niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:36 UTC Эх: https://news.mn/r/2853648/ 3c7b3afb07474fe6… ← niitlelch.mn руу буцах

ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгов

ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгов

ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгов

ИЗНН-аас өнөөдөр /2026.03.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


ИЗНН-ын Онц их хуралд нийтдээ 500 гаруй төлөөлөгч ирж оролцсон бөгөөд хурлаараа намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгосон гэдгийг мэдэгдсэн юм. Мөн одоогийн ИЗНН-ын дарга Б.Батбаатарт хариуцлага тооцох шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ гэдгийг намын гишүүд онцолсон юм. Харин Б.Батбаатарын зүгээс "Намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Р.Батболдын хувьд намын эсрэг үйл ажиллагааг удаа дараа хийж байгаа. Хууль бус хурал зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцно. Манай намын Дүрмийн хороо хуралдаж, шийдвэр гаргана" гэдэг тайлбарыг өгсөн байна.

ИЗНН-ын нийслэлийн намын дарга М.Амартунгалаг:

-Манай намын дарга гэх Б.Батбаатарыг 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 26 дугаар тогтоолоор намын даргаар бүртгэхээс татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл, бид даргагүй байгаа гэсэн үг. Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор бүхий л улс төрийн нам дүрмээ хуульд нийцүүлэн УДШ-д бүртгүүлэх ёстой байсан. Энэ хугацаа нь 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дууссан байхад ИЗНН хуульд дүрмээ нийцүүлэхээр дөрвөн удаа УДШ-д хандсан. Гэвч УДШ-ээс дөрвөн удаа буцаасан тогтоолыг гаргасан юм.

Тодруулбал, намын эрх мэдлийн хуваарилалт тэгш бус, намын удирдлагад хариуцлага тооцох механизм тусгагдаагүй байсан. УДШ-ээс ийм асуудал нь хуульд нийцэхгүй байсан учраас алдаагаа засч залруулах шаардлагатай гэсэн боловч намын удирдлага огт залруулсангүй.

ИЗНН-ын 2023 онд УДШ-д бүртгүүлсэн дүрэм маань одоогийн Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй байгаа. Тиймээс бид хуульд нийцээгүй дүрмээр хурлаа хийх боломжгүй байна. Мөн намын даргыг УДШ бүртгэхээс татгалзсан зэрэг шалтгаан нь намын Онц их хурлыг зохион байгуулахад хүргэлээ. Намын анхан шатны байгууллага буюу аймаг орон нутгийн төлөөлөгчид цугларч, тогтоол гаргаж, хурлаа хийж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-09 202.9.40.103

монголд их гэдг үгийг монголд үүрлж оргнж эзлсн гятад манжууд хэрглдг их гэдг их гятадыг хэлж бгаа юм х***а манж зохиол ихмнгол гэж хужааманж зохиол их бол их
их гятад гэсн утгатай. их монголд гэдг чин хужааманж зохиол. их эзн чингс их монголмгэж манж х***а зохимол зохиол. х***а манжууд х***а манж зохиол шааж ирсн.

Avatar

Уншигч 2026-03-09 103.57.92.151

Б.Батбаатар маш олон удаа COP нэрээр гадаадад зугаалсан даа. Зардалыг нь өөрөөр нь нөхөн төлүүлэх хэрэгтэй байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж