niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:35 UTC Эх: https://news.mn/r/2853660/ 983d9e490c7dd01e… ← niitlelch.mn руу буцах

Хөндөх сэдэв: Иргэдээ гадагшаа ажилд зуучилдаг ТӨР

Хөндөх сэдэв: Иргэдээ гадагшаа ажилд зуучилдаг ТӨР

Хөндөх сэдэв: Иргэдээ гадагшаа ажилд зуучилдаг ТӨР

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул хөдөлмөрийн насны залуусыг дэмжих зорилгоор БНСУ-ын Ёндун сумын захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулж эхний хүн гурван сарын хугацаатай БНСУ-ыг зорихоор болсныг дуулгав. Тус сум нь газар тариалангийн бүс нутаг учир монголчууд гурваас найман сарын хугацаанд тэнд газар тариалангийн ажил эрхэлнэ. Ингээд БНСУ-д хуримтлуулсан туршлагаа эх орондоо ирээд хэрэгжүүлж, бизнес эрхлэх цаашлаад амьдралын нөхцөлөө сайжруулах боломж бүрдэнэ гэв. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар мөн Өмнөд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй 18-39 хүртэлх насны иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл удахгүй эхэлнэ гэх зарыг сонордуулав. Энэ мэт зар залуусын сонорыг мялааж, олон хүн хэрхэн яаж бүртгүүлэхийг сураглаж байна. Угтаа ид хийж бүтээх насан дээрээ яваа залуус эх орондоо хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж улсынхаа хөгжил дэвшилд гар бие оролцож түүчээлж явах учиртай. Гэтэл жилд хэдэн мянган  хөдөлмөрийн насны залуучууд харийн орныг зорьж байна.

Тэр дундаа Өмнөд Солонгос улсыг зорьж ижий аав, үр хүүхдээсээ хол хүний нутагт борви бохис хийлгүй ажиллаж хэдэн төгрөг цуглуулж байгаа нь хэвийн, байх ёстой зүйл мэт болон хувирчээ.

Тодруулбал, одоогоос арван жилийн өмнө буюу 2015 онд тухайн улсад 35 мянган иргэн ажиллаж амьдарч байсан бол өдгөө энэ тоо 58 мянга болж өссөн байна. Эдгээр иргэд явахдаа тийм ч амар явахгүй, хэлний мэдлэгтэй, эрүүл чийрэг байх учиртай. Бид гадаадад ажиллах хүч илгээх нэрээр эрүүл чийрэг, ид хийж бүтээх, гэр бүлийн амьдрал зохиох 18-35 насны залуучуудаа сорчилж илгээсээр. Ингэж явсан хойноо тэнд тэд эрүүл мэнд, цаг хугацаагаа мөнгөөр арилжаад ирдэг гэхэд хилсдэхгүй.

Уг нь залуучууд эх орондоо ажил, хөдөлмөр эрхэлж түүнийгээ шударгаар үнэлүүлээд улсынхаа ирээдүйн хөгжилд гар бие оролцох “мөрөөдөлтэй”.

Гэтэл залуучууд алхам тутамдаа эрхээ зөрчүүлж, халаасаа тэмтрүүлж, татвар, нийгмийн даатгалын өрөнд орж өдөрт хэдэн арван бизнес эрхлэгч хаалгаа барьсаар байна. Дээрээс нь бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр өсөж авч буй цалин нь хаанаа ч хүрэлцэхгүй байгааг захын иргэн хэлэх байх. Орох орон, унах унаа монголчуудын амьдралын зорилго болсон. Үр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэх, эрүүл чийрэг байлгахын тухайд 1000 дах асуудал болон хувираад байна.

Үүнийг эрх баригчид бодлогоор шийдэж ажлын байр нэмэгдүүлж, залууст ээлтэй орчныг бүрдүүлэх учиртай. Атал сонгууль болохоор сүржин амлалт өгч сонгуулиас сонгуулийн хооронд тал алдахгүй аргацааж, санаачилсан бодлого нь дөрвөн жилийн эргэлтэд элэгдсээр байна. Нэг үгээр хэлбэл, сандал суудлын төлөө тэмцэлдэж иргэнээ, улсаа боддог хүн энэ улсад алга. Монголд цаасан дээр хэрэгждэг баахан төслүүд л байна. Үнэн хэрэгтээ тэдний амлалт биеллээ олдог бол өдийд хэчнээн үйлдвэр бий болж үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх байлаа.

Үнэндээ хэн энэ улсад яаж амьдрах нь тэдэнд сонин биш. Сүүлдээ дүүргийн Засаг дарга нь Өмнөд Солонгос улс руу иргэнээ гэрээгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч үүнийгээ бахархалтай дуулгаж байгаа нь тэдний иргэнээ хэр зэрэг үнэлдэг болохыг илтгэж буй хэлбэр. Тэгсэн хэрнээ ажиллах хүчний хомстолд орсноо гайхах. Залуучуудаа яаж эх орондоо боломжийн, толгой дээгүүр амьдруулах вэ гэдэг дээр бодлоо чилээж суух учиртай бидний төлөөллийн үнэн төрх энэ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, өнгөрсөн долоо хоногт тус яамнаас 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай тэмдэглэл гаргалаа. Манай улсад 15-аас дээш насны 2.4 сая иргэн байгаагийн 1.5 нь ажиллах хүч. Хөдөлмөр эрхэлдэггүй 115 мянган хүн байна. Эдгээр хүмүүсийг хөдөлмөр эрхэлдэг болгохын тулд яах ёстой вэ гэдгийг тодорхойлсон. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 онд 5000 өрхийг хөдөлмөрт зуучлах зорилт тавин ажиллаж байна. Энэ нь хангалтгүй учраас Ерөнхий сайдын зүгээс шат шатны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нарыг оролцуулах санаачилга гаргасан. Хариуцлагагүй ажилласан Засаг дарга нарт хариуцлага тооцно. Сайн ажилласныг нь урамшуулна. Энэ санаачилгын үр дүнд 25-30 мянган айл өрхийг орлоготой болгоно гэж үзэж байгаа” хэмээн мэдэгдсэн. Тэдний иргэдээ ажилтай орлоготой болгож ядуурлаас гаргах  зам нь харийн оронд зуучлах бололтой. Залуучуудаа харийн улсад илгээчхээд хэн энэ улсыг хөгжүүлэх вэ?

Иргэдээ ядуурлаас гаргаж, ажилтай орлоготой болгохын тулд төр нь иргэнээ гадагшаа зуучлахаас өөр бодлого, шийдэл алга уу ЭРХ БАРИГЧДАА!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-10 103.145.234.36

АН-ынханы үйлдвэрүүүдийг сүйтгэсний үр дүн.

Avatar

Нэргүй 2026-03-10 202.126.90.246

Төсөл иддэг Төр

Avatar

Зочин 2026-03-10 202.179.25.189

Бодлогын алдаа, завхрал. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, дэмжих, ажлын байр бий болгох чиглэлээр ажил хэрэгч бодлого хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-03-10 103.212.119.198

Хамгийн тэнэг төр д гадаадад залуусаа гаргана даа. Дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн оронд ийм тэнэг юм хийдэг.

Avatar

Иргэн 2026-03-10 43.228.130.221

Эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх боломж байхгүй болсноор залуусаа харийн оронд боол болгож байгаа харалган төр засагтай улсад сайхан ирээдүй байна уу? Монгол хүн бид өөрсдөө энэ гажиг тогтолцоог өөрчлөх цаг иржээ. Сана, сэр, нэгд, илчил, өөрчил!!!

Avatar

Ptzt 2026-03-10 59.153.113.168

short

Avatar

apple muni ko 2026-03-10 59.153.113.168

ShiLyxa broken#;

Avatar

Иргэн 2026-03-10 66.181.188.151

дотооддоо ажил идэвхитэй эрэдхийлсэн 48 мянган залуус нөгөө талд 85 мянган ажлын сул байр. Энэ тоо л монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн бодлого ямар явж байгааг тодорхойлно доо.

Avatar

Нэргүй 2026-03-10 103.11.194.254

Гадаадад ажилд зуучлах нь нөгөө жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих бодлого, төлөвлөгөөтэйгээ огт уялдахгүй юм

Avatar

зочин 2026-03-10 66.181.184.214

Иргэдийн гадаадад зорчих тэнд тодорхой хугацаагаар ажиллах эрхийг хязгаарлах юм уу Тийм орон хаана байна Бүх орны иргэд хуулийн дагуу чөлөөтэй зорчиж байна Ажил эрхэлж ч байна Гадаадад ажиллаад амьдрал ахуйгаа дээшлүүлж байгааорон сууцтай болж байгаа жишээ үй түмэн байна Хуулийн дагуу иргэд гадаадад зорчих хөдөлмөр эрхлэх явдал чөлөөтэй байх ёстой Хэн нэгэн энэ эрхэнд халдаж болохгүй Ардчилагчид маань улам бүр дарангуйлагч нацист харьгис шинж рүү алхаад байна уу даа

Avatar

Нэргүй 2026-03-10 202.126.88.168

боолын сэтгэхүйтэй өмхий ацнуудыг толгой дээрээ залсаны хар гай л юм даа. Боловсрол мэдлэг юуч байхгүй, уншсан дуулсан юмгүй эргүү новшнууд Монгол орныг минь идэж дууслаа. Бүгдийг нь непалдах хэрэгтэй.

Avatar

зочин 2026-03-10 66.181.184.214

Зах зээлийн үед цөөнх нь хөрөнгөжиж олонх нь чадахгүй Хөлсний хөдөлмөр хийж амьдрахаас өөр аргагүй Өөрөөр хэлбэл чиний хэлээд байгаа боолын хөдөлмөр дотоодод ч гадаадад ч ялгаагүй байна Чамайг хэн ч зүгээр тэжээхгүй Бусдад зарцлагдаж байж л хэдэн төгрөг олж амиа зогооно Чадвал бизнес эрхэл Чадахгүй бол бусдад зарагд хөдөлмөрөө үнэлүүл энэ тогтолцоо мөнх б**х аа

Avatar

з 2026-03-10 202.126.91.193

МАН -хан иргэдээ гадагш гаргаж цөөлөх сонирхолтой

Avatar

Нэргүй 2026-03-10 124.158.123.242

Түрүүчийн засагийн үед гадны ажиллах хүчийг тоо хязгааргүй оруулж ирэх хуулийн төсөл өргөн бариад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаныг мартаж болохгүй. Хэрэв батлагдсан бол монгол хүний голсон цалингаар гадны хүн ажиллахгүй нь тодорхой. Тэгэхээр монгол иргэнээсээ харамлаад, гадагш нь гаргачихаад оронд нь орж ирсэн гадны хүнд илүү цалин олгоно гэсэн үг байгаа биз дээ…

Avatar

Нэргүй 2026-03-10 66.181.160.28

ажил хий ацнууд аа хуцааарай гичийй сайтааа монголдоо болж л байна лалруууд илүү ихийг хүсвэл өшөө их зовдог гэдгийг мэдээсэй

Avatar

зочин 2026-03-10 66.181.160.77

Байхгүй шдээээ.. Занданшатар гээд харах царайны тэнэгг гар улс удирдхаар яаж өөдлөх юм бээээээ ??..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж