niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:01 UTC Эх: https://news.mn/r/2853478/ de111c6ad339011d… ← niitlelch.mn руу буцах

Сайд Э.Бат-Амгаланг огцруулахыг шаардав

Сайд Э.Бат-Амгаланг огцруулахыг шаардав

Сайд Э.Бат-Амгаланг огцруулахыг шаардав

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хохирогч болон хувьцаа эзэмшигчид жагсаал хийж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын /ХББОС/ сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцохыг шаардлаа. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичиг хүргүүлэхээр болсон бөгөөд тус компанийн 15 мянга орчим хувьцаа эзэмшигч гарын үсгээ цуглуулсан талаар мэдэгдэв.

Хохирогчдын төлөөлөл хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар та ХББОС-ын сайдаа огцруулаач ээ. Ёс зүйгүй, ёс суртахуунгүй үйлдэл гаргасан гэж бид үзэж байна. 30 орчим тэрбум төгрөг, цаашлаад 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх асуудал яригдаж байгаа. Энэ хүнд даруй хариуцлага тооцож, огцруулах хэрэгтэй” гэв.

Мөн тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандахаа илэрхийлж, “Монгол Улсын Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Тиймээс ийм ёс бус үйлдэлд анхаарал хандуулж, төрийн албанд ёс зүйгүй сайд нарыг огцруулахад анхаарч өгнө гэж найдаж байна. Бид энэ асуудлын ард гартал тууштай тэмцэнэ. Хэрэв шаардлага биелэхгүй бол өлсгөлөн зарлах зэрэг тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд ч бэлэн байна” хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, тус компанийн ТУЗ-ийн гишүүн иргэн н.Энхтуяа хэлэхдээ, “ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр манай компанийн захирлаар ажиллаж байсан. Мөн түүний эхнэрийн нэр дээр бүртгэлтэй, 100 хувийн хамаарал бүхий компани манай компанийн хөрөнгө оруулалт, борлуулалттай холбоотой асуудлыг хариуцаж ажиллаж байсан. Гэтэл нийт борлуулалтын гуравны нэг нь зардал нэрээр алга болсон” гэлээ.

Тэрбээр цааш нь “Түүний эхнэртэй холбоотой компанийн зүгээс бодит ажил хийгээгүй. Нэг ч хүрз шороо асгаагүй, хадаас ч хадаж үзээгүй. Харин 17 орчим жилийн турш энд хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигчдийн хөдөлмөрөөр энэ компани бий болсон. Олон жилийн турш хөрөнгө оруулалт хариуцсан нэр бүхий компаниар дамжуулан луйвар хийж ирсэн гэж бид үзэж байна” хэмээн ярив.

Иймээс компанийн ТУЗ хуралдаж, захирлаар ажиллаж байсан Э.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан бөгөөд үүнээс хойш компанийн хэвийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар хэллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-03-09 103.229.123.198

Бат-Амгалан бол улаан луйварчин хүн. Ухвал их юм гарна даа

Avatar

Нэргүй 2026-03-09 66.181.178.143

батамгалан ац сансарт бар ажлуулдаг хошного шд авгайн байнга араар нь тавина бүтэхгүй зда нар л даа

Avatar

Иргэн 2026-03-09 192.82.92.42

Улс терийн тоглоом л болж бна! Ах нь насанд хурсэн дуугийн емнеес хариуцлага хулээхгуй шуу!

Avatar

Нэргүй 2026-03-09 202.126.91.187

Наад улаан хацарт чинь боловсрол гэж юу ч байхгүй б**с долоох хулхидах хулгай хийхдээ д сайн

Avatar

зочин 2026-03-09 202.21.100.210

Ер нь албан тушаалд хорхойтсон пялдагууд юуч хийж болзошгүй байгааг ард түмэн мэдэх болсондоо. Намын даргын зодооноос хойш болж байгаа үйл явдал бүгдийг ил тод болгож байнаа. Үнэн байдаг бол ажлаа өгөх бүү хэл нягталж шалгаж үзэх шаардлагатай. Албан тушаалын төлөө их зүтгэх нь буруутай хүний хүсэл байдаг бололтой .

Avatar

Нэргүй 2026-03-09 202.21.117.178

ЕР НЬ ЭНЭ ЗАСАГ УНАЖ ТААРЧ ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-03-09 66.181.180.99

Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр Бямбацогт одоо нэмэгдээд Бөт-Амгалан гээд сайд нарыг огцруулахыг дахин дахин шаардлаа. Занданшатар чинь сайд огцруулах эрх мэдэл байхгүй юм бол ЗГ-аар чинь туг тахихаас өөр яахав Хүрэлсүх ээ.

Avatar

зочин 2026-03-09 66.181.182.22

Аль намыг дэмжих хэнээр төрийн жолоо бариулах хэнийг төрийн албанд ажиллуулахыг иргэд мэднэ Бүх ард түмний сонгуулиар шийддэг зүйл Иргэд мэдээж санал хүсэлтээ янз бүрийн аргаар илэрхийлж болно Зөв зүйтэй саналыг төрийн аль ч шатанд хүлээн авч судалж шийдвэрлэх үүрэгтэй Харин хэдхэн хүн жагсаж цуглаад ажил хаялт өлсгөлөн зарлаад дураараа авирлаж засгийн газрыг унагах улс орныг самуун байдалд оруулах явдлыг зуршил болгож болохгүй Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой

Avatar

зочин 2026-03-09 66.181.182.22

Хэдхэн хүн жагсаж цугламагц л засгийн газар унаж байдаг хөгийн тогтолцоо манайд буй болоод байна Үүнийг үл бүтэх зарим этгээд овжин ашиглаж байна Төрөөр тоглоом хийх боллоо Бүх ард түмний саналыг уландаа гишгэж доромжилж байна

Avatar

mglchuud 2026-03-09 202.126.89.113

deer n Bat Amgan novshiin OPTU d bair zahialaad money gaa aldsan hvmvvs Kaidu mall d bvgeeree negdeed ene novshiig toroos zailuuliya

Avatar

Нэргүй 2026-03-09 202.179.11.230

Eruusuu hamgiin ih hulgaildag ni said baidag yum baina. Mongoliin ue ueiin said nar dandaa hulgaich.

Avatar

Зочин 2026-03-09 202.179.15.114

Компанийн асуудлаа компани дээрээ, эсхүл шүүхээр шийдүүлээч ээ! Хэдэн нөхдүүд нийлж компани байгуулаад, ашиг орлогоо хуваах дээрээ муудалцсан юмаа даа янз нь. Ярилцлагаас үзэхэд, Батбаяр гэдэг хүн нь компаний хөрөнгө оруулалт, борлуулалтыг хариуцаж, ашигтай ажиллуулж байсан юм байна. Захирлаас нь халаад хаясан чинь ажил нь зогсчихож. Нөгөөдүүл нь хэл ам хийгээд эхлэнгүүт Нямбаа өөд нь татаад ахынх нь эсрэг улстөрийн тоглолт хийгээд эхэлж..ккк. Энэ хавар үнэгүй драма их үзэх нь ээ. ха ха

Avatar

Зочин 2026-03-09 202.131.227.74

Улс төрөө гэж, хэн ч биш нөхөр сайдын сэнтийд суучихаар ийм л юм болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж