Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Багануур дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Месес” ган төмөрлөгийн үйлдвэрт өчигдөр /2026.03.06/ажиллалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн жил Багануур дүүргийн үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрчим хүчний асуудалд нь анхаарч, Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалт хийн 6.3 км шугам холбосон. Монгол Улсын гангийн жилийн дундаж хэрэглээ 300 орчим мянган тонн байдаг. Гаднын хөрөнгө оруулалттай “Месес” компани нь жилд 100-120 мянган тонн ган төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ жил нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад импортыг орлосон, дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна. Тухайлбал, ДЦС-5, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам зэрэг том бүтээн байгуулалтын ажлууд хийхтэй холбоотойгоор төмрийн хэрэглээ нэмэгдэнэ. “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа барилгын компаниудад арматураа тус үйлдвэрээс авах чиглэл өгснөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Бид ойрын хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон бусад үйлдвэрүүдтэй танилцана” гэв.
“Месес” ХХК-ийн захирал С.Амарбат “Манай үйлдвэр энэ онд бүрэн хүчин чадлаараа ажиллана. Бид дөрөвдүгээр сарын 10-аас ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүхий эдийн олдоц хэвийн байгаа бөгөөд цаашид хүдэр хайлуулах нэг зуух ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ийг хийлгэж байна” гэлээ.
Тус үйлдвэр нь нийт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дэлхийн дэвшилтэт технологийн металлургийн тоног төхөөрөмж, төмөр боловсруулах үйлдвэрлэлийн технологи, цэвэршүүлэх зуух ашиглан цельсийн 1080-3060 градуст төмөр хайлуулан 150 мм-ийн голчтой босоо хэвд цутгаж тасралтгүй цувих процессын аргаар олон улс болон Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын чанарын шаардлагыг бүрэн хангасан ган туйван үйлдвэрлэдэг.









НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,605.46






















































Нэргүй 2026-03-07 66.181.191.124
Нямбаатарыг зайлуулахгүй бол нийслэл хот сүйрлээ. Даруй огцруулж Оюунгэрэл Батүүл нараар нийслэлээ удирдуулъяа
Нэргүй 2026-03-07 66.181.176.103
Нохойн баас гэнэтхэн юу болоов
Нэргүй 2026-03-07 202.9.41.65
Нийслэлийн засаг дарга дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж тэдний бүтээгдэхүүнийг түлхүү авна гэж ярьж байгаа нь зөв юм. АН-ынхан Нямбаатарыг зөв юм хийхээр маш их ууралцгаах юмаа. Та нарт эх орны эрх ашиг гэж юм байна уу. Намд нь ашигтай бол ямар ч муу зүйл хийхэд бэлэн байх юм.
88 2026-03-07 66.181.191.250
яг юу хийсэн юм бэ
Нэргүй 2026-03-07 103.212.118.224
SEXSEER VANXANDI80955877BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAX XUCHINDUULI80955877SADARTLA SHAALGI
Нэргүй 2026-03-07 59.153.114.136
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжчээд хуцаач нянбактер гөлтрөг
batalgaat 2026-03-07 59.153.113.168
– # ;
Нэргүй 2026-03-07 66.181.189.137
Нэргүй Уг нь зөвл юм.Эээ дарганцар их л хожуу монголоо гэж бодож байх шиг