Уяачид лоббигоо хийсээр улстөрчдийг дахин тархидаж эхлэв. Өв соёл нэрийн дор хаврын морин уралдааныг дахин сэргээхээр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар хөдөлж эхэлсэн бол араас нь Ерөнхий сайд тэргүүтнүүд дэмжих маягтай байр суурь барих болсноосс үзвэл мөдхөн баячуудын зэрлэг цэнгэл сэргэж, дахин хүүхдийн амь хөсөр хаягдаж мэдэх нь ээ.
Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байхдаа буюу 2019 онд хаврын морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан юм. Тодруулбал, Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай 57 дугаар тогтоолыг баталснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон юм.
Анх Засгийн газар 2018 онд өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглож, хаврын улиралд хурдан морь унах хүүхдийн насны хязгаарыг заасан ч хүүхдийн амь нас эрүүл мэндийг хохироох явдал зогсоогүй юм. Тодруулбал, 2017 онд нийт 491 уралдаанд 11 мянга гаруй хүүхэд оролцсоноос 661 нь мориноос унаж 98 хүүхэд бэртэж гэмтсэн. Хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхэд хоёр, амиа насаа алдсан тохиолдол нэг тохиолдол гарсан. Харин 2019 он гарсаар нэг хүүхэд сунгааны үеэр моринд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан нь өвөл, хаврын морин уралдааныг бүрмөсөн хориглохоос аргагүй байдалд хүргэснийг тухайн үеийн Засгийн газар мэдэгдэж байв.
Мөн Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан ба энэхүү уламжлалаа ч дагаж хүүхдийнхээ аюулгүй байдал, амь насыг хамгаалах шаардлагатай байна гэдгийг онцолж байсан удаатай.
Гэтэл одоо дахин энэ асуудал сөхөгдөж, уяачид өв соёл нэрийн дор хаврын морин уралдааныг сэргээх асуудлыг хүчтэй тавьж эхэлсэн нь Засгийн газрыг гаргасан шийдвэрээсээ буцаж болзошгүйг харуулж байгаа юм.
Учир нь, өнгөрсөн Пүрэв гаригт Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан болох үеэр оролцогч “Уячид хаврын морин уралдааныг сэргээхээр маш олноороо акци өрнүүлж байна. Энэ асуудалд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд та ямар байр суурьтай байна вэ” гэж тодруулсан юм. Ерөнхий сайд Г.Занданшатар “Морин уралдаан бол өв соёл. Олон улсад хүүхдийн спортын аюулгүй байдлыг хангах гэсэн тусдаа журам мөрдөгддөг. Стандарт дэглэм мөрдөгдөж байх ёстой. Хааж хориглоод байгаа юм эрсдэл дагуулдаг. Хулгайгаар морин уралдаан болсноос сая Хөвсгөлд хүүхэд амь эрсэдлээ.
“Тунгалаг тамир” романд Түгжил Цахиур Төмөрийн морийг хулгайлж морин уралдаанд уралдуулаад яваад байсан түүхэн уламжлал байгаа.
Морины соёлтой улс ч гэсэн хүүхдийн амь нас хамгийн чухал байх ёстой. Засгийн газрын байр суурь бол нэгмөр болох ёстой. Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглосон боловч хаврын морин уралдааныг хориглоогүй юм билээ. Шүүхийн шийдвэр ч гэсэн тэгж гарсан. Хаврын морин уралдааныг хориглоогүй нас заасан. Тэгэхээр нэгдсэн стандарт тогтоож, хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага, Морин спорт уяачдын холбоо хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй” гэдэг хариулт өгсөн. Дээрх тайлбараар хаврын морин уралдааныг хийхэд асуудалгүй гэдэг агуулга уншигдаж буй.
Гэхдээ Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр буй. Өнгөрсөн жил хаврын морин уралдааныг сэргээх ёстой гэх лобби хүчтэй явж, Засгийн газрыг хүртэл өндөр авахад хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг орон нутагт нь шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гаргасан. Засгийн газрын энэхүү тогтоолд:
Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай гэж заасан юм.
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7, 11, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 32.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.9, 142.1, 142.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын "үсэргээ зохион байгуулахыг" гэснийг "үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг" гэж өөрчилж, мөн тогтоолын 2 дахь заалтыг "Бүсийн уралдаанаас бусад орон нутагт зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрлийн дагуу холбогдох хууль тогтоомж, журам стандартад нийцүүлэн, аюулгүй байдлыг ханган зохион байгуулж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай." гэж өөрчлөн найруулсугай.
2.Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар (Т.Сүхболд), Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (Т.Ихтамир)-т тус тус үүрэг болгосугай.
3.Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхэд оролцуулах соёл, спортын арга хэмжээний зохион байгуулалт, хяналтын үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага болон мэргэжлийн холбоодын оролцоог хангах зарчимд нийцүүлэн холбогдох журмыг шинэчлэх арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай гэж байв.
Өөрөөр хэлбэл, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл 18 нас хүртэлх насны хүүхэд оролцуулсан хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг хугацаа, насыг нь өөрчлөх замаар хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг алсдаа гаргаж мэдэхээр байна.
Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний төв зэрэг газрууд өвөл, хаврын морин уралдааныг эсэргүүцэж, дуу хоолойгоо илэрхийлсээр байгаа ч хүчгүйдсэн хэвээр л байна.
Г.ХОРОЛ
3,605.46

















































Тогоо 2026-03-07 45.117.35.4
сар руу нисч очоод буцаад эсэн мэнд эргээд ирдэг болчихсон үед 20 км газар шогшиж очоод цогиод ирэх боломжгүй гэж ярихаас ичээч. уламжлалт монгол эмээлээ тохоод , монгол гутал өмсөөд морио унавал ойчихгүй шүү. эмээл гутал 2 чинь одоогийнхоор аюулгүйн хэрэгсэл юм аа
Нэргүй 2026-03-07 202.179.11.230
Өмхий шуналын тулмууд өв уламжлал гэж улилдахаа боливол яасан юм. Уралдуулмаар байвал өөрсдийн хүүхдээрээ унуулаарай.
Нэргүй 2026-03-07 202.9.41.65
Хүрэлсүхийг худлаа попордог гэж танай сайт бичдэг байснаа одоо больчихсон юмуу. Саймшраад байдаг болждээ
Иргэн 2026-03-07 192.82.92.42
Одоо энэ морь малаа больмоор!!! Хунээ бодмоор юм!
Нэргүй 2026-03-07 103.212.118.51
Гэнэт хэдэн юмны бараа харсан гуйлгачид толгойгоо цэнэглэхийн оронд алт мөнгө арилжаа наймаа авгай хүүхэн ашиг хонжоо хардаг нь хууль байх аа
Зочин 2026-03-07 66.181.178.244
Уяачид, бөхчүүдийг төрд олноор гаргаж, тэдний лоббид автвал эргээд дундад зуун руугаа буцах л болох вий, 21-р зуунд чинь морины хурд, бяр чадлаар шийдэгдэх юм гэж даанч нэг байхгүй ш дээ, кк
Манж амбан 2026-03-07 103.57.95.140
сайд дарга нар дандаа хөдөөнийх, хөдөөний санал авахын тулд мориор нэр төр олдог.
Нэргүй 2026-03-07 202.55.188.101
бандаашны лоббид автаж баярын тэмдэглэдэг шившиг байгаа шүү
Нэргүй 2026-03-07 202.9.40.57
юм хэлээд ойлгхгүй
Нэргүй 2026-03-07 202.9.40.57
бнгын барлддгийнмболиулх хэргтэй гонгинсн.
Нэргүй 2026-03-07 66.181.177.130
Хар өвлийн хүйтэн, хаврын хавсаргатай үед юун уралдаан бэ. чаддаг юм бол мөнгөө багтааж ядсан гаруудын уяач нэртэй нохойнууд робот хийгээд уралдуулаач. Өөрсдөө 1 цаг гадаа алхаж чадахгүй байж ядарсан айлын хүүхдүүдийн амиар тоглох санаатай
Нэргүй 2026-03-07 66.181.188.38
Түгжил нь Цахиур Төмөрийг дагаж явж адуу хөөхөд нь чирэгдэн барин явснаа эзгүй хээр Төмөрийг Түгжилдэж хорлоод адууг нь авсан бөгөөд тэндээс авсан морьтойгоо Бадарч тахартай Заяын хүрээний биеэ үнэлдэг Чимэг, Цэцэг гэдэг 2 хүүхэнтэй архидан самуурч хоноод өглөө нь 2 морь бооцоо тавин уралдуулж байгаатай таарч морио уралдуулдаг нь сайхан хадгалан авч явмаар өв соёл уу???
-Адуу хулгайлдаг
-Нэгнээ Түгжилддэг
-я***н хүүхнүүдтэй самуурдаг
нтр өвлөн авмаар өв соёл биш байхаа
Нэргүй 2026-03-07 202.9.40.57
дөрвөдүүд нам төрөө өөрсдөө удирдах ёстой арай ч ингж хужааманжуудшиг золбн шаахгүй ээ б40 жил хужааманжууд аймшгийн золбн аргаар шаалаа.
Нэргүй 2026-03-07 202.9.40.57
дөрвөдүүд нам төрөө өөрсдөө удирдах ёстой арай ч ингж золбн бхгүйээ 40 жил хужааманжууд аймшгийн золбн болгж.
Нэргүй 2026-03-07 66.181.188.36
Уяачдаа хат. Хэдэн адуу зовоож байж, завьж нь шараараа хэдэн хүүхэд залуучууд хуурч хэдэн даага шүдлэн зарах л бөөгнөрөл шүү дээ