Иргэдийн дуу хоолойг төрд хүргэх зорилготой “D-Өргөдөл” цахим системд олон мянган хүн нэгдэж, тулгамдсан асуудлаа илэрхийлэн гарын үсгээ зурсаар буй. Гэвч системээр дамжуулан гаргасан олон өргөдөл бодит шийдэлгүй, УИХ-аар хэлэлцэгдэхгүй удааширсаар байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” системд иргэдийн гаргасан санал, өргөдөл тодорхой хэмжээний дэмжлэг авбал шат дараатайгаар хэлэлцэх ёстой. Тодруулбал, 33 мянган хүний дэмжлэг авбал тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган хүний дэмжлэг хүрвэл Байнгын хорооны түвшинд хяналт шалгалт хийх, харин 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрддэг.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг системийг 2023 оны аравдугаар сард олон нийтэд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Тус системээр гарсан анхны томоохон санаачилгын нэг нь НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас таван хувь болгох тухай өргөдөл байв. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тус санаачилгыг дэмжиж, нийт 105,641 иргэн гарын үсэг зурснаар УИХ-аар хэлэлцэх босгыг давсан юм. Гэвч энэ асуудал бодит шийдвэр болон хэрэгжээгүй хэвээр байна.
Мөн иргэн Ш.Хүрэлтулга хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар бууруулах тухай хуулийн төсөл санаачлах өргөдөл гаргаж, ердөө 10 гаруй хоногийн дотор 101,099 иргэний гарын үсэг цуглуулсан байдаг. Иргэдийн хувьд татварын дарамт нэмэгдэж байгаа талаар байнга шүүмжилдэг ч энэ асуудал одоогоор хэлэлцэгдээгүй байгаа юм.
Түүнчлэн 0–3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүдэд олгодог “цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай өргөдөлд 102,805 иргэн гарын үсэг зурсан. Инфляц өсөж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн энэ үед уг мөнгө амьдралд хүрэлцэхгүй болсон гэж иргэд үзэж байгаа ч тодорхой шийдвэр гараагүй байсаар өнөөдрийг хүрсэн юм.
Иймд иргэн Д.Төгс-Арвижих дахин “Цалинтай ээж” буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг petition.parliament.mn-д байршуулж иргэдийн саналыг авч эхлээд буй.
Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дууссаны дараа олгодог тэтгэмжийг хүчингүй болгох тухай өргөдөлд ч 100 мянга гаруй иргэн дэмжлэг үзүүлсэн. Иргэн Ц.Батболдын гаргасан уг өргөдөл нь “гишүүний бүрэн эрх дууссаны дараа ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмж олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох саналтай холбоотой. Гэсэн ч уг асуудал мөн л өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэгдэхгүй орхигдсон байдаг.
Мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох тухай өргөдөлд гарын үсэг зурсан 100 мянга гаруй иргэн тус хуулийг хэзээ хэлэлцэх эсэхийг хүлээсээр байгаа юм. Тус өргөдлийг санаачлагч, хуульч О.Батхүүгийн хэлснээр иргэд эхлээд цалингаасаа татвар төлж, үлдсэн мөнгөөрөө байр, машин худалдан авдаг. Харин дараа нь зарахаар болоход дахин хоёр хувийн татвар төлөх шаардлагатай болдог нь давхар дарамт болж байна гэж үзэж байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотод автомашины татвар нэмэгдсэн асуудал ч иргэдийн шүүмжлэл дагуулсаар удаж байна. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж, жижиг оврын автомашин эзэмшигчид жилд 20 мянган төгрөг төлдөг байсан бол 100 мянган төгрөг төлөхөөр болсон. Үүнтэй холбоотой цахим өргөдөлд 33 мянга гаруй хүн гарын үсэг зурж, УИХ-аас ажлын хэсэг байгуулсан ч одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.
Ийнхүү “D-Өргөдөл” системээр дамжуулан олон мянган иргэн асуудлаа төрд хүргэж байгаа ч тэдгээрийг бодитоор хэлэлцэж, шийдвэрлэх явц удааширч байгаа нь иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж байна. Иргэдийн гарын үсэг, санал бодол бодит шийдвэр болон хэрэгжихгүй бол уг системд итгэх итгэл буурах эрсдэлтэй байгааг ч олон хүн хэлж байна.
3,605.46






















































Нэргүй 2026-03-09 138.252.29.38
Энэ санал асуулганы дагуу шийвэр гараад явбал багш эмч нарынхаа цалин нэмэх нь бүү хэл улс улам мөнгөгүй болж дампуурах тал руугаа орох байлгүй дээ
Нэргүй 2026-03-09 202.9.40.103
пзданы жингэрүүд хужааманжууд олр ямарауульгаргаад яаадгиын.янхны л***р цагхугца эргж ирхгүй ялаар төлөаөөс төлн.
бб 2026-03-09 202.126.91.29
НДШ бага төлвөл өөрөө тэтгэвэрт гарахдаа бага тэтгэмж авахаа л ойлгохгүй 100к нөхөд байна шдээ.
Зочин 2026-03-09 202.9.46.104
МАН төрийн эрхэнд байхад юү ч горьдоод хэрэггүй ээ. Сонгуулийн өмнөхөн амт муутай хямдхан чихэр шилний цаанаас долоолгоод эхлэнэ. Тэгэхээр нь ианайхан дандаа л тийм байх юм шиг бодно. Сонгууль дууслаа.Салаавч өгөө л элдэв татвараа нэмээд өгнө шүү дээ.
б 2026-03-09 66.181.182.103
Доод цалинг 10,000 ам.доллар болгоое гээд, 100,000 хүн дэмжчихвэл болчих юмуу. Тооцоо судалгаа хийгээд, зохих этгээдээр дүгнэлт гаргуулчихаад ийм юм байршуулдаг болмоор юм