Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли Улаанбаатар-Лүн сумыг холбосон 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ мэдэгджээ. Энэ тухайгаа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай өчигдөр уулзах үеэрээ онцолсон байна.
Анх уг төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилтийн эх үүсвэрийг өөрчлөх шаардлага үүссэн юм байна.
Улаанбаатар-Лүн чиглэл нь баруун аймгууд руу зорчих гол зам бөгөөд олон улсын транзит тээврийн чухал коридор болжээ. Сүүлийн жилүүдэд автозамын ачаалал эрс нэмэгдэж, энэ чиглэлд осол аваарын тоо өссөн тул уг автозамыг өргөтгөн шинэчлэх, төслийн ажлыг яаралтай эхлүүлэх шаардлага тулгарч байгаа аж. Уг төслийн ТЭЗҮ судалгаа, зураг төсөл бүгд хийгдэж бэлэн болсон бөгөөд энэ төсөл нь Монгол Улсын хувьд эдийн засгийн идэвхжил, аялал жуулчлал, логистикийн урсгалыг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Улаанбаатар -Лүн чиглэлийн замыг шинэ зургаар тавина. Уг төслийг хэрэгжүүлэхдээ зам чөлөөлөх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийн үл хөдлөх хөрөнгөд халдахгүй. Төслийг хэрэгжүүлэхдээ Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллахаа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдээд байна.
Сануулахад, Хархорум хотыг сэргээн байгуулах хүрээнд Улаанбаатар хот-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөх шаардлага тулгарсан. Иймээс Засгийн газраас өнгөрсөн сард Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан юм.
3,605.46
















































Нэргүй 2026-03-07 103.168.34.18
МӨНГӨ ХУСАХ ШОЛ ХЭРЭГСЭЛ ЗАМ ШҮҮ ДЭЭ СУМУУДЫН ХООРОНДОХ ЗАМ БАРМХ НЭГ ИХ ШААРДЛАГАТАЙ БИШ ХОЙШ НЬ ТАВМАЧЭЭ… ӨШӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ АЖИЛ ИХ БАЙНА ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭ ХУРДАН БАРЬ …ХОВДЫН БЯМБАЦОГТ ГЭЖ ШУНАЛТ ХУЛГАЙЧ ҮХЭХ БОЛООГҮЙ ЮУ…
Нэргүй 2026-03-07 103.168.34.18
ГАДНААС ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ ЗАМ БАРЬДАГ ТЭНЭГ ЗАНДАНШАТАРЫГ ОГЦОРУУЛЬЯ…
Нэргүй 2026-03-07 59.153.114.136
хуучин замыг нь үлдээгээд хажуугаар нь тавиарай маанагуудаа…. яамыг авилгадаад авчихсан эм си пи си жи ар ч билүү нэг авилгачийн компаниар зураг хийлгээгүй л гэж найдъя
ypdnuxaapaa 2026-03-07 59.153.113.168
nilishni Xylgain zorilgo, gadni upgen,CJOC XUUX.
зочин 2026-03-07 103.57.93.29
Улаанбаатар лүн чиглэлийн замыг шинэчилэх нь зөв Маш их ачаалалтай, Харин чанарыг онцгой анхаарах хэрэгтэй, Сэлэнгэ чиглэлийг шинэчилсэн Одоо болоо Зөв ашиглахаа л анхаар
- tsebpeen5 #; 2026-03-07 59.153.113.168
= zasbap xuuxgyi chylyyndyshaltai, Zaitai xapaatai xoluldoogyi caixan bna.ho _ ; ш ###
– hamaapalgyi baix.
Zambainga zasdag Nyraagch xymyysuig,Ubchteigl
5-8,12, XAPAATAI ZAITAI CAIXAN bna.
budn ? 2026-03-07 59.153.113.168
tok
oploshgyi yct 2026-03-07 59.153.113.168
coudrx TV# ###;
Нэргүй 2026-03-07 138.252.29.41
Ази Европын холбож байгаа Сэлэнгээс Дарханы чиглэлийн олоу улсын транзит замаа эхлээд 4-6 эгнээ болгочооч!!!!!!!!!! Европоос ачаа зөөдөг гадаадын том тэрэгний жолооч Оросоос Монгол руу орж ирээл нөгөө нарийхан бөөн эвдрэл болсон замаар чинь яваад толгой сэгсэрч гайхаж байна шдээ
Нэргүй 2026-03-07 66.181.188.36
За яг энэ сургаар Хятадын гүйцэтгэгч компаниуд дайралт хийнэ. Монголын Дүлзэнгүүп тусална шалгаруулна, нөгөө хуучин замыг нь хуулна, шороон замаар нь оркууд буруу зөвгүй давхилдаад мөрөөрөө ажил амьдралаа залгуудж яваа нэгэнд хохирол учруулна. Дарханы замын байгуулалтыг бол ЗТЯ үнэндээ д эх орноосоо урвасан үйлдэл хийсэн шүү дээ
Нэргүй 2026-03-07 66.181.179.203
Darhan Erdenetiin Zamiig 4 egnee bolgoochee
Той 2026-03-07 202.55.188.106
монголынхоо компаниудаар хийлгээрэй дээ хариуцлагыг нь өндөрхөн тавиад авилгаа авахгүй байвал ч дор нь л барина даа