӨӨС ТӨРСӨН ОЛИГАРХУУД ЯМАРЧ САЙН ХҮН ГАРСАН ТОГЛООМЫН ХҮҮХЭЛДЭЙ БОЛГОЧИХ ЮМ ААА

Avatar

Нэргүй 2026-03-12 66.181.176.238

Төрийн өндөр албан тушаалтны зөвөлөхүүд гэхэд жаахан жул юм байна туршлага муутай

Avatar

enh 2026-03-12 66.181.187.61

enhboldoo odoo bolnooo

Avatar

Нэргүй 2026-03-12 59.153.113.99

Дан Америкийн коммунистууд юу вэ

Avatar

Бадарч тахар 2026-03-12 66.181.190.187

балай чинь яасан олон зөвлөхтэй юм бэ ! жорлонд ороход хүртэл зөвлөх байгаа байлгүй !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж