niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:33 UTC Эх: https://news.mn/r/2853999/ 2fb82d9b88694124… ← niitlelch.mn руу буцах

"Дайнтай бүсэд нислэг үйлдсэн тул 3 цагаас илүү саатах боломжгүй байсан"

"Дайнтай бүсэд нислэг үйлдсэн тул 3 цагаас илүү саатах боломжгүй байсан"

"Дайнтай бүсэд нислэг үйлдсэн тул 3 цагаас илүү саатах боломжгүй байсан"

Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэгтэй холбоотойгоор МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн өнөөдөр /2026.03.11/ мэдээлэл өглөө.


-Дайн байлдаантай бүс нутгаас Монгол Улсын иргэдийг татан авах асуудлыг  Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар хэлэлцсэн. Тус хуралдаанаар Гадаад харилцааны яам болон Зам, тээврийн яаманд энэхүү ажлыг зохион байгуулах үүрэг өгөгдсөн. Яамдууд холбогдох бэлтгэл ажлыг ханган ажилласан. Гадаад харилцааны яам тухайн бүс нутагт ажиллаж буй Элчин сайдын яамдуудтай холбогдож, тэнд байгаа иргэдийн судалгааг гарган, эх оронд нь татан авахтай холбоотой бүхий л зохион байгуулалтыг хийсэн. Мөн тухайн бүс нутгаас аль хот руу, ямар маршрутаар татан авах талаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан. МИАТ компанийн хувьд бүртгэгдсэн иргэдийг аль хот, аль улсаас татан авах талаар тодруулж, холбогдох улс орнуудын зөвшөөрлийг авч ажилласан. Нийт 91 Монгол Улсын иргэнийг эх оронд нь авчирсан. Тухайн иргэд бүгд тухайн бүс нутаг дахь Элчин сайдын яаманд бүртгэгдсэн байсан. Элчин сайдын яамнаас зарын дагуу зарим иргэний визний асуудлыг шийдвэрлэх, зарим иргэнийг өөр улсуудаас Дубай хот руу татан төвлөрүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулсан.

Анхны мэдээллээр нийт 127 иргэн байгаа гэсэн тоо ирсэн. Харин өнөө өглөөний нислэгээр 91 иргэн эх орондоо ирсэн.

Зарим иргэн тухайн бүс нутгаас өөр агаарын тээврийн хэрэгслээр дамжин ирсэн байж болзошгүй. Мөн зарим иргэн виз болон бусад шалтгааны улмаас ирж амжаагүй байх магадлалтай. МИАТ компани өөрийн өмчлөлийн онгоцыг ашигласан. Нийт 247 иргэн тээвэрлэх нөөц боломжтойгоор нислэг үйлдсэн. Тус нислэгийг гүйцэтгэхийн өмнө олон улсын болон тухайн бүс нутгийн холбогдох байгууллагуудаас шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан. Мөн дайн байлдаантай бүс нутагт нислэг үйлдэж байгаа тул гурван цагаас илүү хугацаагаар байх боломжгүй гэсэн хязгаарлалттай байсан. Иймээс тэнд очоод зорчигч хүлээх, хонох ямар ч боломж байгаагүй. Нислэг өндөр эрсдэлтэй нөхцөлд хийгдсэн.

Манай компаниас 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, бэлтгэл ажлыг бүрэн ханган нислэгийг зохион байгуулсан. Буцах нислэгийн бэлтгэлийг нэг цаг 30 минутын дотор хийхээр төлөвлөсөн байсан ч бид 15 минут сунгах шаардлага гарсан. Тэр хугацаанд амжиж ирсэн бүх иргэнийг бүртгэн, эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулсан. Очихоос өмнө иргэдийн бүртгэлийг бүрэн хийсэн байсан бөгөөд бүртгэгдсэн иргэдийг авчирсан. Одоогийн байдлаар дахин тусгай нислэг хийх хүсэлт ирээгүй байна. Иргэдийг татан авах ажиллагаанд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу зөвхөн нислэг үйлдэхтэй холбоотой зардлыг санхүүжүүлсэн. Манай компанийн хувьд түлш, даатгал зэрэг нислэгтэй холбоотой зардалд нийт 197 мянган ам.долларын санхүүжилтийг гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Жалайр 2026-03-11 202.21.100.210

МИАТ баярлалаа

Avatar

Нэргүй 2026-03-11 202.9.41.91

Болж дээ. Өөрийн гэсэн улстай байх сайхан. Монгол улс иргэдээ анхаарч ирсэн. Гэтэл дэлхийн бусад орон тэгэж чадхгүй байна. Саяхан энэ сайт дээр Африк тивийн бүх улс Монгол улсаас хөгжлөөрөө илүү гэж эдийн засагч Даваадорж гэдэг хүн худлаа ярьсан. Бид өөрийн эх орноо хөгжүүлж хүн амаа өсгөх, түүхээ бүтээж хөгжлөө түүчээлэх ёстой. Монголыг муулж гадаадад гарч амьдрахыг хурлийзүүд бусдад уриалж ирсэн. Монгол улсыг монголчууд л авч явах учиртай.

Avatar

Батбаяр 2026-03-11 202.9.46.62

Миний малкашнууд минь дээ. Аль ч баян орон иргэдээ аюулгүй байдлаа ханга гэсэн зөвлөгөө л өгдөг болохоос манайх шиг онгоц нисгэж шатдаггүй юм. МИАТ-н захирал энэ соосог хөхөгч дарга нарт таалагдах гэж компаниа 200к долларын алдагдалд орууллаа.Улс ч яахав сурсан зангаараа бидний татварын мөнгийг тэр 91 хүнийг авчирахад зарлагадав. Ингэхэд тэр 91 хүний овог нэрсийг гаргаж тавина уу

Avatar

Зочин 2026-03-11 66.181.188.54

3 цагаас илүү байсан бол Дубайгаар зугаалах байсан юм уу.

Avatar

Зочин 2026-03-11 202.21.107.34

Учралыг эмчлэх зардлын 40%-иар нь 90 гаруй иргэнээ аваад ирдэг, болж л байна

Avatar

Зочин 2026-03-11 203.91.115.39

Баян улс биш ч гэсэн боломжоороо зүтгэсэн Монголын төрд бид баярлах ёстой.

Avatar

Нэргүй 2026-03-11 103.57.92.180

үнэхээр их гавъяа байгуулжээ дээ янз нь ккккккккккккккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж