niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:34 UTC Эх: https://news.mn/r/2853864/ 79ea1b17401fa988… ← niitlelch.mn руу буцах

VS: ИЗНН-ын дарга хэн бэ?

VS

VS: ИЗНН-ын дарга хэн бэ?

ИЗЗН-ынхан даргын суудлаа булаацалдаж дотооддоо хөлөө жийлцэж эхэллээ. Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр Иргэний зориг ногоон намын дэд дарга С.Батбаатар тэргүүтэй гишүүд онц их хурлаа хийж намынхаа даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг 73.3 хувийн саналаар сонгож, одоогийн дарга Б.Батбаатарыг намаасаа хөөсөн гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэгвэл ИЗНН-ын дарга, Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд Б.Батбаатар уг асуудлыг эсэргүүцэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаад байна. Ньюс агентлаг энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Р.Батболд, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нарын байр суурийг хүргэж байна.


 

УИХ-ын гишүүн Р.Батболд

-Улс төрийн намын тухай хууль мөрдөгдөж эхлээд гурван сар болж байна. Энэ хуулийн хүрээнд бүх улс төрийн нам хүчин Улс төрийн намын тухай хуультай нийцүүлж дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл манай нам дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхээс засах асуудлыг хэлж манай намын дүрмийг дөрвөн удаа буцаасан. Энэ асуудлуудыг засаж чадаагүй гэсэн үг. Тиймээс манай нам дүрэмгүй байна. Хуучин дүрмээ мөрдөөд явъя гэхээр Улс төрийн намын тухай шинэ хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн учир хууль зөрчинө. Анхан болон дунд шатны намуудаас Онц их хурлаа хуралдуул гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хэрэв дүрмээ бүртгүүлээд явахгүй бол  цаашид маш том эрсдэлтэй учирна. Тиймээс манай намын гишүүд Онц их хурлаа хийлээ. Тэгэхээр үүнийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Эндээс гарсан дүрмээ Дээд шүүхэд мэдүүлнэ. Б.Батбаатар даргыг ямар үндэслэлээр хүчингүй гэж хэлж байгааг мэдэхгүй, дахиад хэлье манай нам дүрэмгүй байгаа.

2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр Улсын дээд шүүхээс ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгэхээс татгалзлаа гэсэн тогтоол байгаа.

Тэгэхээр манай нам намын дарга ч үгүй байгаа гэж ойлгож байгаа. Бид уулзаагүй байна. Намайг захиалагчтай гэх зүйлийг хэлж байна, өөрөө л тэгдэг байх. ИЗНН парламентад суудалтай учраас ерөнхийлөгчид хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжтой. Б.Батбаатар гишүүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай яриагүй. Хэрвээ дүрмээ батлуулж чадахгүй бол улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахгүй татан буугдана. Тэгэхээр хэн нэг даргатай ойлголцоод шийдэх асуудал биш намын хувь заяа явж байна.

ИЗНН-ын дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар

-2026 оны гуравдугаар сарын 9-ний өдөр ИЗНН-ын 26 жилийн ой боллоо. Хэдэн жилийн өмнө О.Баасанхүү МАН-ын дарга боллоо гээд ордонд яриад яваад байсан. Түүнтэй ижил юм болж байна. ИЗНН-ын төлөөллийн төв байгууллага, улс төрийн зөвлөл, намын их хурал хуралдаагүй байхад тийм зүйл байхгүй. Р.Батболд, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын гишүүд зохион байгуулж, намын Онц их хурал гэдэг зүйл хийсэн гэх мэдээллийг хэвлэлээр авсан. Дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа зарлахад нь манай намын дэд дарга, дүүргийн дарга нар очиж зогсоох шаардлагатай, энгийн гишүүдийг төөрөгдөлд оруулж ийм онц хурал хийх нь буруу гэдгийг хэлэхээр танхим руу орох болоход хамгаалалтын алба гаргаж, боломж олгоогүй. Намын дүрэмд Онц их хурал гэж байхгүй. Намын дүрэмд Онц их хурал зарлах процесс гэж бий. Намын дарга Улс төрийн зөвлөлийн хурлыг зарлана. Улс төрийн зөвлөл хуралдаад долоогоос дээш хоногийн өмнө Үндэсний хорооны хурлыг зарладаг. Үндэсний хороо намын Их хурлыг хуралдуулдаг. Гэтэл өмнөх өдөр нь зарлаад намын Их хурлыг хийлээ. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ыг оролцуулахгүйн тулд хийж байгаа ажил.

Дүрмийн бус хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа гишүүдэд хариуцлага тооцох ёстой.

Гэхдээ хариуцлага тооцдог эрх бүхий субъект нь дүрмийн хороо. Тэгэхээр Дүрмийн хороо шийдвэрээ гаргана. Ерөнхийдөө, тэдэнд намаас  гишүүнийг хөөх эрх мэдэл байхгүй, намын гишүүнийг гишүүнчлэлээс хасах эрх намын дүрмийн хороонд л бий. Өөр аль ч нэгжид байхгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ынхаа нэрийн өмнөөс улс төр бизнесийн бүлэглэлийн захиалж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-11 59.153.113.201

Тоглоомын нам тоглоомын л байх юм даа

Avatar

Иргэн 2026-03-11 157.15.6.113

Батболд УИХ-д суухдаа ганц хууль санаачлах нь байтугай чуулган, байнгын хорооны хуралд амандаа ус балгасан мэт гүлдийгээд суудаг болохоор нь хэлгүй юм болов уу гэж бодсоон_ Харин албан тушаал энэ тэр гэхээр сүрхий цор цор гэдэг хүн үү

Avatar

Нэргүй 2026-03-11 192.82.64.248

Батын Батбаатар сайдаа ажил чинь овоороод хийгдэх ёстой ажлууд, гарах ёстой шийдвэрүүд чинь гарахгүй удаад байна шүү. Танай ажилтанууд сайдын тушаал гараагүй гээд ажлаа хийхгүй байна. Улс төрийн хэрүүл юмныхаа хажуугаар үндсэн ажлаа жаахан явуулна байгаа хө.

Avatar

Нэргүй 2026-03-11 66.181.176.92

Hend gai bolj yerenhiilegch ner devshih geed bgn songogdohgui gedgee medseer bj

Avatar

Нэргүй 2026-03-11 66.181.180.85

БАТБОЛДБААТАР

Avatar

Өвгөн Балдан 2026-03-11 59.153.115.236

100 ямаанд 60 ухна гэдэг үг чинь нийгмийн ухамсар, төрийн удирдлагын харьцааг тодорхойлчихсон дээдсийн сургааль шүү дээ. Шальдир бульдар намуудаа больмоор юм Улсын дээд шүүх анхаарах хэрэгтэй. Онол ч байхгүй, хөрс ч байхгүй, ёс суртахуун ч байхгүй хэсэг бүлэг ардуудын жижиг сонирхол хол явахгүй нь өнгөрсөн хугацаанд тодорхой боллоо шүү дээ. Түүний оронд Ардын нөхөрлөл, Зөвлөл, бүх нийтийг хамарсан Хөдөлгөөн, Бүлгэм байгуулаад тэмцэл хийвэл ялгаагүй юм биш үү.

Avatar

Нэргүй 2026-03-11 202.70.43.34

Сайн Үр Хүүдүүтэй байя гэвэл Иргэн бүр өөрсдөө л хичээх , Сайн Төртэй байя гэвэл мөн л Иргэд Өөрсдөө л Төлөвшиж Зөв хүн байх хэрэгтэй байх нь ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж