УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, өнөөдөр /2026.03.09/ УИХ-д өргөн мэдүүлээ. Энэхүү төсөл нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай агуулгатай юм. Энэхүү төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүний амлалт гэж байдаг. Энэ нь хоосон амлалт биш. Харин хуульд тусгагдсан, хариуцлага хүлээлгэх боломжтой зүйл юм. УИХ-ын тухай хуулийн 7.2-т ‘гишүүний тангараг’ гэж заасан байдаг. УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө ‘би нийт ард түмний элчийн хувьд…’ хэмээн тангараг өргөдөг. Энэ тангарагт ‘ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих’ гэсэн өгүүлбэрийг нэмж оруулж байгаа. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүн хавар, намрын чуулганы хуралдаанд 70-аас доошгүй хувьд биечлэн оролцох ёстой болно. Мөн зөвхөн хуралд суухаас гадна заавал биечлэн санал өгөх шаардлагатай. Ирцээ бүртгүүлээд, танхимаас гарч болохгүй. Ингэснээр ард түмнийг төлөөлөх зарчим бодитоор хэрэгжинэ.
Хэрэв гишүүн хуралдааны 70 хувьд оролцоогүй, эсвэл санал өгөөгүй тохиолдолд түүнийг эргүүлэн татах үндэслэл бий болно.
Эргүүлэн татах тухай өргөдөл, гомдлыг иргэд, сонгогчид УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гаргана. Ёс зүйн дэд хороо уг асуудлыг олон нийтэд нээлттэй байдлаар хэлэлцэж, улмаар Үндсэн хуулийн зөрчил гаргасан эсэх, тангаргаасаа няцсан эсэхийг Үндсэн хуулийн Цэц эцэслэн тогтооно. Парламентын дархлааг бэхжүүлж, сайжруулах зорилгоор эдгээр өөрчлөлтийг хийж байгаа юм. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах хууль, журмыг илүү тодорхой болгож байгаа органик хууль юм.
Хуулийн төсөлд ‘хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ’ гэж тусгасан. Энэ хууль нь УИХ-ын үйл ажиллагаа, дэг журамд шинэ өөрчлөлт оруулж байгаа зүйл огт биш. Харин Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлыг илүү тодорхой болгох зорилготой юм.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд хариуцлагын тогтолцоо тодорхой бус байсан. Үүнээс шалтгаалан олон нийтийн парламентын засаглалд итгэх итгэл суларсан. Нөгөө талаас нийгмийн зүгээс хариуцлагыг илүү тодорхой тогтолцоог бий болгох хүлээлт үүссэн. Энэ хууль нь УИХ-ын бүх гишүүдэд адилхан үйлчилнэ.
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай тогтоол байдаг. Үүнд цалингийн 20 хувиар торгох шийтгэл бий.
Үүнээс өөрөөр хариуцлага хүлээлгэх боломж хязгаарлагдмал байсан. Харин УИХ-ын гишүүний өргөх тангарагт ‘ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих’ гэсэн заалтыг оруулснаар үүнийг дагасан хариуцлагын арга хэмжээг тодорхойлох тогтоолын төсөл батлагдах боломж бүрдэнэ. Энэхүү тогтоолын төслийг ч мөн Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг шууд эргүүлэн татах гэж байгаа хэрэг биш. Мөн Ерөнхийлөгч ёс зүйн хэм хэмжээг тогтоох гэж байгаа зүйл биш. Харин гишүүдийн хариуцлагын тогтолцоог илүү тодорхой, бодитой болгох зорилготой юм" гэв.
3,605.46





















































Нэргүй 2026-03-09 66.181.178.98
99% болгох хэрэгтэй тэгэхгүй бол Жонхуу балрана хөөрхий ард түмний төлөө гэртээ,фитнесд зогсолтгүй тэмцдэг юм
Нэргүй 2026-03-09 66.181.189.209
буцаан татах хуультай болох нь зөв боловч тодорхой , ямар ч хийгүй хууль байх ёстой , хэдий хугацааны 70% юм нэг сар уу , нэг чуулганы 70% уу эсвэл нэг жил үү ? нэг өдөт бол бүгд хөөгдөөд алга болох байх ккк . хүндэтгэх шалтгаан гэж юм орж ирэх байх , өвчтэй байсан гэдэг нь эмчийн акт гэдэг юмаар баримт болговол үнэндээ худлаа болно наадуул чинь энэ байтугаа юмыг хуурамчаар хийнэ .
Нэргүй 2026-03-09 66.181.182.68
70%-ийг 30% болгох хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан бус, эрүүл байж л улс орондоо зүтгэх тул өвчний улмаас хуралд суугаагүй гишүүнийг гишүүнээс нь эгүүлэн татаж эрүүл мэнддээ анхаарах эрхийг нь олгох ёстой.
Нэргүй 2026-03-09 66.181.182.68
70%-ийг багасган 30-40% болгох нь зүйтэй.
irgen 2026-03-09 103.229.121.239
Сонгогчдын сэтгэл зүй дээр тоглож парламентын дархлааг үгүй хийж байгаа Хүрэлсүх чамайг чөтгөр аваг. Их хурлын гишүүн их хурал дээр чөлөөтэй хуцаж байх ёстой юм. Тэгж байж сонгогчдын эрхийг хамгаалж чадна. Тэгэхгүй ёс зүй гэсэн баримжаагүй юмаар эгүүлэн татах нь ардчиллыг бусниулж байгаагаас ялгаагүй.
хүннү 2026-03-09 202.9.47.102
Ирцийн хувьд: Чуулганы хуралдааны 30-иас дээш хувьд нь суугаагүй бол эргүүлэн татах ёстой. 70% гэж хоёрдмол ойлголт төрүүлэх хэрэггүй. Энэ 30%-д өвчтэй, чөлөөтэй, тасалсан гэсэн үзүүлэлтүүд орсон байх ёстой.
Нэргүй 2026-03-09 66.181.184.24
70 хувьд оролцох ёстой гэчихээд юун 70 хувьд оролцоогүй бол гэж хачин авцалдаагүй юм бичих юм. Ядахдаа 50 хувь оролцоогүй бол татах үндэслэл үүсдэггүй юм уу… Ийм зүйл хийж чадахгүй бол ёс зүйн дэд хороо хэрэггүй… бусад үндэслэлүүд ч тодорхой байх хэрэтгэй…
Нэргүй 2026-03-09 202.9.40.208
за этгээд дээр нь Мөнхтуяа, Мөнхбаясгалан, Ганбаатар, Нара мэтийн боловсролгүй, ёс зүйгүй харанхуйчуудаа яаралтай зайлуул!
ТОТАЛИТАР ТОГТОЛЦОО .....Ай 2026-03-09 202.126.89.231
Манай Төр засагын 3 өндөрлөг Ардчилал нэр барьж даян дэлхийгээт нэг бадар бариэ тэнүүчилэх атлаа Хөрсөн дээрээ Тоталитар Тогтолцоо хөгжүүлж самрах юмааа
ГАЙХМААР ЮМ БНХ 2026-03-09 103.212.116.102
ТЭР 70 ХУВИЙГ ЧИНЬ ИХ ХУРЛЫН ХУГАЦАА ДУУСАХ ҮЕД Л БОДОЖ ГАРГАХ БАЙХ ! ТЭР ҮЕД УГААСАА ХУРАЛ ДУУСАХ ЮМ БИШ ҮҮ ?
ЭСВЭЛ ТАЙЛБАРАА ДУТУУ ХИЙГЭЭД БНА УУ ?
ЖИЛИЙН ХУГАЦААНД ЮМ УУ ЭСВЭЛ УЛИРАЛЫН ЧУУЛГАНЫ ЭЦЭСТ ЮМ УУ ? ОЙЛГОСОНГҮЙ ДЭЭ !
НЭГ ИЙМЭРХҮҮ Л ДАРГА НАР БАЙДАГ ДӨӨ !!!🤣🤣🤣
Нэргүй 2026-03-09 202.9.47.3
ЦООХОР ДЭЭЛТ ХУРЛЫН 90 ХУВЬД СУУГААГҮЙ. СУУГААД Ч БУСДЫНХАА ЯРЬЖ БАЙГАА ЮМЫГ ОЙЛГОДОГГҮЙ БАЙХ ЧААВААС. ЦООХОР ДЭЭЛТИЙГ ӨМӨӨРДӨГ ООРКУУД АА УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ҮНДСЭН АЖИЛ БОЛ ХУРАЛД СУУЖ САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, ХУУЛЬ САНААЧЛАХ, АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЮМ ШҮҮ.
Нэргүй 2026-03-09 202.9.40.64
4 ЖИЛИЙН 70 ХУВЬД НЬ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙЖ БОЛНО…………… АЖЛАА ТАСЛААД ЦАЛИНГАА АВААД ЗУГААЛААД, ХУВИЙН АЖЛАА АМЖУУЛААД ХУЙВАЛДААД ЯВЖ БОЛНО . ҮЛГЭР ДУУРИАЛАЛ, ҮЗҮҮЛЖ ХАРУУЛАХ НЬ ЭНЭ.МОНГОЛ УЛСЫН ТӨР ҮҮ???????????
сонгогч 2026-03-09 202.9.47.98
жирийн албан хаагч 3 өдөр ажил тасалбал ажлаас хөөдөг байхад УИХ- н гишүүн адилхан 3 өдөр тасалбал буцаан татах ёстой. Хууль иргэдэд адил тэгш үйлчлэх ёстой. УИХ- н гишүүн илүү элх эдлэх ёсгүй. ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛАХААС ТАТГАЛЗСАН ГИШҮҮД ӨӨРСДИЙГӨӨ ХУЛГАЙЧ, ЁС ЗҮЙГҮЙ ГИШҮҮН ГЭДГЭЭ БАТАЛЖ, НОТОЛСОН ХЭРЭГ БОЛНО ШҮҮ………….
Нэргүй 2026-03-09 103.229.120.144
Жирийн хүмүүс ажлынхаа хэдэн хувийг тасалж болох вэ. 7? их бн. 30 болно.
Зочин 2026-03-09 103.229.121.127
3 удаа тас авбал шууд татах нь зүйд нийцэнэ
Нэргүй 2026-03-09 59.153.114.122
Юуны чинь 70%?? 69%-ийг нь тасалчихаад яваад байж болох юм уу??? Ерөөс 70-аас доош бол тасалж болно гэсэн утгатай юм уу???
Ахмад 2026-03-09 202.9.40.51
Хуралдааны 70%-д суугаагүй бол гэнэ үү.Ийм хуулиар яадаг юм. дор хаяж 50% байх хэрэгтэй. Мөн ард түмнээс сонгогдсон төрийн өндөр албан тушаалтан гэж бгаа юм чинь Еөрөнхийлөгчийн асуудлыг ч бас хамруулах хэрэгтэй.
Нэргүй 2026-03-09 103.229.123.31
энэ нөхөр чинь Ийглд байсан байхаа
zochin 2026-03-09 66.181.182.109
Үндсэн ажлаа 70 хувь хийгээг%үй ботол нь толгойг нт илнэ гэсэн үг үү?