niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:02 UTC Эх: https://news.mn/r/2853367/ a2b7809ca763acae… ← niitlelch.mn руу буцах

Архидалт, хүчирхийлэл, араар тавилт гэр бүлийг салгаж байна

Архидалт, хүчирхийлэл, араар тавилт гэр бүлийг салгаж байна

Архидалт, хүчирхийлэл, араар тавилт гэр бүлийг салгаж байна

Сүүлийн жилүүдэд нийгэмд тулгамдаж байгаа асуудлын нэг нь гэр бүл салалт болоод байна. Угтаа гэр бүлийн харилцаа тогтвортой, халуун дулаан уур амьсгалтай байж эндээс ирээдүйн зөв монгол иргэн төрөн гарч нийгэмд байр сууриа эзлэх учиртай. Гэтэл сүүлийн үеийн  судалгаагаар 35-39 насныхан гэр бүлээ цуцлуулах нь нэмэгдэж нэг гэр бүл салалтын ард 1-3 хүүхэд хохирогч болж үлдэж байгааг гэр бүл судлаачид, хуульчид хэлж байгаа юм. Тоон мэдээллээс харвал, сүүлийн таван жилийн хугацаанд 79,577 хос гэрлэлтээ батлуулсан бол 20 мянга гаруй хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Жилдээ 14-21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлэх боловч тэдгээрээс 3-4 мянга нь салдаг байна. Тухайлбал, 2024 онд 14,255 хос гэрлэлтээ бүртгүүлж үүнээс 4436 хос гэр бүлээ цуцлуулсан байгаа юм.

2022 онд хийсэн судалгаанд, гэрлэлтээ цуцлуулж буй 50 хосоос салах болсон шалтгааныг тодруулахад:  

  • 64 хувь нь таарамжгүй харилцаа,
  • 20 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаа,
  • 10 хувь нь архидалт,
  • 4 хувь нь тусдаа амьдардгаас,
  • 2 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас салсан гэж хариулсан байна.

Өрх толгойлсон эцэг, эхийн тоо жилээс жилд өсөж 70-80 мянгад хүрч, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн тоо 100 мянга болсныг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлж байв.

Гэр бүлээ цуцлуулж буй хосуудыг хугацаагаар нь авч үзвэл 60-аас дээш хувь нь 10 болон түүнээс олон жил амьдарсан гэр бүлүүд байдаг аж. Арван жил гэдэг бага хугацаа биш. Монголчууд олон жил хамт амьдраад ирэхээр зан зангаа авч бие, биетэйгээ харцаараа ойлголцдог гэдэг. Гэтэл энэ үе дээрээ салж байгаагийн цаана олон шалтгаан байдаг байна. Гэр бүл салалтад нөлөөлж буй хүчин зүйлсэд архидалт, муу зуршил, гэр бүлээс гадуурх харилцаа, хэрүүл маргаан, үл ойлголцол, хүчирхийлэл дарамт, санхүүгийн байдал зэргээс болдог бол бас нэг шалтгаан нь төлөвлөөгүй гэрлэлт зэрэг нь голлон нөлөө  үзүүлж байгааг гэр бүл судлаачид тогтоосон байна.

Монголчууд гэр бүл төлөвлөлт гэх зүйлийн талаар бараг ойлголтгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Дээрээс нь эцэг, эхчүүд бэлгийн боловсрол гэр бүлээ хэрхэн тогтвортой авч үлдэх, юуг тэвчиж, юуг тэвчиж болохгүй вэ гэдгийг хүүхдэдээ огт хэлж өгдөггүй гэж хэлж болно. “Амьдрал заавартайгаа ирэх биш та ч би ч анх удаа л амьдарч байна шүү дээ” гэж залуучууд хошигнодог. Энэ нь ч үнэний ортой. Гэтэл гэр бүлээ батлуулж, хамт амьдарч дундаасаа хүүхэдтэй болсон л бол гэр бүлээ цуцлах нь дан ганц эхнэр нөхрийн асуудал байхаа больж үүний цаана хүүхдийн эрх хөндөгдөнө. Үндсэндээ гэр бүл гэдэг бол тэр чигээрээ хариуцлага.

Гэр бүл судлаач Ж.Баясгалан “Өөрийнхөө эрхийг хоёр дахин багасгаад, хариуцлагаа хоёр дахин нэмэгдүүлэхийг гэрлэлт гэж хэлнэ” гэж хэлсэн байдаг.

Гэтэл нийгмийн олон асуудлаас үүдээд гэр бүлүүд хамт байж чадахгүй эсвэл нэг нь ажил хийж, нөгөө нь хүүхдээ олон жил гэртээ харснаар хосуудын дунд маргаан үүсдэг. Энэ үзэгдэл малчид болоод уурхайд ажилладаг болон гадаадад ажилладаг хүмүүст ихэвчлэн тохиолддог байна. Өөрөөр хэлбэл,  малчны хүүхэд сургуульд орох болоход ихэвчлэн ээж нь дагаад төв барааддаг. Улмаар ингэж олон жил явсаар эцэстээ зарим гэр бүлүүд салах дээрээ тулдаг. Гадаадад болон уурхайд ээлжээр ажилладаг хүмүүсийн хувьд ч ялгаагүй гэр бүл нь тогтворгүй байдаг гээд энэ мэт  дээр дурдсан маш олон асуудал гэр бүл салалтын цаана бий. Хэдий гэр бүл болох нь хувь хүмүүсийн сонголт ч гэлээ зарим нэг нийгмээс шалтгаалж буй зүйлсийг цаг үеэ дагаад өөрчлөхгүй бол гэр бүл салалтын цаана олон сөрөг үр дагаврууд бий болох эрсдэлтэй. Үүний нэгдүгээрт хүүхэд. Тухайлбал, гэр бүлээ цуцлуулахаар гэр бүл судлаачаас зөвлөгөө авахаар ирж байгаа хосын хүүхэд насных нь тухай судлаад үзэхээр 70 гаруй хувь нь эцэг, эх нь салсан хүмүүс байдаг байна. Тэд гэр бүлд асуудал үүсэхэд салаад асуудал дуусна гэж ойлгодог.

Гэтэл хоёр дахь амьдралаа зохиосон хүмүүсийн дунд сэтгэл ханамжийн судалгаа хийж үзэхэд 75-80 хувь нь сэтгэл дундуур байдаг. Тэгэхээр салалт 100 хувь зөв шийдэл биш гэдгийг Гэр бүл судлаач Ж.Баясгалан онцолж байсан юм.

Тийм учраас гэр бүлийн асуудлыг хүчээр, хуулиар шийдэхээсээ өмнө Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиас нь эхлээд гэр бүлийн үнэ цэн, үүрэг хариуцлагын тухай хичээлийн хөтөлбөрт тусгаж өгвөл энэ талаар бага ч болов ойлголттой болох байх. Дээрээс нь эцэг эхчүүд гэр бүл болно гэдэг "айл гэр болж тоглож" байгаа зүйл биш гэдгийг сайн ойлгуулж эхлээд боловсрол эзэмшиж үзэл бодлын хувьд төлөвшсөн цаашлаад санхүүгийн хувьд тогтвортой болсон үедээ ядаж ээж, аав болох нь зүйтэй гэдгийг хэлж амьдралд тулгарч болох эрсдлийг сануулж байхгүй бол өнөөдөр суугаад маргааш хүүхэдтэй болоод нөгөөдөр нь салдаг үзэгдэл бий болоход ойрхон болоод байна.

Монгол Улсад өнөөдрийг хүртэл 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцээд, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн билээ. Шинэ хуулийн төсөлд орж буй хэд хэдэн онцлог заалтаас дурдвал:

-Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн шинжилгээ /цаашид “шинжилгээ” гэх/ өгч, тодорхойлолт гаргуулан авсан байна.

-Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдаж болно. Гэрлэхийг хүсэгчид гэр бүл, төрөл садангийн холбоотой тохиолдолд гэрлэлт бүртгэхийг хориглоно.

-Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
-Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан тохиолдолд дундын эд хөрөнгө хуваахад харгалзан үзэх үндэслэл болгохоор тусгаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-09 59.153.114.126

1. Барууны соёл гэж их улилдсны гай.
2. Хүүхнүүд аймшгийн залхуу болсон. Хүүхдээ нөхрөө халамжилж асрахаа мэддэггүй.
3. Аав ээж нь хүүхэддээ ажил сургадаггүй.
Энэ 3с болж л таагүй харилцаа болж байна.

Avatar

Нэргүй 2026-03-09 202.55.188.101

барууны нөлөө их бол гэр бүл салалт их байна боловсролын салбарт жэндэржүүлэх бодлого хүчтэй байна энэ гэр бүл хэврэг з**х*й үүрэг хариулсангүй хүүхнүүдийг зах зээлд нийлүүлэх хөшүүрэг болдог

Avatar

Нэргүй 2026-03-09 59.153.112.249

Араар тавилт дэн буудлуудыг цэцэглүүлж, тэнд ертөнцийн муу үйл бүхэн, амь насаа алдах явдал газар авч байна. Анх удаа хуулинд энэ гажгийг авч үзэж байна.

Avatar

Нэргүй 2026-03-09 103.229.120.190

SEXSEER VANXANI BIEE UNELLEED BOOB XXN BOOW DOLOOJ TOMSGN XELEERE DYRTAI LAW DOLOON80955877ALNI SEXSDEX ANUSDAAD

Avatar

Нэргүй 2026-03-09 202.9.46.30

Манайд ч нэг бна.манай дүү үхгэж байгаа юм шиг суугаад салсан.би бол хэзээ ч хүнтэй суухгүй.

Avatar

Нэргүй 2026-03-09 202.9.46.178

Юу хүссэнээ хийж болно, ардчилсан нийгэмд амьдарч байна. Салмаар байвал сална 😏 Болно оо. Гэхдээ хариуцлага хаана байна вэ?? Хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх үү

Avatar

Нэргүй 2026-03-09 43.242.242.59

Монгол улс чинь капиталист нийгэм байгуулж байгаа юм чинь нийгэм нь тийм л байж таарна шүү дээ. Социализмын үед гэр бүл салалтыг маш их шүүмжилдэг байсан. Одоо үед иргэд юу хүснэ түүнийгээ хийдэг жамтай юм. Салмаар санагдаад л салж байна. Захиргаадалтаар дургүй хүмүүсийг гэр бүл болгон гэж байхгүй. Ямар нийгэм байна тийм ёс зүй ноёлоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж