Сүүлийн жилүүдэд иргэд нийгэм болоод өөрсдийн амьдралд нөлөөлж буй асуудлуудаар идэвхтэй дуу хоолойгоо хүргэх болсон. Энэ нь голдуу гудамж талбайд зохион байгуулагддаг жагсаал, цуглаанаар илэрч байна. Иргэд авлига, амьжиргаа, баялгийн хуваарилалт, тэтгэвэр зэрэг асуудлаар Сүхбаатарын талбайд цуглаж, санал бодлоо илэрхийлдэг.
2020-2025 оны наймдугаар сар хүртэл Монгол Улсад нийт 1,119 удаагийн жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт болсон бөгөөд 16 сая гаруй хүн оролцжээ.
Тодруулбал, 2020 онд 255 удаагийн арга хэмжээ болсон бол 2023 онд жагсаал, цуглааны тоо 254-д хүрч, оролцсон хүмүүсийн тоо 5.27 саяд хүрсэн нь нийгмийн бухимдал их байсны илрэл юм. 2024, 2025 онд ч энэ хөдөлгөөнүүд тогтмол үргэлжилсэн.

Харин жагсаал, цуглаан зохион байгуулж буй зорилгын хувьд Улаанбаатар хотод болсон жагсаал, цуглааныг авч үзвэл төр, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн байгаа бол хөдөө, орон нутагт байгаль орчноо хамгаалах, байгалын тэнцвэр байдал алдагдахаас сэргийлэх зорилгоор үзэл бодлоо илэрхийлжээ.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Жагсаал, Цуглаан, Хамтын Жиу (ЖЦХЖтХ) хуулиар жагсаал, цуглааныг дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд,
ЦУГЛААН: Иргэд улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагаа.
ЖАГСААЛ: Иргэд хот, суурингийн гудамж, талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж, дээрх асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлэх үйл ажиллагаа.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд жагсаал, цуглааны төрөл олон болжээ. Жишээ нь:
- Аяндаа үүссэн жагсаал
- Давхацсан ба эсрэгцсэн цуглаан
- Давталттай цуглаан
- Үл захирагдахуйц акц
Харин өлсгөлөн, суулт зэрэг бусад хэлбэрийг тус хуулиар тодорхойлсон заалт байхгүй. Зөвхөн “Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хүний амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан хүний эрхийн эсрэг үйлдэл гэж хориглоно” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жилийн хугацаанд иргэд үзэл бодлоо жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт гэх мэт олон хэлбэрээр илэрхийлсэн ч хуульд зөвхөн жагсаал, цуглаан гэсэн тодорхойлолт бий. Харин бусад хэлбэрүүдийг нарийн зохицуулсан заалт байхгүй юм.
2026 оны байдлаар жагсаалын бүтэц өөрчлөгдөж, хамгийн идэвхтэй бүлэг нь ахмад настнууд болж байна.
Тэд тэтгэвэр хүрэлцэхгүй байгааг шүүмжилж, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох, зээлийн асуудлыг шийдвэрлэхийг шаардаж буй. Түүнчлэн ахмадууд хаврын улс төрийн идэвхжилтэй давхцуулан дахин цуглахаа мэдэгдсэн нь энэ оны жагсаалын гол өнгө аясыг тодорхойлж байна.
3,605.46






















































Цаг 2026-03-10 202.126.90.246
Гэртээбхдаа Сошиалаар Хувийн Амьдралаа үргэлж дэлгэж суудаг, Гадаа гараад Замыэ хөдөлгөөнд зөв оролцож чаддаггүй, эсвэл явган зам дээр хүн дайрчих шахан скүүтэр унаж сэлгүүцдэг, зогсоол дээр машинаа зөв паркалж чаддаггүй ИРГЭД-тэй байгаа ЦАГТ Шударга ТӨР-тэй болно ч гэж ярихгүй эээ….
Нэргүй 2026-03-10 103.212.119.230
АНУ жагсагчдын толгойлогчид 40000 ам. долларыг өгдөг.
Нэргүй 2026-03-10 103.212.117.127
3 сая хүн нялх нярайтай нийлээд ч 16 сая хүрмээргүй юм
oyg 2026-03-10 59.153.113.168
opon1
- beldtseer, dyyriamlcg 2026-03-10 59.153.113.168
– #gyixy;
- iLXXX, yj 2026-03-10 59.153.113.168
Abtmatjyylal iiiii##tk@;
yumpyi
Ард 2026-03-10 49.0.139.222
Энэ чулууг гаднаас шидэх шиг, ингэж бужигнаад ирэхээр урьд гарууд ч тоглоно доо, галобал болох нь болол доо, шууд улсаас гар, энэ ард түмэн, 500 000 мянгахан байхдаа зогсож тусгаар болж гарсан юм, дэвшин хөгжиж чаднаа, чадна. Энэ эмэгнэлийн тоо, үнэндээ бол жагсаал бүр монголын төлөө байсан уу. Хөгжиж дэвжихэд, иргэний эрхийг дээдлэхэд хэрэг болохоор байсан уу гэдэг л чухал байлтай. Олон амьтан тоо тавиад улих юм, улих ч байх. Энэ ард түмний хувь өөрдөө….
Нэргүй 2026-03-10 202.9.41.91
Жагсаал хийхийг хүлээж амьдардаг хэсэг масс бий болсон. Тэд улс төрийн тогтворгүй байдлыг хүсэж улс төрийн намуудтай нягт хамтарч ажилладаг. Жагсаал цуглаанд оролцож хийам иддэг хоббитой. Үүн дээр оюутнууд гэж мөнгөний жагсагчид байна. Ийм байхад монгол улс хөгжих эсэх нь эргэлзээтэ.й Дандаа жагсаал цуглаан хийгээд явна гэж юу байдаг юм бэ. Улс төрчид л эцэст нь хождог. Одоо удахгүй засгийн газрыг огцруулах акц эхэлнэ. Түүнийгээ АН-ынхан хэлээд байгаа. Ойр ойрхон засгийн газар огцроодог ха ха