niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:03 UTC Эх: https://news.mn/r/2853258/ 58e388b07640de36… ← niitlelch.mn руу буцах

Чингис хаан үндэсний музей сүүлийн үзэгчийг 15:00 цаг хүртэл хүлээн авна

Чингис хаан үндэсний музей сүүлийн үзэгчийг 15:00 цаг хүртэл хүлээн авна

Чингис хаан үндэсний музей сүүлийн үзэгчийг 15:00 цаг хүртэл хүлээн авна

“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот дахь музейнүүд үзэгчдийн хөлд дарагдаад байна. Тэр дундаа Чингис хаан үндэсний музей хамгийн олон үзэгчийг хүлээж авч, үдэж байна гэж хэлж болно. Тэгвэл тус музей үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг өнөөдөр /2026.03.07/ 15:00 цаг хүртэл хүлээн авах тул зорин ирэхдээ цагаа төлөвлөж тооцохыг санууллаа.

“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм. Тус арга хэмжээний хүрээнд 0-16 хүртэлх насныхан музейг үнэгүй үзэх боломжтой. Амралтын өдрүүдээр эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан музейг олноороо зорьж, үүх түүх, өв соёлоо таниулахад ач холбогдол өгч оролцож байна.

Сануулахад, Соёлын сайдын тушаалаар 2022 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг зохион байгуулах болсон билээ.

Маргааш /2026.03.08/ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож буй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Чингис хаан үндэсний музей амрах тул олон нийтэд үйлчлэхгүй юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Чингис хаан 2026-03-07 103.57.95.140

Хүрэлсүхийн төсвийн мөнгөөр Хятадаас авчирсан хөөмөл үүдийг үзэх гэж юунд яарнам

Avatar

Нэргүй 2026-03-07 202.9.40.57

ттллл зайл зайл хулгайч хужааманжууд худла зохимл бөглрлоочр үүсггээдхудлааманжхужаа бодлгоорхужааманж зохиолыгтоодгиын.

Avatar

Тэмүүл 2026-03-07 66.181.182.179

музейн арга хэмжээ зохион байгуулсныг сайшааж байна. гэхдээ орчин үед үнэгүй байдлаар үзвэрийг үзүүлэх нь туйлширчээ. хүүхдүүдэд тодорхой нас хүртэл үнэгүй, маш хөнгөлттэй, хөнгөлөлттэй, том хүн наснаас хамаараад үнээ төлөөд явах нь зүйтэй юм. энэ нь музейг сурталчилж байгаа сайн талтай мэт боловч үнэгүй юм байгаа мэт үнэ цэнэ бууруулах сул тал байгааг анхаарна уу. соёлын сайдын дүрээр улс төр ийм байгууллагын үйл ажиллагаанд оролцох нь таатай санагдахгүй байна. музейн удирдлага шийдсэн бол зүг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж