Хотын төвөөр алхах бүрд хуучны шаргалдуу ханатай, сүрлэг атлаа нам гүмхэн нэгэн барилга нүдэнд тусдаг. Үүднийх нь өмнө билгүүн номч Еншөөбү овогт Бямбын Ринчен мөрөө цэхлэн зүүн гартаа номоо сугавчлан дүнхийн зогсох баримал угтах нь бий. Хажуугаар нь зөрөн өнгөрсөн балчирхан үрс “Энэ хуучин байшинд юу байдаг юм” гэх бол томчууд нь “хуучирчээ, нурах дөхсөн юм биш үү” хэмээн дуу алдан өнгөрдөг.
Харин хаалгыг нь зөөлөн түлхээд дотогш орвол огт өөр ертөнц угтана. Тэнд тоос шороо бус, түүхийн үнэр анхилж байдаг.
Бид энэ удаагийн сурвалжлагаа Үндэсний төв номын сангаас хүргэж байна.
1951 онд баригдсан энэ төв байр нь дэлхийн II дайны дараах Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хүрээнд сүндэрлэсэн энхийн цаг үеийн бүтээн байгуулалт юм. Анх удаа номын сангийн стандарт шаардлагад нийцүүлэн баригдсан гэдгээрээ онцлог. Цагаан гантиг чулуун шат нь олон эрдэмтэн, судлаач, зохиолчдын алхаанд элэгдэн зөөлрөхдөө “мэдлэгийн мөр” болон үлджээ. Номын тавиур бүр, дамнуурга бүр, хуудас бүрд хэн нэгний хайж явсан өгүүлбэр нуугдаж байх шиг.
СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЭХТЭЙ ТҮҮХ






Энэ их сан хөмрөгийн эхлэл 1921 он. Тэр үед Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, Жамсраны Цэвээнжав, Сангажавын Жамъян, гүн Д.Дашням, Ч.Бат-Очир нар хувийн номын сангаасаа 4000 гаруй ном хандивлан суурийг нь тавьжээ. Өдгөө энэ нь Монголын Үндэсний төв номын сан болон өргөжиж, 105 жилийн ойтойгоо золгож байна.
1924 онд VIII Богд Жавзандамба хутагт таалал төгсөхөд Богдын номын сангийн үнэт судрууд Үндэсний номын санд шилжин ирсэн нь сан хөмрөгийг улам баяжуулсан. Модон барын дардас, газрын зураг, гар бичмэл, өчүүхэн жижиг ном гээд ховор нандин бүтээлүүд өнөөдөр ч Ховор номын музейд хадгалагдсаар.
Зарим судлаач “Үндэсний номын сан бол Богдын номын сан дээр босож, Судар бичгийн хүрээлэнгээс ургасан мод” гэж хэлдэг.
Өнөөдөр тус сан 3,5 сая орчим бүтээл хадгалж байна. Энэ нь Монгол Улсын нэг иргэнд нэг ном оногдох хэмжээний баялаг гэсэн үг. 500 мянга орчим нь ховор судар бичиг, нэг сая орчим нь тогтмол хэвлэл, үлдсэн нь дорнын ба өрнийн сонгодог болон орчин үеийн бүтээлүүд байдаг байна.
Төв номын сангийн бусдаасаа ялгарах онцлог нь Монголд хэвлэгдсэн бүтээл болгоныг заавал архивлан хадгалдаг. Өөрөөр хэлбэл, энэ байшинд Монголын оюуны бүтээл бүтнээрээ “амьдарч” байна.
ШИНЭ БА ХУУЧИН ЗЭРЭГЦЭН ОРШИХ ХОЁР ЦАГ
Үндэсний төв номын сангийн шинэ барилга 2024 оны тавдугаар сард ашиглалтад орсон. Хуучин Үндэсний төв сангийн номын санд гурван сая гаруй ном бэлэн байхад шинэ салбарт 500 мянга гаруй ном төвлөрчээ. Уншигчид хамгийн ойр салбараа зорих хандлагатай болж, нийт уншигчийн тоо нэмэгдсэн байна.
Үндэсний номын сангийн маркетингийн менежер С.Чулуунпүрэв “Цахим номын сангийн нэгдсэн системд шилжсэнээр орон нутгийн номын сангуудтай мэдээллээ холбож, 2014 онд батлагдсан Номын сангийн тухай хуулийн хүрээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Аймаг, сумдын номын санчдыг чадавхжуулах сургалтыг газар дээр нь зохион байгуулдаг. Номын санд миньМонгол судлалын танхим бий. Гадаадын эрдэмтдийн Монголын тухай туурвисан бүтээлүүд, бүр Хятадын соёлын хувьсгалын үеэр устсан ховор номууд ч энд хадгалагдаж байгаа” гэж дурдлаа.
Гэвч…
Хотын түүхээ хадгалж үлдэх үү, нураах уу гэдэг асуулт энэ барилгын өмнө үргэлж зогсоно. 100 жилийн өмнө баригдсан олон барилгыг сүүлийн 10 жилд нураасан гашуун жишээ бий. Жишээ татвал байгалийн түүхийн музей. Харин архитектур гэдэг дарс шиг арчилж чадвал үнэ цэн нь улам өсдөг өв.
Бас нэгэн дутагдалтай талыг дурдвал. Уншлагын танхим 20–23 хэмийн дулаантай байх ёстой атал зарим өдөр 9 хэм хүрэхтэй үгүйтэй.
Сурагч Х.Бадмаагарав “энд их тухтай байдаг бүх давхарууд нь интернет орчинтой, чөлөөт уншилгын танхимтай гэхдээ нэг муу нь аймар хүйтэн байдаг. Яг өвлийн хүйтнээр гадуур хувцастайгаа л суухгүй бол даараад байдаг” гэж хэлсэн юм.
Мөн шинэ ном худалдан авах төсөв 2012 онд 60 сая төгрөг байсан бол энэ жил 8 сая төгрөг болж буурчээ. Төсвөөс болоод гайхалтай зохиол тууривалуудыг авч чадахгүй байгаа учир мундаг зохиолчдын хандиваар өгсөн номнууд дээр л тогтож байна.
Ахмад зохиолчид бүтээлийнхээ тав орчим хувийг хандивладаг сайхан уламжлалтай. Ц.Дашдондог, Т.Галсан, Д.Цоодол зэрэг зохиолчид, хэл бичгийн ухааны докторууд, эрдэм шинжилгээний ажилтнууд гээд олон хүн номын сангаа дэмжсээр иржээ. Харин орчин цагийн зарим залуу уран бүтээлчид энэ тухай төдийлөн мэддэггүй, эсвэл борлуулалтаа бодон хандивлах нь ховор.
Нэг ном хэвлэгдээд зах зээл дээр дуусахад, зохиогч өөрөө ч дахин олж авч чадахгүй тохиолдол бий. Харин номын сан бол тэр бүтээлийг ирээдүйд хадгалж үлдэх цорын ганц “баталгаа” юм.
Гэсэн ч энэ барилга нурж унахын ирмэг дээр биш, харин дурсамж, мэдлэг, түүхийг хамгаалан зогсож байна. Хүүхэд анх удаа номын үнэр үнэрлэж, ахмад настан залуугийнхаа бичиж үлдээсэн өгүүлбэрийг дахин олж харах тэр мөч бүрт энэ байшин амь ордог.
ШИНЭ САЛБАР ШИНЭ ҮЕИЙН УНШИГЧИД
























2024 оны тавдугаар сард нээгдсэн шинэ салбар номын сан илүү орчин үеийн, илүү нээлттэй. Төв байр зөвхөн насанд хүрэгчдэд үйлчилдэг бол шинэ салбар бүх насныханд нээлттэй.
Зургадугаар давхарт цэрэг, улс төрийн шинжлэх ухаан, долоодугаар давхарт сэтгэл судлал, наймдугаар давхарт хэл, уран зохиол, есдүгээр давхарт монгол бичиг буюу хүмүүн бичгийн танхим байрлана. Гэр бүлийн танхим, багаараа хичээллэх өрөө, их уншлагын танхим гээд уншигч бүрт зориулсан орчин бүрджээ.

МУБИС-ийн сэтгэл судлалын оюутан Ч.Дөлбаяр “Төв номын сангаа бодвол илүү чөлөөтэй, тухтай байдаг. Би өөрөө сэтгэл судлаачийн оюутан болохоор номтой нөхөрлөх зайлшгүй шаардлагатай байдаг учраас номын сонголт өргөн бас хүртээмж их сайтай байдаг” гэлээ.
Зөвхөн уран зохиолын танхим наймдугаар давхарт нэг жилийн хугацаанд 1741 хүн үйлчлүүлсэн байна.
Уран зохиолын танхимын номын санч М.Баярмаа нэгэн сонирхолтой өөрчлөлтийг онцлов. Рэппер ThunderZ/ Б.Өлзий-Учрал/-ийн “Гэгээн” дуу гарснаас хойш хүүхдүүд хэлмэгдүүлэлтийн үеийн зохиолуудыг илүү сонирхож эхэлжээ. “Оройгүй сүм”, “Ногоон нүдэн лам” зэрэг бүтээлийг асууж, бүр 116-р сургуулийн сурагчид солилцоогоор авч явсан тохиолдол ч гарсан байна.
“Өмнө нь хүүхдүүд даалгавраа хийх гэж ирдэг байсан бол одоо ном унших зорилготой орж ирдэг болсон” хэмээн тэр ярив.
Монголын үндэсний төв номын сангийн нэг буланд амралтын өдөр бүр нам гүмхэн хэр нь хамгийн дулаахан уур амьсгал бүрддэг.
Гэр бүлийн танхимд “Үлгэрийн цаг” эхлэхэд аав, ээжүүд хүүхдээ дагуулан, өвөө эмээ нар ач, зээгээ хөтлөн орж ирнэ. Нэг ширээ тойрон суусан тэдний дунд үе үеийн хоорондох зай алга болж, үлгэрийн эхний өгүүлбэр уншигдах мөчид бүгд ижилхэн нүдээр сонсож, ижилхэн зүрхээр төсөөлнө.
Хүүхдийн инээд, хуудас эргэх намуухан чимээ хоёроос өөр дуугүй. Гар утасны дэлгэцээс илүү өнгөт зураг, үсгийн мөрүүд сонирхол татаж, цаг хугацаа хүртэл алгуурхан алхах шиг санагдана. Хотын гадаах чимээ шуугиан энэ танхимд үл нэвтэрч, харин үгийн ертөнц л ноёлно. Ном бол энд зүгээр уншигдах зүйл биш, гэр бүлийг ойртуулж, дурсамж бүтээдэг гүүр юм.
Энэхүү дулаан уур амьсгалын цаана чимээгүйхэн ажиллах нэгэн мэргэжил бий. Түүнийг хүмүүс “номын эмч” гэж нэрлэдэг. Өдөр бүр дунджаар хорь орчим гэмтсэн ном түүний ширээн дээр ирнэ. Хүүхэд яаран буцаахдаа буланг нь нугалсан, хуучин номын хуудсыг хүчтэй эргүүлээд урчихсан, эсвэл зузаан цавуутай шинэ номыг голоор нь дарж салгасан гээд янз бүрийн “шарх”-тай.
Тэр шарх бүрийг тэвчээртэй эмчилнэ. Калик цаасаар урагдсан хэсгийг нөхөж, салсан нурууг дахин үдэж, монгол бичгийн номуудыг цахимжуулахын тулд нэг бүрчлэн салгаж, ахин оёно.
Тоос, хуучин цаасны үнэрээс харшил өгөх үе ч бий. Тоног төхөөрөмж дутмаг, цавуу ч хүрэлцээгүй. Гэвч түүний гараар орсон ном дахин амь орж, дахин хэн нэгний гарт очно. Номыг эдгээх нь зүгээр засвар биш, түүхийг үргэлжлүүлэх ажил юм.
Есдүгээр давхарт монгол бичгийн танхимд өөр нэгэн сонирхолтой дүр зураг харагдана. Монгол судлалын чиглэлээр суралцаж буй Хятад, Солонгосоос ирсэн залуус, магистр, докторын судлаачид үсгийн нарийн хээг даган суужээ. Тэдний харцанд гайхашрал, хүндлэл хоёул тодорно. Мөр бүрийг удаан ширтэн уншихдаа монгол бичгийн нугалаа, холбоос бүрийг тайлж, нэгэн соёлын гүн рүү алхаж буй нь мэдэгдэнэ. Энэ танхимд монгол үсэг хил давж, соёл дамжин, түүх үргэлжилж байдаг.
Энд хэн ч гадна үлддэггүй. Хараа сул хүмүүст зориулан бүтээлийг томруулан хэвлэж өгөх, компьютер дээр унших боломж бий. Тэргэнцэртэй иргэд нэгдүгээр давхраас арван нэгдүгээр давхар хүртэл саадгүй зорчино. Нэг гарын тулгууртай хүнд зориулсан тусгай хэрэгсэл ч байна.
Энэ бол зөвхөн ном хадгалдаг газар биш. Энэ бол “чи чадна” гэж чимээгүйхэн хэлдэг орон зай. Хүүхэд анх үсэг холбож сурдаг газар, ахмад хүн дурсамжаа эргэн олдог газар, судлаач хүн шинэ нээлтийнхээ эхийг тавьдаг газар.
Номын сангийн хаалга хаагдах үед ч тэндхийн номнууд амьсгалсаар байдаг. Учир нь тэдгээрийн хуудас бүрт хүний итгэл, хөдөлмөр, хүсэл мөрөөдөл шингэсэн байдаг. Тэр бүхнийг хамгаалж, үргэлжлүүлж, дараагийн гарт дамжуулах нь энэ орон зайн жинхэнэ утга учир юм.
Гэрэл зургийг О.БОЛОРСУВД
А.АМИРЛАН
3,605.46






















































Нэргүй 2026-03-09 202.9.40.103
дуусашгүй худлаа шаадг худалч хулгаыч х***а манжууд худлаашаагаал хуэааманж зохиол шаагаал манжлаалхудла шаагаав яваад бн 40 жил худлаа шааж хулгай шааж явлашд хулгайч пздагууд хулгайчхужааманжпздагууд хажуугаах гь ба худлаа шаан гэж яаанаа худлаа шаагаал хулгай шаагд хулгач хужааманж пздагууд бүгдиых хулгаы шаасн.
Нэргүй 2026-03-09 202.9.40.103
монголд үүрлж оргнж тархж хужааманж бодлгоор тархж эзлсн улс орн хүн ам нам төр хулгайлж эзлсж хужааманж нам төр болгсн хулгайч х***а манжуудыг х***а манжруун үтр түргн хөөж далдруулж эрднтиибн 40жилиынманжхужааувхулгайгилрүүлх яллх ёстойхужааманжуудүүрлж аймшрийнмхулгайсшааснхужааманжууд битүү эзлцнхулгаыч хужааманжүүрл болсн.хөөж зайлуулж хужааманж эзллт чөлөөлж цэврлээ.
Нэргүй 2026-03-09 202.9.40.103
үхсн ацныхн алны чх томчуд хужааманж хулгайчууд.
Нэргүй 2026-03-09 202.9.40.103
монголд үүрлж оргнж тархж хужааманж бодлгоор тархж эзлсн улс орн хүн ам нам төр хулгайлж эзлсж хужааманж нам төр болгсн хулгайч х***а манжуудыг х***а манжруун үтр түргн хөөж далдруулж эрднтиибн 40жилиынманжхужааувхулгайгилрүүлх яллх ёстойхужааманжуудүүрлж аймшрийнмхулгайсшааснхужааманжууд битүү эзлцнхулгаыч хужааманжүүрл болсн.хөөж зайлуулж хужааманж эзллт чөлөөлж цэврлээ.
Нэргүй 2026-03-09 66.181.176.188
УЛСЫН МААНЬ ТУУХ УЛААНБААТАР ХОТЫН МААНЬ ТУУХ УЛСЫН ТОВ НОМЫН САН ИНТЕРНЕТ БАЙХГУЙ БАЙХАД ТОМ ЖИЖИГГУЙ УЛААНБААТАРЧУУД УЛСЫН ТОВ НОМЫН САНДАА Л ОНГОРООДОГ БАЙЛАА АМИРЛАН МАШ САЙХНААР УЛСЫН ТОВ НОМЫН САНД ОРООД ГАРСАН ЮМ ШИГ ГАЙХАМШИГТАЙ САЙХАН ДУРСЛЭН БИЧЖЭЭ БАЯРЛАЛАА