Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдэгдсэн бол өнөөдөр /2026.03.09/ тэрхүү хуулиа УИХ-д өргөн барина. Хуулийг өргөн барихын тулд Хууль зүйн яам, Засгийн газраас санал авсан учраас ийнхүү өргөн барьж буй аж.
Тус хуулийн төсөл нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бөгөөд УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьж буй. Тодруулж хэлбэл, УИХ Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг яаралтай хэлэлцэнэ гэсэн үг юм.
Хуулийн гол агуулга нь УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлага байх нь парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд нь өснө гэж Ерөнхийлөгч үзжээ. “Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй” учраас ийнхүү хуулийн төсөл санаачилсныг онцолж буй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж буй уг төсөл нь энэ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гол бөгөөд анхаарлын төвд байх төсөл болно. Парламентын гишүүд өөрсдийн гараар өөрсдийгөө буцаан татах эсэхийг хэлэлцэх чухал цаг үе.
У.ХҮРЭЛСҮХИЙН ӨВ ҮҮ, “ӨМЧ” ҮҮ?
УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, буцаан татах асуудал үе үеийн парламентын үед яригдаж байсан ч парламентын босго давж байсан удаагүй. Гэвч энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүнийг хариуцлагатай, ёс зүйтэй болгох зарчмаар ийнхүү хууль өргөн барив. Одоогийн нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барьж буй нь парламентын эрхэд халдах, гишүүдийг “айлгах” зэрэг улс төрийн олон таамаг өрнөж байгаа ч бүрэн эрхийн хугацаа нь дуусахад нэгхэн жил үлдсэн учраас түүний хувьд өөрийнхөө легасиг үлдээхийг зорьсон байхыг ч үгүйсгэмгүй.
Угаас өөрийнхөө нүүр лүү шанаадах эр зоригтой парламентын гишүүн, нам, эвсэл байхгүй учраас парламентын дархлааг сайжруулж, иргэдийн төрд, парламентад итгэх итгэлийг сэргээх амбиц ч байж болох.
Хууль хэлэлцэж батлаад, хэрэгжих явцад л У.Хүрэлсүхийн өв байсан уу, “өмч” болох уу гэдэг нь харагдах учиртай.
ЭНЭ ХУУЛЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Мэдээж УИХ-ын гишүүд ёс зүйн болоод хариуцлага алдахад буцаан татах эрх зүйн зохицуулалт Үндсэн хуульд бий. Гэхдээ энэ хууль яагаад өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаагүй вэ гэвэл УИХ-ын гишүүд өөрсдийн гараар өөрсдийнхөө эсрэг хууль батлаад суух сонирхолгүй байсных. Олон нийтийн зүгээс бол УИХ-ын гишүүнийг буцаан татах хуулийг дэмжиж ирсэн, дэмжсээр ч байх болов уу.
Яагаад гэвэл УИХ-ын гишүүд нь өнөөдөр хууль зөрчсөн ч бүрэн эрхээрээ хязгаарлуулдаг, хууль зөрчсөн гээд хуулийн байгууллага нь эргүүлэн татах санал оруулаад ирэхээр намын нөхөд нь олонхоороо аваад үлдчихдэг, өөрсдийнхөө бүрэн эрхэд хамгийн их хайртай байдаг хүмүүс.
УИХ-д сонгогдож буй гишүүд нь хуулиа дээдэлдэг, ёс зүйтэй байж парламентад итгэх иргэдийн итгэл сэргэх, парламентын дархлаа нэмэгдэнэ. Гэвч сүүлийн хэдэн жилүүдэд УИХ-ын гишүүдээс хэд нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдов, хэд нь хариуцлага алдсаныхаа төлөө эрх мэдлээсээ түдгэлзсэн бэ гээд бодоод үзвэл хуруу дарам л цөөн. УИХ-ын гишүүн болохоороо халдашгүй дархан эрх эдэлж, авлига, албан тушаалын хэрэг, хулгайд холбогдож болдог гэсэн ойлголт өнөөдөр ч нийгмийн дунд бий. Парламентын тогтолцоо нь өндөр хөгжсөн орнуудад бол ажлаасаа хоцорсон, алдаа гаргасан, гэр бүл нь ямар нэг буруу зүйл хийхэд л огцордог нь УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлага өндөр байдагтай холбоотой. Гэвч Монголд энэ бүхэн эсэргээрээ.
Хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй, танилтай, намтай нь хариуцлага хүлээдэггүй, ард түмнээ “улныхан” гээд доромжилж чаддаг тийм л түшээдтэй улс. Тиймээс ч УИХ-ын гишүүдийг буцаан татах эрх зүйн зохицуулалт нь парламентад хэрэгтэй.
Хуулийн төсөлд хэрэв УИХ-ын гишүүн ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ гэвэл нам эвсэл бол тухайн намын бүлгээр хэлэлцэж, түүний дараа УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар нээлттэй, олон нийтийн өмнө хэлэлцэж, түүний дараа Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарснаар эргүүлэн татагдах зохицуулалттай. Мэдээж аль эрх мэдэлтэй нь бусдыгаа “намнах” байдлаар ашиглах эрсдэл бийг ч зарим улс төрийн нам, хүчин анхааруулж буй.
Тиймээс энэ хуулийг хэлэлцэхэд хэн нь дэмжиж, хэн нь дэмжихгүй байна, хэн нэгний эрх ашгийг хөндөж, хэн нэгэнд хэтэрхий их эрх мэдэл өгчих вий гэдэгт олон нийт ч мөн анхаарлаа хандуулж, хууль хэлэлцэх шат бүрт анхаарлаа хандуулах нь зөв юм.
3,605.46






















































Нэргүй 2026-03-09 202.126.89.117
deegii purev шантаажчин
Нэргүй 2026-03-09 43.242.242.59
Энэ бол иргэдийн хүсэл юм. Ийм хууль санаачилсангүй гээд шүүмжлээд байсан. Санаачлахаар санаачилла гээд байдаг. орон гаран ухаантай хүмүүс их байна. танай сайт Элбэгдоржийнхоо үгээр бас шүүмжилж л байгаа биз. АН-ынхан цагаан сараар Элбэгдоржтой уулзаад ийм зөвлөгөө авсан юм байхдаа. Асуудалтай гишүүд л айна.
Зочин 2026-03-09 59.153.113.55
Хүрэлсүхийг овоо гайгүй шудрага юм гэж боддог байлаа, тэгсэн Элбэгдоржоос дутахгүй шоучин байв.
сонгогч 2026-03-09 202.9.47.98
УИХ , ХУЛГАЙЧУУД, ЭХ ОРНООСОО УРВАГЧИД, ДЭЭРЭМЧИД, ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГТНҮҮД, ЁС ЗҮЙГҮЙ ГИШҮҮДИЙГ ХАДГАЛДАГ, ХАМГААЛЖ, ӨӨГШҮҮЛДЭГ ГАЗАР БАЙХ ЁСГҮЙ. ЭНЭ ХУУЛИЙН ЭСРЭГ САНАЛ ӨГСӨН ГИШҮҮН БҮР ӨӨРИЙГӨӨ ХУЛГАЙЧ ГЭДГЭЭ БАТАЛСАН ХЭРЭГ БЛНО. СОНГОГЧИД ҮҮНИЙГ АНХААРАЛДАА АВЧ СОНГУУЛИЙН ҮЕД ДҮНГЭЭ ТАВИНА.
Нэргүй 2026-03-09 202.126.91.252
ЗӨВ2
Нэргүй 2026-03-09 103.229.123.31
буцааж татах эрх ард түмэнд л байх ёстой. дарангуйлал хэрэггүй
Нэргүй 2026-03-09 138.252.29.38
Залуу хүн шинэлэг сэтгэлгээгээр эрч хүчтэй ажиллах хэрэгтэй
Нэргүй 2026-03-09 66.181.181.70
asdfasd
Нэргүй 2026-03-09 103.11.192.191
Ард түмэн дэмжиж байгаа. Үүнийг ч сайн мэдэрчээ. Мэдрэмжтэй л байна.
Нэргүй 2026-03-09 66.181.176.98
Учирал Хүүкийн Хүүк MCS н MCS нэг гадны хүний тэр хүн нь гадны төрийн утсан хүүхэлдэй