niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:35 UTC Эх: https://news.mn/r/2853779/ 26e530cdfb8f2427… ← niitlelch.mn руу буцах

Б.Батбаатар: Р.Батболд ИЗНН-д нэмэр болоогүй нөхөр

Б.Батбаатар: Р.Батболд ИЗНН-д нэмэр болоогүй нөхөр

Б.Батбаатар: Р.Батболд ИЗНН-д нэмэр болоогүй нөхөр

ИЗНН-ын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр /2026.03.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэрбээр  “Р.Батболд, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын гишүүд зохион байгуулж, өчигдөр намын Онц их хурал гэдэг зүйл хийсэн гэх мэдээллийг хэвлэлээр авсан. Дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа зарлахад нь манай намын дэд дарга, дүүргийн дарга нар очиж, зогсоох шаардлагатай, энгийн гишүүдийг төөрөгдөлд оруулж ийм онц хурал хийх нь буруу гэдгийг хэлэхээр танхим руу орох болоход хамгаалалтын алба гаргаж,  боломж олгоогүй. Намын дүрэмд Онц их хурал гэж байхгүй. Намын дүрэмд Онц их хурал зарлах процесс гэж бий.

Намын дарга Улс төрийн зөвлөлийн хурлыг зарлана. Улс төрийн зөвлөл хуралдаад долоогоос дээш хоногийн өмнө Үндэсний хорооны хурлыг зарладаг. Үндэсний хороо намын Их хурлыг хуралдуулдаг. Гэтэл өмнөх өдөр нь зарлаад намын Их хурлыг хийлээ.  Онц Их хурлаар намын даргыг хөөлөө гэж ярьж байгаа этгээдүүдэд хандаж хэлэхэд зөвхөн ИЗНН биш аль ч улс төрийн хүчин намын гишүүнээс хасах асуудлыг тухайн намын Дүрмийн хороо, Хяналтын хороо нь шийдвэрлэдэг. Манай намын гишүүнчлэлээс хасах асуудлыг Дүрмийн хороо шийддэг.

ИЗНН Дээд шүүхээс дүрэм бүртгэхгүй гэсэн бичгийг гуравдугаар сарын 2-нд гардаж авсан. Гардаж авснаас хойш 60 хоногийн дотор бүртгэхээс татгалзсан гурван үндэслэлийг засаж, Дээд шүүхэд бүртгүүлнэ. Тэгэхээр ИЗНН-ын дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ынхаа нэрийн өмнөөс улс төр бизнесийн бүлэглэлийн захиалж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй. Үүнийг хэлж эхэлснээс хойш манай нам дотор ийм асуудал явж эхэлсэн. Энэ ажиллагааг зохион байгуулж байсан хүмүүс надаас албан тушаал нэхэж байсан. ИЗНН-ын нэрээр парламентын гишүүн болсон хүн намын үзэл баримтлалыг дагах ёстой.

УИХ-ын гишүүн Р.Батболд ИЗНН-ын үйл ажиллагаа, санхүүжилтэд нэмэр болоогүй нөхөр. УИХ-ын гишүүнээр ажиллах энэ хугацаанд тодорхой хууль ч санаачлаагүй.  ИЗНН-д таван сая төгрөг л хандивласан, УИХ-ын сонгуульд нэг ч төгрөг зарцуулаагүй нөхөр.  УИХ-ын гишүүнээр ажиллана гэдэг бол тодорхой зүйлээс ангид байх шаардлагатай.  2011 оны үед надтай хүн танилцуулж байсан. Ирээд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намд хагас жил үүрийн дарга хийгээд алга болсон. 2023 онд  Цэвэрлэх байгууламж дээр талбайн инженерээр ажиллаж байгаа гэхэд нь намын үйл ажиллагаанд орлцоод яв гэээд татсан.  Тэгээд 2023 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар ИЗНН-ын генсек болгосон. Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах үед жагсаалтын гуравт орсон. Энэ асуудлаар нь С.Батбаатар гомдол гаргаад баахан шалгуулсан ийм л нөхөр.  Захиалагчийнхаа талд орлоо, захиалагчтайгаа хамт зам мөрөө бодох ёстой гэж зөвлөж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-03-10 66.181.190.48

Батбаатараа гадаадааар төсвийн мөнгөөр зугаалахаа зогсоочих, Эхлээд

Avatar

Иргэн 2026-03-10 157.15.6.113

Хөөрхий СОР гэдэг энэ том арга хэмжээг УБ-д сууж байгаад л хийдэг юмуу. НҮБ анхнаасаа энэ хөтөлбөрийн дагуу гадаад улсын төлөөлөлтэй уулзаж гэрээ хэлцэл хийдэг

Avatar

Иргэн 2026-03-10 157.15.6.113

Монголд ардчилал бус анархи бий болгох хүсэл МАНАН хийдэг. МАНАН өөр нам энд байж болохгүй, жаахан бие дааж, санаа бодлоо илэрхийлээд ирмэгц бусад намуудыг худалдаж, айлгаж, үймүүлж тороллуудаар дайрч дарж авдаг. ИЗНН зоригтой, зорилготой байна шүү

Avatar

Нэргүй 2026-03-10 124.158.123.242

С. Оюун юугаа бодож намаа …

Avatar

Нэргүй 2026-03-10 66.181.188.36

Энэ балай тэр ИЗННамдаа ч тэр, Монголын улстөрд ч тэр өмнө нь ч тэр хойшдоо ч тэр хэрэг нь гараагүй гарах ч үгүй. Энэ тэр нэг балай жагсаалтын гишүүнтэйгээ далд ор

Avatar

Нэргүй 2026-03-10 103.212.117.127

мэдрэл чамаас л дээр болоод УИХ-ын гишүүн болсон биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж