niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:03 UTC Эх: https://news.mn/r/2853269/ adc173b900435231… ← niitlelch.mn руу буцах

Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээх бодлогын тэргүүнд хүүхэд, эмэгтэйчүүд байна

Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээх бодлогын тэргүүнд хүүхэд, эмэгтэйчүүд байна

Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээх бодлогын тэргүүнд хүүхэд, эмэгтэйчүүд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь жилдээ болж буй тус арга хэмжээнд оролцож, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монголын эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж, хүчирхийлэл, дарамт шахалт гэх зэрэг хүйсийн ялгаатай байдлын улмаас учирдаг бэрхшээл бүрд та бүхнийг түшиж тулах төр засаг, асуудлыг шийдэх гарц бий” гэдгийг онцоллоо.

Засгийн газраас нийгмийн халамжийн 72 төрлийн тэтгэмж, тусламжийг хэрэгжүүлж, жил бүр 2.2 их наяд төгрөг зарцуулдаг. Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламж бодит эзэндээ хүрч, дутууг нь нөхөх, дундуурыг нь гүйцээх зорилтдоо хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна гэлээ.

“Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг илүү цэгцтэй, стандарттай, хариуцлагатай болгох нь Засгийн газрын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий нэг чухал хэсэг. Тиймээс гэр бүлийн боловсрол, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ төсөлд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн гишүүний аль нэгийг ХАОАТ-аас чөлөөлөх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айл ипотекийн зээлд дугаарлалтгүй хамруулахаар тусгажээ.

Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

Мөн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , илрүүлэх, хамгаалах, сэргээн засах нэгдмэл тогтолцоог илүү үр дүнтэй болгож, цэгцлэхийг хатуу сануулж, цаг алдалгүй арга хэмжээ авахыг даалгаад буй юм.

2026 оныг “Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үндэсний хэмжээний аян, эцэг эхийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрүүдийг улс даяар хэрэгжүүлж байна.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээндхүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх гэж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.

Эх сурвалж: mongolia.gov.mn/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-07 66.181.188.38

Шоу яах вэ, Ухаа худгаа төрдөө авья,
Оюукыг хөөгөөд МАНАН толгойгг өндийлгөх байсан юм уу

Avatar

Зочин 2026-03-07 66.181.178.244

МАН-ын төр, засаг худлаа үлээж тархи угаагаад л байгаагаас яг үнэндээ эдийн засаг өсөөд гийгүүлээд байгаа юм байхгүй ш дээ, харин ч эсрэгээрээ хэцүүхэн л байх шиг

Avatar

Нэргүй 2026-03-07 202.55.188.91

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2026-03-07 66.181.184.201

huusheee guisiin tegsh erhchin ene yumuu guiseern yalgavlan gaduurhaj bn shdee naad ug chin sdaa yumaaa mongolin erchuudeee amia horlooroi erchuuded taalamjgui uls mongol shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж